Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2241 2242 2243 2244 2245 2246 2247
  • “Эрдэнэт” салаа замын уулзвар дээр
    2017 оны 4 сарын 10
    “Эрдэнэт”-ийн 49 хувийг улсын мэдэлд авахыг дэмжигч хэсэг бүлгийн зүгээс Засгийн газар болон Ерөнхий сайдад хандсан огцруулах асуудлыг өргөн барина шүү гэдэг “сануулга” нь “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг төрөөс бүрдүүлэх ажлыг УИХ-ын хаврын чуулганаас өмнө яаравчлан хийхэд хүргэсэн талаар улс төрийн хүрээнд яригдаж байсан нь оргүй биш байлаа.

    Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхийг үүрэгдэж, улмаар хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн шинэ ТУЗ байгуулагдаж, хурлаа хийсэн билээ. “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ дангаараа төрийн төлөөллөөс бүрдэж байгаа болон тус үйлдвэрийн захирлуудын цалин хөлсний талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын хийсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг байлаа.

    Шинэ ТУЗ хуралдаж, дотоод бүтцэд өөрчлөлт оруулах, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын орлогч захирлуудыг томилох шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Ерөнхий захирлын Үйлдвэрлэл хариуцсан орлогчоор Д.Эрдэнэцогт, Хөгжил, их барилга хариуцсан орлогчоор П.Батболор, Эдийн засаг, санхүү хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаяр, Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар Ц.Батсайхан нарыг тус тус томилжээ. Харин “Эрдэнэт үйлд­вэр”-ийн нэгдүгээр орлог­чийн түр орлон гүй­цэт­гэгчээр “Монголын зэс” компанийн төлөө­лөл Б.Шинэбаатар ажиллахаар болсон нь 49 хувийг шилжүүлэх асуудал дуусаагүй байгаатай холбоотой аж.

    Шинээр томилогдсон орлогч захирлуудыг дагаад олон нийтийн дунд “Хэний ямар хүн оччихов, хэн лоббидов, ашиг сонирхлын зөрчил үүссэн үү” гэхчлэн хардлага хөвөрлөө. Ингэж хардахаас ч өөр аргагүй. Ямар нэгэн сонгон шалгаруулалт энэ тэр гэж юм огт байсангүй. Бас нөгөөх ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар АТГ санал дүгнэлтээ өгсөн эсэх нь ч тодорхойгүй. Ийм нөхцөлд томилгоо хийгдээд гэнэт зарлагдсан нь араасаа олон асуудал дагуулж байна.

    Монгол-Оросын хамтарсан үйлдвэр байхад удирдлагын томилгоог хоёр улсын төрийг төлөөлж байгаа байгууллагаас томилогдсон зөвлөл /совет/ шийддэг байсан. Харин одоо уг үйлдвэр зөвхөн Монголын төрийн өмч болчихож байгаа юм бол, удирдлагад ажиллах бүрэлдэхүүнийг нь тодруулах сонгон шалгаруулалт зарлаж яагаад болохгүй гэж гэдэг асуултыг олон хүн тавьж байна.

    “Эрдэнэт” үйлдвэрийн захирал, дэд захирал хийгээд явчихаж чадна гэж өөрийгөө үзэж байгаа олон хүний дундаас сонгон шалгаруулалт хийсэн бол, төр өмчийнхөө эзэн болж, өмчөө зөв удирдаж авч явах эхний алхмаа хийлээ гэж харагдахаар байлаа. Гэтэл төр мэдэлдээ 100 хувь авсан “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын томилгоо улс төрийн албан тушаалтан томилдог жишгээр эхэлчихлээ. Ямар ч сонгон шалгаруулалтгүй, гэнэтийн томилгооны цаана ашиг сонирхлын зөрчил нуугдаж, хууль зөрчигдөж байхыг үгүйсгэх аргагүй учраас олон нийтийн дунд “Хуучнаараа, дарга нарын шахааны газар хэвээр байх нь” гэдэг бас нэгэн хардлага хэвээр үлдэж байна.

    Нуухыг нь авах гээд....

    Шинэ ТУЗ-ийн гаргасан бүтцийн өөрчлөлт нь “Төр хамгийн муу менежер” гэдгийг батлаад эхэллээ гэдэг шүүмжлэл бизнесийн хүрээнд өргөн гарч байна. Бүтэц толгойноосоо данхайж эхэлж байгаагийн жишээнд гурван дэд захиралтай байсан бол одоо дөрвөн орлогчтой болсон, Ерөнхий захирал ажлын алба нэрийн дор долоон зөвлөхтэй болсон, газрын тоо нэмэгдсэн зэрэг багтаж байна. Захирлын тоо нэмэгдэхээр зардал өсөх нь тодорхой.

    Энэ мэтчилэнгээр хувийн хэвшлийнхэн орж ирснээс хойш хийгдсэн цомхон, зардал хэмнэсэн арга хэмжээнүүд нь эргээд хуучин руугаа явж байгаа нь нөгөө нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болж байгаа бололтой.

    “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн бүтцийн нэгжүүдийг батласан А199 тоот тушаалын хавсралтаас үзвэл, Дотоод аудитын газар нь Ерөнхий захирлын шууд удирдлагад багтах хэсэгт оржээ. Ерөнхий захирлын шууд удирдлагад байгаа дотоод хяналтынхан захирлынхаа үйл ажил­лагаанд хөндлөнгийн хяналт тавьж чадах уу гэдэг асуулт эндээс гарч ирж байгаа юм. Компанийн засаглалын сайн жишгээр бол, Дотоод хяналт нь ТУЗ-ийн шууд удирдлагад байж, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьдаг жишиг “Эрдэнэт”-д энэ удаагийн бүтцийн өөрчлөлтөд тусгалаа олсонгүй.

    Худалдан авах ажиллагаа гэдэг ганцхан “Эрдэнэт” дээр ч биш төрийн мэдлийн бүхий л газарт хэл ам дагуулсан газар байдаг. Шинэ бүтэцдээ худалдан авах ажиллагаа нь Ерөнхий захирлын мэдэлд байхаар оруулсан нь Х.Бадамсүрэн захирал шахааны бизнестэй хатуу тэмцэх ажлаа өөрөө гардан хийхээр шийдсэнийх үү, эсвэл шинэ ТУЗ нь “Эрдэнэт”-ийг улстөрчдийн саалийн үнээ хэвээр байлгах гэж санаархаж эхлэв үү гэдгийг цаг хугацаа харуулна. Товчхондоо бол, “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр салаа замын уулзвар дээр зогсож байна.

    Эх сурвалж:Зууны мэдээ
  • Солонгос хэлний шалгалт өнөөдрөөс эхэллээ
    2017 оны 4 сарын 10
    БНСУ-д хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдийн солонгос хэлний төвшинг тогтоох шалгалтыг дөрөвдүгээр сарын 10-наас буюу даваа гарагт эхэлнэ.



    Уг шалгалт ирэх наймдугаар сарын 16-ныг дуустал үргэлжлэх юм байна. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг ажлын өдрүүдэд гурван ээлжээр авах бөгөөд шалгалтад орох өдөр, цаг, ээлжийг өөрчлөх боломжгүй тул заасан өдөр, цагт Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт ирсэн байх ёстойг мэргэжилтнүүд анхааруулав. Шалгалтыг EPS-TOPIK шалгалтын компьютер тестийн танхимд авах аж.Шалгалт өгөх иргэд иргэний үнэмлэх, гадаад паспорт хоёрын аль нэгтэй нь ирнэ. Шалгалтад ороход хурууны хээ уншуулж бичиг баримтын тулгалтыг гурван удаа хийдэг учраас бусдыг өмнөөсөө шалгалтад оруулах, бусдын өмнөөс шалгалтад орох зэрэг хуурах үйлдэл гаргаж болохгүй.



    Дээрх үйлдлийг гаргавал солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгөх эрхийг 3 жилээр хязгаарлах юм байна. Шалгалтын бүртгэлд эхэнд, сүүлд хамрагдсан эсэхээс үл шалтгаалж, таны шалгалт өгөх хуваарь гарсан учраас бүртгэлийн дугаарын кодоороо хэдний өдөр шалгалт өгөхөөр хуваарьт орж вэ гэдгээ нягтлах шаардлагатай. Харин солонгос хэлний шалгалтын дүн эхний ээлжийнх нь ирэх тавдугаар сарын 10-наас гарах аж
  • ”Tuul one” хотхоны орцны цонхоор хоёр охин үсэрч, амиа хорлосон хэрэг гарчээ
    2017 оны 4 сарын 10
    Хан-Уул дүүрэг дэх Зайсан орчмын ”Tuul one” хотхоны орцны цонхоор хоёр охин үсэрч амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ.
  • Өнөөдөр дараах газруудад цахилгаан хязгаарлана
    2017 оны 4 сарын 10
    Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан түр хязгаарлана. Тодруулбал,
  • ЭЕШ-ын бүртгэл баасан гарагт дуусна
    2017 оны 4 сарын 10
    Энэ жил ЭЕШ өгөхөөр нийт 31 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн бөгөөд ирц 80 хувьтай байна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 14-ний 18.00 цагт дуусах бөгөөд бүртгэл дууссанаас хойш нэмэлт бүртгэл хийхгүй болохыг тус төвийнхөн онцоллоо. 2017 оны байдлаар улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 37 мянга гаруй сурагч төгсөнө. Үүнд гадаадад төгсөж байгаа болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх урьдчилсан тооцоо гарчээ.
  • Ихэнх нутгаар салхи, шуургатай байх тул гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2017 оны 4 сарын 10
    Ихэнх нутгаар салхи, шуургатай байх тул гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Буянт Ухаа-1 хорооллын хана нь мөөгөнцөртсөн, цонх сийгдэг, агааржуулалт ажилладаггүй
    2017 оны 4 сарын 09
    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөрчилтэй барилгуудын талаар мэдээлэл хийж, зөрчилтэй барилгуудыг зарлалаа.
  • “Гулгаа массаж” гэсэн их хэмжээний зарыг хуулжээ
    2017 оны 4 сарын 09
    Нийслэлийн гудамжинд наасан ”Гулгаа массаж” гэсэн зарын хуудсуудыг хуулж, цагдаагийн байгууллагад өгч шалгуулах аяныг ”Лантуун дохио” ТББ-аас хэрэгжүүлж байна.
  • Налайх дүүрэгт болсон уралдааны үеэр ээж, хүү хоёр дайруулжээ
    2017 оны 4 сарын 09
    “Mongolian Pajero Club-ээс зохион байгуулсан “Scorpion4x4 2017 Бартаат замын уралдаан”-ыг үзэж байсан хүн бага насны хүүхэд дайрсан хэрэг гарчээ.

  • Хоёр сумын нутагт хязгаарлалтын болон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна
    2017 оны 4 сарын 09
    Өнөөдрийн байдлаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Арвижихын голын адагт хязгаарлалтын, Хулд сумын Олдох багийн нутаг
  • Эх орноосоо хулгайлагдсан бас нэгэн Тарбозавр батаар буцаж ирэхээр боллоо
    2017 оны 4 сарын 09
    Монголоос хулгайлагдан дуудлага худалдаанд орсон ч шүүхийн шийдвэрээр буцаагдсан 70 сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг албан ёсоор хүлээж авах ёслолын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар хамтран АНУ-ын Нью-Йорк хотын ONE UNITED NATIONS PLAZA зочид буудлын “Manhattan Room” танхимд зохион байгуулж байсан цаг саяхан.
  • Цаг агаар: 10, 11-нд ихэнх нутгаар сэрүүснэ
    2017 оны 4 сарын 09
    Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас
  • Цагдаагийн байгууллагын телефон утас 7019хххх нэгдсэн дугаарлалтад шилжлээ
    2017 оны 4 сарын 09
    Цагдаагийн байгууллагын газар, хэлтсүүд нь байршлаасаа шалтгаалан Монголын цахилгаан холбоо төрийн өмчит компанийн бүсчилсэн угтвар бүхий 6-8 оронтой /34xxxx, 36xxxx, 45xxxx, 63xxxx, 68xxxx, 70xxxxxx гэх мэт/ дугаарлалттай телефон холбоог гэрээ байгуулан ашиглаж ирсэн.
  • Сураггүй болсон иргэдийг хайсаар байна
    2017 оны 4 сарын 09
    Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн “Усчны хоолой” гэдэг газар иргэн Д /42 настай, эмэгтэй/ 2017.03.22-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон дуудлага
  • Зам тээврийн ноцтой осол гарч, дөрвөн хүн амиа алджээ
    2017 оны 4 сарын 09
    Энэ сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын нутагт зам дээр зогсож байсан “Jianghuai HFC4253” маркийн автомашины араас T.Corolla маркийн автомашин мөргөж,
  • Виз зөвшөөрлийн хариуг мессежээр мэдээлдэг боллоо
    2017 оны 4 сарын 08
    Гадаадын иргэдийн виз зөвшөөрлийн хариуг мессежээр мэдээлдэг боллоо.
  • Жингээ хасахад зориулсан 25 энгийн зөвлөгөө
    2017 оны 4 сарын 08
    Жингээ хасах гэдэг хүнд хэцүү зүйл байх ёсгүй. Цөөн хэдэн амьдралын хэв маягаа өөрчилснөөр та зөвхөн жингээ хасаад зогсохгүй, эрүүл мэнддээ анхаарал хандуулж чадна. Үүний тулд доорх 25 зөвлөгөөг хэвшил болгоорой.
  • АНХААР:Хачигт халдвараас сэргийлье
    2017 оны 4 сарын 08
    АНХААР:Хачигт халдвараас сэргийлье
  • Хотын дарга Жаргалант тосгонд ажиллаж, иргэд, фермерүүдтэй уулзлаа
    2017 оны 4 сарын 08
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жаргалант тосгонд ажиллаж, иргэд, фермерүүдтэй уулзлаа.
  • ЗӨВЛӨГӨӨ: Хеликобактерийн тухай ойлголт
    2017 оны 4 сарын 08
    ЗӨВЛӨГӨӨ: Хеликобактерийн тухай ойлголт
2241 2242 2243 2244 2245 2246 2247
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мексикт жуулчдын эсрэг гарсан халдлага ДАШТ-ийг зорих хөлбөмбөгийн хорхойтнуудын айдсыг төрүүлэв
    10 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
    13 мин
  • АНУ-Ираны хэлэлцээр ямар ч нэг шийд олох хүртэл гал зогсоох хугацааг сунгав
    33 мин
  • Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
    36 мин
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
    45 мин
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
    56 мин
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
    1 цаг 10 мин
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
    1 цаг 13 мин
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна
    1 цаг 23 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
    1 цаг 28 мин
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
    2 цаг 11 мин
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    16 цаг 44 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    16 цаг 49 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    16 цаг 52 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    17 цаг 0 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    17 цаг 19 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    18 цаг 7 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    18 цаг 41 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    19 цаг 11 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    19 цаг 41 мин
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК