-
2012 оны 11 сарын 28
Сэтгэл Судлалын Үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Б.Үүрцайхтай өнөөгийн монголын сэтгэл судлалын талаар ярилцлаа.
-Сэтгэл судлалын үндэсний төвөө танилцуулаач. Байгуулагдаад хэр удаж байна?
-Сэтгэл судлалын үндэсний төв байгуулагдаад тодорхой хугацаа өнгөрч байна. Манай төв нь мэргэжлийн сэтгэл судлаачид ажилладаг залуу сэтгэл судлаачдаас бүрдсэн хамт олон.
-
2012 оны 11 сарын 27
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
-
2012 оны 11 сарын 26
”Vanquish” хамтлагийн гишүүн Н.Цэцэ буюу Н.Цэцэнбилэг 2004 онд Vanquish хамтлагийг байгуулж залуусыг байлдан дагуулсан ”Excel” дууг гаргаж, 2008 онд ”Hood” зэрэг дуугаа сонсогчдод хүргэж, үүний дараагаар олон олон уран бүтээлийг гаргаж байсан. Тэгвэл тэрбээр шинэ клуб байгуулж , тун удахгүй ”Нийслэл хүү” нэртэй тоглолт хийх гэж байгаа билээ. Ингээд энэ удаагийн ярилцлагын маань зочноор Н.Цэцэнбилэг уригдсан юм.
-
2012 оны 11 сарын 25
“X Factor”-т ч тэр, за ер нь ямар нэгэн арга хэмжээнд хэзээ зохимжгүй хувцаслаж, муухай харагдаж байгаагүй алдарт од Николь Шерзингертэй гоо сайхны нууцынх нь тухай ярилцсан “People” сэтгүүлийн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр саяхан “Herbal Essences”-ийн шинэ нүүр царай болсон юм.
-
2012 оны 11 сарын 23
Нийслэлийн нийтийн тээврийн газарт өнөөдөр хорь гаруй микро автобусны жолооч нар хандаж асуудлаа шийдвэрлүүлэх гэсэн ч хүлээж аваагүй байна. Тэд ”Бичил аян” хоршоо байгуулж хотын төвийн өөр чиглэлд үйлчилгээ явуулах хүсэлтэй байсан ч зөвшөөрөөгүй аж. Тэд цаашид УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатарт хандахаар болсон бөгөөд жагсаал хийж, өлсгөлөн зарлахад ч бэлэн байгаа гэнэ.
-
2012 оны 11 сарын 22
МАН урьдчилсан дүнгээр орон нутгийн сонгуульд 9 аймагт ялсан гэж мэдэгдээд байна. Харин АН 14 аймагт ялалт байгуулсан гэж зарласан. Сонгуулийн явц, үр дүнгийн талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатараас тодрууллаа.
-
2012 оны 11 сарын 20
Монголын оюун санааны гол төлөөлөгчдийн нэг нэрт зохиолч, орчуулагч Го.Акимтай ярилцлаа.
-
2012 оны 11 сарын 19
Алдарт Гамлет жүжигт ууган хүүтэйгээ тоглож буй алаг нүдэн Д.Ганцэцэгтэй ярилцлаа.
-
2012 оны 11 сарын 18
Дуучин, бүжигчин Николь Шерзингер гоо үзэсгэлэн, авьяасаараа олны анхаарлыг яах аргагүй татдаг нэгэн. Хэсэг хугацаанд Формула 1-ийн од Левис Хамилтонтой болзож байснаа хүлээн зөвшөөрсөн Николь дуучин Рианнагийн экс найз залуу Крис Браунтай хамт Лос Анжеласийн шөнийн клубт авахуулсан зураг алдарт “Sun” сонинд нийтлэгдсэнээр шуугиан тарьсан билээ. “X Factor”-ийн шүүгч өнгөрсөн долоо хоногт “People” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе.
-
2012 оны 11 сарын 16
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт нар Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй эсэх талаар энэ ням гарагт халз мэтгэлцэнэ. Оюутолгойн гэрээний анхны төсөл дээр ажиллаж байсан Эрдэс баялагийн үндэсний нийгэмлэгийн тэргүүн Х.Владимиртай ярилцлаа.
-
2012 оны 11 сарын 15
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.
-УИХ-ын гишүүн болсноос тань яриагаа эхлэе гэж бодлоо. УИХ-ын гишүүний тангаргаа өргөж байхад танд юу бодогдож байв?
-
2012 оны 11 сарын 14
Сэтгэл Судлалын Үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Б.Үүрцайхтай өнөөгийн монголын сэтгэл судлалын талаар ярилцлаа.
-Сэтгэл судлалын үндэсний төвөө танилцуулаач. Байгуулагдаад хэр удаж байна?
-Сэтгэл судлалын үндэсний төв байгуулагдаад тодорхой хугацаа өнгөрч байна. Манай төв нь мэргэжлийн сэтгэл судлаачид ажилладаг залуу сэтгэл судлаачдаас бүрдсэн хамт олон.
-
2012 оны 11 сарын 13
Монголдоо концертын цөөхөн найруулагчийн нэгд тооцогддог сэтгүүлч, зохиолч, Г.Донидтой ярилцлаа.
-
2012 оны 11 сарын 12
Vanquish хамтлагийн гишүүн Н.Цэцэ буюу Н.Цэцэнбилэг 2004 онд Vanquish хамтлагийг байгуулж залуусыг байлдан дагуулсан ”Excel” дууг гаргаж, 2008 онд ”Hood” зэрэг дуугаа сонсогчдод хүргэж, үүний дараагаар олон олон уран бүтээлийг гаргаж байсан. Тэгвэл тэрбээр шинэ клуб байгуулж , тун удахгүй ”Нийслэл хүү” нэртэй тоглолт хийх гэж байгаа гэнэ. Энэ талаар түүнтэй уулзаж тодруулсан юм.
-
2012 оны 11 сарын 11
Өсвөр үеийн охидын шүтээн болсон Жастин Биберийн хайртай бүсгүй Селена Гомезын ярилцлагыг хүргэе. Дуучин, жүжигчин, загварын ертөнцийн од гээд түүний насанд ахадмаар олон үүргийг Селена үүрч яваа. Багадаа хүнд хэцүү амьдралыг туулж ирсэн ч өнөөдөр өөрийн хүчин чармайлтаар хэрхэн амжилтанд хүрч болдгийг харуулсан нэгэн бол Селена юм. Тэрбээр хамгийн сүүлд “Трансильваниа зочид буудал” хэмээх хүүхэлдэйн кинонд дуу оруулсан байна.
-
2012 оны 11 сарын 09
Нийслэлийн хөдөлмөрийн газраас ажилгүйдэл хэр байгааг ажлын байрны бүртгэл зуучлал хариуцсан мэргэжилтэн Н.Амарбаясгалангаас тодруулсан юм.
-
2012 оны 11 сарын 08
Москвад болсон мундаг том уралдаанд Монголын дуучид мундаг том амжилт гаргаж байсан цаг саяхан. Аль ч утгаараа өнгөрсөн жилийн хамгийн сүпер мэдээ энэ байлаа. Монголчуудын хувьд өнгөрсөн оны хамгийн баяртай сайхан мэдээ ч энэ байж магадгүй. М.Глинкийн уралдаанд цойлсон манай гурвын нэг, эрэгтэй нэгдүгээр байрын шагналт Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар удахгүй ”Монгол сонгодог” тоглолтоо хийх гэж байна.
-
2012 оны 11 сарын 07
Өнгөрсөн хоёрдугаар сард Налайх дүүрэгт олон нийтийг цочроосон аймшигт хэрэг гарсан. Уг хэргийг А.Бат-Ялалт гэгч үйлдсэн билээ. Тэрээр тус дүүргийн “Хаан” банкны салбарт хоёр иргэнийг буудаж гэмтээн, нэг хүний амь насыг хөнөөсөн. Мөн зугатаж явахдаа таксины жолоочид буу тулгасан юм. Ингээд халдлагад өртөж амиа алдсан талийгаачийн эхнэрийн эгч П.Тунгалагтай ярилцлаа.
-
2012 оны 11 сарын 06
“Петровис” компани шатахууны үнээ нэмнэ гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Харин тус компанийг мэдэгдэлгүйгээр үнээ нэмбэл хариуцлага тооцно гэдгээ ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдэгдсэн юм. Ингээд шатахууны үнийн талаар “Петровис” компанийн гүйцэтгэх захирал М.Халиунбаттай ярилцлаа.
-
2012 оны 11 сарын 05
Монголын дива нарын нэг дуучин С.Нарантай амьдрал, уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцсан юм.