Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2240 2241 2242 2243 2244 2245 2246
  • Хачигнаас сэргийлээрэй
    2017 оны 4 сарын 10
    Жил бүрийн дөрөвдүгээр сараас зургаадугаар сарыг дуустал ойн болон бэлчээрийн хачгийн идэвхжилийн улирал эхэлдэг. Цаг агаар дулаарч, урин цаг ирж байгаатай холбогдуулан иргэд хөдөө амралт, чөлөөт цагаараа агаар салхинд гарах, хөдөө орон нутаг болон зуслан гарах зэргээр задгай агаарт гарах энэ үеэр хачигт хазуулах явдал ихээр гардаг.

    Иргэд хачигт хазуулсан тохиолдолд хамгийн түрүүнд эмнэлэгт хандаж, мэргэжлийн эмчээр хачгийг авахуулах шаардлагатай ба хазсан хачгаа эмнэлгийн байгууллагад авч очин, шинжлүүлснээр халдвар авсан эсэхээ тогтоолгох бүрэн боломжтой талаар мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

    Хамгийн хортой хачигт ойн хачиг ордог бөгөөд энэ төрлийн хачигт хазуулвал төв мэдрэлийн тогтолцоо гэмтэж, юм мартах, гар хөл саажих, ярьж чадахгүй болох эрсдэлийг үүсгэдэг байна. Монгол Улсын хэмжээнд ойн хачгийн хамгийн их тархалттай бүс нутагт Сэлэнгэ, Булган, Төв, Орхон, Дархан-Уул, Хэнтий зэрэг долоон аймгийн 35 сум орж байгаа бөгөөд тус хачиг нийт 78 газарт голомттой талаар бүртгэгдсэн байна.

    Иймд, хачигт халдвараас урьдчилан сэргийлж, хазуулахгүй байхын тулд биедээ хачиг орохооргүй битүү, гялгар гадаргуутай, тод өнгийн хувцас өмсөх, малгай, алчуур зүүх, түрийтэй гутал өмсөх зэргээр өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Агаар салхинд явахдаа өөртөө болон хүүхдүүдийн биет үзлэг хийх, хувцас, биед наалдсан хачгийг гөвж унагах, авч хаях зэргээр анхааралтай байхыг зөвлөж байна.

    Байнгын хөдөө орон нутагт ажилладаг хүмүүс хачигт энцефалитийн эсрэг вакциныг урьдчилан хийлгэх боломжтой бөгөөд тус вакциныг “Зоонозын өвчин судлалын төв”-д хийлгэж болно гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
  • Үндсэн хуулийн цэц хуралдана
    2017 оны 4 сарын 10
    Шүүгчээр ажиллаж байсан нэр бүхий иргэд албан тушаалд нь эгүүлэн томилоогүй, хууль бусаар огцруулсан гэсэн үндэслэлээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Иргэний болон захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд хандан нэхэмжлэл, гомдол гаргасан байна. Гэвч шүүх харьяаллын бус гэсэн үндэслэлээр маргаан хянан шийдвэрлэхээс татгалзсан тул аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор тэд Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
    Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар хэргийн харьяалал тогтоох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хийхээр товлов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

  • Бор гөрөөсний амийг аварч нийслэлийн Шуурхай албанд мэдэгджээ
    2017 оны 4 сарын 10
    Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг, Сэлхийн амны эхэнд оршин суугч Г.Ганбаатарын зэргэлдээ хашааны орчмоос золбин нохдод бариулсны улмаас бэртэж, гэмтсэн бор гөрөөс энэ сарын 4-ний өдөр олджээ. Уг гөрөөс өмнөх орой нь зэрлэг нохойд хөөгдөн уулнаас хурдтай зугтаан бууж, айлын торон хашааг харалгүй мөргөн хоёр эвэр, урд хөлөө хашааны төмрийн завсар зоож шарх авсайн байна. Мөн бөгсөө хүчтэй савснаас болж нуруу, нугасаа гэмтээн, бөгсөн бие нь мэдээгүй болж, хашааны төмөр орооцолдсон байжээ.

    Иргэний өгсөн мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орчны газраас малын эмчтэй очин анхан шатны үзлэг хийлгэж, шархыг боож цэвэрлэсэн байна. Бор гөрөөс нуруугаа уруулж, хөл болон нуруу нугасаа хүнд гэмтээсэн тул хөдөлгөөнгүй байлгаж, тэнхэртэл нь тус айлын зуны байшинд байлган, сүрэгт нь нийлүүлэн тавихаар шийдвэрлэв.

    Г.Ганбаатарын гэр бүл байгаль хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, бор гөрөөсийг хашаандаа байлгаж, арчлан тордож, иргэний үүргээ үлгэр жишээ биелүүлж байгаад нийслэлийн Байгаль орчны газраас талархал илэрхийлье.

    Цаашид бэртсэн гэмтсэн, аюулд өртсөн олон амьтдад анхны тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх мал эмнэлгийн байгууллага, мэргэжлийн эмч нартай хамтран ажиллахыг уриалж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
  • Оюутны байранд гал гарчээ
    2017 оны 4 сарын 10
    Оюутны байранд гал гарчээ
  • Худлаа гэсэн чинь яасан бэ, Ц.Ням-Осор даргаа
    2017 оны 4 сарын 10
    Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийн цалинд сард нийтдээ 20 мянган доллар зарцуулах санал оруулж иржээ. ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор “Бид доромжлууллаа, сэтгүүлчид ташаа мэдээлж байна” гэж эхэлсэн хэвлэлийн хуралдаа ТУЗ-ийн гишүүдийн цалинг эцэслэн шийдээгүй гэсэн. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин ихэсгэссэн хэмжээний цалин л олгох байх гэж байв.
    Тэгвэл оруулж ирсэн саналаар ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэнд сард 3200 доллар, нэр бүхий зургаан гишүүнд тус бүр 2450 доллар, нарийн бичгийн хоёр даргад 1050 долларын цалин өгөхөөр төлөвлөжээ. Ц.Ням-Осор худлаа хэмээн үгүйсгэж байсан санал ийнхүү албан баримтаар орж ирсэн нь ямар учиртай вэ. Үнэн зөв хариултыг хэн өгөх вэ?
    Ш.Даваа
  • Танилц: Үндэсний бөхийн чансаа шинэчлэгджээ
    2017 оны 4 сарын 10
    Монголын үндэсний бөхийн холбооноос хүчит бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ.
  • Дахин төлөвлөлтөөр 60 айл орон сууцтай боллоо
    2017 оны 4 сарын 10
    Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны орон сууцны 7-р хорооллын Б хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн эхний ээлжийн 60 айлын орон сууцны барилгын түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хороо хотын төвд хамгийн ойр. Агаарын бохирдлын хувьд хамгийн их байдаг бүс. Гэр хорооллыг орон сууцжуулах нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нэн чухал асуудал. Хариуцлагатай, чадамжтай компаниуд оролцсон хэсгүүд амжилттай сайн явж байна. Мөн иргэдийн оролцоо энэ ажилд чухал гэдгийг хэлмээр байна. Хотынхоо бүтээн байгуулалтын ажлыг зөвөөр ойлгож, өөрсдийн хөрөнгийн үнэлгээг үнэн зөвөөр гаргуулж, комппанитайгаа ойлголцож чадвал ажил хурдан явагдаж байна. “Пример Инвестмент групп” ХХК-ийн хамт олонд нийслэлийн зүгээс гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, газраа чөлөөлсөн иргэдийг орон сууцаар хангаж байгаад талархсанаа илэрхийлье. Мөн өнөөдөр шинэ орон сууцныхаа түлхүүрийг гардан авч байгаа иргэддээ баяр хүргэж, аз жаргал сайн сайхныг хүсье” хэмээлээ.

    Орон сууцны 7-р хорооллын Б хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлж буй “Пример Инвестмент групп” ХХК нь жил гаруй хугацаанд эхнийхээ 60 айлын орон сууцны барилгыг хүлээлгэн өгч байгаа аж. Цаашид үе шаттайгаар 2.5 жилийн хугацаанд нийт 660 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй байгаа гэдгийг тус компанийн захирал Х.Ганболд хэлж байлаа.

    Хотын дарга С.Батболд “Цаашдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Компаниудын хариуцлагагүй, зохион байгуулалт муутай, санхүүгийн чадамжгүй байдлаас зарим хэсэгт удааширсан байдалтай байна. Засаг даргын зөвлөлийн хурлаараа хэлэлцээд дахин төлөвлөлтийн хүрээний 24 байршлаа дахин хувааж компаниудад олгохоос өөр аргагүй байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хурдан шуурхай үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниудтай үйл ажиллагааны гэрээг үргэлжлүүлж явуулна” гэдгийг энэ үеэр тодотгож хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх 2 сарын аян эхлүүллээ
    2017 оны 4 сарын 10
    Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал Замын цагдаагийн албаны хурлын танхимд өнөөдөр боллоо. Хуралд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон бусад албаныхан, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Замын цагдаагийн албаны удирдлагууд оролцов. Манай улсад жил бүр зам тээврийн ослоор 500 гаруй хүн нас барж, 5000 гаруй нь хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэн, 10 гаруй тэрбум төгрөгийн мөнгөн хохирол учирч байна. Тиймээс уг хурлаар Замын цагдаагийн албаны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалах хуулиар хүлээсэн ажил үүрэгт нь дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ. Мөн хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэж, 2 сарын аяныг зохион байгуулахаар баталлаа. Аяны хүрээнд явган зорчигчийг зам хөндлөн гарахад нь зам тавьж өгч, дуут дохиогоор цочоохгүй байх, замын хөдөлгөөний сахилга, соёлыг дээшлүүлэх талд анхаарч үе шаттайгаар тодорхой ажлыг хийхээр төлөвлөжээ. Энэ үеэр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх аяныг өнөөдрөөс эхлэн зургаадугаар сарын 1-н хүртэл зохион байгуулах ажлыг зөвлөлийн хурлаар шийдэж байна. Энэ ажлын хүрээнд нарийвчилсан төлөвлөгөөг Улаанбаатар хотын цагдаа, Замын цагдаагийн албанаас гаргасан. Зам тээврийн осол буюу судлаачдын дунд “чимээгүй дайн” гэж нэрлэгдсэн бодит аюулаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өнөөдрийн энэхүү төлөвлөгөөт 2 дугаар хуралдааныг зохион байгуулж байна. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэд хэдэн шаардлага байдаг юм билээ. Хамгийн түрүүнд өндөр хариуцлага ногдуулдаг механизм үйлчилдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Манай улсын хувьд торгууль, шийтгэлийг нэмэгдүүлсэн ч гэсэн дасан зохицох хэмжээнд хараахан хүрээгүй байна. Үүнд бид шат дараатай анхаарал хандуулж ажиллах учиртай. Мөн замын хөдөлгөөнд эмх замбраагүй оролцож буй жолооч нарт тавих хяналт, хүлээлгэх хариуцлага төдийлөн боловсронгуй биш учраас гэмт хэргийн тоо өсч байгаа юм. Тиймээс бид энэ талд анхаарч, үе шаттайгаар төлөвлөгөө боловсруулж ажиллах болно” гэлээ.

    Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат “2017 онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөр Замын цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, иргэдийг замын хөдөлгөөнд таатай байдлаар зорчуулах зорилгоор “Хариуцлага 3” арга хэмжээг зохион байгуулж байгаа. Үүний үр дүнд иргэд гарцаар гарах таатай нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх 2 сарын аяныг өрнүүлэх төлөвлөгөөг боловсруулж өнөөдөр батлууллаа. Жолооч нар явган зорчигчийг гарцаар гарахад нь зам тавьж өгч, шугамнаас хэтрэлгүй зогсох шаардлагатай. Бид үүнийг камераар болон алба хаагчдын хяналтаар илрүүлж хариуцлага тооцож ажиллана. Замын хөдөлгөөний журмаар явган зорчигчид гарцаар гарах тохиолдолд л давуу эрх эдэлнэ. Ингэхдээ замын хөдөлгөөний дүрмийг удирдлага болгож, гэрэл дохиогоор гарах ёстой” гэв.

    Түүнчлэн Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөр Замын цагдаагийн албаны олон нийтийн цагдаагийн асуудлыг шийдвэрлэж, тодорхой хэмжээний техник хэрэгслээр хангах төсвийг шийдвэрлэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ШТС-ын түгээгчийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ
    2017 оны 4 сарын 10
    Шатахуун түгээх станц дээрэмдсэн этгээдүүдийг цагдаагийнхан шуурхай эрэн сурвалжилж баривчилжээ.
  • Оюутан, сурагчдаас хууль бусаар мөнгө хурааж байна гэх гомдол ихэсчээ
    2017 оны 4 сарын 10
    Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй гэж заасан байдаг.
  • Хулгай хийж байсан этгээдийг илрүүлжээ
    2017 оны 4 сарын 10
    Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан орон байрны хулгай ихэсчээ.
  • Сэрэмжлүүлэг: Өсвөр насны охид цонхоор үсэрчээ
    2017 оны 4 сарын 10
    Өнгөрөгч амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ”Туул-1” хотхоны нэгэн байрны орцны цонхоор хоёр охин үсэрч, амиа алдсан хэрэг гарчээ.
  • БНСУ-д хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдийн хэлний шалгалтыг авч эхэллээ
    2017 оны 4 сарын 10
    БНСУ-д хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдийн солонгос хэлний төвшинг тогтоох эхний хэсгийн шалгалтыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 14-нийг хүртэл авахаар тов тогтоожээ.
  • “Жи тайм”-ын хохирогчид төр засгийг буруутгалаа
    2017 оны 4 сарын 10
    “Жи тайм”-ын хохирогчид төр засгийг буруутгалаа
  • Б.Хурц хуулийнхныг хуурсаар байх уу
    2017 оны 4 сарын 10
    Хэрэв түүх сөхвөл, Хятадын тагнуулын алба ХХ зууны эхнээс Монгол улсыг тасралтгүй тагнасаар эдүгээ хүрлээ. Өнгөрсөн зууны эхээр “Гурамсал”, “Цагаан сараана”, “Газар тэнгэр”, “Ах дүүс”, “Гэзэггүйчүүд” гэх мэт тагнуулын олон бүлгийг үүсгэн байгуулж Монголчуудыг тагнаж хагарган бутаргаж ирсэн байдаг. Эдгээр бүлгийн дотроос хамгийн олон гишүүнчлэлтэй тагнан турших хорлон сүйтгэх бүлэг бол “гурамсал”. Хятад худалдаачид “гурамсал”-ын гол цөм болж ажилладаг байсан юм.
  • Шүүхийн шинэтгэлийн үр дүнг судалжээ
    2017 оны 4 сарын 10
    Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар Хууль зүйн үндэсний хүрээлэн ”Эрх зүйн шинэтгэлийн бодлогын баримт бичиг боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь” судалгаа хийжээ.
  • Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ
    2017 оны 4 сарын 10
    Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.



    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга нар болон гамшгаас хамгаалах орон нутгийн 11 алба, 100 гаруй мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын томилгоот бүрэлдэхүүн 2017 оны 04 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд астрономийн 30 цаг, оперативын 240 цагийн багтаамжтайгаар, гурван шаттай, зургаан үетэйгээр ажиллах юм.



    Сургуулийн нээлтэд Монгол Улсын Шадар сайдын Онцгой байдлын асуудал хариуцсан зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд тэргүүтэй албаны хүмүүс оролцов.























    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бүрэн хангах, дадлага сургуулиудад иргэдийг татан оролцуулах, бүх шатны Засаг дарга, аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний гамшгийн менежментийн мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, харилцан ажиллагааг жигдрүүлэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна.



    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг явууллаа.


    Аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн “Болзошгүй аюул, ослын байдлыг үнэлэх, шийдвэр гаргах, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, нүүлгэн шилжүүлэх, хохирлын үнэлгээ хийх үеийн орон нутгийн “Онцгой комиссын үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, нуранги, уснаас эхэн хайх, аврах ажиллагаа, хүчтэй цасан болон шороон шуурга, хүний гоц болон мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлыг үнэлэх зэрэг цагийн байдлын өгөгдлийн дагуу ажиллаж байна.

    Мөн өнөөдөр аймаг, сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон “Газар хөдлөлтийн гамшгийн үед нэрвэгдэгсдийг аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны дадлага сургууль”- ийг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Энэ сарын 15-наас дугаарын хязгаарлалт зуны бүсчлэлд шилжинэ
    2017 оны 4 сарын 10
    Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж эхэлсэн.



    Мөн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан юм.


    Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн. Үүний дагуу 04 дүгээр сарын 15-наас 10 сарын 15-ны өдөр хүртэл дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжих тул нийслэлийн иргэд Та бүхэн журмаа биелүүлж замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой.
  • Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
    2017 оны 4 сарын 10
    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд хог цэвэрлэгээний аян өрнүүлсэн. Цэвэрлэгээнд 3497 ажилтан, албан хаагч оролцож, 388417 ам метр хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, үерийн далан шуудуун хогийг цэвэрлэлээ. Иргэд аж ахуйн нэгжүүд сайн оролцсон. Хотын өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлж буй рекламны самбар дүүргүүдэд их байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, явган хүний зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхлэх байдал нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа автомашин ашиглан худалдаа эрхлэх явдал ихэсч байгааг зохих байгууллага албан тушаалтнууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Автобусны буудлуудын зогсоолуудыг эзэлж хууль бусаар таксийн үйлчилгээ явуулж байгаа жолооч нарт хариуцлага тооцох, нийтийн тээврийн автобуснууд чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэх, нэгдүгээр эгнээний хяналтын камеруудыг хэвийн үйл ажиллагаанд оруулж, зөрчлүүдийг бүртгэж, хариуцлага тооцох ажил сайн явж байна” гэлээ.

    Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн гэмт хэргийн нөхцөл байдал өмнөх 14 хоногтой харьцуулахад 2128 нэгж буюу 16.9 хувиар буурсан. 2079 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 182 нэгж буюу 8 хувиар буурсан эерэг үзүүлэлтэй байна. Мөн хугацаанд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн биеэ авч явах чадваргүй 2076 хүнийг эрүүлжүүлж, захиргааны зөрчил гаргасан 5108 иргэн, 11 аж ахуйн нэгжийг 36.1 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авсан” гэж танилцуулав.

    “Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3327 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 105, зөрчлийн шинжтэй 1263 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1368 ослыг материалжуулан шалгаж байна. Нийслэлийн боловсролын газартай хамтран 2 сарын хугацаатай “Хүүхэд - Аюулгүй орчин” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн дэд хурандаа Эрдэнэбат хэллээ.

    НОБГ-ын дарга Н.Уламбаяр “Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээгээр нийслэл хот орчим хуурайшилтын эрсдэлийн “Аюултай” зэрэгт байгааг анхааруулж байна. Хуурайшилтын улиралд эхэлж байгаа тул нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлэн, аялал зугаалгаар явж буй иргэдэд анхааруулга сэрэмжлүүлэг өгч байгаль хамгаалагчдын бэлтгэл бэлэн байдалд хяналт тавин ажиллаж байна. Үүнд дүүргүүд онцгой анхаарах шаардлагатай” гэв.

    “Үерийн далан суваг дээр рекламын байгууламжуудыг суурилуулсан байгаа нь үерийн хамгаалалтын байгууламжийг эвдлэх, засвар үйлчилгээ хийх нөхцлийг алдагдуулж байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/17, А/18, А/19 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор агаарын бохирдлоор 346 улсын /ахлах/ байцаагчид 2.808 иргэн, аж ахуй нэгжид хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар 2.143 мэдэгдэх хуудас, 51 зөвлөмж, 46 албан шаардлага, 16 акт, 7.6 сая төгрөгийн торгууль ногдуулан барагдуулж, 137 обьектод цахилгаан халаагуур тавиулж, 20 обьектын уламжлалт энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солиулж ажиллалаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

    Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00 цаг байхаар тогтоож, захирамж гаргаж байна. 2017 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд хэрэгжинэ” гээд хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан дүүргүүд, холбогдох байгууллагууд ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарч ажиллах, хаврын тохижилт, тэмдэг тэмдэглэгээг сэргээх сайжруулах, дүүргээс олгож байгаа зөвшөөрөлд Засаг дарга нар анхаарлаа хандуулах, томоохон худалдааны төв, захуудын ажиллах цагийг өөрчлөх талаар судалж танилцуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Төрийн байгууллагуудын ажил 08.00 цагт эхэлнэ
    2017 оны 4 сарын 10
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр захирамж гаргаж, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах зорилгоор гаргасан энэхүү захирамжаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил өглөө 08.00 цагаас эхлэхээр болж байна. Хотын даргын гаргасан захирамж энэ сарын 15-ны өдрөөс эхэлж, ирэх аравдугаар сарын 1-ны өдрийг хүртэл хэрэгжих юм гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
2240 2241 2242 2243 2244 2245 2246
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    3 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    18 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    1 цаг 8 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    1 цаг 13 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    1 цаг 17 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    1 цаг 28 мин
  • Мексикт жуулчдын эсрэг гарсан халдлага ДАШТ-ийг зорих хөлбөмбөгийн хорхойтнуудын айдсыг төрүүлэв
    1 цаг 47 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
    1 цаг 49 мин
  • АНУ-Ираны хэлэлцээр ямар ч нэг шийд олох хүртэл гал зогсоох хугацааг сунгав
    2 цаг 10 мин
  • Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
    2 цаг 13 мин
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
    2 цаг 22 мин
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
    2 цаг 33 мин
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
    2 цаг 47 мин
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
    2 цаг 50 мин
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна
    2 цаг 59 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
    3 цаг 4 мин
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
    3 цаг 48 мин
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    18 цаг 20 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    18 цаг 25 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    18 цаг 29 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК