Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1280 1281 1282 1283 1284 1285 1286
  • Засгийн газар хоорондын комиссын хуралдаан боллоо
    2016 оны 5 сарын 05
    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ХУРАЛДААН БОЛЛОО

    2016 оны тавдугаар сарын 05. БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн Монгол улсад айлчилж, Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх ухаан, Техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдаанд оролцож байна. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

    2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Гадаад хэргийн яаманд болсон Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын XIV хуралдааныг Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн нар хамтран даргалав.

    Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцож, Хятадын засгийн газрын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын төслүүдийн ажлыг аль болох хурдан урагшлуулах, “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т ойрын хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах, “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг БНХАУ-д зохион байгуулж байх зэрэг олон асуудлаар тохиролцоонд хүрэв.

    2016 оны тавдугаар сарын 05. БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн Монгол улсад айлчилж, Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх ухаан, Техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдаанд оролцож байна. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

    Мөн “Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдааны протокол”, Хятадын буцалтгүй тусламжийн хүрээнд “Хоёр сургуулийн барилгын ажлыг эхлүүлэх солилцох захидал”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбор төслийн судалгааг эхлүүлэх солилцох захидал”, “Ази, Европын дээд хэмжээний уулзалтын эд материалын төслийн эхний ээлжийн тоног төхөөрөмжийг шилжүүлсэн акт”, “Замын-Үүд – Эрээн боомтод хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлаар хамтран ажиллах ерөнхий төлөвлөгөө”, “Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын авто зам барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр” зэрэг хамтын ажиллагааны бичиг баримт байгууллаа.

    БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн Монгол, Хятадын ЗГХК-ын хуралдааныг хамтран даргалахын сацуу ажлын айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт тус тус бараалхаж, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбаттай уулзана.
  • АН-ын бүлэг жижиг 76 тойргийг дэмжжээ
    2016 оны 5 сарын 05
    МАН-ын зүгээс 20 мандатыг хөдөөд, 8-ыг хотод хуваах хувилбарыг илүүд үзэж байгаа юм. Энэ нь засаг захиргаа хүн амын тоог харгалзан үзэх Үндсэн хуулийн заалттай нийцнэ гэж мэдэгдсэн. Гэвч цаад талдаа жагсаалтыг хуваах гурван хувилбар яригдаж байгаа
  • Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тухай тогтоолыг нийтэлжээ
    2016 оны 5 сарын 05
    ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 18 дахь дугаарт Тоон гарын үсгийн гэрчилгээг олгох талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна.
  • Элчин сайд Т.Төгсбилгүүн ИЖБ-ээ барьжээ
    2016 оны 5 сарын 05
    Монгол Улсаас Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрхүлэгийн Төгсбилгүүн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Тин Чяу-д 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ Нэйпидо хотноо Ерөнхийлөгчийн ордонд өргөн барив.
  • АСЕМ-ыг хэрхэн сурвалжлах талаар сургалт явууллаа
    2016 оны 5 сарын 05
    ГХЯ, АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба, АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгээс Швейцарийн ГХЯ-тай хамтран АСЕМ-ын Дээд түвшний уулзалт, түүний дагалдах арга хэмжээнүүдийг сурвалжлах сэтгүүлчид болон уг уулзалтын сурталчилгаа, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчидтэй харилцах асуудлыг хариуцсан ажилтнуудад 5 дугаар сарын 2-4-нд ГХЯ-нд сургалт явууллаа.

    Сургалтыг Щвейцарийн өдөр тутмын ”Le Temp” сонины Парис дахь сурвалжлагч, АСЕМ-ын чиглэлээр бичдэг нийтлэлч Ричард Уэрли удирдан явуулсан бөгөөд сургалтад НЗДТГ, МҮХАҮТ, ЦЕГ газар зэрэг байгууллагуудын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнууд, сэтгүүлчид, сурталчилгааны компаниудын төлөөлөл 50 гаруй хүн хамрагдлаа.

    Ричард Уэрли нь Ази-Европын сан, ДиплоСан, Европын судалгааны үндэсний төвтэй хамтран ажиллаж, АСЕМ-ын орнуудын залуу дипломатуудад зориулсан “АСЕМ-ын олон нийтийн дипломат үйл ажиллагаа” сэдэвт цахим болон танхимын сургалтыг зохион байгуулж байсан туршлагатай юм.

    Мөн түүний АСЕМ-ын сэдэвт мэдээ нийтлэл, судалгааны бүтээлүүд нь “Ази, Европын уулзалтын ирээдүй”, “АСЕМ-ын ирээдүйн чиг хандлага сэдэвт симпозиум” товхимолуудад хэвлэгдсэн байна.
  • Автобусны эд ангийг татвараас чөлөөлөх төсөл өргөн барилаа
    2016 оны 5 сарын 05
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Гаалийн болон нэмэгдсэн өртгийн Албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.05.05/ өргөн барив.
  • Тамхины албан татварыг хоёр дахин нэмэгдүүлэх хуулийн төсөл барилаа
    2016 оны 5 сарын 05
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив.
  • Өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийн хариу гарчээ
    2016 оны 5 сарын 05
    http://www.iaac.mn/news/show?id=1285#.Vyu7_TGgqKE
  • Цалингийн нэмэгдлийг ирэх оноос олгож эхэлнэ
    2016 оны 5 сарын 05
    “Сайдын цаг” уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцлоо
    33 минутын өмнө
    Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email

    Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Сайдын цаг” уулзалтад оролцож, цалин хөлс, хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аян, “Бичил бизнесийг дэмжих” хөтөлбөр, малчны мэргэжлийн ангийн талаар мэдээлэл хийлээ.

    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн баталж, 240 мянган төгрөг болгосон. Бүрэн тэтгэврийн хэмжээтэй дүйцүүлж, 25 хувиар нэмэгдүүлсэн тус хэмжээг 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ гэж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан мэдээллэв. Мөн төсвийн тодотголд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх эх үүсвэрт 90 тэрбум төгрөгийг тусгах тооцоолол, холбогдох төслийн саналыг боловсруулж, Сангийн яаманд хүргүүлээд байна гэлээ. Хөдөлмөрийн сайдын зүгээс цалин хөлсийг аль болох нэмэгдүүлэх байр суурьтай байгаа гэдгийг онцолж байлаа.

    “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”- ыг шинэчлэн баталсан байна. Жагсаалтад барилгын талбайн бүх төрлийн ажил, жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морь унуулах, шөнийн цагаар болон архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газарт соёлын, циркийн, ардын урлагийн үзүүлбэр үзүүлэх ажил, авто зам дээрх худалдаа, үйлчилгээний ажил зэргийг шинээр нэмж, хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аянг зарлажээ. Түүнчлэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Хөдөлмөрийн тухай болон Ажиллах хүчний тухай хуулиудыг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэж Хөдөлмөрийн сайд мэдэллэв.Засгийн газраас “Бичил бизнесийг дэмжих” зорилтот хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг орон нутгийн Хөдөлмөрийн хэлтсүүдээр дамжуулж, 2016-2018 онд хэрэгжүүлснээр сум, хороо бүрт 500-гаас доошгүй хүний орлого нэмэгдэж, нийт 66 мянган ажлын байр шинээр бий болох, хадгалагдахаар тооцоолсон. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр болох 100 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас гаргах асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна гэж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэллээ. Мөн хөдөө аж ахуйн чиглэлээр төрөлжсөн сургалттай “Малчны мэргэжлийн анги”-ийг Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад шинээр нээхээр болсон бөгөөд анхных нь Ховд аймгийн “Хөгжил” политехник коллежид нээгдэж, 25 суралцагчтайгаар хичээлээ эхэлсэн гэв.

    Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
    - See more at: http://zasag.mn/news/view/13407#sthash.j4AOoLUn.dpuf
  • Н.Батцэрэг, М.Сономпил нар намаасаа гарах өргөдлөө өгчээ
    2016 оны 5 сарын 05
    УИХ-ын гишүүн М.Сономпил, Н.Батцэрэг нар МҮАН-аас гарах өргөдлөө өчигдөр намын даргадаа өгчээ. УИХ-ын гишүүн Н.Батцэрэг өчигдөр Өвөрхангай аймагт ажиллахаар явахаасаа өмнө өргөдлөө өгсөн байна. Тэд МҮАН-аас гарч АН-д элсэх бөгөөд нам нь УИХ-ын сонгуульд оролцохгүй болсонтой нь холбоотойгоор ийм шийдвэр гаргасан бололтой. Ийнхүү УИХ-ын гишүүн М.Сономпил, Н.Батцэрэг нар МҮАН-аас гарснаар ”Шударга ёс” эвсэл дөрвөн гишүүнтэй үлдлээ.
  • Дэмпингийн тухай хуулийн төслийн өргөн мэдүүллээ
    2016 оны 5 сарын 05
    Дэмпингийн тухай хуулийн төслийн өргөн мэдүүллээ
  • Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ
    2016 оны 5 сарын 05
    чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ танилцуулсан юм.

    Улсын Их Хурлаас 1997 онд баталсан Геодези, зураг зүйн тухай хуульд байр зүйн зургийн ангиллыг нарийвчлан тусгаагүй бөгөөд Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 32 дугаар зүйлд 1:100000-аас илүү нарийвчлалтай масштабын газрын зургийг төрийн нууцад хамааруулахаар заажээ. Хуулийн дээрх зохицуулалтаас болоод бүх төрлийн геодезийн хэмжилтийн үр дүнд бий болсон байр зүйн зургийг дэд бүтцийн салбарт ашиглах, нийтийн хэрэгцээнд хэрэглэх боломжгүй байгаа. Түүнчлэн газрын зурагт суурилсан орон зайн өгөгдөл мэдээллээр төрийн байгууллагуудын хооронд болон иргэдэд нээлттэй үйлчлэх дэд бүтцийг бий болгох, энэ чиглэлийн бизнесийн орчныг сайжруулах, дэд бүтцийн салбарт бүх төрлийн төлөвлөлт, мониторинг хийхэд нийтийн хэрэгцээний байр зүйн зургийг ашиглах шаардлага, хэрэгцээ тулгарч байгаа аж.

    Иймээс энэ асуудлыг зохицуулах хууль, эрх зүйн орчныг Геодези, зураг зүйн тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж холбогдох хуулийн төслийг боловсруулжээ.

    Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулав. Тус байнгын хороо эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн байна.

    Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж сонгуулийн үе шатны ажил эхэлчихсэн энэ үед хуулиар хэлэлцэхийг нь тусгайлан заасан болон зайлшгүй шаардлагатай гол асуудлаа хэлэлцэж шийдвэрлэх үүднээс Улсын Их Хурлын удирдлагууд ярилцаж тодорхой шийдэлд хүрэх шаардлагатай гэж үзэж буйгаа хэлээд Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээж авсантай холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн шинэ зохицуулалтыг яаралтай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байгаа тул нэгэнт хэлэлцэж эхэлсэн Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжээд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бусад асуудлыг хойшлуулах горимын санал гаргасан юм. Гишүүний гаргасан горимын саналтай холбогдуулан хуралдаан даргалагч Р.Гончигдорж өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд орсон Шүүх байгуулах тухай хууьд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийгээд чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг завсарлуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэллээ.

    Ингээд байнгын хорооны саналаар Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.1 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.
  • “ASEM tag” наалтыг хэрэглэх захирамж гарлаа
    2016 оны 5 сарын 05
    АСЕМ-ын зочид төлөөлөгчдөд баталгаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлчлэхээс сэргийлэх зорилгоор үйлчилгээ үзүүлэх эрх авсан аж ахуй нэгж, байгууллагын бараа, бүтээгдэхүүнд “ASEM tag” наалтыг хэрэглэх тухай Нийслэлийн Засаг даргын А/296 тоот захирамж гарлаа.

    Хүнсний бүтээгдэхүүн дээр тусгай наалт байрлуулснаар чанарын шаардлага хангасан эсэхийг хэрэглэгч болон бүтээгдэхүүн нийлүүлэгч аж ахуйн нэгж өөрсдөө богино хугацаанд шалгах бо­ломж­ бүрдэх юм. Уг наалт нь нано технологид суурилсан, хүний биеийн ду­лаан, гэрлийн хувирлаар бүтээгдэхүүний чанарыг тодорхойлдгоороо онц­логтой.

    Хоол, хүнс, ундаа, зоогоор үйлчлэх эрх авсан аж ахуйн нэгж байгууллага, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх иргэн, аж ахуйн нэгж нь “ASEM tag” наалтыг хэрэглэх эсэхээ сайн дурын үндсэн дээр шийдвэрлэх аж.

    “ASEM tag” наалтыг хэрэглэх сонирхолтой аж ахуй нэгж, байгууллагуудад “Монголын аюулгүй ажиллагаа эрүүл ахуй байгаль орчны нийгэмлэг” Төрийн бус байгууллагаар дамжуулан сургалт явуулахаар төлөвлөж байна.
  • Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барив
    2016 оны 5 сарын 05
    Аж үйлвэрийн сайд Д.Эрдэнэбат Гаалийн болон нэмэгдсэн өртгийн Албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барив
  • Шүүх байгуулах тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
    2016 оны 5 сарын 05
    ИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Уг хууль батлагдсан нөхцөлд Давж заалдах шатны шүүх нэмж байгуулагдах юм. Тодруулбал, Давж заалдах шатны 19 шүүхийг 26, дүүргийн найман шүүхийг 16 болгож, улсын хэмжээнд нийт 15 шүүхийг шинээр байгуулах юм.

    УИХ-ын чуулганаар дээрх хуулийг хэлэлцсэнээр чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.
  • Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа УИХ-ын даргад хүргүүлжээ
    2016 оны 5 сарын 05
    Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хуулийн зарим зүйл, заалтад нэмэлт өөрчлөлт оруулах саналаа УИХ-ын дарга З.Энхболдод 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр албан бичгээр хүргүүлжээ.
  • Монгол, Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээ болж байна
    2016 оны 5 сарын 05
    Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн эцсийн шатны хэлэлцээ Туркийн Анталя хотод энэ сарын 2-6 өдрүүдэд болж байна.

    Хэлэлцээнд ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Туркийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гадаад харилцааны газрын дарга Найм Гүрхан Кескин, Нийгмийн даатгалын газрын удирдах ажилтнуудын оролцсон эхний шатны хэлэлцээ 4 дүгээр сарын 4-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон. Энэхүү хэлэлцээр нь хоёр орны Засгийн газрын түвшинд байгуулагдсанаар манай улсын иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх өндөр ач холбогдолтой юм.
  • Орхон аймгийн АН-ын даргаар С.Дангаасүрэнг сонгожээ
    2016 оны 5 сарын 05
    С.Дангаасүрэн Орхон аймгийн АН-ын дарга боллоо
  • Чуулганы хуралдаанаар 16 асуудлыг хэлэлцэнэ
    2016 оны 5 сарын 05
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /2016.05.05.Пүрэв гараг/

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2016 ОНЫ 05 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

    09.00 цагаас:

    1.Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын сайд З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна;

    -Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.СОДБААТАР танилцуулна.

    2.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

    -Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна.

    3.“Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.04.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА танилцуулна;

    -Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТ-ЭРДЭНЭ танилцуулна.

    4.Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна.

    5.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл/Засгийн газар 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

    6.Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай:

    -Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.СУГАР танилцуулна;

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

    7.Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД танилцуулна;

    -Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг
    Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.

    8.Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүн 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна;

    -Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна.

    9.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Цог 2015.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЦОГ танилцуулна;

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.

    10.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ДАВААСҮРЭН танилцуулна.

    11.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ДАВААСҮРЭН танилцуулна.

    12.Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.БАТБОЛД танилцуулна.

    13.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт” /Засгийн газар 2016.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн/:

    -Үндсэн чиглэлийн биелэтийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ танилцуулна;

    -Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.

    14.Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 8 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН танилцуулна;

    -Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.

    15.Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл” сонсох:

    -Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх nмэдээллийг Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна;

    16.Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт:

    -Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.ГАНЗОРИГ танилцуулна;

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна.
  • Говьсүмбэр аймгийн засаг дарга Л.Одсэрийг дахин огцруулжээ
    2016 оны 5 сарын 04
    Говьсүмбэр аймгийн ИТХ-ын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 05 дугаар тогтоолоор аймгийн Засаг дарга Л.Одсэрийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 32 дугаар зүйлийн 32.2, 32.6 дахь заалтын дагуу огцруулжээ.
1280 1281 1282 1283 1284 1285 1286
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    14 цаг 57 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    17 цаг 21 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    18 цаг 39 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    18 цаг 50 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    18 цаг 58 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    19 цаг 21 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК