-
2020 оны 1 сарын 24
Улаанбаатар хотын хойд зүгт Зүүнхараагийн хорих ангиараа алдартай нэгэн суурин бий. Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хот нь 7000 гаруй өрхийн 52 мянга гаруй иргэнтэй. Монгол Улсын иргэн төлж төрсөн эдгээр иргэд Их хурлын нэгэн бодлогогүй гишүүнээс болж бүгдээрээ “хулгайч” гэх нэр зүүх дээрээ тулчихав.
-
2020 оны 1 сарын 24
2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан тул эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг мэдэгдсэн байна.
-
2020 оны 1 сарын 24
Ч.Хүрэлбаатар: Манай тайлантай танилцаад, нэлээд асуулт асууж тодруулга авсан. Хамтарсан бүлэг Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гарахын тулд богино хугацаанд ахиц дэвшил гаргасныг онцолж, зургаан чиглэлээр өгсөн арга хэмжээний гурвыг хэрэгжүүлсэн гэж үзлээ.
-
2020 оны 1 сарын 24
Дэлхийн боловсролын чуулга уулзалтад оролцож байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын бүрэлдэхүүн өчигдөр Оксфордын их сургуулийн төлөөлөгчидтэй уулзлаа.
-
2020 оны 1 сарын 24
Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сянь Лун нар өнөөдөр Давос хотноо уулзаж, товч ярилцлаа.
-
2020 оны 1 сарын 24
Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунбергтэй уулзаж, түүнийг Монгол Улсад болох олон улсын залуучуудын ногоон наадамд хүрэлцэн ирэхийг урилаа.
-
2020 оны 1 сарын 24
Ямартай ч, өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд ороод байсан Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг өнөөдөр Дэд хороогоор хэлэлцэж мухарлах нь. Халдашгүй байдлын дэд хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж даргалдаг бол Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ч.Улаан нарын гишүүд бүрэлдэхүүнд нь багтдаг.
-
2020 оны 1 сарын 24
Мөн БНХАУ-ын цагаан сарын баяр болж буйтай холбогдуулан дотооддоо болон гадаад руу чиглэсэн иргэдийн урсгал нэмэгддэг тул ДЭМБ-ын заавар зөвлөмжийг сайтар дагаж, эмнэлгийн бэлэн байдлыг хангах хэрэгтэй гэсэн юм.
-
2020 оны 1 сарын 23
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, М.Энхболд, С.Жавхлан, Ц.Гарамжав, Д.Эрдэнэбат, Х.Баделхан, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нарын асуултад ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар, төсөл санаачлагч гишүүн Л.Энх-Амгалан, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн нар хариулт, тайлбар өгөв.
-
2020 оны 1 сарын 23
Тэрбээр Уралын Политехникийн дээд сургуулийг эрчим хүчний инженер мэргэжлээр дүүргэн ажил амьдралынхаа гарааг “ТЭЦ-3”-аас эхэлсэн байдаг. УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэл нь Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай. Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаа оны өмнө өгсний дараа Элчин сайдын суудлыг ийнхүү горилж яваа. Гэвч дээрх бичлэг задарсанаар түүний эл мөрөөдөл биелэх эсэх нь эргэлзээтэй болж байх шиг байна.
-
2020 оны 1 сарын 23
Баттай эх сурвалжийн өгүүлснээр түүнийг яллагдагчаар татсан нь үнэн гэлээ.
-
2020 оны 1 сарын 23
Оюу Толгойд Монголын талыг төлөөлж хамгийн олон жил ажиллаж байгаа хоёр нь Н.Баганбанди, Г.Батсүх. Ерөнхийлөгч Н.Багабандийн хувьд Оюу Толгойн ТУЗ-ийг байгуулах үеэр анхны гишүүнээр томилогдож байсан нэгэн. Тэрбээр 2013 онд чөлөөлөгдсөн ч, 2016 оны есдүгээр сард түүнийг дахин томилсон байдаг. Харин Г.Батсүхийн тухайд 2010 оны зургадугаар сард Оюу Толгойн ТУЗ-ийн даргаар томилогдсоноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ажиллаж байгаа юм. Уг хоёр гишүүнийг бодоход харьцангуй “шинэ” нь Ц.Түмэнцогт гэсэн үг.
-
2020 оны 1 сарын 23
Д.Эрдэнэбат дарга аа, та өнөөдөр ямар хөл дээрээ босчихсон юм. Хүн бүр рүү дайраад байх юм. Би дэмжихгүй гэсэн саналыг хэлж байна.
-
2020 оны 1 сарын 23
Үдээс хойшхи чуулганы хуралдаанд Н.Амарзаяа, Х.Баделхан, С.Батболд, Б.Батзориг, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Л.Мөнхбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Оюунхорол, Ш.Раднаасэд, Б.Санжмятав, Г.Солтан, А.Сүхбат, Н.Цэрэнбат, С.Чинзориг, Л.Элдэв-Очир, Б.Энх-Амгалан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарын гишүүд суусангүй.
-
2020 оны 1 сарын 23
Улстөрчид онц, муу гэсэн хоёр л дүн авдаг. Ард түмнээрээ дүнгээ тавиулах гэж байгаа энэ үед ирц мэтийн жижиг юм яримааргүй байна. Ирц нь овоо бүрдээд байтал сүүлийн үед яачихав. Л.Энх-Амгалан дарга, та чангахан шиг хүмүүсээ дуудаач.
-
2020 оны 1 сарын 23
Урд хөршөөс эрчим хүч авч байгаа асуудлыг хэрхэн дотоодын эргэлтэд оруулах болон татварын маргааны асуудал үүссэн. Татварыг Монгол Улсын хуулийн дагуу хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр ажлын хэсэг гаран ажиллаж байна. Арбитрын шүүхэд хандах нөхцөл байдал ч үүсч болзошгүй.
-
2020 оны 1 сарын 23
Тэгвэл дээрх мэдэгдлийн араас ялтан Т.Чимгээ өлсгөлөн зарлах болсон шалтгаан нь дээрх нэр бүхий гишүүдийн ятгалгаар хийж буй үйлдэл гэх бор шувуу цахим орчинд нисэж эхэллээ. Учир нь дээрх нэр бүхий гишүүд нь төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан хэргээр удаа дараа шоу хийж ирсэн. Энэ удаа ч гэсэн ирэх сонгуулийн пи ар болгож, ялтан Т.Чимгээг өмнөө барьж, өрөвдүүлэх тактик хэрэглэж байна гэж буй юм.
-
2020 оны 1 сарын 23
Үүний гол шалтгаан нь дарга нар өөрийн гарын хүмүүсээ томилдог. Улмаар өөрийг нь томилсон даргатаа нөгөө цэрэг нь үйчилдэг. Бараг гудамжинд байгаа хогийг "УИХ-ын гишүүнд хэлээд ачуулчих уу" гэсэн зүйл ярих гээд байна.
-
2020 оны 1 сарын 23
Х.Нямбаатар гишүүнд хэлэхэд төрийн байгууллага сонгогодох талаар ярихад та амны алдаа гаргасан нь үнэн. Зүүнхараагийн хулгайч нар гарчихвал яах юм гэж та хэлсэн биз дээ. Тиймээс залуу хүн байх нь хамаагүй уучлалт гуйх хэрэгтэй.
-
2020 оны 1 сарын 23
Оросууд хоосон юман дээр гарын үсэг зурдаггүй. Хийн хоолойг Монголоор дамжуулахгүй байх сонирхол байна. Үгүй шүү. Энэ асуудал 30 жил явсан. Харин өнөөдөр бодит ажил болох гэж байна.