Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1318 1319 1320 1321 1322 1323 1324
  • Алслагдсан аймгуудын аж, ахуй нэгжүүд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо
    2016 оны 2 сарын 05
    Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. Өмнөх нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед алслагдсан аймгуудад тодорхой чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх хэмжээгээр улсын төсөвт, цаашлаад улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох татааст нөлөөлөх хэмжээ, мөн хуулийг дагаж мөрдөх хугацааг Байнгын хороо эцсийн хэлэлцүүлгийг хийх үед анхаарах чиглэлийг өгсөн боловч хуралдаанд оролцсон гишүүд энэ асуудлаар зарчмын зөрүүтэй санал гаргаагүйг илтгэгч Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын горимын саналыг гишүүд дэмжиж хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр болов. Гишүүдийн олонхын саналаар энэ хуулийн төслийг бүхэлд нь баталлаа.
  • Монгол хүүхдүүд эрхээ хамгаалуулах хуультай боллоо
    2016 оны 2 сарын 05
    Монгол хүүхдүүд эрхээ хамгаалуулах хуультай боллоо
  • УИХ-ын 47 гишүүн хөрөнгө, орлогоо мэдүүлжээ
    2016 оны 2 сарын 05
    УИХ-ын 47 гишүүн хөрөнгө, орлогоо мэдүүлээд байна
  • Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг батлав
    2016 оны 2 сарын 05
    Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг батлав
  • Ч.Сайханбилэг: Малчны зээлийн хүүг бууруулахаар ажиллаж байна
    2016 оны 2 сарын 05
    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Өнөөдөр бид бүхэн бэлэг барих гэдэг утгаараа биш ард түмний өмнө хүлээсэн үүргээрээ хийх ёстойгоо хийгээд явж байгаа. МАН-ын бүлгээс бүх төрлийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр ажиллаач гэдэг шаардлага ирүүлсэн. Хэрэглээний зээлийг дэмжсэн хүүг бууруулах юм бол буруу дохио өгнө, эдийн засгийн макро үзүүлэлт дээр буруу болно. Тийм учраас Засгийн газар экспортыг дэмжсэн, ажлын байр шинээр бий болгосон, импортыг орлосон зээл дээр үе шаттай арга хэмжээ авна. Нэр бүхий сайд нарт өгсөн үүргийн дагуу малчны зээлийн 30 хувийг үйлдвэрлэлийн зээл болгох ажлыг Засгийн газар хийгээд явж байна. Тодорхой шийдвэрийг Засгийн газар гаргасан. Цагаан сарын өмнө хойно дамжуулаад хийнэ. Төрийн банкийг энэ ажилд дайчлан ажиллаж байгаа. Тус банкинд малчны 40 тэрбумын зээл байгаа. Түүнийг 18 хувийн хүү болгож буурахаар шийдвэрийг нь гаргаад явж байна. Цаашдаа эрүүл мэнд, нийгмийн даатгалын болон малчны дансаа бүртгэж байгаа, эх орны үйлдвэрээ дэмжиж, малын гаралтай түүхий эдээ тушааж байгаа малчны зээлийн 18 хувийг 10 хувь руу оруулах бэлтгэл хангаад явж байна гэсэн хариулт өгсөн юм.
  • Хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн болон анхны хэлэлцүүлгийг дэмжлээ
    2016 оны 2 сарын 05
    Хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн болон анхны хэлэлцүүлгийг дэмжлээ
  • Төсвийн байнгын хороо хуралдлаа
    2016 оны 2 сарын 05

    Төсвийн байнгын хороо хуралдлаа
  • Зардлаа хэмнэж, үр бүтээлтэй ажиллахыг даалгав
    2016 оны 2 сарын 05
    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалж буй АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 14 дүгээр хуралдаан боллоо.

    АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын хүрээнд нийт 9 дагалдах хурал болох бөгөөд эхний хурал 4 дүгээр сарын 21-22-нд болох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалт юм. Гурван салбар хуралдаантай болох энэхүү уулзалтын төлөөлөгчдийн бүртгэл болон бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг энэ хурлаар хэлэлцлээ. Ерөнхий сайд дотоод нөөц боломжиндоо тулгуурлан үр дүнтэй зохион байгуулах чиглэл өгч, Парламентын Түншлэлийн уулзалтаас гарах баримт бичгүүдийн төслүүдтэй танилцаж, санал хэллээ.

    Мөн АСЕМ-ын бэлтгэл ажил хариуцаж буй зургаан ажлын хэсгээс хийж, хэрэгжүүлж буй ажил, тайлан, хүндрэл бэрхшээл, шаардлагатай санхүүжилт зэрэг мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аль болох бага зардлаар улс орныхоо нэгдмэл эрх ашгийн үүднээс иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийнхний оролцоотойгоор асуудлуудаа хамтарч шийдэхийг даалгасан юм.

    Дээд түвшний уулзалтын зочид төлөөлөгчийн аюулгүй байдал, тохижилт үйлчилгээ, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон яаралтай тусламжид шаардагдах зайлшгүй зардлыг тооцоолж, бусад дагалдах зардлуудыг хандив, түрээс болон шилжүүлэн ашиглах байдлаар оновчтой зохион байгуулахыг үүрэг болголоо. Дээд түвшний уулзалт болох хугацаа дөхөж байгаа учраас Үндэсний зөвлөлийн хурлыг долоо хоног бүрийн лхагва гарагт хуралдуулахаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

    - See more at: http://zasag.mn/news/view/12134#sthash.6Och503e.dpuf
  • Хууль зүйн байнгын хороо хуралдлаа
    2016 оны 2 сарын 05

    Хууль зүйн байнгын хороо хуралдлаа
  • Хүүхэд хамгааллын хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    2016 оны 2 сарын 05
    НББСШУБХ-ны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09 цаг 56 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэллээ.

    Тус байнгын хорооны дарга Д.Батцогт орон нутагт томилолтоор ажиллаж байгаа тул энэ өдрийн байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа даргалав. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
    Хүүхдийн эрхийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийв
    Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа танилцууллаа.

    Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүд байгаагүй тул хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалд явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.
    Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    Мөн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүд байгаагүй тул хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 100 хувийн саналаар дэмжив.

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

    Байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.11.02-ны өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийв.



    Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэл танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. Мөн хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, төслийн 25-р зүйлд “тухайн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний болон аймаг, нийслэлийн Засаг даргын багцад нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.



    Ингэснээр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүд 100 хувийн саналаар дэмжив хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Барилгын тухай хуулийг дэмжлээ
    2016 оны 2 сарын 05

    Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг дэмжлээ
  • АН, ИЗНН-ын нэгдэл: Хоёр нам нэгдвэл АН-аар нэрлэгдэнэ
    2016 оны 2 сарын 05
    Ардчилсан намын дарга З.Энхболд Иргэний Зориг Ногоон намын дарга С.Оюун нар хоёр нам нэгдэх албан ёсны санамж бичигт гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагаанд АН-ын гишүүд болон Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян болон намын гишүүд нь оролцлоо.
  • Г.Баярсайхан: Залуусын бизнесийн дэмжинэ
    2016 оны 2 сарын 05
    Хөдөлмөрийн сайд, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан салбарынхаа асуудлаар мэдээлэл хийлээ.
  • М.Энхболд ММСУХ-ны ерөнхийлөгчийн ажлаас түдгэлзэх хүсэлт гаргажээ
    2016 оны 2 сарын 05
    М.Энхболд ММСУХ-ны ерөнхийлөгчийн ажлаас түдгэлзэх хүсэлт гаргажээ
  • Зарим хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ
    2016 оны 2 сарын 05
    Хуулийн төслүүдийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ
  • Ц.Элбэгдорж: Төвийг сахих нь Монголын уламжлалт бодлогоос урган гарч байгаа зөв бодлого юм
    2016 оны 2 сарын 05
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Еagle” телевизийн “Онцлох сэдэв” хэмээх шинэ нэвтрүүлгийн анхны дугаарын зочноор оролцож Монгол Улсын байнга төвийг сахих бодлогын талаар ярилцлаа.
  • Танилц: Энэ оны улсын сайн малчин, тэргүүний тариаланчид
    2016 оны 2 сарын 05
    Энэ онд 21 аймаг, нийслэлээс 140 малчин, 7 фермер, нэг малчдын бүлэг тодорхойлолт ирүүлснээс шалгаруулах журмын харгалзах 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, шаардлага хангасан 118 малчныг “Улсын сайн малчнаар” гурван иргэн, нэг хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгарууллаа. Эдгээр малчид нь удам залгасан сайн малчид төдийгүй мал сүргээ төлөөр нь өсгөж, эрсдэлийг гарз хохиролгүй даван туулж байгаа, сум, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан, мал аж ахуйн үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй ажилласан 33-75 хүртлэх насны хүмүүс юм.



    Манай улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилтын дотор мал сүргийн тоо 56 саяд хүрсэн, малчин өрхийн тоо 9 жил дараалан буурч байсан бол сүүлийн хоёр жилд дараалан өсч, энэ жил 153 мянга болсон зэрэг нь Улсын сайн малчны тоог нэмэгдүүлжээ.



    Энэ онд тариалангийн салбарт гаргасан амжилт, орон нутгаа хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, ажлын амжилтаараа тэргүүлсэн 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор, 21 ногоочин, механикжуулагчийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгарууллаа.



    Улсын сайн малчнаар:



    -Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн малчин Дашхүүгийн Ганзориг, Жаргалант сумын Асайт багийн малчин Цэрэнлхамын Дагийраз, Хашаат сумын Цайдам багийн малчин Амирмэдийн Олзвой,Чулуут сумын Хайрхан багийн малчин Жагдагийн Пүрэвдорж, Хотонт сумын Хөөвөр багийн малчин Чунагийн Базаррагчаа, Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн малчин Мижиддоржийн Эрхэмбаяр,Өлзийт сумын Байшир багийн малчин Лхагважавын Чинбаатар, Батцэнгэл сумын Цац багийн малчин Чойжилсүрэнгийн Мөнх-Учралт, Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн малчин Эрдэнэчулууны Шижирбаатар;



    -Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багийн малчин Ахбигийн Бахытбек, Буянт сумын 3 дугаар багийн малчин Гөлгөний Мягмар, Толбо сумын 6 дугаар багийн малчин Нухжазарын Ораз, Цэнгэл сумын 1 дүгээр багийн малчин Шохыбайн Хаявхан;



    -Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн малчин Лундаагийн Болдбаатар, Бууцагаан сумын 4 дүгээр багийн малчин Олонбаярын Болд, Галуут сумын 1 дүгээр багийн малчин Бэгзийн Амарсайхан, Хүрээмарал сумын 1 дүгээр багийн малчин Лхамсүрэнгийн Баттөмөр, Шинэжинст сумын 2 дугаар багийн малчин Базарсадын Буянтогтох, мөн сумын 2 дугаар багийн малчин Буухүүгийн Бат-Орших;



    -Булган аймгийнБаян-Агт сумын Халтар багийн малчин Дүгэржавын Галбадрах, Дашинчилэн сумын Доргонт багийн малчин Пүрэвийн Төрмөнх, Хутаг-Өндөр сумын Уньт багийн малчин Чулуунцэцэгийн Даваасүрэн, Сайхан сумын Хульж багийн малчин Данзангийн Баасансүрэн, Хангал сумын 2 дугаар багийн малчин Равжирийн Энхбат, Орхон сумын 3 дугаар багийн малчин Доржийн Дэлгэрцогт, Бугат сумын Ханжаргалант багийн малчин Нямсүрэнгийн Намсрай;



    -Говь-Алтай аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн малчин Цолмонгийн Данзандорж, Хөхморьт сумын 2 дугаар багийн малчин Цэдэвийн Дамба, Халиун сумын Олонбулаг багийн малчин Даваагийн Гансүх, Баян-Уул сумын Алтангадас багийн малчин Доржхүүгийн Батбилэг, Чандмань сумын Хүрхрээ багийн малчин Аюушийн Эрдэнэбат, Шарга сумын Улаантуг багийн малчин Доржийн Гаадансүрэн, Төгрөг сумын Мааньт багийн малчин Чимэдийн Чойдог, Чандмань сумын Өлзийбулаг багийн малчин Цагаачийн Батбямба;



    -Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн малчин Ганчулууны Санжаа, мөн сумын 5 дугаар багийн малчин Цэдэвийн Энхжаргал, Баянтал сумын 2 дугаар багийн малчин Лувсанжамцийн Батнасан,



    -Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн малчин Гүнтэвийн Ганбаатар, Орхон сумын Баян-Өлзийт багийн малчин Цэвээн-Өөлдийн Отгонбаяр;



    -Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Жаргалант багийн малчин Жанчивдоржийн Бүрнээбаатар, Айраг сумын Нүдэн багийн малчин Бандгайтын Цогоо, Сайншанд сумын 3 дугаар багийн малчин Чойжамцийн Ганхуяг;



    -Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн малчин Сайнчгуайн Сүхбаатар, Гурванзагал сумын 2 дугаар багийн малчин Доржготовын Батбаяр, Дашбалбар сумын 2 дугаар багийн малчин Сундуйн Батцэрэн, Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн малчин Равдангийн Бадамрагчаа;



    -Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн малчин Товуугийн Мөнхбат, Адаацаг сумын Өвөр-Урт багийн малчин Дамбийгийн Амаржаргал, Өлзийт сумын 1 дүгээр багийн малчин Баавгайн Насан, Сайхан-Овоо сумын 1 дүгээр багийн малчин Гомбодоржийн Баатарчулуун, Сайнцагаан сумын 3 дугаар багийн малчин Сугирын Мянганбаатар, Говь-Угтаал сумын 3 дугаар багийн малчин Базарын Нямсүрэн, Гурвансайхан сумын Дэрсэнэ-Ус багийн малчин Цээпилийн Бүд, Өндөршил сумын 2 дугаар багийн малчин Намсрайн Сумъяа;



    -Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Сангийн далай багийн малчин Чогдонгийн Батмөнх, Яруу сумын 4 дүгээр багийн малчин Лодонгийн Чогсомжав, Дөрвөлжин сумын Буурал багийн малчин Сурмаажавын Ганболд, Их-Уул сумын 4 дүгээр багийн малчин Гомбожавын Батнасан, Алдархаан сумын Алдар багийн малчин Гаалъяахүүгийн Батжаргал, мөн сумын Аргалант багийн малчин Дамбын Цэрэннадмид, Нөмрөг сумын Хайрхан багийн малчин Лувсандашийн Сэнгэравдан;



    -Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн малчин Сурмаагийн Магсар;



    -Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн малчин Даваасүрэнгийн Содном-Иш, Сант сумын 2 дугаар багийн малчин Тогоочийн Гандэлгэр, Хужирт сумын 3 дугаар багийн малчин Алтангэрэлийн Лувсанчүлтэм, Бүрд сумын 3 дугаар багийн малчин Шаалаагийн Лувсаншарав, Уянга сумын 5 дугаар багийн малчин Цэрэндоржийн Гончигдорж, Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн малчин Лувсандашийн Даваадаш, Хархорин сумын 6 дугаар баг Эмээлийн Бямбасүрэн, Бүрд сумын 1 дүгээр багийн малчин Пүрэвийн Мөнхөө, Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн малчин Доржсүрэнгийн Суурь;



    -Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн малчин Жаалдүүгийн Тогтохсүрэн, Мандал-Овоо сумын Өтгөн багийн малчин Дэмбэрэлийн Оргил, Баяндалай сумын Баян багийн малчин Лувсаншаравын Энхбаатар, Гурвантэс сумын Тост багийн малчин Бадангаагийн Энхбат, Баян-Овоо сумын Налих багийн малчин Улам-Өрнөхийн Эрдэнэчулуун, Манлай сумын Жаргалант багийн малчин Бандийн Батбаяр;



    -Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар багийн малчин Рагчаагийн Мөнхтөр, Мөнххаан сумын Баянцагаан багийн малчин Цэгмидийн Болдбаатар, Сүхбаатар сумын 5 дугаар багийн малчин Гэндэнжамцийн Нарнаа, Асгат сумын 3 дугаар багийн малчин Ширнэнгийн Жүндэр, Уулбаян сумын Баян багийн малчин Халтарын Алтанхуяг, Баруун-Урт сумын 8 дугаар багийн малчин Монхорын Хурцбилэг;



    -Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн малчин Лхангаажавын Пунцагноров, Цагааннуур сумын 1 дүгээр багийн малчин Муухайн Пүрэвжав, Түшиг сумын 2 дугаар багийн малчин Ванчинбазарын Дашзэвэг, Жавхлант сумын 1 дүгээр багийн малчин Нямдэлэгийн Баатар, Сант сумын Ивэн багийн малчин Гаадайн Түмэнхүү;



    -Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн малчин Гомбосүрэнгийн Насанбат, Сэргэлэн сумын Хайрхан багийн малчин Паламын Гөлгөө, Баянцагаан сумын 2 дугаар багийн малчин Цэндсүрэнгийн Сандаглхагва, Баян сумын 2 дугаар багийн малчин Доржпаламын Батбуян, Баянжаргалан сумын 3 дугаар багийн малчин Ренчиндоржийн Баяндүүрэн, Дэлгэрхаан сумын 3 дугаар багийн малчин Буянтогтохын Батдэлгэр, Баянцагаан сумын 5 дугаар багийн малчин Догсомын Жамъяндорж, Лүн сумын 2 дугаар багийн малчин Дамдингийн Эрдэнэбаяр;



    -Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн малчин Бадрахын Баттогтох, Хяргас сумын Хайрхан багийн малчин Цэндийн Сүрэнхор, Зүүнговь сумын Суврага багийн малчин Лувсангийн Дансран, мөн сумын Тохой багийн малчин Шагжийн Баатаржав, Наранбулаг сумын Алдар багийн малчин Пүрэвийн Даш;



    -Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн малчин Чойжилсүрэнгийн Батдорж, Мөнххайрхан сумын Хаг багийн малчин Чоймболын Оюун, Буянт сумын Цагаанбургас багийн малчин Мөнхсүлдийн Энх-Амгалан, Манхан сумын Тахилт багийн малчин Дондогийн Амгаланбаатар, Цэцэг сумын Хажинга багийн малчин Авидын Амархүү;



    -Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Хужирт багийн малчин Чимэддоржийн Батбаатар, Шинэ-Идэр сумын Баяннуур багийн малчин Жамсрангийн Гунгаа, Бүрэнтогтох сумын Их-Уул багийн малчин Баасанжавын Эрдэнэбилэг, Төмөрбулаг сумын 2 дугаар багийн малчин Дондовийн Зоригоо, Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар багийн малчин Готовын Чулуунбаатар, Түнэл сумын 2 дугаар багийн малчин Жанцангийн Лхагвадорж;



    -Хэнтий аймгийн Баянхутаг сумын Улаан-Өндөр багийн малчин Данзангийн Чинзориг, Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн малчин Цэрэндоржийн Содномдаржаа, Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн малчин Борын Пүрэв, Галшар сумын Баянбадрал багийн малчин Төмөрийн Төрмөнх, Мөрөн сумын Зөөлөн багийн малчин Жамцийн Даваажав, Биндэр сумын Баян-Өндөр багийн малчин Мядагийн Пүрэв нарыг,



    Улсын тэргүүний фермер:



    Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн “Эко ханбуян фермер”–ийн эрхлэгч Дамдиндоржийн Насантогтох, Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзий багийн “Эрдэнэт зөгий” хоршоо, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Должингийн Жингүү, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Бэгзийн Түмэндэмбэрэл нарыг “Улсын тэргүүний фермер”-ээр,



    Улсын тэргүүний тариаланч хамт олон:



    -Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Хонгор агро Булган” ХХК;



    -Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Товхонхан” ХХК;



    -Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Ургацын хишиг” ХХК;



    -Орхон аймгийн Жаргалант сумын “Бүтлийн Ундарга” ХХК;



    -Булган аймгийн Тэшиг сумын “Шинэ амжилт” ХХК;



    -Архангай аймгийн Төвшрүүлэх сумын “Багахангай” ХХК;



    -Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Бооцын тариа” ХХК;



    -Орхон аймгийн Жаргалант сумын “Орхон тариа” ХХК;



    -Хэнтий аймгийн Баян-Адрага” сумын “Идэр-Онон” ХХК;



    -Увс аймгийн Тариалан сумын “Алдар тулга” ХХК;



    -Төв аймгийн Сүмбэр сумын “Миш маш” ХХК;



    -Дорноговь аймгийн Мандах сумын “Монгол тарвас” ХХК-ийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор,



    Улсын тэргүүний тариаланч:



    - Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ногоочин Биекегийн Хуаныш;



    - Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ногоочин Чогжирийн Уранбилэг;



    - Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ногоочин Нямбуугийн Бямбаа;



    -Булган аймгийн Хангал сумын ногоочин Чойжийн Батбилэг;



    -Говь-Алтай аймгийн Шарга сумын ногоочин Намжилын Очирбат;



    -Дархан-Уул аймгийн Дархан сумын ногоочин Дамбийжанцангийн Цэцэнхүү;



    -Дорноговь аймгийн Сайншанд сумын ногоочин Өлзийхутагийн Сугар;



    -Завхан аймгийн Улиастай сумын ногоочин Үйжавын Жаргалсайхан;



    -Орхон аймгийн Жаргалант сумын ногоочин Дэмчигжавын Батболд;



    -Орхон аймгийн Баян-Өндөр сумын ногоочин Буяннэмэхийн Оюун;



    -Өвөрхангай аймгийн Хархорин сумын ногоочин Сүхсүрэнгийн Жамъянсүрэн;



    -Төв аймгийн Борнуур сумын ногоочин Маамуухүүгийн Мөнхбат;



    -Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланч Батсуурийн Цогтсайхан;



    -Увс аймгийн Хяргас сумын ногоочин Палиагийн Оюунбилэг;



    -Ховд аймгийн Ховд сумын ногоочин Сейтханы Наскейн;



    -Ховд аймгийн Буянт сумын ногоочин Төлөөгөнийн Нурлан;



    -Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ногоочин Жамцын Буманчулуун;



    -Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Цайдам өгөөж” ХХК-ийн механикжуулагч Лувсандамбын Лувсандамдин;



    -Дорнод аймгийн Халхгол сумын “Дорнод гурил” ХХК-ийн механикжуулагч Бавгагийн Пүрэвсүрэн;



    -Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Гацуурт” ХХК-ийн механикжуулагч Баасанжавын Амарсанаа;



    -Төв аймгийн Эрдэнэсант сумын “Нарт монгол” ХХК-ийн механикжуулагч Ванчинсүрэнгийн Түмэн-Өлзий нарыг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулав.
  • УИХ-ын байнгын хороод хуралдана
    2016 оны 2 сарын 05
    УИХ-ын байнгын хороод хуралдана
  • Намрын чуулган хаалтаа хийнэ
    2016 оны 2 сарын 05
    УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Гэвч, хэлэлцэх асуудал олон байгаа тул сар шинийн дараа ээлжит бус чуулган зарлахаар болсон. Тодруулбал, хоёрдугаар сарын 15-наас ээлжит бус чуулган зарлан хуралдуулж магадгүй байна. Тиймээс сар шинийн дараа нутаг орон, гадаад дотоод гээд алга болчихдог гишүүд энэ сарын 15-наас ажилдаа орохоор болж байна. Өнөөгийн УИХ-д ганц чуулганы хугацаа үлдээд байгаа юм.
  • УИХ-ын тухай хуульд нэмэлт орууллаа
    2016 оны 2 сарын 04
    УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 84.7 хувь нь дэмжсэнээр баталлаа. Уг хуульд өөрчлөлт орсноор УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны харьяа дэд хорооны нэр өөрчлөгдөж Тогтвортой хөгжлийн зорилтын дэд хороо боллоо.

    Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 81.4 хувийн саналаар баталлаа. Уг хуулийг баталснаар хуулийн хэрэгжих хугацаа 2017 оны нэгдүгээр сарын 1-н болж өөрчлөгдөж байна.

    Харин Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

    Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Органик хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байгаа юм.

1318 1319 1320 1321 1322 1323 1324
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    7 цаг 27 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    12 цаг 10 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    12 цаг 22 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    15 цаг 40 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    15 цаг 42 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    15 цаг 47 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    16 цаг 21 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    16 цаг 30 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    16 цаг 32 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    16 цаг 34 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    16 цаг 45 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    16 цаг 57 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    17 цаг 4 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    17 цаг 25 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    17 цаг 48 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК