Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2270 2271 2272 2273 2274 2275 2276
  • УИХ-ын гишүүн асан Д.Арвин иргэдийг өлсгөлөн зарлахад хүргэж байна
    2017 оны 3 сарын 16
    Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамруулах нэрээр орон байраа булаалгаж, гудамжинд гараад буй гэх, Баянзүрх дүүргийн “Сансар” хотхоны
  • Дэлхийн усны өдрийг “Хаягдал ус - Нөөц баялаг” уриан дор тэмдэглэнэ
    2017 оны 3 сарын 16
    Жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг. Манай улсын хувьд 2005 оноос энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн юм. Дэлхийн усны өдрийг энэ жил НҮБ-аас “Хаягдал ус” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр заасан байна. Монгол Улсад хэрхэн тэмдэглэх талаар өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс мэдээлэл хийлээ.

    Энэ жилийн усны өдрийн гол онцлог нь хаягдал усыг дахин ашиглах боломж, түүний ач холбогдлын талаар олон нийтэд таниулахад оршиж байгааг хэвлэлийн бага хурлын эхэнд онцоллоо. Манай улс жилдээ 500-600 сая шоо метр цэвэр ус ашиглаж, 470 сая шоо метр бохир ус гаргадаг байна. Энэхүү бохир буюу хаягдал усны 50 хувийг нь эргэн ашиглах боломжтойг хэлсэн юм. Бохир усан дахь бохирдуулагч элементийг авчихвал цэвэр ус болно. Үүнийг усалгаа зэрэгт ашиглах боломжтой гэж үзжээ. Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн УЗ-ийн гишүүн Д.Басандорж хэлэхдээ “Жишээлбэл, хоногт ашиглаж байгаа 180 орчим метр куб усны талыг нь цэвэрлээд эргүүлэн ашиглах боломжтой.” гэлээ.

    Тэрбээр цааш хэлэхдээ “Манай улсын хувьд усны бохирдол агаар, хөрсний бохирдлын адил их байгаа. Цэвэр усны нөөц багатай Монгол улс усаа бохирдуулж байна гэдэг маш их сөрөг үр дагавартай. 2020 он гэхэд дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрч, цэвэр усны нөөц дуусна гэсэн эрдэмтдийн судалгаа гарсан. Тиймээс усны нөөцөө ариг гамтай, зөв зохистой ашиглах зайлшгүй шаардлага байна.” хэмээн ярилаа.

    Энэ жилийн усны өдрөөр БОАЖЯ, БХБЯ, МБОИЗ-өөс хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснийг БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар танилцууллаа. Тухайлбал, 3 дугаар сарын 20-нд “Улаанбаатар хотын ус хангамжийн өнөөгийн байдал” хэлэлцүүлэг, 3 дугаар сарын 22-ны өдөр МҮХАҮТ-д “Хаягдал ус-Нөөц баялаг” сэдэвт форум болон “Ус хөгжлийн түлхүүр” сэдэвт онол практикийн XII бага хурлыг зохион байгуулах аж гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Төрийн албаны шалгалтад орж буй хүмүүсээс монгол бичгийн шалгалт авна
    2017 оны 3 сарын 16
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл /ХБҮЗ/ өнөөдөр
  • Алга болсон хүүхдүүдийн сураг гараагүй байна
    2017 оны 3 сарын 16
    Онцгой байдлын албан хаагчид сураггүй болсон бага насны хүүхдүүдийг хайж байна. Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Эрдэнэ”
  • Онц хүнд хэргүүдэд яллах дүгнэлт үйлдлээ
    2017 оны 3 сарын 16
    Нийслэлийн прокурорын газраас зарим хүнд хэргүүдэд яллах дүгнэлт үйлджээ. Тодруулбал
  • Сурагчдын амралт энэ сарын 30-нд эхэлнэ
    2017 оны 3 сарын 16
    Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн III улирлын амралт энэ сарын 30-нд эхэлнэ.
  • Зөвшөөрөлгүй уурхайг хааж эхэллээ
    2017 оны 3 сарын 16
    Налайх дүүрэгт зөвшөөрөлгүйгээр нүүрс олборлож байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, уурхайн ам цооногийг хааж эхэллээ. Зөвшөөрөлгүй 100 гаруй ам, цооногт 1000 орчим хүн ажилладаг байна. Өнгөрсөн онд л гэхэд 12 уурхайчин амь насаа алджээ

    Дүүргийн хоёрдугаар хороо Нарлаг орчмын газар нь Төмөр замын тухай хуулиар улсын хамгаалалтын бүсэд байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд уг тусгай бүсэд аж ахуйн нэгжүүд ямар ч зөвшөөрөлгүй дураараа уурхайн ам нээж ажиллуулж эхэлсэн байна. Хуулийн дагуу төмөр замаас 200 метрт байх ёстой ч амьдрал дээр 20 метр ч хүрэхгүй зайд уурхайн ам нээсэн байна. Мөн ойр орчмын айлуудын байшинд цууралт өгч эхэлсэн гэдгийг оршин суугчид хэлж байгаа юм.

    Эхний ээлжинд энэ хэсгийн уурхайн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналт, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Уул уурхайн аврах анги, “УБЦТС” ХК-ийн Налайх түгээх төв зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран бүрэн зогсоож, 20 гаруй ам цооногуудыг булах, нөхөн сэргээлт хийх зэрэг ажлууд эхнээсээ хийгдэж байна. Цаашид зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа бүх уурхайг хааж, нөхөн сэргээлтийн ажлыг үе шаттай хийхээр төлөвлөж байгаа аж.

    Налайх дүүрэгт ашигт малтмалын тусгай хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй 75 аж ахуйн нэгж байдаг. Үүний 34 нь түүхий нүүрсний ам байдаг аж. Эдгээрээс зургаа нь техник, эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулаад лицензээ авсан байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
  • Дархан-Уул аймагт шар усны үер бууж болзошгүй байгааг сэрэмжлүүлэв
    2017 оны 3 сарын 16
    Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт энэ сард их хэмжээний цас орж, зарим газар, жалганд цас тогтон, хунгар үүсчээ.
  • “Аюулгүй сургууль” хөтөлбөрийн сургалт болно
    2017 оны 3 сарын 16
    Онцгой байдлын ерөнхий газраас санаачлан Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Аюулгүй сургууль” хөтөлбөр болон Улаанбаатар хотын өмчит сургууль, цэцэрлэгүүдийн газар хөдлөлтийн эмзэг байдлын үнэлгээний тайлан, үр дүнг танилцуулах, газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварыг сайжруулах чиглэлээр санал солилцох сургалт семинар өнөөдөр болно.
  • Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээнд тавих хяналтын талаар мэдээлэл өгнө
    2017 оны 3 сарын 16
    Энэ сарын долоонд Засгийн газар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус
  • Гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ
    2017 оны 3 сарын 16
    Өнөөдөр буюу гуравдугаар сарын 16-ны пүрэв гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэг

    10:30-17:30 цагт: 9, 11-р хороо Алтайн 10, Нуурын 7, Алтайн 23, 24, 25 Чингэлтэйн 14-17-р гудамж, эдгээрийн ойр орчмоор,

    Хан-Уул дүүрэг

    10:30-18:00 цагт: 9, 10-р хороо Нисэхийн гэр хороолол, орон сууцууд, 7-р сургууль, 49-р цэцэрлэг, ЦТП, Гүнийн худаг, Амин тус өрхийн эмнэлэг, ХУД-ийн Тамгын газар, Янгир хайрхан ХХК,

    Сонгинохайрхан дүүрэг

    10:00-17:00 цагт: 20-р хороо Барилгын цэргийн анги

    11:00-12:00 цагт: УСУГ-ын Төв цэвэрлэх байгууламж

    11:00-18:00 цагт: 20-р хороо Т-10, Т-46, 7-р хороо Монлааны 1, 2, 5, 6, 10, Колонкийн 1-3, Горькийн 3, ЦА-ийн 13-р гудамж, эдгээрийн ойр орчмоор.
  • Мах, ногооны үнэ өсчээ
    2017 оны 3 сарын 16
    Нийслэлийн статистикийн газраас гуравдугаар сарын II долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.

    Махны дундаж үнэ

    Хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6630 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7735 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.2 хувиар буюу 315 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 3.2 хувиар буюу 280 төгрөгөөр өсчээ. Ажиглалтаар үхрийн мах “Барс” хүнсний захад хамгийн хямд буюу 7000 төгрөг, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.9 хувиар буюу 310 төгрөгөөр, хонины цул махны үнэ 6.3 хувиар буюу 405 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөгөөр, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.

    Гурилын үнэ

    Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 749-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байв. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

    Төмс, хүнсний ногоо

    Өмнөх долоо хоногтой харьцуулахад хүрэн манжин 7.2 хувиар буюу 105 төгрөгөөр, байцаа 0.3 хувиар буюу 5 төгрөгөөр өсчээ.
  • “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэрэгжилт” аян эхэллээ
    2017 оны 3 сарын 15
    “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэрэгжилт” сэдэвт хоёр сарын аяныг ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх
  • Цус ойртолт нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй
    2017 оны 3 сарын 15
    Улсын хэмжээнд цус ойртолт ихэссэн, 2005-2009 оны хооронд 689 согогтой хүүхэд мэндэлж байсан бол 2014-2015 онд 1280 тохиолдол болж өсчээ хэмээн өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд болсон ”Угийн бичиг хөтлөх олон нийтийн санаачилга өрнүүлэх” хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ. Тэд ”Дөнгөж мэндэлж буй нярай согог,
  • Сэрэмжлүүлэг: Хулгайч нар вакум цонх онгойлгон эд зүйлс тонож байна
    2017 оны 3 сарын 15
    Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлжээ.
  • 27 хувьцаат компанийн 18.876 ширхэг хувьцаа арилжигджээ
    2017 оны 3 сарын 15
    Монголын хөрөнгийн биржийн лхагва гаригийн арилжаа явагдлаа. Өнөөдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 27 хувьцаат компанийн 18.876 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцаа өсч, 11 хувцаат компанийн хувьцаа буурсан байна. Харин зургаан хувьцаат компанийн хувьцаа тогвортой байжээ
  • Дүү нь ахыгаа зодож хөнөөсөн хэрэг гарчээ
    2017 оны 3 сарын 15
    Дорноговь аймагт дүү нь ахыгаа зодож хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Замын-Үүд сумын 2-р багт суух оршин суух 44 настай эрэгтэй Т-г түүний дүү болох 33 настай
  • Турк улсын бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
    2017 оны 3 сарын 15
    Турк Улсын Бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 1-нээс эхэллээ. Турк Улс нь оюутнуудад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай сургалтыг явуулахын зэрэгцээ олон салбарт мэдлэг, туршлага хуримтлуулах боломжийг олгодог бөгөөд бакалаврын түвшинд дэлхийн бусад улс орнуудын шилдэг оюутнуудыг элсүүлэхээр үүд хаалгаа нээж буй нь энэ юм.
  • Хоёр хүүхэд тутмын 1 нь амьдарч буй орон гэрээ аюултай гэж хариулжээ
    2017 оны 3 сарын 15
    Хүний эрхийн Үндэсний Комисс, “Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн Газар” хамтран “Хүүхдийн эрхийн цахим сургалт” төслийн судалгааг анх удаа үндэсний хэмжээнд хийсэн байна.
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлжээ
    2017 оны 3 сарын 15
    2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 273 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 203 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 6 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна.
2270 2271 2272 2273 2274 2275 2276
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    3 цаг 6 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    3 цаг 12 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    3 цаг 15 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    3 цаг 23 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    3 цаг 42 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    4 цаг 30 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    5 цаг 4 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    5 цаг 34 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    6 цаг 4 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    6 цаг 22 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    6 цаг 28 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    6 цаг 58 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    7 цаг 9 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    7 цаг 12 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    8 цаг 23 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    8 цаг 39 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    9 цаг 13 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    9 цаг 19 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    9 цаг 31 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    9 цаг 43 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК