-
2015 оны 4 сарын 20
МАН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Мэдээллийг тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар өгөв.
МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр хэлэхдээ “МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн нэгдсэн хуулийн талаар санал солилцлоо. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт МАН-ын бүлгээс таван гишүүн орж ажиллаж байгаа. Тиймээс энэ долоо хоногтоо багтаад бүлэгтээ мэдээлэл өгөхийг дээрх таван гишүүнд үүрэг болгосон. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд үүсээд байгаа нөхцөл байдлын асуудлаар Д.Сумъяабазараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийн дор болж байгаа хууль бус ноцтой үйлдлүүдтэй газар дээр нь очиж танилцсан” гэв.
Харин Д.Сумъябазар гишүүн уг асуудлаар үргэлжлүүлэн ярихдаа “Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар Өргөдлийн байнгын хороонд нээлттэй мэдээлэл хийсэн. Ялангуяа гэр хорооллын дахин төлөвлтөлтийн талаар иргэдээс ирсэн санал гомдлын дагуу өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн гишүүд нийслэлийн 16 байршилд очиж танилцаж, ард иргэдийн үгийг сонслоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн нэрийн дор иргэдийн эрх, эд хөрөнгөд халдаж байгаа асуудлууд байна” гэв.
Тэрбээр мөн “Нэг метр кв газрыг 70-80 мянган төгрөгөөр үнэлэж байгаа нь үл ойлголцлын шалтгаан болж байгаа юм байна. Үүнийг ам.долларт шилжүүлэхд 30-37 доллар болж байгаа юм. Гэр хороолын 0,7 га газруудыг жижиг кв.метртэй байраар солих нь иргэдэд төдийлөн таалагдахгүй байгаа бөгөөд барилга барих ажлыг удаашруулж байна. 17-20 гаруй кв.метр байраар газраа солих нь иргэдийн бухамдлыг төрүүлж байгаа юм байна. Тухайлбал Хан-Уул дүүргийн нэхмэлийн шарын байруудад дахин төлөвлөлт хийх компанийг иргэд хууль бус гэж үзэж байгаа юм байна. Өчигдөр Хан-Уул дүүрэг дээр ажиллахад иргэд энэ асуудлыг хүчтэй ярьж, холбогдох хүмүүст нь дуулгаж өгөхийг хүссэн. Дахин төлөвлөх байршилаа бүрэн чөлөөлж чадалгүй 1-2 айлын хашааг чөлөөлж, нүх ухаад хундам цутгасан явцтай байдал нийслэлийн дахин төлөвлөлтийн 24 байршлийн 90 хувьд нь байна. Жишээлбэл Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороон дээр Дамбадаржаагийн орчимд нэг иргэний хоёр давхар байшинг нураалгаж, газрыг нь чөлөөлөөд, хундам цутгаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хоёр айлын өрхийн тэргүүн нас бараад, үр хүүхдүүд нь түрээсийн байранд амьдраад явж байгаа байдалтай танилцсан” гэлээ.
Тэрбээр Монгол Улсын Барилгын норм, дүрэм стандарт, хөрөнгө оруулагчдын ажилд тушаа болж байна . Мөн дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх журам нь Үндсэн хуулийг давсан эрхтэй. Журмаар зохицуулах нэрээр албадан маягаар явж байгаа нь ноцтой зөрчил гэж үзэж байна.
УИХ-ын гишүүнийхээ хувьд энэ асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст албан ёсоор хандаж, өмчид халдаж байгаа асуудалд тайлбар авахаар хандсан гэж тэрбээр хэллээ.
-
2015 оны 4 сарын 20
Ц.Даваасүрэн: 2030 оноос нааш Оюутолгойгоос орох ашгийн талаар бодоод ч хэрэггүй
-
2015 оны 4 сарын 20
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюутолгой” ХХК-ийн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.
-
2015 оны 4 сарын 20
2013 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Эмэгтэйчүүдийн хөгжлийн үндэсний чуулганыг Эрдэнэт хотод зохион байгуулж, гэр бүлийн хөгжил, гэр бүлийн гишүүд, эцэг, эхчүүдийн тэгш эрх, үүрэг, хариуцлагын талаар хэлэлцэн зөвлөмж гаргасан байна. Энэ арга хэмжээний хэрэгжилт, биелэлтийн талаар дахин дүгнэхээр Төрийн ордонд Үндэсний чуулган зохион байгууллаа.
-
2015 оны 4 сарын 20
“Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт-2015” болно
-
2015 оны 4 сарын 20
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саяхан болж өнгөрсөн “Эдийн засгийн форум”-ын үеэр Оюутолгой гацаанд орсонд “Бид л буруутай” гэсэн утга бүхий мэдэгдлийг хийсэн.
-
2015 оны 4 сарын 20
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
Үндэсний хөгжлийн цогц бодлогын талаар Сангийн яамнаас хийх мэдээлэл 13.00 цагаас 334 тоот өрөөнд;
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;
Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд.
-
2015 оны 4 сарын 20
Эвлэрлийн гэрээ: 30 сая ам.долларын татварын өр салхинд хийсэх үү?
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саяхан болж өнгөрсөн “Эдийн засгийн форум”-ын үеэр Оюутолгой гацаанд орсонд “Бид л буруутай” гэсэн утга бүхий мэдэгдлийг хийсэн. Энэ нь Оюутолгойгоос 30 сая ам.доллараа авахгүй байхаар Сэм Уолштой тохиролцсоных гэх хардлагыг олон нийтэд төрүүлсэн. Тэгвэл уг хардлага үнэний хувьтай болж таарав. Тодруулбал, Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн ээлжит бус хуралдаанаараа Рио Тинтотой “Эвлэрлийн гэрээ” гэгчийг байгуулаад байгаа юм.
Хаврын чуулган эхлэхийн өмнөх өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд хандаж үг хэлэхдээ “Оюутолгойн далд уурхайн их ажлыг эхлүүлэх амаргүй хэлэлцээг урт удаан хугацаанд хийж явууллаа. Хоёр тал маргаантай байсан үндсэн асуудлуудаар зарчмын тохиролцоонд хүрч чадлаа. Үр дүнг ойрын үед албан ёсоор зарлах болно” гэж мэдэгдсэн нь тус “Эвлэрлийн гэрээ” байж.
Өнгөрсөн сарын сүүлээр манай улсад хоёр хоног ирээд буцсан Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Сэм Уолш “Санамж бичиг бол хамгийн сайн боловсруулсан, бидний зүгээс буй эцсийн хувилбар” гэсэн ярилцлагыг Монголын хэвлэлүүдэд өгсөн байдаг.
Түүний хэлж буйгаар үзвэл бид сүүлийн боломжийг олголоо. Хүлээж авбал ав. Авахгүй бол хохино. Тоглоомоо гарлаа гэсэн утга бүхий зүйл мэдрэгдэж байгаа юм.
Гэтэл тэдний санал болгоод “Санамж бичиг” нь Монголд ямар ч ашиггүй улс төрчид ярьж байгаа юм. Ингэсэн ч манай талаас тэдний тулган шаардсан шаардлагыг хүлээн авч бууж өгсөн нь тодорхой байна.
Хэрвээ Санамж бичгийг байгуулбал хөрөнгө оруулалтын болоод хувь нийлүүлэгчдийн гэрээний 10 зүйл заалт зөрчигдөнө гэж байгаа юм. Тухайлбал, Талуудын үр өгөөжийг баталгаагүй болгоно. Эрчим хүч, усны тарифыг тогтворжуулна. Татварын аргачлал өөрчлөгдөнө, Төслийн санхүүжилтын эх үүсвэр 4.2 тэрбум ам.долларыг Рио Тинто ашиглах эрх нээгдэнэ, Менежментийн үйлчилгээний нэмэлт гэрээ байгуулан нэмэлт төлбөрийг Рио Тинто Монголын Засгийн газраас авна гэх мэт манай талд ашиггүй үйлдэл болно.
Мөн анхны хөрөнгө оруулалт болон татварын нийт 30 сая ам долларын өрөө Монголд төлөхгүй болох магадлал өндөр болно гэж буй. Сэм Уолш Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзсан нууц уулзалтаараа татварын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байх магадлал өндөр байгаа талаар эх сурвалжууд хэлсний нэг илрэл энэ юм.
Дашрамд дурдахад, Оюутолгой төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын явцад татвар дутуу төлсөн хэргээр Татварын ерөнхий газар өнгөрсөн зургаадугаар сард “Оюутолгой”-д 127 сая ам.долларын акт тавьсан. Улмаар ТЕГ-ын дэргэдэх маргаан таслах зөвлөлөөс түүнийг 30 сая ам.доллар болгож бууруулаад байсан билээ. Гэхдээ Сэм Уолш монголд ирэхийнхээ өмнөхөн “Рио Тинто” болон “Туркойз хилл ресурс” компанийн зүгээс татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд маргаан шийдэгдэхгүй бол олон улсын Арбитрын шүүхэд хандана гэж мэдэгдсэн юм.
-
2015 оны 4 сарын 19
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар автомашингүй хэмээн мэдэгджээ. Харин Ерөнхий сайд “Lexus-570”, “Land romer-1” маркийн автомашинтай юм байна. УИХ-ын дарга хоёр орон суутай бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар тус бүр нэг байртай гэжээ.
-
2015 оны 4 сарын 19
2015 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 20-ООС 24-НИЙ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
-
2015 оны 4 сарын 18
Эмэгтэйчүүд хөгжлийнхөө тухай зөвлөлдөж байна
-
2015 оны 4 сарын 18
Сонгуулийн тойргийн эргэн тойрон дахь сонин, сайхан
-
2015 оны 4 сарын 17
Г.Батхүү, Л.Болд нар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга ноён Жөн Ы Хватай уулзлаа
-
2015 оны 4 сарын 17
Ё.Отгонбаяр цаг үеийн асуудлаар цахим ярилцлага хийв
-
2015 оны 4 сарын 17
Ерөнхийлөгчийн Гадаад бодлого хариуцсан шадар туслахаар Д.Сайнбаярыг томилов
-
2015 оны 4 сарын 17
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангахад авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж, санал хэлж дууссаны дараа тогтоолын төслийг батлах эсэхээр санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Тиймээс уг асуудлыг дахин байнгын хороодоор ярилцаж байж оруулж ирэхээр боллоо.
-
2015 оны 4 сарын 17
Ерөнхий сайдын мэдээлэл хойшилжээ
32 минутын өмнө
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан товлосон цагтаа эхэлсэнгүй. Учир нь Ерөнхий сайдын мэдээлэл хойшилжээ. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааныг 15.00 цагт эхлүүлэхээр болсон байна. Хуралдаанаар эхлээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэх юм байна.
-
2015 оны 4 сарын 17
Өргөдлийн байнгын хороонд 2013 онд 393, 2014 онд 512 гомдол ирж байсан бол энэ оны эхний улирлын байдлаар гэхэд 229 өргөдөл гомдол хүлээж авчээ. Эдгээрийн 129 нь ажлаас үндэслэлгүй халсан, бүтцийн өөрчлөлтөд орсон гэх өргөдөл эзэлж байгаа аж. Өргөдлийн байнгын хороо ойрын өдрүүдэд халаа сэлгээний асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, гэнэт халагдсаны тэтгэмжид 20-30 тэрбум төгрөг зарцуулах тооцоо үнэн бодитой эсэхийг Сангийн яамны төлөөллийг байлцуулан асуух юм байна. Мөн төрийн албан хаагчийг ажлаас хоморголон халсан гэх асуудлаар Эрүүл мэнд, спортын яам, Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны удирдлагаас тайлбар авах гэнэ. Одоогоор Гадаад хэргийн яамны дарга нарыг дуудаж оролцуулах тухайд хараахан шийдвэр гараагүй байгаа бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс гаргасан төрийн мэргэшсэн албан хаагчдыг халахгүй байх тухай заавар зөвлөмжийн биелэлтээр дээрх яамныхнаас асуулга авах аж. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Манай улсын парламент хянан магадлах үйл ажиллагаагаа сүүлийн 20 гаруй жил орхигдуулж ирсэн. Олон улсын парламентууд хянан магадлах, мөрдөн шалгах чиг үүргээ маш сайн биелүүлдэг. Хянан магадлах чиг үүргийн зорилго нь албан тушаалтнуудыг хариуцлагатай болгоход чиглэж байгаа юм” гэлээ. Тус өрөөнд болж буй хянан магадлах хэлэлцүүлгийг телевизүүдээр шууд цацахаар төлөвлөж байгаа ба хэвлэл мэдээллийнхний оролцоог нэмэгдүүлэх үүднээс Төрийн ордон дахь сэтгүүлчдийн өрөөтэй холбож, тэдний бичиж нийтлэх бололцоог бүрдүүлэх гэнэ.
-
2015 оны 4 сарын 17
З.Энхболд: Бондын төлбөр 2017, 2022 онд төсвийн ачаалал болох нь
-
2015 оны 4 сарын 17
Өргөдлийн байнгын хороо Хянан магадлах хуралдааны танхимтай боллоо