-
2017 оны 3 сарын 17
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу Засгийн газрын гишүүд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж буй.
-
2017 оны 3 сарын 17
Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ө.Энхтөр шинэ албан тушаалдаа томилогдсноос хойш гурван сарын дараа бусад дарга нарын адил халаа сэлгээ хийлээ.
-
2017 оны 3 сарын 17
Засгийн газрын гишүүд энэ долоо хоногт нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байгаа билээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол болон холбогдох албаны хүмүүс өчигдөр /03.16/ Хан-Уул дүүргийн 13-р хорооны иргэдтэй уулзаж, Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар тайлагнав.
-
2017 оны 3 сарын 17
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д бүртгэлтэй нээлттэй хувьцаат компанийн жагсаалтаас долоон компанийг хаслаа.
-
2017 оны 3 сарын 17
Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллээр энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
-
2017 оны 3 сарын 17
Дөрвөн настай охиныхоо амь насыг хохироосон хэрэгт Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг буруутган ял оноогоод байгаа билээ.
-
2017 оны 3 сарын 17
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 16-ны пүрэв гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ.
-
2017 оны 3 сарын 16
Монголын үндэсний бөхийн холбооноос гуравдугаар сард бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг гаргасан билээ.
-
2017 оны 3 сарын 16
БНСУ-ын иргэн Чоо Гангмен бүртгэлгүй эмээр эмчилгээний гоо сайхны үйлчилгээ үзүүлж байжээ.
-
2017 оны 3 сарын 16
Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэн, тэдгээрийг уригч хувь хүн, албан байгууллагуудад
-
2017 оны 3 сарын 16
Өнөөдөр ”Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн талаар Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөл болон
-
2017 оны 3 сарын 16
Утааны эсрэг ээж аавуудад Хотын захиргаа Цэргийн баяраар цуглаан хийх зөвшөөрөл өгөхөөр болжээ.
-
2017 оны 3 сарын 16
Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн гуравдугаар сарын 4 дэх пүрэв гарагт гамшгийн аюулыг зарлан мэдээллэх дохиогоор дадлага сургуулийг зохион байгуулдаг.
-
2017 оны 3 сарын 16
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Раул Консепсион болон “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг манай хоёр орны эрүүл мэндийн салбарын хооронд харилцаа, хамтын ажиллагаа хөгжсөнөөр Монгол Улсын анагаах ухааны салбарт шинэ дэвшилтэт техник, технологи, эмчилгээний шинэ арга хэлбэр нэвтрүүлэх, биотехнологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна хэмээн хэллээ.
Энэ үеэр Улсын нэгдүгээр төв эмнэлэг, БНКУ-ын “Генетикийн инженер, биотехнологийн төв” хооронд зүрх судасны өвчин, элэгний В гепатит, чихрийн шижингийн үеийн хөлний шархны эмчилгээ, хурц шамбарам өвчний эмчилгээ, уушгины хавдрын эмчилгээ зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллахаар харилцан ойлголцлын захидалд гарын үсэг зурлаа.
“Генетикийн инженер, биотехнологийн төв” нь 1982 онд байгуулагдсан төрийн байгууллага бөгөөд эрүүл мэндийн салбарт хэрэглэж буй 857 нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ 67 хувийг тус төв дотооддоо үйлдвэрлэдэг нь эрүүл мэндийн салбарын тусгаар тогтнолыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа тухай тус төвийн ерөнхий захирал Эулогио Пиментел танилцуулав. Түүнчлэн хеберпрот гэдэг эм нь чихрийн шижингийн үеийн хөлний шархыг эмчилдэг, үр дүн өндөртэй, дэлхийд ганц байдаг бэлдмэл гэдгийг тэрээр цохон хэлсэн юм.
Куба Улс 11 сая хүн амтай, дундаж наслалт 78,4, эрүүл мэндийн гол үзүүлэлт болох нярайн эндэгдэл 1000 төрөлтөд 4,2 байгаа нь тус улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийг илтгэж байна.
-
2017 оны 3 сарын 16
Өчигдөр үдэш /2017.03.15/ нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороо, иргэн Д-гийн нүүрсний бичил уурхайд нуралт үүсчээ. Уурхайн гүнд ажиллаж байсан хоёр хүн дарагдсан байна. Ослын дуудлага үдшийн 19:20 цагт ирсэн бөгөөд ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 12 албан хаагч, ажиллав.
Аврагчид уурхайн гүнд нурангид дарагдсан иргэн Д /44 настай, эрэгтэй/, Б /32 настай, эрэгтэй/ нарыг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, дүүргийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 3 сарын 16
Бид ЭЕШ-ын системийг боловсронгуй болгож илүү хялбар, нэмэлт боломжуудыг бий болгох, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хэрэглэгчийг мэдээллээр хангах үйлчилгээг шинээр нэвтрүүллээ. Шалгуулагч онлайн бүртгэлд бүртгэлтэй дугаар бүхий утаснаас 133-233 дугаарт өөрийн хүсэлтээ явуулж дараах үйлчилгээг авна.
Бүртгэлийн дугаар сэргээх: pid 85011016
Нууц код сэргээх: psw 85011016
Бүртгэлийн дугаар болон нууц үгийг хамтад нь сэргээх: ppw 85011016
Суудлын хуваарь харах: sid 85011016
Дүн оноо харах: dun 85011016
Шалгалтын хуваарь харах: eyesh /энэ үйлчилгээг дурын утаснаас авахыг зөвшөөрнө/
-
2017 оны 3 сарын 16
Төрийн албан хаагчид тэр дундаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид бичиг үсгийн боловсрол хэр вэ гэдгийг НЗДТГ-ын дарга М.Отгонбаярын алдаатай албан бичиг харууллаа.
-
2017 оны 3 сарын 16
Нийслэлийн Онцгой комиссын дарга, Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шар усны болон хур борооны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай албан даалгавар гаргалаа. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын мэдээгээр нийт нутгийн 70 орчим, нийслэлийн нутаг дэвсгэрийн 60 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтож хаврын огцом дулааралтын үед шар усны үер болж болзошгүйг анхааруулсан байна.
Иймд нийслэлийн үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний ус зайлуулах шугам, авто зам доогуурх ус гаргууруудын ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангах, болзошгүй шар усны болон хур борооны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор дүүргүүдийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга нар, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын албаны удирдлагуудад даалгасан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 3 сарын 16
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид олон удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэргийн сэжигтнийг илрүүлэн баривчилжээ.
-
2017 оны 3 сарын 16
“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ынхан ээлжит жагсаалаа гуравдугаар сарын 18-ны бямба гаригт зохион байгуулахаар хүсэлтээ илгээсэн ч