Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1381 1382 1383 1384 1385 1386 1387
  • Д.Содном: Парламентийг хоёр танхимтай болгож 7 жилээр сонгоё
    2015 оны 10 сарын 06
    Д.Содном: Парламентийг хоёр танхимтай болгож 7 жилээр сонгоё
  • Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв
    2015 оны 10 сарын 06

    Байнгын хороо цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв
  • Төсвийн тодотголыг өргөн барилаа
    2015 оны 10 сарын 06
    Сангийн сайд Б.Болор хуулийн төслүүд өргөн барилаа
  • ИНЕГ-ын дарга Г.Нямдавааг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ
    2015 оны 10 сарын 06
    ИНЕГ-ын дарга Г.Нямдавааг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ
  • ”Шударга ёс” эвслийн бүлэг хуралдана
    2015 оны 10 сарын 06
    Шударга ёс эвслийн бүлэг өчигдөр хуралдах байсан ч хуралдаагүй билээ. Хуралдаагүйн шалтгаан нь ирц хүрээгүйн улмаас юм. Тэгвэл тус бүлэг өнөөдөр 09.00 цагаас хуралдахаар болсон байна. Энэ үеэр бүлгийн даргөө аарчилөх болон цаг үеийн асуудлуулыг хэлэлцэх ажээ.
  • Төсвийн байнгын хороог Ч.Улаан удирдах уу?
    2015 оны 10 сарын 06
    Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор Сангийн сайд болсонтой холбоотойгоор орных нь хүнийг томилох асуудлыг АН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэв. Ингээд тус бүлэг Төсвийн байнгын хорооны даргаар заавал АН дотроосоо бус МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс сонгох нь зөв гэдэг саналд нэгдсэн байна.

    Ингэснээр “Шударга ёс” эвслийнхэн Төсвийн байнгын хороог даргалахаар болж байна. АН-ын гишүүдийн хувьд удахгүй Төсвийн тодотголыг хэлэлцэх гэж байгаа учир Төсвийн байнгын хороог туршлагатай нэгнээр удирдуулах ёстой гэж ярилцжээ. Тиймээс Төсвийн байнгын хорооны дарга нь Ч.Улаан болох магадлал өндөр байгаа аж. Гурван ч удаа Сангийн сайдаар ажилласан тэрбээр өмнө нь Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай. “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшигчийг танилцуулах юм байна.


  • Зарим яамдын ТНБД нарыг сэлгэн томилов
    2015 оны 10 сарын 06
    С.Магнайсүрэн, Р.Эрдэнэбүрэн нарыг сэлгэн томилж, З.Болдбаатарыг чөлөөлөв
  • Байнгын хороо, ажлын хэсгүүдийн хуралдаантай
    2015 оны 10 сарын 06
    байнгын хороо
  • УИХ-ын дарга З.Энхболд БНИУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
    2015 оны 10 сарын 05

    УИХ-ын дарга З.Энхболд БНИУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
  • С.Бямбацогт: ҮХЦ “Арай ч дээ” гэмээр шийдвэрүүдийг гаргаж байна
    2015 оны 10 сарын 05
    С.Бямбацогт: ҮХЦ “Арай ч дээ” гэмээр шийдвэрүүдийг гаргаж байна
  • С.Баярцогт: О.Баасанхүү үнэхээр худлаа ярьж байна
    2015 оны 10 сарын 05
    ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийг нь огцруулах болсон асуудлаар хариу мэдэгдэл хийж, зарим баримтыг дэлгэсэн юм. Энэ үеэр тэрбээр “О.Баасанхүү гишүүн хувь хүний нэр хүндэд халдаж, санаатайгаар худал мэдээлэл цацаж байна. Түүний ярьж буй бүх зүйл баримтгүй худал зүйл. Гүтгэлэг явуулж байна. Харин би баримттай ярьж байна” гэсэн юм.



    УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг ажилдаа хариуцлагагүй хандсан, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлаагүй гэх зэрэг үндэслэлээр огцруулах тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн юм.

    Харин уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцэхтэй зэрэгцэн С.Баярцогтыг Үндсэн хуулийн цэц өмгөөлсөн шийдвэрийг гаргаж огцруулах асуудалд саад болж байна. Засгийн газар Үндсэн хуулийн цэцэд мөнгө өгч өөрсдийгөө хамгаалууллаа гэх яриаг О.Баасанхүү гишүүн УИХ-ын түвшинд болон хэвлэлээр ярьж байгаа юм.



    Тэгвэл энэ бүх мэдээлэлд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт доорх хариултыг өглөө.



    Тэрбээр

    О.Баасанхүү гишүүн С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсаны маргаа нь Үндсэн хуулийн цэц хуралдаж, УИХ-ын гишүүнийн тогтоолоор Засгийн газрын гишүүнийг огцруулж болохгүй гэдэг саналыг гаргаагүй. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлт нь 2014 оны 12 сараас эхлэлтэй маргаан. Тодруулбал, 2014 онд иргэн П.Баттулга, М.Мөнхжаргал, Б.Төрболд Б.Эрхэмбаяр нар Монгол улсын их хурлын тухай хуулийн 7.1.12 дахь заалт Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаарх мэдээлэл гаргасан. Энэ гомдлыг хуулийн дагуу хянан хэлэлцэж яваад өнгөрсөн 9 сарын 9-ны өдөр 11 дүгээр дүгнэлтээ гаргасан билээ. Өөрөөр хэлбэл С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсаны маргааш нь бус нэг жилийн өмнөөс уг асуудлыг Үндсэн хуулийн цэц дээр хянан хэлэлцэж явжээ.
    С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсаны маргааш нь Үндсэн хуулийн Цэцийн 25-н жилийн ойд зориулж Засгийн газраас 300 сая төгрөг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл С.Баярцогт Үндсэн хуулийн цэцэд мөнгө өгч өөрийгөө хамгаалууллаа гэж О.Баасанхүү гишүү ярьсан. Харин энэ талаар сайд С.Баяцогт дөнгөж сая ингэж ярилаа. Тэрбээр “Монгол улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан хууль сурталчлах үйл ажиллагаанд зориулж Ерөнхийлөгчийн зарлигтай холбогдуулан Үндсэн хуулийн цэц болон Их засаг их сургууль мөн Ерөнхийлөгчийн тамгын газар, БСШУ-ны сайд зэрэг хэд, хэдэн газарт Засгийн газраас хөрөнгө шилжүүлэх шийдвэрийг гаргажээ. Энэ дагуу үндсэн хуулийн цэцэд 300 сая төгрөг шилжүүлэхээр болсон ч одоохондоо хараахан шилжүүлээгүй байгаа. Төсвийн байдал хүндрэлтэй байгаа учраас нэг ч төгрөгийг шилжүүлээгүй байна. Гэтэл О.Баасанхүү ганц Үндсэн хуулийн цэцэд хахууль болгож шилжүүлсэн гэж байна” гэлээ. Мөн тэрбээр “О. Баасанхүү гишүүн намайг огцруулах тогтоолын төслийг 9 сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн. Харин хөрөнгө гаргах асуудлыг уг өдрөөс нэг өдрийн өмнө 9 сарын 7-ны ЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэсэн. Гэтэл О.Баасанхүү гишүүн 9 сарын 6-ны ням гаригт намайг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан гэж байна. Ням гаригт буюу амралтын өдөр УИХ-ын тогтоолын төслийг хэзээ ч өргөн барьдаггүй. Гэтэл амралтын өдөр буюу 9 сарын 6-ны өдөр огцруулах тогтоолын төслийг өргөн барьсаны дараа буюу маргааш нь Засгийн газар хуралдаж Үндсэн хуулийн цэц рүү мөнгө шилжүүлэх шийдвэрийг гаргасан гэж байгаа нь О.Баасанхүү үнэхээр худлаа ярьж байна” гэлээ.
  • АН-ын бүлэг Д.Ганбатыг дэмжиж, Б.Болорыг чөлөөллөө
    2015 оны 10 сарын 05
    ” гэв.



    Мөн тус бүлэг Ингэснээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга улиран сонгогдох болж буй юм байна.
  • Бие даагчид: Дэд сайдтай байхыг дэмжихгүй
    2015 оны 10 сарын 05
    Дэд сайдыг цомхотгосон бол 672 сая төгрөг хэмнэх байжээ
  • Сайд Ц.Цолмон алдаагаа засч С.Цэрэнчимэдэд хоёр өрөө байр олгох тушаал гаргажээ
    2015 оны 10 сарын 05
    Тэгвэл Ц.Цолмон сайд хэвлэлээр өөрийнх нь нэр таагүйгээр бичигдээд ирэнгүүт алдаатай шийдвэрээ засч С.Цэрэнчимэдийн байрыг буцаан хоёр өрөө болгожээ.

    Тодруулбал тэрбээр өнгөрсөн пүрэв гаригт саяхан ашиглалтад орсон цэргийн албан хаагчдын 63 айлын орон сууцны хуваарилалттай холбоотой хавсралтад өөрчлөлт оруулсан тушаал гаргажээ. Харин С.Цэрэнчимэдийн оронд хоёр өрөө байранд нь ороод байсан БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Батбаяраас буцаан байрыг нь авахаар болжээ.
  • Намын бүлгүүд хуралдана
    2015 оны 10 сарын 05
    нам эвсэл
  • УИХ-ын дарга ”Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээнд оролцов
    2015 оны 10 сарын 05
    Улсын Их Хурлын дарга энэ үеэр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, аж ахуй эрхлэгчидтэй уулзаж, ярилцан, шинэ технологи, бүтээгдэхүүнийг үзэж сонирхсон юм. Нэгдсэн арга хэмжээнд хүнсний чиглэлийн 178 аж ахуйн нэгж, иргэд, шинэ ургацын ногоогоор 18 аймаг, нийслэлийн 5 дүүргийн ногоочдын бүлэг, аж ахуйн нэгж, хоршоо, ТББ, төсөл, хөтөлбөрөөс 600 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн оролцжээ. ХХААЯ-аас 7 хоногийн турш зохион байгуулсан тус арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний ”Монгол хүнс-органик хүнс 2015”, шинэ ургацын төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний ”Алтан намар” зэрэг салбар арга хэмжээнүүд зохион байгуулагдсан аж. ”Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ 10 дугаар сарын 05-ны өдөр шилдгүүдээ тодруулснаар өндөрлөнө.

    Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон албаны бусад хүмүүс ажиллав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • ”Монгол Мах” корпорацийн но-г илчлэв
    2015 оны 10 сарын 03
    ”Монгол Мах” корпорацийн но-г илчлэв
  • Ирэх долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2015 оны 10 сарын 03
    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.10.02-ны өдрийн хурлаар батлав.

    2015 ОНЫ 10 ДУГААР САРЫН 05-ААС 09-НИЙ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

    10 дугаар сарын 05-ны Даваа гарагт:

    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

    Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

    Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

    ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    10 дугаар сарын 05-ны Даваа гарагт:

    Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;

    Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

    Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.

    10 дугаар сарын 06-ны Мягмар гарагт:

    Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;

    Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

    10 дугаар сарын 07-ны Лхагва гарагт:

    Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

    ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    10 дугаар сарын 06-ны Мягмар гарагт:

    1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлт;

    Байнгын хорооны даргыг чөлөөлж, томилох тухай.

    2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай;

    Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай;

    Санхүүгийн чөлөөт бүсийн асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай.

    3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэх.

    4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Байнгын хорооны даргыг чөлөөлж, томилох тухай;

    Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    5.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

    Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

    Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

    Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

    “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, Конвенци”-д орсон нэмэлт, өөрчлөлтийг зөвшилцөх /Засгийн газар 2015.07.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

    “Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-д нэгдэн орох тухай /Засгийн газар 2015.08.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

    “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    10 дугаар сарын 07-ны Лхагва гарагт:

    1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    2015 оны намрын ургац хураалтын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл сонсох.

    2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох тухай.

    ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    Зарим байнгын хорооны даргыг чөлөөлж, томилох тухай;

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх;

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлт;

    Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх;

    Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

    Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

    Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

    Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

    “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас Оюу толгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон “Эвлэрлийн гэрээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тавьсан асуулгын хариуг сонсох.
  • УИХ-ын гишүүн Г.Уянга 40 нас хүрлээ
    2015 оны 10 сарын 02
    УИХ-ын гишүүн Г.Уянга 40 нас хүрлээ
  • Халх гол сумын 1600 гаруй иргэдийн өргөдлийг хүлээлгэн өглөө
    2015 оны 10 сарын 02
    Халх гол сумын 1600 гаруй иргэдийн өргөдлийг хүлээлгэн өглөө
1381 1382 1383 1384 1385 1386 1387
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    3 цаг 11 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    6 цаг 40 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    6 цаг 50 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    6 цаг 54 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    7 цаг 0 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    8 цаг 17 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    8 цаг 21 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    9 цаг 37 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    9 цаг 55 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    10 цаг 4 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    10 цаг 38 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    10 цаг 46 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    10 цаг 58 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    11 цаг 22 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    11 цаг 38 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    11 цаг 48 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    12 цаг 5 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    12 цаг 26 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    12 цаг 46 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    12 цаг 47 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК