Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1391 1392 1393 1394 1395 1396 1397
  • Н.Батцэрэгийг БОНХАЖ-ын сайдаар томиллоо
    2015 оны 9 сарын 08
    http://www.24tsag.mn/content/122807.shtml
  • Ц.Оюунбаатар Шадар сайд боллоо
    2015 оны 9 сарын 08
    УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

    Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Шадар сайдад УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг, Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн М.Зоригтыг, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Б.Болорыг, Барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг, Хөдөлмөрийн сайдад УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг тус тус томилуулахаар тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн юм.

    Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг Шадар сайдаар томилуулах асуудлыг хэлэлцэн гишүүдийн 89.7 хувь дэмжсэнээр баталлаа.

    Үүний өмнө Шадар сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс гишүүд асуулт асууж, бас саналаа хэллээ.

    Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Мэргэжлийн хүмүүсийг сайдаар санал болгох ёстой байсан. Чадсангүй. Үүнээс болж, төрийн алба хүнд байдалд орж байна. Цаашлаад эдийн засгийн ноцтой үр дагавар бий болж байна.

    Сайдаар томилоод явуулахад, хэлж ярьсныг бодож хичээж ажиллаарай. Туршлагатай хүмүүсээ сайдынхаа зөвлөлд аваад ч болов ажиллаарай.

    Огт мэддэггүй хүнд мэддэг юм шиг санагддаг, тийм биш. Багаа бүрдүүлэхдээ мэргэжлийн хүнээр бүрдүүлээрэй. Нөгөө намынхнаар дүүрсэн байна гээд бүгдийг хусав” гэсэн юм.

    Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
  • Мэргэжлийн хүмүүсийг сайдаар томилох ёстой гэв
    2015 оны 9 сарын 08
    Манай нам үндсэн чиг үүргийн яамдын сайд нарыг дотооддоос бусдыг нь гаднаас байх ёстой гэсэн зарчимтай. Энэ зарчмыг яагаад тоохгүй байна вэ. Ерөнхийлөгч дэмжээгүй гишүүдийг эргэж харалгүй оруулж ирдэг нь ямар учиртай юм бэ. МАН ч тэгэж сайд нараа томилсон.


  • Засгийн газрын хуралдаан боллоо
    2015 оны 9 сарын 08
    Засгийн газрын хуралдаан боллоо
  • ”С.Баярцогтыг огцруулах асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх нь зөв”
    2015 оны 9 сарын 08
    С.Баярцогтын асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх хууль зүйн үндэслэлтэй гэв
  • Л.Болд, Ё.Отгонбаяр гишүүний хэргээр жишээ авав
    2015 оны 9 сарын 08
    Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ. Санал хураах мөчид МАХН-МҮАН-ын ”Шударга ёс” эвслийн бүлэг ажлын тав хоногийн завсарлага авснаар уг асуудал хойшлогдов.
  • Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    2015 оны 9 сарын 08
    Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн хуралдаан дээр гаргасан саналын тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • С.Бямбацогт: Өршөөлийн хуулийн хаалттай протколыг ил болго
    2015 оны 9 сарын 08
    С.Бямбацогт: Өршөөлийн хуулийн хаалттай протколыг ил болго
  • Н.Батцэрэгийг сайдаар томилохыг дэмжив
    2015 оны 9 сарын 08
    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан
  • Б.Болор, Г.Баярсайхан, З.Баянсэлэнгэ, М.Зоригт нарыг дэмжив
    2015 оны 9 сарын 08
    УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдаж сайдад нэр дэвшигчдийг томилох эсэх асуудлыг хэлэлцсэн.
  • М.Зоригт: Гацаанд орсон хэд, хэдэн ажлыг нэн тэргүүнд урагшлуулна
    2015 оны 9 сарын 08
    М.Зоригт: Мэргэшсэн хамт олныг зөв удирдан чиглүүлж чадна
    2015 / 09 / 08 | Нийтэлсэн: Ч.Ариунболд | 0

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус байнгын хорооны харъяалах асуудлын хүрээнд Зам тээврийн сайдаар УИХ-ын гишүүн М.Зоригтыг томилох тухай хэлэлцэв.

    Байнгын хорооны хуралдаанд Зам тээврийн сайдад нэр дэвшигчийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцууллаа.

    М.Зоригт нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлж, танхимын зарчмаар ажиллах чадвартай. Мөн удирдан зохион байгуулах чадвар өндөр тул Сангийн сайдын албан тушаалд нэр дэвшүүлж байна хэмээн Ерөнхий сайд танилцуулгадаа дурьдав.

    М. Зоригт 1972-1982 онд 10 жилийн 8-р дунд сургууль, 1982-1990 онд Прага хотын Техникийн Их Сургууль, ШУТИС-ийг тус тус төгссөн. Инженер, эдийн засагч мэргэжилтэй юм. Тэрбээр 1990-1992 онд *Монголын Оюутны Холбоо*-ны ерөнхийлөгч, 1992-2004 онд *Бодь Интернэшнл* ХХК-ий гүйцэтгэх захирал, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2009-2012 онд *Бодь* группын ерөнхийлөгч, 2009 оноос *Зүүн хойд Ази* нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн, 2012 оноос МоАХ-ны дэд тэргүүнээр ажиллаж байсан. 2012 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдоод байна. 2010 онд Алтангадас одонгоор, 2012 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Англи, орос, чех хэлтэй.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гимшүүн Б.Гарамгайбаатар, “Зам тээвэр бол маш том салбар. Зам тээврийн яаманд одоо мэргэжлийн боловсон хүчин байхгүй. Сүүлийн хэдэн жил зөвхөн иргэний нисэх болон төмөр замд анхаарч бусад дэд бүтцийг орхигдуулсан. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ хэмээн нэр дэвшигч М.Зоригтоос асуусан.

    Сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн М.Зоригт, Би Зүүн хойд Азийн бүийн аливаа үйл ажиллагаанд Монгол Улсын оролцоог идэвхижүүлэх чиглэлээр олон жил ажилласан. Үүнтэй холбогдуулан дэд бүтцийн салбарын яамдтай нягт холбоотой ажиллаж ирсэн. Тиймээс энэ салбарт хэрэгжүүлэх бодлогол, төлөвлөлт надад бий. Нэн тэргүүнд гацаанд орсон байгаа хэд хэдэн ажлуудыг урагшлуулахаар төлөвлөж байна хэмээн хариулав. Би 20 гаруй жил ТББ-уудад удирдах албан тушаал хашиж ирсэн. Энэ хугацаанд чадварлаг хүмүүсийг зөв чиглүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг байсан. Сайдаар томилогдох үедээ ч мэргэшсэн хамт олныг зөв удирдан чиглүүлж чадна хэмээн хариулав.

    Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь дэмжиж, байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд хүргүүлэх болов
  • Захианд гарын үсэг зурах зөвшөөрөл олголоо
    2015 оны 9 сарын 08
    Стандарт чартеред банкаар ахлуулсан зээлдэгчдийн бүлэг санхүүгийн бус баталгаа гаргуулахад татгалзах зүйлгүй тул баталгаажуулах захианд гарын үсэг зурахыг зөвшөөрлөө.
  • ”Шударга ёс” эвслийн бүлэг Ерөнхийлөгчийн хоригоор завсарлага авав
    2015 оны 9 сарын 08
    Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв.
  • С.Баярцогтыг огцруулах тогтоолын төсөл өргөн барилаа
    2015 оны 9 сарын 08
    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг Засгийн газрын гишүүнээс огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.
  • Хөдөлмөрийн сайдад нэр дэвшигч Г.Баярсайханыг дэмжлээ
    2015 оны 9 сарын 08
    Ниймгийн бодлого, болосврол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.
  • Чингисийн талбайд Үндэсний номын баяр болно
    2015 оны 9 сарын 08
    Ном бүтээгч, номонд шимтэгч, уншигчдыг нэгэн дор цуглуулсан томоохон арга хэмжээ болох Үндэсний номын баяр энэ сарын 19-нд Чингисийн талбайд болно.
  • З.Баянсэлэнгэ, М.Зоригт нарыг дэмжлээ
    2015 оны 9 сарын 08
    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
  • Байнгын хороо: Б.Болорыг сайдад томилохыг дэмжив
    2015 оны 9 сарын 08
    ИХ-ын гишүүн Б.Болор нь 1997 онд Бельгийн вант улсын Европын Их сургууль, 2012 онд ШУТИС-ийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй юм байна. Ажлын гараагаа 1997-2000 онд Төрийн өмчит “НИК” компаний гадаад харилцааны мэргэжилтнээр эхэлж, 2001-2006 онд “Гарьд Тур” ХХКомпаний ерөнхий захирал, 2006-2008 онд “Тиара Монголиа” төслийн удирдагч, 2008-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайдаар ажилласан байна.

    2012 оны УИХ-ын сонгуульд Архангай аймагт нэр дэвшин өрсөлдөж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2014 оны арванхоёрдугаар сараас УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа аж.
  • Чуулганы хуралдаан 14.00 цагт эхэлнэ
    2015 оны 9 сарын 08
    Байнгын хорооны дараагаар УИХ-ын чуулганы хуралдаан болж дээрх асуудлуудыг хэлэлцэх юм.
  • Б.Болорыг сайд болгох эсэхийг хэлэлцэж байна
    2015 оны 9 сарын 08
    Мэдээ
    Ярилцлага
    Нийтлэл
    Ерөнхийлөгч
    УИХ
    Засгийн газар
    VS
    76:1
    Гарц үг
    Намууд
    HOT news
    Гадаад харилцаа
    Манлайлагч
    Хуулиуд

    Үнэлэх:
    Одоогийн үнэлгээ:
    Сэтгэгдэл
    Илгээх
    Хэвлэх


    Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

    11 минутын өмнө


    УИХ-ын ээлжит бус чуулганаар өнөөдөр 14.00 цагт сайд нарыг томилох, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхтэй холбоотойгоор үдээс өмнөдөө нэр бүхий зургаан байнгын хороог хуралдуулахаар төлөвлөөд байна.

    Одоогоор УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан эхэлж, УИХ-ын гишүүн Б.Болорыг Сангийн сайдаар томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна.

    Тэгвэл Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хараахан эхлээгүй, ирц бүрдэхийг хүлээж буй юм.

    1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх.

    2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/.

    3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өргөн мэдүүлсэн/.

    4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/.

    5.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “Г” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/.

    ​6.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/.

    ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    09 дүгээр сарын 08-ны Мягмар гарагт 14.00 цагаас:

    Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
    Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх;
    Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хаалт.

1391 1392 1393 1394 1395 1396 1397
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    6 цаг 23 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    9 цаг 52 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    10 цаг 2 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    10 цаг 6 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    10 цаг 12 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    11 цаг 30 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    11 цаг 34 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    12 цаг 50 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    13 цаг 8 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    13 цаг 16 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    13 цаг 50 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    13 цаг 58 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    14 цаг 10 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    14 цаг 34 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    14 цаг 50 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    15 цаг 1 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    15 цаг 17 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    15 цаг 39 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    15 цаг 58 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    15 цаг 59 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК