Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1457 1458 1459 1460 1461 1462 1463
  • Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг дэмжив
    2015 оны 4 сарын 21
    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг дэмжив
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг дэмжлээ
    2015 оны 4 сарын 21
    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
    2015 оны 4 сарын 21
    Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
  • Тэтгэврийн хуулийн асуудлыг хэлэлцэв
    2015 оны 4 сарын 21
    Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2015.04.21.Мягмар/ үдээс хойш хуралдаж гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

    Хуралдаанаар эхлээд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

    Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулав.

    Олон улсын нийтлэг жишиг хандлага, өөрийн орны өвөрмөц нөхцөл, онцлогийг харгалзан тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгох талаар үе үеийн Засгийн газраас анхаарч, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн байна.

    Адил хугацаанд, ижил хэмжээний цалин хөлснөөс шимтгэл төлсөн ойролцоо насны даатгуулагчдын тэтгэврийн хэмжээ илт зөрүүтэй тогтоогдож, нийгмийн шударга бус хуваарилалтыг бий болгох нөхцөлийг үүсгэхээр байгаа тул Монгол Улсын нийт ахмад настанд тэгш хандаж, төлсөн шимтгэлийн хэмжээтэйгээ уялдаатай, амьжиргааг хангахуйц хэмжээний тэтгэвэр авах ижил бололцоогоор хангах нь зүйтэй гэж үзсэнээр хуулийн төсөлд тэтгэврийн аль өндөр хэмжээтэйг буюу өөрт илүү таатай, ашигтай нөхцөлийг сонгох боломжийг олгосон харилцааг нэмж оруулахаар тусгасан байна.

    Хууль батлагдсанаар нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болон түүнээс хойш төрсөн даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн хэмжээ буурахаас сэргийлж, ахмад настны нийгмийн баталгааг хангах, тэдний амьдралын чанарыг сайжруулахад эерэг үр дагавар гарна гэж хууль санаачлагч үзэж байгаа юм.

    Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Арвин нар асуулт асууж тодруулав. Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр асуултдаа, 1960 оноос хойш төрсөн 55 настай эмэгтэй энэ хуулийн өөрчлөлтгүйгээр багцаагаар хэдэн төгрөгийн тэтгэмж тогтоолгох, харин сонголт хийвэл тэтгэврийн мөнгөн дүн хэд болох талаар тодотгосон юм. Гишүүний асуултад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Туваан өгсөн хариултдаа, 55 нас хүрсэн эмэгтэй энэ жилээс тэтгэвэр тогтоолгох хуулийн хугацаа нь болж байгаа. Энэ жил тэтгэвэр тогтоолгох 55 нас хүрсэн 15 мянган эмэгтэй бий. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу 2015 онд тэтгэврээ тогтоолгох 1960 онд төрсөн, 55 настай, бага ангийн багш /эмэгтэй/ 313 556 төгрөгийн тэтгэвэр авахаар байхад уг даатгуулагчийн хувьд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны хуульд заасан аргачлалаар тогтоосон тэтгэврийн хэмжээ 213 226 төгрөг байхаар байгаа нь дээрх хуулиудын хүрээнд тогтоосон тэтгэвэр хоорондын зөрүү 100,3 мянган төгрөг болж байна гэсэн хариултыг өглөө. Мөн Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, энэ асуудлаар иргэдээс олон санал ирж байгаа. Одоогийн байдлаар тэтгэврийн зөрүүд 100 гаруй мянган төгрөгийн зөрүүтэй тэтгэвэр тогтоолгох нөхцөл байдал үүсээд байгаа учраас иргэн өөрөө тухайн харьяа аймаг, дүүргийн хэлтэс дээр очоод сонголтоо хийх боломжтой. Өөрөөр хэлбэл шинэ нэрийн дансны тухай хуулиар тэтгэврээ бодуулна гэвэл түүгээрээ бодуулах эрх нь байгаа. Хуучин тогтолцоогоор тэтгэврээ бодуулна гэвэл мөн эрх нь нээлттэй. Ер нь тэтгэвэр тогтоолгогчийн эрхийг дээдэлсэн зарчмаар явж байгаа гэв.

    Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих нь зүйтэй гэсэн санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.

    Үүний дараа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

    Хуулийн төслийн талаар Хөдөлмөрийн сайд С.Чинзориг танилцууллаа. Танилцуулгад дурдагдсанаар, үйлдвэрлэлийн осол 2014 онд 333 бүртгэгдэж, өмнөх оноос 18 хувиар буурсан боловч нас барсан хүний тоо нэмэгдсэн байна. Ослын шалтгааныг авч үзвэл уналт нуралт, аюулгүй ажиллах арга барилд хангалтгүй суралцсан, тээврийн хэрэгслийн болон тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл, технологийн процесс зөрчсөн зэрэг зөрчил зонхилж байгаа ажээ. Мэргэжлээс шалтгаалсан өвчтэй 4505 хүн байгаагийн 3412 буюу 75.7 хувь нь эрэгтэй, 1093 буюу 24.3 хувь нь эмэгтэй байгаа бөгөөд эдгээрийн 83.4 хувь нь хүнд үйлдвэр, геологи, уул уурхайн салбарт хамаарч байна. Түүнчлэн үйлдвэрлэлийн гадна орчин буюу зам талбайд иргэд осол эндэгдэлд өртөж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал сүүлийн жилүүдэд цөөнгүй гарах болжээ. Иймээс дээр дурьдсан нөхцөл байдлыг харгалзан хуулийн төслийг боловсруулсан байна.

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Арвин, С.Одонтуяа нарын тавьсан асуултад салбарын сайд, ажлын хэсгээс хариулт өглөө. Гишүүдийн зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад тухайн хариуцсан мэргэжилтний мэдлэг, боловсрол чухал, зөвхөн ажил олгогчдын хариуцлагыг чангатгахын зэрэгцээ ажиллагсадын хариуцлагын асуудалд анхаарах хэрэгтэйг хэлж, хуулийн төсөлд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар түлхүү тусгасан хэрнээ эрүүл ахуйн талаар тоймтой зүйл харагдахгүй байгаад шүүмжлэлтэй хандлаа. Ингээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжив.

    Мөн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулган, байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолыг баталж, Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэлээр ахлуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Монгол улс Асеаны яриа хэлэлцээний түнш болно
    2015 оны 4 сарын 21
    МОНГОЛ УЛС АСЕАН-Ы ЯРИА ХЭЛЭЛЦЭЭНИЙ ТҮНШ БОЛНО
  • УИХ-ын дарга Тавантолгойн гэрээний төслийг буцаалаа
    2015 оны 4 сарын 21
    Үүнийг би тэнэглэлийн туйл гэж харж байна. Даргын зөвлөх юу зөвлөөд байгаад миний мэдлэг хүрэхгүй байх. Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний 181 дүгээр тогтоолын 3-р заалтын дагуу хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг саналын эрхгүй, худалдахгүй, бусдад шилжүүлэхгүй, өөрөөр хэлбэл, аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр иргэдэд эзэмшүүлэхээр заасан байдаг. Тиймээс Засгийн газар дийлэнх хувьцаа эзэмшигчийнхээ хувьд их хэмжээний хэлцэл байгуулах эрхийг Гүйцэтгэх удирдлагад олгох бүрэн эрхтэй юм байна.

    Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалагдаагүй нөхцөлд Монголын хоёр сая хүний эзэмшиж байгаа “1072 ширхэг хувьцаа саналын эрхгүй гэж ойлгож болно. Тэгэхээр саналын эрхгүй хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг авах ямар ч боломж байхгүй. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалагдсан тохиолдолд санал авах, бусдад шилжүүлэх, худалдах эрх нь нээгдэнэ.
  • Г.Тэмүүлэн эсэргүүцлээ илэрхийлж ”Оюутолгой”-н ТУЗ-аас татгалзав
    2015 оны 4 сарын 21
    Г.Тэмүүлэн Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс татгалзав

    Tuesday, Apr 21 2015
    Бичсэн Б.Туул

    Хэвлэх
    Email
    Г.Тэмүүлэн Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс татгалзав

    Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээс татгалзаж, чөлөөлөгдөх өргөдөл өгчээ.

    Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн хэлэхдээ ”2010 онд анхлан хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа бид 8 төрлийн татварыг тогтвортой байхаар тогтоож, нэг татварын хуулийг хүчингүй болгосон. Ингэж Монголын тал хөрөнгө оруулагч талд татварын болоод үйл ажиллагааны тогтвортой орчныг бүрдүүлж өгсөн. Нөгөө тал санхүүжилтийг бүрдүүлэх, өөрсдийн боловсруулсан ТЭЗҮ-д суурилж менежментийг сайн ажиллуулах үүрэг хүлээсэн. Ингэж хоёр тал хүртэх үр ашгаа баталгаажуулсан хэрэг. Цаашдын яриа хэлэлцээ энэ л зарчимд суурилах ёстой. Яах гэж бид тогтвортой орчин бүрдүүлсэн юм бэ гэвэл үр өгөөжөө баталгаажуулах л гэж тэр. Хоёр талын хүртэх үр өгөөж буурах юм бол түүнийгээ нөхөх хувилбар, шийдэл, гарцыг олох ёстой. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчтай хийх одоогийн болон ирээдүйн аливаа хэлэлцээг манай талаас үр өгөөжөө нэрлэсэн үнэ цэнээр 53 хувийг баталгаажуулж байж эцэслэх ёстой. Мөн тухайн үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж хийж байсан. Дараа дараагийн гэрээний өөрчлөлтийг хийхдээ энэ зарчмаа ягштал баримтлах ёстой. Хуулиас болон байгуулсан гэрээнээс давсан зүйл байх ёсгүй. Гэтэл одоо хийж байгаа хэлэлцээрээр ийм зарчмыг мөрдөж чадахгүй байгаа учраас би чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан” гэжээ.
  • Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    2015 оны 4 сарын 21
    Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.04.21/ хуралдаанаар Ерөнхийлөгчийн 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

    Байнгын хорооны хуралдаан 52,6 хувийн ирцтэй эхэлж, хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлого, иргэний оролцооны зөвлөх Л.Дашдорж танилцуулав.

    Тэрээр танилцуулгадаа, Монгол Улсад эрдэс баялгаас бий болсон их хэмжээний орлогыг ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх, урт хугацаанд баялгийг хуримтлуулах, арвижуулах бодлого, тогтолцоо үгүйлэгдэж байна. Монгол Улсын газрын хэвлийд байгаа их хэмжээний ашигт малтмал, эрдэс баялгийн олборлолтоос бий болох төсвийн орлогоос зарим хэсгийг ирээдүй хойч үеийнхэн, үр хүүхдүүддээ үлдээх ёс суртахууны үүрэг, хариуцлага бидэнд байх ёстой гэж үзэж байгаа бөгөөд Ухаалаг төр, эдийн засгийн шинэтгэл, бүтцийн өөрчлөлтийн өргөн хүрээтэй бодлогын хүрээнд энэхүү харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх цаг нь нэгэнт бий болсон байна.



    Энэ зорилгоор урт хугацааны хуримтлал, хадгаламж бүрдүүлэх үндсэн зорилго бүхий Баялгийн сан буюу “Ирээдүйн өв сан”-гийн тухай хуулийн төслийг боловсруулж энэхүү санг ямар эх үүсвэрээр бүрдүүлэх, хэрхэн арвижуулах, хөрөнгө оруулалт болон хөрөнгийн удирдлагын ямар зарчмыг үндэс болгон баримтлах зэрэг асуудлуудыг зохицуулахаар хуулийн төслийг боловсрууллаа. Дэлхий дахинаа Баялгийн сан нь улс орон бүрт өөрийн оноосон нэртэй байдаг бөгөөд энэ жишгийн дагуу Монгол Улсын Баялгийн сан нь “Ирээдүйн өв сан” гэсэн нэртэй байх юм гэв.

    Уг хууль батлагдсанаар Хүний хөгжлийн сангийн үйл ажиллагаа дуусгавар болох бөгөөд тус санг олон улсын баялгийн сангуудын туршлагад нийцүүлэн өөрчлөн байгуулах, удирдлага, зохион байгуулалтын асуудлуудыг нарийвчлан хуульчлах, 2018 оноос буюу Хүний хөгжил сангийн өр, төлбөрийг барагдуулж дуусах үед орлогыг шинээр байгуулагдах баялгийн санд хуримтлуулахаар хуулийн төсөлд тусгажээ.

    Сангийн хөрөнгийн эх үүсвэр нь ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тэнцвэржүүлсэн журмаар тооцсон, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь, төрд ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн өмчийн хувьцаа борлуулсны орлого, 2018 оноос эхлэн улсын төсөвт орох эрдэс баялгийн орлогын суурь жилийн орлогоос давсан хэсгийн орлогын 20 хувь болон бусад орлогоос бүрдэхээр, Сангийн хөрөнгийг 2030 оноос эхлэн сангийн цэвэр орлогын 20 хувийг улсын төсөвт шилжүүлэх замаар зарцуулахаар тус тус тусгасан байна. Мөн хуулийн төсөл 7 бүлэг, 37 зүйлтэй, Ирээдүйн өв сангийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л харилцааг зохицуулах юм.

    Хууль санаачлагчийн илтгэлийн дараа гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга авав. Тухайлбал, Ч.Хүрэлбаатар гишүүн өнөөгийн нөхцөлд уг хууль тулгамдаад байгаа асуудал мөн үү, ЭЗ-ийн уналттай байгаа энэ үед хуулийн төслийг хойшлуулах нь зүйтэй, түүний оронд өрийн асуудлаа ярилцаж шийдмээр байна гэв. Түүний энэхүү асуултад Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, өрийн асуудал санаа зовоож байгаа асуудал боловч баялгийн сангийн тухай хуулийг хамтад нь мөрдөөд явбал илүү зохистой механизм болох юм. Өрийн дарамт 2016, 2017 онуудад хурцаар тавигдана. Иймээс ч бид 2018 оноос уг хуулийн үйлчлэлийг эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа. Харин 2018 он хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулахад шаардлагатай дүрэм журам, институцийг бүрдүүлэхээр ажиллана. Үүнд тодорхой хугацаа шаардагдах юм хэмээв. Уг асуудлаар Сангийн дэд сайд С.Пүрэв хариулахдаа, Сангийн яам өрийн асуудлыг хэрхэн шийдэх талаар дунд хугацааны өрийн стратегийн талаар санал боловсруулж байгаа, удахгүй танилцуулна. Хэлэлцэж буй хуулийн төслийн тухайд өнөөдөр зайлшгүй шийдэх асуудал юм. Өнөөдөр бид өртэй байж болох ч байгалийн баялгийг зарцуулах нь зөвхөн энэ үеийнхэний асуудал биш юмаа. Баялгийг үе хооронд тэнцүү хуваарилаж ирээдүйн үр хойчдоо зохих хувийг үлдээх зайлшгүй шаардлагатай юм гэв.

    Түүнчлэн Д.Дэмбэрэл, Д.Сумъяабазар, Д.Батцогт, Д.Ганхуяг, Б.Чойжилсүрэн, Ч.Улаан нарын гишүүд хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж хариулт авсан бөгөөд мөн өөрсдийн саналаа илэрхийлсэн юм.

    Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэнээр Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлэхээр тогтлоо. Мөн байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Р.Амаржаргал гишүүнээр ахлуулан байгуулсан юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Тавантолгойн хувьцааны асуудлыг шийдвэрлэжээ
    2015 оны 4 сарын 21
    Тавантолгойн хувьцааны асуудлыг шийдвэрлэжээ
  • Тавантолгойн гэрээг УИХ-д өргөн барьжээ
    2015 оны 4 сарын 21
    Өргөн барьсан. Бичиг баримтыг нь баталгаажуулж байгаа. Иргэдийн хувьцааг дахин бүртгэх, баталгаажуулах асуудлыг шийдвэрлэлээ.
    -Оюутолгойн итгэлцлийн гэрээг байгуулахаар болсон уу?
    -Нууцын асуудалтай холбоотойгоор хаалттай хуралдаанаар хэлэлцсэн тул мэдэхгүй байна.
    -Ерөнхий сайд баасан гаригт мэдээлэл хийгээгүй нь дээрх асуудлуудтай холбоотой юу?
    -Ерөнхий сайдын биеийн байдал чилээрхсэн тул тэр өдөр мэдээлэл хийгээгүй.
  • Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл олгоно
    2015 оны 4 сарын 21
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
  • У.Хүрэлсүх түймрийн асуудлаар ЗГ-т танилцуулга хийжээ
    2015 оны 4 сарын 21
    У.Хүрэлсүх түймрийн асуудлаар ЗГ-т танилцуулга тавьжээ
  • Ардчилалын үед АН-ын гишүүд шоронд ордог түүх юуных вэ?
    2015 оны 4 сарын 21
    Ардчилсан нам эрх барих үед тус намын гишүүд олноор шоронд ордог түүх давтагдсаар бүр жишиг болж өргөжлөө.
  • З.Энхболд: Иргэдийг шууд хорьдог бурангуй аргаасаа татгалзах хэрэгтэй
    2015 оны 4 сарын 21
    УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр АТГ-ын дэд дарга Ц.Нямдоржийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр АТГ сүүлийн үед иргэдийг шууд барьж хорих тохиолдлууд их байгааг цухалцуулжээ.
  • Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна
    2015 оны 4 сарын 20
    Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна
  • АН-ын бүлэг хуралдаж байна
    2015 оны 4 сарын 20
    ЗЭВСЭГТ ХҮЧНИЙХЭН ТҮЙМРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙНА
  • Эвслийн бүлэг Тавантолгойн асуудлыг хэлэлцээгүй гэв
    2015 оны 4 сарын 20
    Н.Батцэрэг: Эвслийн бүлэг Тавантолгойн гэрээг авч хэлэлцээгүй

    Monday, Apr 20 2015
    Бичсэн Б.Туул

    Хэвлэх
    Email
    Н.Батцэрэг: Эвслийн бүлэг Тавантолгойн гэрээг авч хэлэлцээгүй

    УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, хэд хэдэн асуудлыг авч хэлэлцжээ.

    Бүлгийн хуралдааны мэдээллийг бүлгийн дарга Н.Батцэрэг хийлээ. Тус бүлгийн хуралдаанаас Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дэмжих нь зүйтэй гэж үзжээ. Төрийн өмчийн ашигтай ажиллагааг зөвхөн төсөвт төвлөрүүлдэг биш, хуримтлал үүсгэдэг байх нь улс орны ирээдүйг харсан хэрэг гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн байна. Харин энэхүү хуулийн төслөөр ирэх долоо хоногт Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөс дахин мэдээлэл сонсохоор тогтжээ. Мөн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн өөр нэг хуулийн төслийг авч хэлэлцсэн аж. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг хэлэлцээд “Бүхэлд нь дэмжих нь зүйтэй” хэмээн шийдсэн байна. Үүний дараа Худалдааны тухай хуулийг хэлэлцсэн бөгөөд 1990 оноос хойш хуулийн зохицуулалтгүй явж ирсэн энэ салбарын харилцааг хуульчлах цаг нь болсон. Ялангуяа гадаад зах зээл рүү гаргаж буй брэнд бүтээгдэхүүн, түүний дотор ноолуурын худалдааг нэг цонхны бодлогоор авч явдаггүйгээс дотоодын үйлдвэрлэгчид бие биенийхээ үнийг буулгадагийг анхаарах хэрэгтэй гэж бүлгийн дарга хэллээ. Чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Г.Уянга нарын тойрогтоо ажилласан мэдээллийг сонссон байна. Иргэдийн зүгээс эдийн засгийн хямралыг богино хугацаанд амжилттай даван туулна гэсэн итгэл найдварыг Засгийн газарт хүлээлгэж байгаагаа гишүүдээр дамжуулж уламжилжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа бүлгийн хуралдаанд Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн талаар танилцуулга хийжээ. Уг танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Ч.Улаан Монгол Улс бүхэлдээ нэг тойрогтой байх санал дэвшүүлсэн байна. Энэхүү хувилбарыг нягталж, бүлгийн санал болгох бололцоотой гэнэ. Харин хэвлэлийнхний анхаарлыг хамгийн ихээр татаж буй Тавантолгойн асуудлыг бүлгийн хуралдаанаар авч хэлэлцээгүй аж. Учир нь албан ёсны гэрээний төсөл тараагдаагүй тул бүлэг хэлэлцсэн зүйлгүй гэсэн тайлбарыг Н.Батцэрэг дарга өглөө.
  • С.Эрдэнэ сайдыг тайлангаа тавихыг дахин шаардлаа
    2015 оны 4 сарын 20
    С.Эрдэнэ сайдыг тайлангаа тавихыг дахин шаардлаа
  • Түймэр гарсан аймгуудруу тусламжийн цуваа хөдөлнө
    2015 оны 4 сарын 20
    Түймэр гарсан аймгуудруу тусламжийн цуваа хөдөлнө
  • Н.Номтойбаяр: Тавантолгойн асуудлаар МАН-ын байр суурь тодорхой
    2015 оны 4 сарын 20
    УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудынхаа талаар танилцууллаа. Энэ үеэр түүнээс зарим асуултад хариулт авлаа.

1457 1458 1459 1460 1461 1462 1463
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    4 цаг 59 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    9 цаг 0 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    10 цаг 23 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    11 цаг 55 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    12 цаг 42 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    12 цаг 58 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    13 цаг 5 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    13 цаг 23 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    13 цаг 53 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    14 цаг 34 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    14 цаг 57 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    14 цаг 58 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    15 цаг 1 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    15 цаг 44 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    15 цаг 51 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    15 цаг 58 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    16 цаг 46 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    17 цаг 27 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 30 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    17 цаг 32 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК