Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1444 1445 1446 1447 1448 1449 1450
  • ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа
    2015 оны 4 сарын 17
    ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 15 дахь дугаар хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлийн шинэ дугаарт, Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.
  • Ерөнхий сайд чуулганы хуралдаанд мэдээлэл хийнэ
    2015 оны 4 сарын 17
    Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /2015.04.17.Баасан гараг/

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

    НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

    1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

    2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/;

    ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНЫ ДАРАА:

    Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/.

    14.00 цагаас:

    Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Татварын эрх зүйн орчин цаашид авах арга хэмжээний талаар.
  • Эдийн зөвлөлийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэв
    2015 оны 4 сарын 17
    дийн засгийн зөвлөлийн гишүүдэд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа
    17 цаг 24 минутын өмнө
    Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email

    Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулах, хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар зөвлөх үүрэг бүхий орон тооны бус Эдийн засгийн зөвлөлийн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, үг хэллээ.

    Манай улсад хөдөлмөрийн харилцаа 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Өнөөдөр уламжлалт бус хөдөлмөр зохион байгуулалтын арга, хэлбэр шинээр үүсэн бий болж,олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний суурь зарчмыг хэрэгжүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх шаардлага тулгарч байна. Хөдөлмөрийн маргааныг аль болох хохирол багатай хөнгөн шуурхай шийдвэрлэх,хуулиудын уялдаа холбоог сайжруулах, хөдөлмөрийн хэм хэмжээний дээд болон доод стандартыг хуульчлан тогтоох, нийгмийн түншлэгчдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг дэмжих зэргээр Хөдөлмөрийн хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлага тулгарч байгааг Ерөнхий сайд хэллээ.

    Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Эдийн засгийн зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Хуулийн төсөлд олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний суурь зарчмыг тусгаж, хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ зэрэг эрхийн актуудыг хууль тогтоомжийнбүрэлдэхүүнд хамруулсан байна. Ажилтан, ажил олгогчийн эрх, үүргийг тэнцвэржүүлж, зохицуулах харилцааг оновчтой тодорхойлжээ.

    Иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад баримтлах бодлогын чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд гурван талт хэлэлцээр байгуулахaар хуулийн төсөлд тусгасныг Хөдөлмөрийн сайд хэллээ.

    Тус хуралдааны үеэр Эдийн засгийн зөвлөлийн гишүүд тус хуулийн төсөлтэй холбоотой саналаа хэлж, хэлэлцүүлэг өрнөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • Тавантолгойн гэрээг УИХ-д өргөн барина
    2015 оны 4 сарын 17
    Гарын үсэг зурахад бэлэн болгосон Тавантолгойн гэрээ долоо хоног хүлээгдсэний эцэст өнөөдөр УИХ-д өргөн баригдах гэж байна.
  • Д.Дорлигжав: Х.Тэмүүжингийн ажлыг баллуурдах бүрт төсвийн мөнгө ”туршилтын туулай” болсоор
    2015 оны 4 сарын 17
    Хууль зүйн хуучин сайд Х.Тэмүүжин тойргийн шүүхийн системийг байгуулах нь хамгийн зөв сонголт гэсээр ёсоор болгосон. Гэвч түүний хийсэн энэхүү шинэчлэлийг шинэ сайд Д.Дорлигжав дахин баллуурдаж шүүхийн шинэчлэл хийхээр болсон. Гагцхүү энэ шинэчлэл, өөрчлөлтийн дунд төсвийн мөнгө туршилтын туулай болсоор байгаа нь харамсалтай.
  • Ерөнхийлөгчид БНСУ-ын Элчин сайд У Сун Итгэмжлэх жуух бичиг барив
    2015 оны 4 сарын 16
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун Итгэмжлэх жуух бичиг барив.
  • Эдийн засгийн зөвлөлийн гишүүдэд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа
    2015 оны 4 сарын 16
    Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулах, хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар зөвлөх үүрэг бүхий орон тооны бус Эдийн засгийн зөвлөлийн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, үг хэллээ.
  • Ж.Мөнхбат: Ард түмнээс санал асуулга авахыг УИХ-ын дарга мэддэг юм биш
    2015 оны 4 сарын 16
    Ж.Мөнхбат: Ард түмнээс санал асуулга авахыг УИХ-ын дарга мэддэг юм биш
  • Н.Төмөрхүү: Засгийн газарт төлөгдөөгүй нэг их наяд төгрөгийн өр байгаа
    2015 оны 4 сарын 16
    Н.Төмөрхүү: Засгийн газарт төлөгдөөгүй нэг их наяд төгрөгийн өр байгаа
  • С.Эрдэнэ Азийн залуучуудын зөвлөлийн чуулганы талаар мэдээлэл хийв
    2015 оны 4 сарын 16
    С.Эрдэнэ Азийн залуучуудын зөвлөлийн чуулганы талаар мэдээлэл хийв
  • О.Баасанхүү Элчин сайд Ван Сяолуныг хүлээн авч уулзав
    2015 оны 4 сарын 16
    О.Баасанхүү Элчин сайд Ван Сяолуныг хүлээн авч уулзав
  • Унгар Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөв
    2015 оны 4 сарын 16
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер гэргий Анита Херцегийн хамт Монгол Улсад 4 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийв. Унгарын Ерөнхийлөгчийн айлчлал өнөөдөр өндөрлөж эх орондоо буцлаа. Эрхэм зочныг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди, албаны бусад хүмүүс үдэж мордуулав.
  • Валютын сангийн хэлэлцээрт өөрчлөлт оруулахаар боллоо
    2015 оны 4 сарын 16
    Энэ асуудлын дараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Ерөнхий сайд, Сангийн сайд нар хуралдаанд оролцох боломжгүй байсан учир асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан юм.

    Ингээд Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв

    Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцууллаа.

    ОУВС-гийн шийдвэр гаргах хамгийн дээд нэгж нь Захирагч нарын зөвлөл ба ОУВС-гийн 188 гишүүн улсыг төлөөлөн ажилдаг нэгж нь Захирлуудын зөвлөл юм. Захирлуудын зөвлөл нь 24 гишүүнээс бүрддэг бөгөөд Захирлуудын зөвлөлийн 5 гишүүнийг ОУВС-д хамгийн их квот эзэмшдэг Америкийн Нэгдсэн Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Франц Улс болон Англи Улс бүхий 5 гишүүн улс томилж, үлдсэн 19 гишүүнийг бусад гишүүн улсууд сонгодог байна. Монгол Улсын хувьд БНСУ, Австрали, Шинэ Зеланд, Узбекистан зэрэг нийт 15 улстай нэг тойрогт харьяалагддаг. Тус тойргийн Гүйцэтгэх захирал, Орлогч гүйцэтгэх захирлыг БНСУ, Австрали Улс болон Шинэ Зеланд улс томилон ажиллуулдаг аж.

    ОУВС хөгжиж буй орнуудыг түлхүү оролцуулах, дуу хоолойг нь нэмэгдүүлэх зорилгоор Захирлуудын зөвлөлийн гишүүнчлэл дэх хөгжингүй оронд хамаарах 2 суудлыг хөгжиж буй оронд шилжүүлэх, 9 болон түүнээс дээш гишүүдтэй тойргуудад хоёрдох Орлогч гүйцэтгэх захирлыг ажиллуулах, Захирлуудын зөвлөлийг бүх гишүүн орнуудын оролцоотойгоор сонгодог тогтолцоонд шилжих юм байна. Энэхүү шинэчлэлийн дагуу ОУВС-гийн ерөнхий хэлэлцээрийн 12 дугаар зүйлийн 3(b), 3(c), 3(d), 3(f), 3(i), 3(j) болон 8 дугаар хэсэгт, 21(a) болон (ii) зүйлд, 29(a) зүйлд болон хуваарийн холбогдох заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа юм байна.

    Монгол Улсын харьяалагддаг тойрогт 15 улс хамаардаг учир шинэчлэлийн үр дүнд Монгол Улс нь шийдвэр гаргах явцад өөрийн оролцоогоо илүү нэмэгдүүлэх боломжтой болох ажээ.

    Өнөөдрийн байдлаар ОУВС дахь квотын хэмжээ дэлхийн эдийн засгийн хэмжээтэй харьцуулахад бага байгаа бөгөөд энэ нь ОУВС-гаас санхүүгийн хямралд өртсөн гишүүн орнууд болон бусад гишүүн орнуудад шаардлагатай байгаа хэмжээний санхүүжилтийг олгоход хүндрэл учруулж байна. Тиймээс ОУВС-ийн квотын хэмжээг нэмэгдүүлэх нэн чухал шаардлага гарч буй юм байна.

    Энэхүү квотын шинэчлэлээр ОУВС квотын хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлэх буюу одоогийн байгаа 238.5 тэрбум Зээлжих тусгай эрх (ЗТЭ)-ийг 477.0 тэрбум хүртэл нэмэгдүүлэх юм. Тус шинэчлэлийн үр дүнд 61 орны квот нэмэгдэх бөгөөд 53 нь хөгжиж буй орнууд байгаа бөгөөд үүнээс Монгол Улсын квот 51.1 сая Зээлжих тусгай эрхээс 72.3 сая болж нэмэгдэх аж.

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор дээрх асуудлыг хэлэлцээд хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн дэмжсэнээр Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Шинэ хууль хохирогчийг жинхэн утгаар нь хамгаална гэв
    2015 оны 4 сарын 16
    УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ. Тус хуульд шинэчлэл хийхэд эмэгтэй гишүүдийн бүлэг маш идэвхтэй ажилласан байна. Хуулийг УИХ-д өргөн барьсан бөгөөд дараалал харгалзахгүй хэлэлцэх юм байна. Ингээд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд ямар шинэчлэлүүд орж байгаа талаар эмэгтэй гишүүд ингэж ярилаа.
  • Шүүгчдийн нэрсийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо
    2015 оны 4 сарын 16
    УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, нийгэмд шүүхийн нэр хүнд унасан, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэдэгт эргэлзэж эхэлсэн хэмээлээ. Тэрбээр, хүний эрхийг хангахын тулд хууль үйлчилдэг байтал хүнийг удаан хугацаагаар хорьдог, мөрдөж мөшгөдөг явдал хэрээс хэтэрлээ гээд хүний эрхийг хангах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ гэж лавласан.

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, шүүгчдийн нэр хүнд сайнгүй байгааг хүлээн зөвшөөрөөд энэ нь ч шүүхийн шинэтгэлийн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх нэг шаардлага нь болсон гэж хэлсэн. Гэхдээ шүүхийн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр шүүгчдийн нэр хүнд эргэж дээшлэх сэргэх хандлага ажиглагдаж байгаа хэмээсэн.

    Цалин мөнгө, шударга ёсыг тогтоох уу гэж УИХ-ын гишүүн Г.Уянга нэр дэвшигчдээс асуусан.

    Нэр дэвшигчид, шүүгчид ямар ч тохиолдолд хуульд захирагдаж шударга ажиллах ёстой гээд шүүгч өөр ажил эрхэлж болдоггүй, харилцах харилцаа, хүрээ хязгаарлагдмал байдаг болохоор олон улсын жишгээр шүүгчдийн цалинг тогтоодог хэмээгээд энэ нь ар гэртээ санаа зовохгүй, сэтгэл хуваагдахгүй ажиллахад нөлөөлдөг чухал нөхцөл юм гэж хариулсан.
  • Казиногийн хуулийг хэлэлцэхээр боллоо
    2015 оны 4 сарын 16
    УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдаан өглөө 9.00 цагаас эхлэх ёстой байсан ч цаг орчимын дараа эхэллээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд “Шилэн ирцний ачаар гишүүдийн хэн нь цагтаа, хэн нь хоцорч ирдгийг сонгогчид хардаг болсон. Өглөө ажилдаа цагтаа ирсэн гишүүдэд баяр хүргэе” хэмээлээ. Ингээд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулан баталлаа. Өнөөдрийн хуралдаанаар нийтдээ 8 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнээс хамгийн түрүүнд Казиногийн тухай хуулийн төсөл түүнтэй холбоотой хуулийн төслөөр санал хураахад гишүүдийн 81,2 хувь дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Одоо чуулганаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг хэлэлцэж байна.
  • Төрийн албаныхны 50 гаруй автомашиныг хураажээ
    2015 оны 4 сарын 16
    Төрийн албаныхны 50 гаруй автомашиныг хураажээ
  • Б.Болдбаатараас болж Гадаад хэргийн яамны ажил гацаанд оржээ
    2015 оны 4 сарын 16
    Б.Болдбаатар гэж дийлдэггүй “том” толгойтой нөхрөөс болж Гадаад харилцааны яамны ажил гацаанд ороод байгаа талаар ажилчид ярьж эхэллэ. Б.Болдбаатар нь Л.Болдыг Гадаад харилцааны яамны сайдаар ажиллаж байх үед тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байжээ.
  • Янош Адер: Монгол Улстай ямар салбарт хамтран ажиллаж болохыг газар дээр нь мэдэж авлаа
    2015 оны 4 сарын 16
    Янош Адер: Монгол Улстай ямар салбарт хамтран ажиллаж болохыг газар дээр нь мэдэж авлаа
  • Чуулганы хуралдаанаар Казиногийн хуулийг хэлэлцэнэ
    2015 оны 4 сарын 16
    Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн талаарх Шүүхийн ерөнхий зөвлөлийн танилцуулга:
1444 1445 1446 1447 1448 1449 1450
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
    13 мин
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
    1 цаг 21 мин
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
    1 цаг 46 мин
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
    1 цаг 58 мин
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
    2 цаг 21 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
    2 цаг 44 мин
  • The Huns дахин шилдгүүдийн эгнээнд: PGL Astana 2026 тэмцээний үр дүн
    2 цаг 58 мин
  • CS2-д аваргын бөгжний уламжлал нэвтэрч The MongolZ анхны эзэд нь боллоо
    3 цаг 12 мин
  • Д.Трамп Иранд анхааруулга өглөө
    3 цаг 30 мин
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
    3 цаг 49 мин
  • "Oklahoma City Thunder" багийн хамгаалагч Шай Гилгеус-Александер хоёр жил дараалан NBA-ийн MVP боллоо
    4 цаг 45 мин
  • Украины арми ОХУ-ын нийслэл Москва хотыг бөмбөгдөв
    5 цаг 15 мин
  • Нигерт явуулсан тусгай ажиллагааны үеэр "Исламын улс" бүлэглэлийн томоохон удирдагч алагджээ
    5 цаг 28 мин
  • Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
    5 цаг 29 мин
  • Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв
    5 цаг 38 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
    5 цаг 43 мин
  • Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ
    6 цаг 37 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 147 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
    6 цаг 37 мин
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
    6 цаг 41 мин
  • 2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулав
    7 цаг 8 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК