-
2015 оны 9 сарын 05
УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр АНУ-ыг зорьсон бөгөөд маргааш Улаанбаатар хотноо ирнэ. Тэрээр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Парламентын Спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцсон юм.
Тэгвэл есдүгээр сарын 2-нд Хятад улсыг зорьсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирээд байна. Төрийн тэргүүн энэ удаад Бээжин хотноо болсон Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойд оролцож, мөн БНХАУ-ын удирдагч Си Зиньпин, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян нартай хоёр талын уулзалт хийсэн юм.
-
2015 оны 9 сарын 05
Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал, хоёрдугаарт Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл тогтов.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны 09.00 цагт эхлүүлэх шийдвэр гаргалаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 9 сарын 05
2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай Монгол Улсын Их Хурлын даргын 181 тоот захирамж гарлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ. Үүнд:
1.Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал,
2.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр заажээ.
Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Даваа гарагийн 09.00 цагт эхлэхээр товлосон бөгөөд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдааныг өглөө 09.00 цагаас эхэлж үдээс хойш 14.00 цагаас үргэлжлүүлэхээр захирамжилжээ.
Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын даргын түр эзгүйд түүний үүргийг хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж гарын үсэг зурсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 9 сарын 05
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 9 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд Сэлэнгэ, Орхон, Булган аймагт ажиллана. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь ”Макс” группын эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор, Баянгол суман дахь ”Майнд-Теч” ХХК-ийн ургамлын тосны үр боловсруулах аж ахуй, Хөтөл дахь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаа, Орхон аймгийн ”Эрдэнэт фүүдс” гурилын үйлдвэр, Булган аймгийн ”Сүмийн нуга” хоршооны үйл ажиллагаатай тус тус танилцана.
Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол суман дахь Загдлын ногоочин С.Батхүүгийн хүнсний ногооны ургац хураалтын байдал, Баруунбүрэн сумын ”Бүрэн оргил од” ХХК, ”Ивэнтүрүү” ХХК, Булган аймгийн Хангал суман дахь Улсын тэргүүний тариаланч хамт олон ”Молор эрдэнэ түрүү” ХХК-ийн тариалалт, ургацын байдалтай танилцаж, ногоочид, тариаланчидтай уулзана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
2015 оны 9 сарын 04
УИХ-ын гишүүд Сангийн яаманд ажиллав
-
2015 оны 9 сарын 04
Ерөнхийлөгч БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзлаа
-
2015 оны 9 сарын 04
Тэрбээр энэ үеэр ”Үндсэн хуулийн 39.3, Засгийн газрын тухай хуулийн 23.1.1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд миний бие өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын орон гарсан зарим гишүүнийг нөхөн томилох саналаа УИХ-д өргөн мэдүүллээ. АН-ын дүрмээр бол эрх баригч намын дарга нь Ерөнхий сайд болдог. Одоогоор энэ хоёр албан тушаалыг хоёр өөр хүн хашиж байгаа. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд би сайд нарын нэрсийг өргөн мэдүүллээ. Намын дарга УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна. Ирэх долоо хоногт УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлана. Энэ үеэр Ерөнхийлөгчийн хоригоос гадна Засгийн газрын зарим сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ” гэлээ.
-
2015 оны 9 сарын 04
Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай тогтоолын төслийг өргөн барив
-
2015 оны 9 сарын 04
Сайдад нэр дэвшигчдийн нэрийг тодруулахтай холбоотойгоор өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдсан байна. АН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын гишүүн М.Зоригтыг Зам тээврийн, Г.Баярсайханыг Хөдөлмөрийн, Б.Болорыг Сангийн сайдад тус, тус нэр дэвшүүлэхээр эцсийн байдлаар шийдвэрлэжээ.
Засгийн газарт хамтран МАХН-МҮАН-ын ”Шударга ёс” эвслийн бүлэг ч хуралдаж сайдад нэр дэвшигчдээ Ерөнхий сайдад өргөн барилаа. Тус бүлэг Ц.Оюунбаатарыг Шадар сайдад, З.БаянсэлэнгийгБарилга, хот байгуулалтын, Н.Батцэрэгийг БОНХАЖ-ын сайдаар томилуулахаар нэрийг нь хүргүүлжээ.
-
2015 оны 9 сарын 04
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцоод өнөөдөр эх орондоо ирлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ойн баярт зориулсан цэргийн парад үзэж сонирхсоны дараа БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай нартай хоёр талын уулзалт хийсэн билээ.
-
2015 оны 9 сарын 04
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпин нар уулзав
Administrator 2015-09-03 20:37:00
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр /9-р сарын 3/ БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд, БНХАУ-ын дарга Си Зиньпин ,Чөлөөлөх дайны Ялалтын түүхт 70 жилийн ойн арга хэмжээнд урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танд гүн талархал илэрхийлье. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, цэргийн бие бүрэлдэхүүнтэйгээ оролцож байгаа нь хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж ойлгож байна.
Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа хамтын ажиллагаа гүнзгийрч байгаа бөгөөд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэн, бүхий л салбарт хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр , Эрхэмсэг ноён Даргатай энэ онд дахин уулзаж, 1945 оны Чөлөөлөх дайны Ялалтын түүхт 70 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Мөн Чөлөөлөх дайны Ялалтын түүхт 70 жилийн ойн арга хэмжээний парадад Монголын цэргийн бие бүрэлдэхүүн оролцож байгаад сэтгэл хангалуун байна гээд чөлөөлөх дайнд оролцож байсан Монголын ахмад дайчидаа хүлээн авч уулзсан тухайгаа дурдлаа.
Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа нь Монгол,Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол хүчин зүйл болохыг дурдаж цаашид улам гүнзгийрүүлэх нөөц боломж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.
Уулзалтын үеэр хоёр тал Монгол Улсын “Талын зам” санаачлагыг Хятадын “Торгоны зам” санаачилгатай уялдуулан хөгжүүлэх нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны чухал чиглэл болохыг онцолж, Монголоос малын махан бүтээгдэхүүн экпортлох асуудлыг нааштайгаар шийдвэрлэх болно гэдгээ уулзалтын үеэр Си Зиньпин дарга илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ирэх онд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад Хятадын тал дэмжлэг туслалцаа үзүүлж буйд талархлаа илэрхийлээд тус уулзалтад Си Зиньпин даргыг оролцоно гэдэгт найдаж байна гээд мөн 2022 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрх авсан Хятадын Засгийн газар болон ард түмэнд баяр хүргэв.
-
2015 оны 9 сарын 04
Сайдад нэр дэвшигчдийн нэрийг тодруулахтай холбоотойгоор өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдсан байна. АН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын гишүүн М.Зоригтыг Зам тээврийн, Г.Баярсайханыг Хөдөлмөрийн, Б.Болорыг Сангийн сайдад тус, тус нэр дэвшүүлэхээр эцсийн байдлаар шийдвэрлэжээ.
Засгийн газарт хамтран МАХН-МҮАН-ын ”Шударга ёс” эвслийн бүлэг ч хуралдаж сайдад нэр дэвшигчдээ Ерөнхий сайдад өргөн барилаа. Тус бүлэг Н.Батцэрэгийг Шадар сайд, Ц.Оюунбаатарыг Барилга, хот байгуулалтын, З.Баянсэлэнгийг БОНХАЖ-ын сайдаар томилуулахаар нэрийг нь хүргүүлжээ.
-
2015 оны 9 сарын 04
ЗГХЭГ-ын даргыг огцруулах тогтоолын төсөл өргөн барина гэв
-
2015 оны 9 сарын 04
Халх голын сав орчмын 500 мянган га газарт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэрийг Засгийн газар, УИХ-аас гаргасан. Тэгвэл уг шийдвэрийг эсэргүүцэж Хөдөлмөрийн үндэсний намаас /ХҮН/ мэдээлэл хийлээ. Тус намынхан УИХ-ын шийдвэртэй холбогдуулан Халх голд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлаар судалгаа хийсэн бөгөөд ажлын хэсэг гаргаж газар дээр нь очиж ажиллуулжээ. Ингээд Халх гол орчмын газрыг Эдийн засгийн чөлөөт бүс болгож болохгүй талаарх бодит дүгнэлтийг гаргасан байна.
-
2015 оны 9 сарын 04
Эвслийн бүлэг сайд нарынхаа нэрсийг хүргүүлжээ
-
2015 оны 9 сарын 04
ХБНГУ-ын өдөр тутмын голлох сонинуудын нэг, 1946 оноос хэвлэгдэж эхэлсэн ”Die welt” сонинд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ярилцлага өгчээ.
Тэрбээр сонины сэтгүүлчийн асуултад хариулж, Монголын эдийн засгийн үзүүлэлтүүд болон хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар ярилаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бизнес эрхлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинээр боловсруулан баталснаар гадаад дотоод хөрөнгө оруулагч гэж ялгалгүйгээр бүгд ижил нөхцөлтэй болсон гэлээ.
Мөн эдийн засгийг солонгоруулах бодлого баримталж байна. Уул уурхай монголын эдийн засгийн солонгын нэг өнгө байх болно. Манайд мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зэрэг хөрөнгө оруулах олон салбар байна. Монгол Улс ХБНГУ-тай нүүрс шингэрүүлэх төсөл, Ази Европыг холбосон дэд бүтэц, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой гэдгийг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
2015 оны 9 сарын 04
Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нараас “дуртайгаа” Шадар сайд болго гэжээ
УИХ-ын ээлжит бус чуулганы өнгөрсөн наймдугаар сарын 6-ны хуралдаанаар МАН-аас томилогдон ажиллаж байсан зургаан сайдыг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Засгийн газрын тухай хуулийн 21-р зүйлийн 2-т “...Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно...” гэж заасан. Хуулийн энэхүү заалтын хугацаа ирэх ням гарагт дуусгавар болох тул Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр сайдад нэр дэвших зургаан хүний нэрийг УИХ-д өргөн барих ёстой. УИХ-ын дарга З.Энхболд ч гэсэн Ерөнхий сайдад албан тоот хүргүүлэхдээ энэ сарын 6-ны дотор УИХ сайд нарыг нөхөн томилох ёстойг сануулсан. Хэрэв өнөөдөр өргөн барихгүй бол Засгийн газрын хуулийг зөрчих юм.
Тэгвэл өчигдөр МАХН хуралдаж гурван сайдынхаа нэрсийг өргөн барих асуудлаараа хэлэлцэх байсан ч хуралд сайдад нэр дэвшсэн хоёр хүнээс бусад нь ирээгүй аж. Тиймээс ирц хүрээгүй МАХН-ын бүлэг өнөөдөр дахин хуралдаж байгаа сурагтай.
Тэд өнөөдөр сайдад нэр дэвшсэн гишүүдийнхээ нэрсийг баталгаажуулж Ерөнхий сайдад албан ёсоор хүргүүлэхээр болжээ.
Өнгөрсөн удаад МАХН-аас З.Баянсэлэнгэ, Х.Батцэрэг, Ц.Оюунбаатар нарын нэр хүчтэй яригдаж байсан. Харин өнөөдөр эдгээр хүмүүсийн асуудлаар дахин хуралдаж баталгаажуулснаар нэрсийг нь хүргүүлэх юм.
Хамгийн сонирхолтой нь МАХН-ын удирдлагуудын зүгээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандаж Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нарын аль нэгийг нь өөрөө сонгон Шадад сайдад томил гэж хэлсэн талаарх шум явж байна. Тэгэхээр шадар сайд болоогүй нэг нь Барилга хот байгуулалтын сайд дээр тунаж байгаа юм.
Харин Х.Батцэрэгийн хувьд Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын сайдад сонгогджээ.
-
2015 оны 9 сарын 04
МАХН-ын дарга Н.Энхбаяр Өршөөлийн хуулийг барьцаалаад хаашаа ч хөдөлгөхгүй байгаа гэнэ. Тодруулбал, тэрбээр би өршөөгдвөл бусад нь ч бас өршөөгдөнө. Би өршөөгдөхгүй бол мөн адил өршөөгдөхгүй гэж аашилж яваа сурагтай. Цаашилбал Өршөөлийн хуульд хориг тавьбал би өршөөгдөхөө болино. Намайг өршөөгдөхгүй болчихвол бусад нь ч мөн адил өршөөгдөхгүй гэж үзэж байгаа бололтой. Тиймээс тэрбээр Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийг заалт тус бүрээр нь биш бүхэлд нь авч хэлэлцэхийг УИХ-ын дарга З.Энхболдоос шаардаж байгаа аж.
-
2015 оны 9 сарын 03
МАН-ын урилгаар улс төрийн 20 намын удирдлагууд өнөөдөр Төрийн ордонд хуралдав.
-
2015 оны 9 сарын 03
БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар тус улсын нийслэл Бээжин хотноо чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ойн баярт зориулсан цэргийн парадыг хүндэт зочны суудлаас үзэж сонирхов.
Тянь Аньмэний талбайд зохион байгуулж буй цэргийн парадад гадаадын 17 улсын цэрэг армийн төлөөлөл жагсаж байгаа бөгөөд манай улсаас нийт 76 цэргийн албан хаагч оролцож байгаа юм.
Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Бүгд Найрамдах Казакстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхийлөгч Мамнүн Хусейн зэрэг гадаадын 30 орны төр засгийн тэргүүн, 19 орны өндөр дээд түвшний засгийн газрын төлөөлөгч,10 олон улсын байгууллагын тэргүүн оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ёслолын парадын дараа БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзана.