-
2015 оны 9 сарын 17
Л.Эрдэнэчимэг ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэв
-
2015 оны 9 сарын 17
Т.Бат-Эрдэнэ: Улаанбаатар ногоон хот болно. ганцхан болзолтой...
-
2015 оны 9 сарын 17
Д.Батцогт тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсад ажиллаж байна
-
2015 оны 9 сарын 17
“Архи, тамхигүй ирээдүй” нэг сарын аяныг эхлүүллээ
-
2015 оны 9 сарын 17
Ц.Нямдорж:- Балиар хуйвалдааныг нь тэвчээд нэр, устай нь хэлэхгүй улс төрийн өнцгөөс нь яриад байсан юм. Ингэж улаан, цайм заваарч байвал эзэн, нэртэй нь ярихаас.
-
2015 оны 9 сарын 16
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна
1 цаг 53 минутын өмнө
УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Б” танхимд ээлжит бусаар хуралдаж байна. Бүлэг ийн гэнэт хурал зарласан нь Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой байж мэдэх аж.
УИХ-ын ээлжит бус чуулганаар өчигдөр Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, үүнтэй холбоотойгоор Өршөөлийн хуульд зарим өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Уг хуулийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан Ц.Оюунбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр боловсруулан хэлэлцсэн. Гэвч энэ шатанд дахин хэдхэн хүний эрх ашгийг хамгаалах аястай төсөл болон хувирч, түүнээс болж маргаан гарсан гэх нь бий.
Тиймээс цөөнхийн бүлэг асуудлыг ийн олноороо хэлэлцэж байж мэдэхээр байна. Мөн Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болж, Засаг дарга С.Насанбат, Иргэдийн төлөөлөгчдийн хурал/ИТХ/-ын дарга Ц.Цэндсүрэн нарыг чөлөөлсөн. Энэ асуудлыг бүлэг хэлэлцэж байж магадгүй аж.
-
2015 оны 9 сарын 16
Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисс хуралдана
-
2015 оны 9 сарын 16
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дархан-Уул аймагт үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр Дархан-Уул аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргыг огцруулсан хууль бус шийдвэртэй холбогдуулан ажлын хэсэг байгуулж, асуудлыг нягталж шалгахыг Ерөнхий сайд, ЗГХЭГ-аас хүслээ.
-
2015 оны 9 сарын 16
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд болон Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин нар өнөөдөр/ 2015.09.16/ уулзлаа.
-
2015 оны 9 сарын 16
ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал нээлтээ хийлээ
-
2015 оны 9 сарын 16
ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны Намрын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг
-
2015 оны 9 сарын 16
Д.Эрдэнэбат ШХАБ-ын Худалдаа, эдийн засгийн уулзалтад оролцож байна
-
2015 оны 9 сарын 16
ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал
-
2015 оны 9 сарын 16
Байнгын хорооны хуралдааныг хойшлуулав
-
2015 оны 9 сарын 15
А.Энхболдыг Дарханы Засаг даргаар сонголоо
-
2015 оны 9 сарын 15
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг хэлэлцэж, дэмжив.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Энэ хуулиас болж нийгэмд хүлээлт, хардлага үүсч байна. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэх хэрэгтэй гэсэн санал хэлэв.
Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Монгол Улс нэг удаа алдсан иргэддээ өмнө өршөөл үзүүлж байсан. Тухайн үед хориг тавьж байгаагүй. Ерөнхийлөгчийн уучлал үзүүлсэн Жастин Капла гэдэг хүн 70 тэрбум төгрөгийн асуудал үүсгэсэн. Ерөнхийлөгчийн хориг тавьснаас бусад заалт нь хэрэгжиж байгаа юу хэмээн асуув. Уг асуултад Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, “Хориг тавьснаас бусад зүйл заалт хэрэгжиж байгаа. 40 мянган хүн жолооны үнэмлэхээ авсан. Хорих ял эдэлж буй хүмүүсийг өршөөлд хамруулах ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна” хэмээн хариулав.
УИХ-ын гишүүн Л.Цог, “Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй бол АТГ-ын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж мэднэ. Өөрөөр хэлбэл, ихээхэн хүч хөдөлмөр гаргаж байж илрүүлсэн хэргийг өршөөвөл АТГ-ын ажилтнуудад “Авлигтай тэмцээд ч яахав дээ. Үр дүнгүй юм байна” гэсэн бодол төрөх вий” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Өршөөлийн хууль бол бид бүгдийн алдаа юм. Анх Засгийн газар хуулийн төслийг өргөн барихад хээл хахууль авах, зуучлах гэсэн 2 зүйл ангийг өршөөхөөр заасан байсан. Чуулган, Байнгын хорооны хуралдааны үеэр энэ заалтуудыг гүнзгийрүүлж, авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөх заалт оруулсан юм. Намрын чуулганы үеэр Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэнэ. Энэ үед тун анхааралтай ажиллахыг нийт гишүүдээс хүсч байна” гэв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Энэ хуулийг Эрүүгийн хуулийг баталсны дараа хэлэлцэх ёстой. Тиймээс ч МАН-ын бүлэг Өршөөлийн хуулийг эсэргүүцэж байсан. Гэвч УИХ-аар хүч түрэн баталсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлах үеийн УИХ-ын хуралдааны тэмдэглэлийг ил болгож болох уу. Ингэвэл аль гишүүн авлига, албан тушаалын хэргийг өршөөхийг дэмжсэн бэ гэдгийг олон нийт харж болно хэмээн асуулаа. Уг асуултад УИХ-ын дарга З.Энхболд, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хаалттай дэгээр хэлэлцсэн. Би хурлын тэмдэглэлийг ил болгох боломжгүй. Гишүүд горимын санал гаргаж, олонх дэмжсэн тохиолдолд хуралдааны тэмдэглэлийг ил гаргаж болно” гэсэн хариулт өглөө.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, “Өршөөлийн хуулийг УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргаж байгаа болохоос хэн нэгэнд зориулж гаргагүй. Энэ хууль нэг удаа алдсан иргэдэд алдаагаа засах боломж олгох зорилготой юм. Тиймээс төр гаргасан шийдвэртээ бат зогсох хэрэгтэй. Улс төржилтөөс үүдэж өөрсдийн гаргасан шийдвэртээ муу “дүн” тавьдагаа болих ёстой” хэмээв.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 59 гишүүний 83.1 хувь дэмжиж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа.
УИХ Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авснаар Өршөөл үзүүлэх тухай хуулиас авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөх заалтыг хасах боллоо. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.8, 31.9-д заасны дагуу Хуульзүйн байнгын хороо, чуулган дахин хуралдаж Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах болов.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд, “Өнөөдөртөө багтаж Өршөөл үзүүлэх тухай хуулийн бүх хэлэлцүүлгийг дуусгах хэрэгтэй. Маргааш олон улсын томоохон хурал болох тул өнөөдөр Хууль зүйн байнгын хороо чуулган дахин хуралдах болно” гэлээ.
Ийнхүү чуулганы хуралдаан түр завсарлав.
-
2015 оны 9 сарын 15
Орон сууцны шинэ хороолол баригдана
-
2015 оны 9 сарын 15
Байнгын хорооны саналаар Өршөөл үзүүлэх 4 зүйлийн 4.1 дээр үзаалтыг хүлээж авах нь зүйтэй гэж санал хураалтаар
59 гишүүн 48 гишүүн дэмжсэнээр хоригийг хүлээж авлаа.
7-р зүйл 59 гишүүнээс 49 гишүүн зөвшөөрч хүлээж авлаа. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэн учраас тогтоол батллаа.
-
2015 оны 9 сарын 15
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, асууж хариулт авч байна.
-
2015 оны 9 сарын 15
Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох асуудлыг судална