Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1377 1378 1379 1380 1381 1382 1383
  • Төрийн мөнгөний бодлогыг хэлэлцэж эхэллээ
    2015 оны 10 сарын 13
    Төрийн мөнгөний бодлогыг хэлэлцэж эхэллээ
  • Б.Болор: Бид татвар нэмэх бодлого барьж байна
    2015 оны 10 сарын 13
    Сангийн сайд Б.Болор:
  • Ч.Улаан: Бүтцийн өөрчлөлт хийсний ашиг 2016 онд мэдрэгдэхгүй
    2015 оны 10 сарын 13
    Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан мэдээлэл хийлээ.
  • Ард түмэн Н.Алтанхуягийн ЗГ-ын ажлуудыг сайн ажлаар нэрлэжээ
    2015 оны 10 сарын 13
    Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, АН-ын Намын байгуулалтын газрын дарга Л.Уртнасан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Б.Цолмонбаяр нар өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл өглөө.
    Ардчилсан намын генсек Л.Эрхэмбаяр, “Ардчилсан нам 2015 оны найм, есдүгээр сард “Монгол хүн 2020 өнөөдөр, маргааш...” бүсийн чуулганыг баруун, зүүн, хангай, төвийн бүсэд намынхаа гишүүд дэмжигчдийн хүрээнд амжилттай зохион байгууллаа. Энэ чуулганыг хийх явцад гишүүдийн зүгээс “Ардчилсан нам хийсэн ажилтай, хэлэх үгтэй байна. Үүнийгээ ард түмэндээ тайлагнах хэрэгтэй” гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Тиймээс Ардчилсан нам аравдугаар сарын 10-аас аравхоёрдугаар сарын 10-ны хооронд орон даяар Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг тайлагнах өдрүүдийг эхлүүлж байгаагаа мэдэгдэж байна” гэв. Бүсийн чуулганыг зохион байгуулахад явцад чуулганд оролцсон Ардчилсан намын 5000 гаруй гишүүд дэмжигчид, иргэдийн хэлсэн санал санаачлагуудыг нэгтгэж дүгнэжээ. “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийн таван сайн ажлыг нэрлэсэн байна. Нэгдүгээрт, Бүтээн байгуулалт-Чингис бондийг сайн ажлаар нэрлэжээ. Энэ ажлын хүрээнд зам, барилга, үйлдвэржилт, шинэ сумын төв, Улаанбаатар хотын замын шинэчлэл зэрэг ажлуудыг иргэд онцлон нэрлэсэн байна.
    Хоёрдугаарт, Үнэ тогтворжуулах хөтөлбөр иргэдийн амьдралд тус болсон сайн ажлын нэг гэдгийг нэрлэсэн байна. Энэ ажлын хүрээнд Монгол банкнаас 4 тэрбум төгрөгийг аж ахуй нэгжүүдэд зээлээр өгсөнөөс эргэн төлөлт хэвийн байгааг Монголбанкнаас мэдэгджээ.
    Гуравдугаарт, боловсролын салбарт хийгдэж байгаа ажил буюу Зөв Монгол хүн хөтөлбөрийг сайн хэрэгжсэн ажлын нэгээд тодруулжээ. Эл хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд болгон өөрт байгаа авъяасаа хөгжүүлэх боломжийг нээж өгч байгаа нь хүүхэд багачууд гэлтгүй эцэг, эхчүүдийн талархлыг хүлээсэн ажил болсон байна.
    Харин дараагийн сайн хэрэгжсэн ажлаар 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хүмүүсийг ажилласанд тооцох хууль батлагдсанаар 586 мянган хүн ажилласан жилээ нөхөн бүртгүүлсэн нь Ардчилсан намын гол ажлын нэг гэж дүгнэсэн байна.
    Улсын төсвөөс УИХ-ын гишүүдийн багц гэж тус бүр нэг тэрбум төгрөг өгдөг байсныг зогсоож, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болгосон нь 273 тэрбум төгрөгийг орон нутаг өөрсдөө мэдэж зарцуулдаг болсон нь сайн хэрэгжиж байгаа ажлын нэг гэж дүгнэжээ.
    Ийнхүү Ардчилсан нам энэ удаа “Монгол хүн 2020 өнөөдөр, маргааш...” чуулганыг Монгол Улсын 330 сум, 157 хороонд хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа ард иргэддээ тайлагнах юм. Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд орохдоо “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийг ард иргэдээрээ хэлэлцүүлж боловсруулсан. Ингэхдээ “Ажилтай орлоготой-Монгол хүн”, “Аюулгүй орчинтой-Монгол хүн”, “Эрүүл чийрэг-Монгол хүн”, “Эрдэм боловсролтой-Монгол хүн”, “Эрх чөлөөтэй-Монгол хүн” гэсэн таван дэд хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд дээрх таван дэд хөтөлбөрийн хүрээнд олон ажлыг хийж, өнөөдөр ард иргэд үр шимийг нь хүртэж байгаа билээ. Тэгвэл 2020 он хүртэл үргэлжлэх “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд эхлүүлсэн ажлаа гүйцээхийн тулд ард иргэдийнхээ дуу хоолойг дахин сонсож, тэдний санал бодлыг тусгахаар энэхүү ажлыг эхлүүлээд байгаа аж.
    Ард иргэдэд ажлаа тайлагнах энэ ажлыг 2015 оны аравдугаар сарын 10-аас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд орон даяар зохион байгуулах юм.
  • ЗГ-ын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
    2015 оны 10 сарын 13
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
  • Ц.Оюунбаатар: Өршөөлийн хуулиар бид улс төрийн шийдвэр гаргах ёстой
    2015 оны 10 сарын 13
    Өршөөлийн хуульд улстөрийн шийдвэр гаргах ёстой
    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэлсэн юм. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:
    -Өршөөлийн хууль наймдугаар 11-нд батлагдсан. Батлагдсан өдрөөсөө дагаж мөрдөхөөр байгаа. Харин Ерөнхийлөгч энэ хуульд наймдугаар сарын 17-нд хориг тавьсан. Тэгэхээр хэрэгжиж байсан наймдугаар сарын 11-16-ны хооронд шийдвэрлэгдсэн асуудал хоригт хамаарах уу. Энэ хугацаанд Өршөөлийн үзүүлэх ажлыг зохион байгуулах комисс авлига, албан тушаалын хэргийг өршөөлд хамруулахаар шийдвэрлэсэн байвал яах вэ. Аль хуулийг нь дагаж мөрдөх гэсэн гэсэн асуулт тавьсан юм. Гишүүний асуултад ажлын хэсгийнхэн “Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан тул авлига, албан тушаалын хэрэг өршөөгдөхгүй гэсэн хариулт өгсөн. Гишүүн Ц.Оюунбаатар “Өршөөлийн хуулиар бид улс төрийн шийдвэр гаргах ёстой. Манайд хүний эрх зөрчигдөж ирсэн. Иргэний шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэгт эрүүгийн хэрэг оноодог. Тиймээс бид энэ хуулиар хүний эрхийг хамгаалах ёстой” гэж балаа.
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо аравдугаар сарын 2-ний өдөр хуралдаж Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх шатанд уг хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан 11 зүйл заалт бүрээр санал хураасан ч олонхийн дэмжлэг авч чадаагүй саналуудыг чуулганы хуралдаан руу оруулахгүйгээр зөвхөн 6 саналын томъёоллыг багцлан оруулж ирсэн нь МАН-ын бүлгийн хувьд завсарлага авах шалтгаан нь болсон юм.
    Олонхийн дэмжлэг хүлээлгүй, цөөнх болсон энэхүү саналд албан тушаалын гэмт хэрэг, хууль бусаар хөрөнгөжсөн хэргүүдийг өршөөлд хамруулж болохгүй гэсэн санал багтаж байжээ. Эдгээр саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар гаргасан байсан нь өнөөдрийн хуралдаанаас гишүүдийн 90 гаруй хувийн дэмжлэг хүлээж, чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх болж байна. Ийнхүү Өршөөлийн хуулийн төсөл 11 зүйл заалт бүрээр санал хураалгахаар болж, энэхүү томъёоллоо чуулганы хуралдаан руу оруулахаар боллоо.
  • Цагаан суваргаас 180 тэрбумыг төвлөрүүлнэ гэж тооцжээ
    2015 оны 10 сарын 13
    Засгийн газар МАК компанитай гэрээ байгуулна
  • Өршөөлийн хуулийн 11 зүйл, заалтыг чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ
    2015 оны 10 сарын 13
    Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, 11 зүйл заалт бүрээр санал хураалгахаар болж, энэхүү томъёоллоо чуулганы хуралдаан руу оруулахаар тогтлоо.

    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо аравдугаар сарын 2-ний өдөр хуралдаж Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх шатанд уг хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан 11 зүйл заалт бүрээр санал хураасан ч олонхийн дэмжлэг авч чадаагүй саналуудыг чуулганы хуралдаан руу оруулахгүйгээр зөвхөн 6 саналын томъёоллыг багцлан оруулж ирсэн нь МАН-ын бүлгийн хувьд завсарлага авах шалтгаан нь болсон юм.

    Олонхийн дэмжлэг хүлээлгүй, цөөнх болсон энэхүү саналд албан тушаалын гэмт хэрэг, хууль бусаар хөрөнгөжсөн хэргүүдийг өршөөлд хамруулж болохгүй гэсэн санал багтаж байжээ. Эдгээр саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар гаргасан байсан нь өнөөдрийн хуралдаанаас гишүүдийн 90 гаруй хувийн дэмжлэг хүлээж, чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх болж байна.

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
  • Авто тээврийн тухай хуулийг шинэчилнэ
    2015 оны 10 сарын 13
    Авто тээврийн тухай хуулийг шинэчилнэ
  • Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Ганбатыг дэмжлээ
    2015 оны 10 сарын 13
    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 9 цаг 51 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ.

    Хуралдааны эхэнд тус байнгын хорооны дарга Д.Ганбат хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахад гишүүдээс ямар нэг санал гараагүй тул байнгын хорооны даргыг сонгох чөлөөлөх тухай асуудлын хэлэлцүүлгийг эхлүүлэв.

    УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлэлцүүлгийн эхэнд байнгын хорооны даргын томилгооноос УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нэрээ татсан тухай тайлбарыг хийлээ. Үүний дараагаар УИХ-ын зарим гишүүд үг хэлсэн бөгөөд тэд “Хууль бүрэн бүтэн гарахын өмнөх шүүлтүүр бол Хууль зүйн байнгын хороо. Энэ хороо зарим тохиолдолд хангалттай ажиллахгүй байна” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Хууль зүйн байнгын хорооны даргыг сонгох асуудлыг харахад төрийн дээр нам гарсныг харж болох байна. Өнөөдөр хуулийн байгууллагын нэр хүнд олон нийтийн дунд тааруу байна. Үүнтэй Хууль зүйн байнгын хорооны нэр хүнд ч мөн холбогдоно. УИХ сүүлийн үед цэцийн дүгнэлтийг өчнөөн олон удаа хэлэлцэж байна. Ер нь нам юу гэнэ, тэр зарчмаар яваад байвал хуулийн систем нуран унана шүү” гэсэн асуудлыг дэвшүүлж байсан юм. Гишүүд үгээ хэлсний дараагаар санал хураалт явуулахад Д.Ганбатыг Хууль зүйн байнгын хорооны даргад томилохыг гишүүдийн олонх дэмжлээ.
  • Цагаан суваргын ордын хөрөнгө оруулалтаар мэдээлэл хийнэ
    2015 оны 10 сарын 13
    Цагаан суваргын ордын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсантай холбоотой Уул уурхайн сайд Р.Жигжид, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар 14.00 цагт Төрийн ордны А танхимд мэдээлэл хийнэ
  • Л.Эрхэмбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    2015 оны 10 сарын 13
    Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнөөдөр мэдээлэл хийх юм байна. Тэрбээр улс төрд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өгнө гэж мэдэгдлээ.

    Сүүлийн үед АН дотроо байнгын хорооны даргатай холбоотой асуудлаар хоёр хэсэг хуваагдаад байгаа юм. Мэдээлэл 11 цагаас АН-ын байранд болно.
  • УИХ-ын байнгын хороо хуралдаж байна
    2015 оны 10 сарын 13
    Өнөөдөр Төсвийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан тус тус болно.

    1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
    Хэлэлцэх асуудал:

    - Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    - Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    - Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    - Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    - Ажлын хэсэг байгуулах тухай.

    2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
    Хэлэлцэх асуудал:

    - Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 4 гишүүн 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
    Хэлэлцэх асуудал:

    - “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    - “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай.
  • Г.Шийлэгдамба: Салбарын ажиллагсадынхаа цалин тэтгэмжийг бууруулаагүй
    2015 оны 10 сарын 12
    Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, урамшууллыг хассан тушаал, шийдвэр гаргалаа талаар мэдээлэгдсэн. Энэ мэдээлэлтэй холбогдуулан Эрүүл мэнд,спортын сайд Г.Шийлэгдамба сэтгүүлчдэд тайлбар хийлээ. Тэрбээр:

    -Эрүүл мэндийн салбарын төсөвт байгууллагуудын цалин, хөлсний нэмэгдлийг зөвхөн Засгийн газрын тогтоолоор цалингийн ангилал, сүлжээ нэмэгдлүүдийг тооцож тухайн жилийн төсөвт тусган УИХ-аар хуульчлан баталдаг. Мөн Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дахь заалтад зааснаар төсөвт тусгагдаагүй арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглосон байдаг Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ”Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшуулал олгох журам батлах тухай” 150 дугаар тогтоолын дагуу эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл мөнгөн урамшуулал олгогдсон хэвээр байгаа.



    Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хүчингүйд тооцсон ”Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалын үндсэн цалинг нэмэгдүүлэх эрх олгох тухай” 384 тоот тушаал нь, 2010 оны 4-р сарын 12-ны өдөр тухайн үеийн эрүүл мэндийн сайдын баталсан тушаал байсан юм.



    Энэхүү хүчингүй болсон тушаалд албан хаагчийн үндсэн цалинг ”Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишиг”-ээс 50 хувиас доошгүй нэмэгдүүлж, батлагдсан төсөвтөө багтаан олгох гэж тусгасан байдаг ч өнөөдрийг хүртэл огт хэрэгжээгүй ирсэн. Иймд Сангийн яамнаас 2014.07.07-нд хүчингүй болгох тухай албан бичгийг манай яаманд ирүүлсэн байдаг. Тиймээс хуулийн давхардал, хийдэл,зөрчлийг арилгах зарим арга хэмжээг хуулийн дагуу хэрэгжүүлснээс биш, салбарын ажиллагсадынхаа цалин тэтгэмжийг бууруулах нэг ч тушаал шийдвэрийг гаргаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна гэлээ.
  • Засгийн газрын “11 11” төв гурван нас хүрлээ
    2015 оны 10 сарын 12
    Засгийн газрын “11 11” төв
  • МАН: Цалин бууруулахыг дэмжихгүй
    2015 оны 10 сарын 12
    МАН: Нийслэлийн төсвийг шалгана
  • Ш.Түвдэндорж нэрээ татаж авчээ
    2015 оны 10 сарын 12
    О.Баасанхүү: С.Баярцогт миний нэр хүндэд халдаж, гүтгэлээ
  • О.Баасанхүү: С.Баярцогт миний нэр хүндэд халдаж, гүтгэлээ
    2015 оны 10 сарын 12
    О.Баасанхүү: С.Баярцогт миний нэр хүндэд халдаж, гүтгэлээ
  • ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч айлчлал хийнэ
    2015 оны 10 сарын 12


    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук 2015 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Холбооны Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Холбооны Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

    Айлчлалынхаа хүрээнд Холбооны Ерөнхийлөгч И.Гаук Хар Хорин дахь археологийн малтлагын “Монгол-Германы Хархорин экспедици” төслийн үйл ажиллагаатай танилцана. Мөн Монгол, Германы хамтарсан Технологийн их сургуульд зочилно гэж ГХЯ-наас мэдээллээ.
  • Бие даагчид: ЕС-ыг огцруулахад 14 гишүүн гарын үсэг зурсан
    2015 оны 10 сарын 12
    Бие даагчид: ЕС-ыг огцруулахад 14 гишүүн гарын үсэг зурсан
1377 1378 1379 1380 1381 1382 1383
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    1 цаг 27 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    4 цаг 56 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    5 цаг 6 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    5 цаг 10 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    5 цаг 16 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    6 цаг 34 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    6 цаг 38 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    7 цаг 54 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    8 цаг 11 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    8 цаг 20 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    8 цаг 54 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    9 цаг 2 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    9 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    9 цаг 38 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    9 цаг 54 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    10 цаг 5 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    10 цаг 21 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    10 цаг 42 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    11 цаг 2 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    11 цаг 3 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК