Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1455 1456 1457 1458 1459 1460 1461
  • МАН-ынхан ”Чингис”, ”Самурай” бондоос нэг дахин их өрийг тавихаар зүтгэж эхэллээ. Ариун явдал уу?
    2015 оны 4 сарын 24
    Сүүлийн хоёр жил хагас МАН-ынхан өр нэмэхгүй гэж улс төр хийсэн. АН улс орноо өр зээлэнд живүүллээ гэж шоудсан. Тэдний сурталчилгаа ард түмэнд ч хүрсэн. АН улс орныг өр тавьж сүйрүүллээ гэж ард түмэн ойлгосон. Тэр ч бүү хэл МАН-ынхан хамтарсан Засгийн газарт орохдоо ”Өр нэмүүлэхгүй” гэж гэрээндээ тусгасан байдаг. Тэгээд ”Өр нэмүүлэхгүйн тулд хамтарсан Засгийн газарт орлоо” гэж хэвлэлийн хурал зарлаж байсан даа.
  • Өмч хувьчлал болон газар өмчлүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа зохион байгуулна
    2015 оны 4 сарын 24
    Өмч хувьчлал болон газар өмчлүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа зохион байгуулна
  • Чуулганы хуралдаанаар 9 асуудлыг хэлэлцэнэ
    2015 оны 4 сарын 24
    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 9 асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дэлгэрэнгүйтэй танилцана уу.
  • ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа
    2015 оны 4 сарын 24
    ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 16 дахь дугаарын тойм

    Эмхэтгэлийн шинэ дугаарт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Хүний хөгжил сангийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг тус тус нийтэллээ.

    Мөн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Тогтвортой амьжиргаа– III” төслийн Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хуулийг нийтлэв.

    Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоол, Журам батлах тухай Засгийн газрын тогтоолыг тус тус нийтэллээ.

    Энэ журмаар, төрийн санд нээсэн төсвийн хэрэгжилт, төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг хангахтай холбоотой төсвийн ерөнхий данс болон бүртгэлийн дансны бэлэн бөгөөд бэлэн бус төлбөр тооцоо болон бусад харилцааг зохицуулсан байна. Төрийн сангийн нэгдсэн дансны төлбөр тооцоог хэрхэн яаж хийх, төсвийн ерөнхий дансны орлого, зарлагыг хэрхэн татан төвлөрүүлэх, Төрийн сан ямар төрлийн данстай байж болох, ямар тохиолдолд Төрийн санд шууд данс нээх зэргээс гадна төсвийн байгууллагын бүртгэлийн дансны орлого, зарлага, төлбөр тооцоо, амлалтын бүртгэл, төсвийн байгууллагын гадаад валютын орлого, зарлагын төлбөр тооцоог гүйцэтгэх, архивын баримт, тэмдэг, баталгааны тэмдэг тэдгээрийн хадгалалт, хамгаалалт зэрэг асуудлыг журамлажээ.

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ. Үндсэн хуулийн цэц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

    Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын 14 дэх илтгэлийг бүрэн эхээр нь нийтэллээ.

    Энэ илтгэлд, Эрүү шүүлтээс ангид байх эрх, хүний эрхийг хамгаалагчийн эрх, хүний эрхийн боловсрол, зарим эрхийн хэрэгжилт тухайлбал, төрөлжсөн асрамжийн газар дахь хүний эрхийн зарим асуудал, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ ба хүний өмчлөх эрхийн асуудал, цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт зэрэг асуудалд анхаарлаа хандуулсан байна.

    Үүний зэрэгцээ Хүний эрхийн Үндэсний комисс Монгол Улсын Их Хуралд хүргүүлэх саналаа илтгэлдээ тусгажээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
    2015 оны 4 сарын 24
    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
  • Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн авах боломжгүй
    2015 оны 4 сарын 24
    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.04.23. Пүрэв гараг/ үдээс хойших хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр дүгнэлтийг сонсов.
  • Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ
    2015 оны 4 сарын 23
    Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.04.23. Пүрэв гараг/ үдээс хойших хуралдаан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжиллээ.

    Хууль санаачлагчийн илтгэлд, өнөөгийн мөрдөгдөж буй Төсвийн тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах замаар орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого баримталж байна. Харин ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь 100 хувь улсын төсөвт төвлөрдөг. Уул уурхайн салбараас орон нутагт шилжүүлэх орлогын хэмжээг зохистой түвшинд нэмэгдүүлснээр уул уурхайн хайгуул, судалгааны ажил эрчимжиж, улмаар Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн илэрц нэмэгдэх нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой. Иймд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутагт шилжүүлэх дүнгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсан талаар дурдсан байна.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, Ё.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар, З.Баянсэлэнгэ, Б.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа, Ц.Дашдорж, С.Оюун, Ч.Улаан нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, улсын төсвөөс орон нутгийн төсөв рүү мөнгө шилжүүлэх тухай асуудал яригдаж байна. Энэ хуулийг дэмжээд явбал улсын төсвийн орлого буурах юм. Улсын чанартай томоохон төслүүд, иргэдийн цалин, тэтгэвэр, халамж бүгд улсын төсвөөс хийгддэг. Өнөөдөр улсын төсвийн орлого бага байгаа учраас Засгийн газар зээл аваад явж байгаа. Улсын төсвийнхөө орлогыг бууруулаад орлого бүрдэхгүй байна гээд зээл аваад, үнэт цаас гаргаад байдаг мөртөө улсын төсвийн орлогыг бууруулах асуудлыг оруулж ирж байгаа нь бодлогын алдаа болж байна. Өнөөдрийнх шиг санхүүгийн эх үүсвэр муу, төсвийн орлого бүрдэхгүй байгаа, дээр нь данхайсан зардлаа хасч чадахгүй байгаа ийм нөхцөл байдалд эх үүсвэрээ төвлөрүүлж, үргүй зардлуудыг танаж байж хямралаас гарна. Одоогийн оруулж ирж байгаа хуулийн төслүүд эсрэгээрээ, мөнгө төвлөрүүлэх асуудал байхгүй байна гэсэн шүүмжлэлийг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, цаг хугацааны хувьд орон нутагт шийдвэрлэх асуудал мөн үү гэвэл биш. Орон нутгийн хөгжлийн сан нь цаашлаад аймгийн, сумын хөгжлийн сан гээд явдаг. Хөдөө, орон нутагт өгсөн хөгжлийн сангийн мөнгөөр өнөөдөр юу хийсэн талаар судлаад үзээрэй. Арван хэдэн саяар жорлон хийдэг, хоёр зуун саяар цэцэрлэгт хүрээлэн нэртэй хашаа барьж гэрэлтүүлэг хийж байгаагаас өөр цаашлах юм байхгүй гэдгийг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, энэ хууль өөрөө хөгжлийн бодлогын концепцын хувьд цоо шинэ хууль гэж харж байгаа. Мөнгийг төвлөрүүлэх асуудлыг гишүүд ярьж байна. Бид байхгүй байгаа мөнгийг л төвлөрүүлнэ, хуваана гэж яриад байгаа. Гэтэл энэ нь мөнгөний цоо шинэ эх үүсвэр олохын тулд санаачилсан хуулийн төсөл. Энэ эрх мэдлийг өгснөөр аймгууд өөрсдийнхөө орон нутагт уул уурхайг хөгжүүлэх, тэгснээр иргэдээ ажилтай, орлогтой болгох, орон нутгийнхаа эмнэлэг, сургуулийн асуудлыг шийдэхэд орон нутаг өөрөө ажиллая гэж байгаа. Харин зарцуулах мөнгийг Монгол Улсын нэгдсэн хөгжлийн бодлогод нийцүүлж зарцуулалт хийж чадах уу гэдэгт онцгой анхаарах ёстой. Хуулийн төсөлд мөнгийг яг юунд зарцуулах талаар тодорхой харагдахгүй байна. Иймд яаж хөгжлийн нэгдсэн бодлоготойгоо нийцүүлэх, хэн шийдэх, орон нутагт цэцэрлэг, сургууль ямар нэг обьект барилаа гэхэд чанар, стандартын асуудалд яаж анхаарах асуудлыг тодотгосон юм.

    Сангийн сайд Ж.Эрдэнэбат өгсөн хариултдаа, орон нутагт очиж байгаа хөрөнгийн хэмжээ сургууль, цэцэрлэг бариад байхаар их хөрөнгө байх боломжгүй. Нийт 30 хувийн орлогын 20 хувь нь аймагт, 10 хувь нь суманд очих юм. Аймгийн түвшинд орон нутгийн хөгжлийн сан болон бусад хөрөнгөөр цэцэрлэг, сургууль барих бололцоотой. Гэхдээ энэ нь нэгээс хоёр цэцэрлэг барих хэмжээний хөрөнгө хуваарилагддаг. Цаашдаа Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцсэн томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг орон нутагт хийх бололцоо хомс байгаа. Иймээс хуулиа мөрдөж ажиллах шаардлагыг орон нутгийн удирдлагад тавина. Хуулийн төсөлд аймаг, орон нутагт очих мөнгийг юунд зарцуулах нь тодорхой бус байгаатай санал нэг байна гэлээ.

    Гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Л.Энх-Амгалан, Ё.Отгонбаяр нар үг хэлсэн бол дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга, Ч.Улаан нар үг хэлэв.

    Ингээд байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 58, 3 хувийн саналаар дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

    Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • ОХУ-ын монголч эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзав
    2015 оны 4 сарын 23
    ОХУ-ын монголч эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзав
  • М.Энхсайхан: Тавантолгойн гэрээг УИХ яаралтай шийдэж өгөх байх
    2015 оны 4 сарын 23
    Хөрөнгө оруулалтын газрын дарга Жавахланбаатар: Төсөл хэрэгжиж эхэлснээр эхний ээлжинд 650 сая долларын мөнгө урсгал манайд орж ирнэ
  • Д.Дорлигжав: Цагдаагийн хийгээд Тахарын албаны тухай хуулийг ч шинэчилнэ
    2015 оны 4 сарын 23
    “Сайдын цаг” уулзалтад Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцлоо - See more at:
  • С.Баярцогт Тавантолгойн гэрээний төслийг өргөн барилаа
    2015 оны 4 сарын 23
    С.Баярцогт: Тавантолгойн төслийг өргөн барилаа
  • АН-аас МАН-д шаардлага хүргүүлэв
    2015 оны 4 сарын 23
    АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮД ДЭМЖИГЧДИЙН ХОЛБОО

    ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

    Улаанбаатар хот 2015.04.23

    1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Монгол Улсын үндсэн хууль нь Монголын ард түмний нийтлэг хүсэл зориг, үнэт зүйлийг илэрхийлсэн, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалсан, төрийн байгуллага, үйл ажиллагааны зарчим, үндсийг тогтоосон Монгол улсын эрх зүйн дээд хүчин чадал бүхий баримт бичиг тул түүнийг дээдлэн сонгох сонгогдох эрхээ хамгаалан дараах мэдэгдэлийг сонордуулая.
    1. Монгол Улсын Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасны дагуу “Улсын их хурал нэг танхимтай далан зургаан гишүүнтэй байна, Улсын их хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох” эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж дөрвөн жилийн хугацаагаар сонгодог үндсэн эрхийг хангасан 48:28 харьцаатай холимог тогтолцоог үгүйсгэж татвар төлөгчдийн 6 тэрбум төгрөгөөр бүх нийтийн санал асуулга явуулах Монгол Ардын намын улс төрийн бодлогыг эрс эсэргүүцэж байна.
    2. Монголын ард түмэн 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан намд дийлэнх олонхийн санал өгснийг сануулж улс төрийн аливаа явуургүй үйлдлээ зогсоон “шийдлийн засгийн газар”-аас нэн даруй гарахыг шаардаж байгааг мэдэгдэе.


    Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо



  • О.Баасанхүү: Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг хөндөнө
    2015 оны 4 сарын 23
    О.Баасанхүү: Засгийн газарт хариуцлага тооцно
  • Ерөнхийлөгч түймэр гарсан аймгуудад ажиллаж байна
    2015 оны 4 сарын 23

    Монгол Улсын Ерөнхийлөгч зүүн гурван аймагт ажиллана
    Administrator 2015-04-23 10:32:00

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллахаар өнөө өглөө мордлоо. Тэрээр энэ долоо хоногийг дуустал зүүн гурван аймагт ажиллах юм.

    Сүүлийн өдрүүдэд эдгээр аймагт гал түймэр гарч, нөхцөл байдал хүнд байгаа тул Төрийн тэргүүн газар дээр нь очиж байдалтай танилцан орон нутгийн удирдлагатай уулзах юм.
  • Төсвийн тогтвортой байдлын хуульд өөрчлөлт оруулахыг хэлэлцэж байна
    2015 оны 4 сарын 23
    Төсвийн тогтвортой байдлын хуульд өөрчлөлт оруулахыг хэлэлцэж байна
  • ҮАБЗ Тавантолгойн асуудлаар хуралдаж зөвшилцөлд хүрчээ
    2015 оны 4 сарын 23
    ҮАБЗ Тавантолгойн асуудлаар хуралдаж зөвшилцөлд хүрчээ
  • ”Тавантолгой”-н гэрээний төслийг УИХ-д дахин өргөн барив
    2015 оны 4 сарын 23
    УИХ-ын тогтоолын төслийг хүргүүллээ
    15 цаг 57 минутын өмнө
    Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өнөөдөр УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатарт ”Төсөл өргөн мэдүүлэх хугацааг” товлох тухай албан бичгийг дахин хүргүүллээ.

    2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Улсын Их Хурлын Тамгын газарт “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хүргүүлсэн ч тогтоолын төслийн бүрдэлд зарим баримт бичиг ирүүлээгүй гэсэн шалтгаанаар УИХ-ын Тамгын газар буцаасан.

    Өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хүргүүлсэн УИХ-ын тогтоолын төсөлд:

    · “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг холбогдох материалын хамт

    · “Хөрөнгө оруулалтын гэрээ” түүний хавсралтууд

    · Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах төсөв, санхүүгийн зардлын тооцоо

    · Төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн санал

    · Компанийн тухай хуульд заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцлийг их хэмжээний хэлцэлд тооцох тухай асуудлыг шийдвэрлэсэн Засгийн газрын тогтоол

    · УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны тогтоолд заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах хүсэлт гаргасан боловч хувьцааны төлбөр авч чадаагүй буюу хишиг хувь хүртээгүй иргэдэд хувьцааг буцаан эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн Засгийн газрын тогтоол багтжээ.

    “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх, мөн “Хөрөнгө оруулалтын гэрээг” хэлэлцүүлэхтэй холбогдуулан “Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ” болон “Хамтран ажиллах гэрээ”-г танилцуулахаар тус тус хүргүүллээ. УИХ-ын даргад өргөн мэдүүлэх хугацааг товлож өгөхийг тус бичигт дурдсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
    - See more at: http://zasag.mn/news/view/9489#sthash.TDuDTBEU.dpuf
  • Д.Дорлигжав мэдээлэл хийнэ
    2015 оны 4 сарын 23
    Д.Дорлигжав мэдээлэл хийнэ
  • Чуулганы хуралдаантай
    2015 оны 4 сарын 23
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /2015.04.23.Пүрэв гараг/

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

    09.00 цагаас:

    1.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

    -Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.

    2.Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

    -Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.

    3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр дүгнэлт:

    -Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.ЛХАГВАА танилцуулна;

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.

    4.Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.ДАШДОРЖ танилцуулна;

    -Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.АМАРЖАРГАЛ танилцуулна.

    5.Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;

    -Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ХАЯНХЯРВАА танилцуулна.

    6.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөрийн сайд С.ЧИНЗОРИГ танилцуулна;

    -Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАЯРСАЙХАН танилцуулна.

    7.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна.

    8.“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНБААТАР танилцуулна.

    9.Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Байгаль, орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна.

    10.Худалдааны тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

    -Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН танилцуулна.

    11.Монгол Улсын Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын 4 гишүүн 2014.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Я.СОДБААТАР танилцуулна;

    -Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

    12.Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна;

    -Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.АМАРЖАРГАЛ танилцуулна.
  • “Гамшиг, ослыг улстөржүүлэхээ боль”
    2015 оны 4 сарын 22
    “Гамшиг, ослыг улстөржүүлэхээ боль”
1455 1456 1457 1458 1459 1460 1461
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    3 цаг 52 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    7 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    9 цаг 16 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    10 цаг 48 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    11 цаг 35 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    11 цаг 51 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    11 цаг 58 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    12 цаг 16 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    12 цаг 46 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    13 цаг 27 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    13 цаг 50 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    13 цаг 51 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    13 цаг 54 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    14 цаг 37 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    14 цаг 45 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    14 цаг 51 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    15 цаг 39 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    16 цаг 20 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 23 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    16 цаг 25 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК