-
2012 оны 10 сарын 18
Нүүрс хэт үнэд орсноос болж гэр хорооллын айлууд гал тасрахад хүрээд байна. Хүүхдүүд гэртээ даарч хүмүүс хуванцар сав, муудаж ялзарсан гутал түлж агаар бохирдуулж байгааг нүдээрээ харлаа.
-
2012 оны 10 сарын 18
Өвөрхангай аймгийн аравдугаарт тойрогт нэр дэвшсэн нэр дэвшигчдийн маргаан өнгөрсөн мягмар гаригт эцэслэн шийдэгдэж, МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын нэрийг хасаж, АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг нэр дэвшүүлэхээр болсон. Үүнийг МАН-ын эсэргүүцэж, жагсаал зохион байгуулахаа мэдэгдсэн. Ингээд СЕХ-ноос гаргасан шийдвэрийн талаар МАН-ын дарга Ө.Энхтүвшинтэй ярилцлаа.
-
2012 оны 10 сарын 17
Өнөөдөр дутагдаж гачигдаад байгаа цэцэрлэгийн хангамжийг хэрхэн сайжруулах вэ гэсэн асуулт өнөөг хүртэл хариугаа нэхсээр. Цэцэрлэгийн асуудлыг шийдэх хуулийн төслийг санаачлагч гишүүдийн нэг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй энэ талаар ярилцлаа.
-
2012 оны 10 сарын 15
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, өгүүлэхүйн урлагийн мастер, яруу найрагч Ш.Гүрбазар маргааш ”Бодоход инээдтэй шүү” өвөрмөц нэртэй бие даасан тоглолтоо хийхээр болсныг та бүхэн мэдэж байгаа байх. Ингээд Ш.Гүбазар гавьяатын тоглолтыг үзэхээр маргаашийн тэр сайхан өдрийг тэсэн ядан хүлээж байгаа олон олон уншигчиддаа түүний ярилцлагыг хүргэж байна.
-
2012 оны 10 сарын 14
Жилд 52 сая долларын орлоготой 43 настай Женнифер Лопезын нэр алдар, гэр бүл, хайр сэтгэлийн талаар People сэтгүүлд өгсөн ярилцлагыг www.24tsag.mn хүргэж байна.
-
2012 оны 10 сарын 12
“Тэнгис” кино театрын өмнө барьж буй барилгын тулгуур төмөрт цохиулж харамсалтайгаар амь насаа алдсан хүүгийн ээж Б.Наранчимэгийг “Ярилцах танхим”-даа урилаа. Түүний зовлонгоос бага ч гэсэн хуваалцаж, хэргийн эзэн нь хариуцлагаа ухамсартайгаар хүлээгээсэй гэж зорьсны үндсэн дээр энэхүү ярилцлагыг хийсэн юм.
-
2012 оны 10 сарын 11
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмагнай нарт холбогдуулж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ талаар Нийслэлийн прокурорын орлогч Ё.Сагсайтай ярилцлаа.
-
2012 оны 10 сарын 10
Ардын хэмээх тодотголтой, ард түмний өмч болон хайрлагдаж, төр түмнээсээ хүндэтгэл хүлээн, Төрийн соёрхолт хэмээх яруу алдрыг бадраасан уран бүтээлчдийн хамтран бүтээсэн ”Алтан ураг” бүжгэн жүжиг тун удахгүй тавигдах гэж буй. Тиймээс энэ удаагийн ярилцлагынхаа зочноор тус бүжгэн жүжгийн найруулагч Д.Ганболдыг урисан юм.
-
2012 оны 10 сарын 09
БОНХ-ийн хөгжлийн сайд С.Оюунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Хариуцан ажиллаж буй яамных нь үйл ажиллагааны хажуугаар хувийн амьдралынх нь талаар ч асууж амжлаа.
-
2012 оны 10 сарын 08
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийсэн юм. Энэ үеэр түүнээс зарим асуултад хариулт авлаа.
-
2012 оны 10 сарын 04
УИХ-ын гишүүн Ц.Цолмон энэ сарын 2-нд буюу өнгөрсөн мягмар гаригт МҮАН-аас гарч, МАХН-д элссэн. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-
2012 оны 10 сарын 03
МУИС-ийг 70 жилийнхээ ойгоор оюутнуудаасаа мөнгө хураасан, захиралууд нь хандивын анги нээж мөнгө идсэн, ЭЗС нь таван сая төгрөгөөр оюутан элсүүлж байна гэх мэдээллүүд гарсан. Мөн ШӨХТГ-аас төрийн өмчийн зургаан сургууль үгсэн хуйвалдаж төлбөрөө нэмсэн гэх үндэслэлээр МУИС-ийг 25 сая төгрөгөөр торгосон юм.
-
2012 оны 10 сарын 03
”Домогт Ану хатан” жүжгийн гол дүрд тоглосон улсын драмын эрдмийн театрын жүжигчин СТА, Ц.Баясгалантай ярилцлаа. Удахгүй болох ”Гэгээн муза” наадамдаа түүний хэрхэн бэлдэж байгааг нь сонирхлоо.
-
2012 оны 10 сарын 02
УИХ-ын гишүүн асан С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ганц амьд гэрч байдаг нь түүний гэргий Д.Булган юм. Монголчуудын сэтгэлийг сэртхийлгэсэн аллага болсны дараахан буюу 1998 онд Д.Булгантай сэтгүүлч Р.Даваажавын хийсэн ярилцлагыг хүргэж байна. Энэ бол Д.Булганы хэвлэлд өгсөн цорын ганц ярилцлага юм.
-
2012 оны 10 сарын 01
Монголдоо хамгийн анх түүхэн киноны хөгжмөөр тоглолт хийх гэж байгаа хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатыг уншигчидтайгаа уулзуулахаар “On&Off” продакшнийг зорьсон юм.
-
2012 оны 9 сарын 30
28 настай Харумафужи Д.Бямбадорж хоёр улирал дараалан түрүүлснээр сүмогийн дээд цолд хүрч Монгол түмнээ баярлуулсан. Тэрээр Японы сүмогийн ертөнцөд 1958 оноос хойшхи Японы 7, Монголын гурав дахь их аварга болж Ёкозуна цол хүртсэн. Д.Бямбадоржид Ёкозуна цол олгох албан ёсны арга хэмжээ 26-ны өдөр Токио хотноо болжээ. Энэ арга хэмжээнд түүний ээж Мягмарсүрэн, эхнэр, дөрвөн сартай Б.Хишигжаргал ой есөн сартай Б.Нямжаргал охид нь очсон байна.
-
2012 оны 9 сарын 28
Зарим дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шошгоо буруу бичич хууль зөрчөн хэмээн торгохоор болоод байгаа. Энэ талаар ШӨХТГ-ын Улсын байцаагч Б.Хэрлэнчимгээс тодрууллаа.
-
2012 оны 9 сарын 25
“Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр өөрийн бие даасан “Чи минь байгаа болохоор” тоглолтоо ирэх сарын 12, 13-нд хийх гэж байгаа. Тоглолтын өмнөхөн түүнтэй уулзаж хорин жилийн түүх дурсамжаас нь хуваалцлаа.
-
2012 оны 9 сарын 23
Цаана чинь монгол залуу францын тансаг хөлгүүдийг бүтээж, автомашины акул компанийг амьдруулж явна. Т.Эрдэнэчулуун автомашин үйлдвэрлэгч Францын алдарт “Ренаулт” компанид дизайнераар ажиллаж, бүтээсэн шинэ загварууд нь дэлхийн авто машины зах зээлд тун ч нэр хүндтэй явна.
-
2012 оны 9 сарын 21
Уран зургийн галлерейд урлаг судлаач, профессор, МУЭ-ийн шагналт зохиолч Ц.Эрдэнэцогийн уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн гарч байна. “Тусгал-3” нэртэй үзэсгэлэн нь монголчуудын өнгөрсөн үеийн түүхийг харуулсан сонин, сэтгүүлийг өвөрмөц байдлаар ашигласан нь онцлог болжээ.