-
2012 оны 11 сарын 09
Нийслэлийн хөдөлмөрийн газраас ажилгүйдэл хэр байгааг ажлын байрны бүртгэл зуучлал хариуцсан мэргэжилтэн Н.Амарбаясгалангаас тодруулсан юм.
-
2012 оны 11 сарын 08
Москвад болсон мундаг том уралдаанд Монголын дуучид мундаг том амжилт гаргаж байсан цаг саяхан. Аль ч утгаараа өнгөрсөн жилийн хамгийн сүпер мэдээ энэ байлаа. Монголчуудын хувьд өнгөрсөн оны хамгийн баяртай сайхан мэдээ ч энэ байж магадгүй. М.Глинкийн уралдаанд цойлсон манай гурвын нэг, эрэгтэй нэгдүгээр байрын шагналт Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар удахгүй ”Монгол сонгодог” тоглолтоо хийх гэж байна.
-
2012 оны 11 сарын 07
Өнгөрсөн хоёрдугаар сард Налайх дүүрэгт олон нийтийг цочроосон аймшигт хэрэг гарсан. Уг хэргийг А.Бат-Ялалт гэгч үйлдсэн билээ. Тэрээр тус дүүргийн “Хаан” банкны салбарт хоёр иргэнийг буудаж гэмтээн, нэг хүний амь насыг хөнөөсөн. Мөн зугатаж явахдаа таксины жолоочид буу тулгасан юм. Ингээд халдлагад өртөж амиа алдсан талийгаачийн эхнэрийн эгч П.Тунгалагтай ярилцлаа.
-
2012 оны 11 сарын 06
“Петровис” компани шатахууны үнээ нэмнэ гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Харин тус компанийг мэдэгдэлгүйгээр үнээ нэмбэл хариуцлага тооцно гэдгээ ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдэгдсэн юм. Ингээд шатахууны үнийн талаар “Петровис” компанийн гүйцэтгэх захирал М.Халиунбаттай ярилцлаа.
-
2012 оны 11 сарын 05
Монголын дива нарын нэг дуучин С.Нарантай амьдрал, уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцсан юм.
-
2012 оны 11 сарын 04
22 настай Кристен Стьюарт “Бүрэнхий” кинонд Беллагийн дүрд тоглож нэр алдрыг олсон билээ. Харин жүжигчин бүсгүй дэлхийн нийтийн анхаарлыг татсан цус сорогчийн кинонд тоглосноор түүний биед аюул учирч, зан ааш нь өөрчлөгдөж байгаа талаар “People” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-
2012 оны 11 сарын 02
“Би эмэгтэй хүн” кино өчигдөр “Өргөө” кино театрт нээлтээ хийлээ. Шинэ кино, шинэ дүрийн талаар жүжигчин Б.Навчаатай ярилцлаа.
-
2012 оны 11 сарын 01
Барселоны олимпийн хvрэл медальт, Азийн хошой аварга, Интернациональ тэмцээний таван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, Монголын Олимпийн боксын холбооны дэд ерөнхийлөгч Н.Баярсайхантай ярилцлаа.
-
2012 оны 10 сарын 31
СУИС-ийн оюутан, залуу дуучин Б.Нямзагдтай уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэрбээр Монголын анхны эротик дуу болох “Намрын бороо” дууг шинэчлэн дуулжээ.
-
2012 оны 10 сарын 30
”Эра модель” агентлагаас жил бүр уламжлал болгон зохиодог оны шилдэг рекламны дүр төрх, шинэ загвар өмсөгч тодруулах “New face” уралдаан ирэх 11 дүгээр сард болох гэж байна. Хүүхэд залуусын гоо зүйн хөгжлийн ”Эра” төвөөс хүүхэд залуучуудын соёл хүмүүжил, гоо сайхан, биеэ хэрхэн зөв авч явахтай холбоотой олон тэмцээн уралдаануудыг зохион байгуулсаар ирсний нэг нь “NEW FACE” юм. Тус уралдааны зорилго нь залуусын гадаад болон дотоод гоо сайхнын талаархи ойлголтыг өргөжүүлэхэд оршдог.
-
2012 оны 10 сарын 29
Монголд төрөлхийн дүлий хүнд сонсгол оруулах дунгийн суулгацын хагалгаа хийгээд даруй гурван жил болж байгаа юм. Гэсэн ч үнэ өртөг ихтэй, мэдээлэл дутмаг байгаагаас иргэд шинжлэх ухааны энэ ололтыг ашиглаж чадахгүй байна. Энэ талаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Чих, хамар, хоолойн тэнхимийн эрхлэгч Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-
2012 оны 10 сарын 28
Дэлхийн загварын ертөнцийн хамгийн сүр дуулиантай, нижгэр нь “Victoria’s Secret Show” гэдэгтэй маргах хүн үгүй. Хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн чадварлаг загвар өмсөгчдөөс бүрдсэн тус шоуг олон хүн үзэхийг хүсдэг. Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр, саяхан олон жил хамт амьдарсан нөхрөө хуурсан хэрэгт хэсэгтээ л хэвлэлийн баатар болсон Хайди Клумын ”People” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе.
-
2012 оны 10 сарын 27
Ховд аймгийн Засаг даргын Тамгийн газрын зөвлөх Н.Дэлэгням “Комсомольская правда Барнаул” гэдэг радиод ярилцлага өгчээ. Тэрээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын залуучуудын олон улсын чуулганд ирэхдээ тус радион “Студийн зочин” буланд оролцсон юм байна.
-
2012 оны 10 сарын 26
Энэ бяцхан охиныг Х.Дэлгэрийн Цолмон гэдэг. Охин одоо долоо сартай. Цолмон охин зургаан сартайгаасаа хүнд өвчнөөр өвдөж Монголд шинжилгээ хийлгэхэд онош нь тодорхойгүй гарчээ. Охины өвчнийг Японд шинжлүүлэхэд ТУНГАЛАГ ЭСИЙН ХОРТ ХАВДАРТАЙ гэсэн онош гарсан байна
-
2012 оны 10 сарын 25
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшигч Ц.Оюунбаатар өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүний тангаргаа өргөөгүй байгаа. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-
2012 оны 10 сарын 24
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд авто машины осол, аваараас болж олон хүний амь эрсдэх болсон. Энэ бүхэн жолооч, зорчигчийн анхаарал болгоомжгүй байдлаас үүсдэг. Хэдийгээр ногоон гэрэл, цагаан шугам гэх мэтээр олон нийт, хүүхэд багачуудад замын хөдөлгөөний боловсрол өгөх сургалт, уралдаан тэмцээн зохиогддог ч бодит байдалд өөр хэвээр байна. Замын цагдаагийн газраас “Хөдөлгөөний аюулгүй байдал” хэмээх замын зохицуулагчийг ажиллуулж эхлээд байгаа гэнэ.
-
2012 оны 10 сарын 23
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдлийн гол утга санаа нь юу вэ?
-
2012 оны 10 сарын 22
Есөн сар гарсаар барилгын ослоор амиа алдсан хэрэг цөөнгүй гарсан. Түүний нэг нь өнгөрсөн есдүгээр сард ээжтэйгээ хөтлөлцөн зам гарч явсан Есүгэн охин юм. Барилгад петон зуурмаг шахаж байсан кран осолдсоноос 12 настай охин дарагдаж амиа алдсан юм. Тиймээс охинд зориулж, Есүгэн сан байгуулагдаж байгаа юм байна. Ингээд охины аав Д.Батсайхантай ярилцлаа
-
2012 оны 10 сарын 21
Дэлхийн соёлын жирийн бус үзэгдэл “Ганнам стиль” хүчээ авсаар л. Барууны цэргүүдээс, Флиппиний хоригдлууд, Төв Азийн монголчуудаас Америкийн хөгшчүүл гээд энэ дууг, энэ стилийг дуурайн тунхаглаагүй улс орон үлдсэнгүй гэхэд хилсдэхгүй биз. 12 жил шаргуу хөдөлмөрлөсөн 34 настай Өмнөд Солонгосын рэпперийг ийм амжилтад хүрнэ гэж хэн санах билээ. Тэр өөрөө ч санаагүй байсан юм. Соёлын шинэ урсгалыг эхлүүлсэн PSY-ийн өнгөрсөн долоо хоногт “New York Times” сонинд өгсөн ярилцлагыг хүргэе.
-
2012 оны 10 сарын 19
Монгол Улсад нийгмийн эмзэг бүлгийн иргэд болон хичээлээс завсардсан хүмүүст үнэ төлбөргүй боловсрол олгодог Ажилчин залуучуудын ээлжийн сургууль гэж байдаг байна. Энэ сургуулийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Уг сургуулийн нийгмийн ажилтан Х.Гандолгортой ярилцлаа. Тэрээр хичээлээс завсардсан хэн бүхнийг өөрийн сургуульдаа ирж суралцахыг урьж байлаа.