2013 оны 11 сарын 19
Юу болоод өнгөрөв өө гэдэг шиг ирэх оны улсын төсөв өнгөрсөн долоо хоногт дуулиан, шуугиан багатай батлагдлаа. Өнгөрсөн жилийн төсвийг “авлигажсан төсөв” байсан гэж Ерөнхий сайд нэрлэсэн бол 2014 оны төсвийг алаг үзсэн төсөв, яарсан төсөв, танасан төсөв, царцаасан төсөв, мөрөөдлийн төсөв, дампуу төсөв, авлигыг түр зарцаасан төсөв гэх зэргээр олон янзаар тодотгож байна. Яагаад вэ?