-
2017 оны 3 сарын 15
Жи-Тайм Корпорейшн” компанийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа билээ. “Жи тайм”-ын
-
2017 оны 3 сарын 15
Малын гол халдварт шүлхий өвчин дэгдсэнээс шалтгаалан хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан Дорнод аймаг хорио цээрийн дэглэмээ өнөөдөр цуцлахаар болжээ.
-
2017 оны 3 сарын 15
Баянзүрх дүүргийн нутаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд, Маршалын гүүрний хойд талд байдаг дулааны худаг буюу олны нэрлэж заншсанаар
-
2017 оны 3 сарын 15
Сүүлийн үед менингитийн халдвар нэмэгдэж байгааг албаныхан сэрэмжлүүлж байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг ХӨСҮТ хийж эхэлжээ.
-
2017 оны 3 сарын 15
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас агаар бохирдуулах эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа явуулж буй харуулын байр, авто засвар, угаалгын газар, токарын цех, тос, масло, тосол зардаг ТҮЦ зэрэг үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хяналт, шалгалт хийж , 1962 обьектыг хамруулжээ.
-
2017 оны 3 сарын 15
Монгол цэргүүд судан хүүгийн амийг аварчээ
-
2017 оны 3 сарын 15
Өнгөрсөн есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, долоон настай Т гэх хүү бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.
-
2017 оны 3 сарын 15
“Олон Улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах” өдөр өнөөдөр тохиож байна. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн Тамгын газраас иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө өгөхөөр болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Иргэдэд үйлчлэх төвд өнөөдөр 10.00-16.00 цагийн хооронд уг өдөрлөг болно.
Энэ өдрийг анх НҮБ-ын тогтооолоор 1983 онд тэмдэглэж байсан бөгөөд манай улсын хувьд энэ жил тав дахь жилдээ тэмдэглэж байна.
-
2017 оны 3 сарын 15
МӨНХСАРЬДАГ ХАЙРХАНД АВИРАЛТ ХИЙСЭН ТУХАЙ
Монголчууд бид тунгалаг ариун гол мөрөн, элсэн цөл, уулс нурууд, тал хээр гэх мэт байгалийн бүхий л онцлог тогтоцууд байдаг асар өргөн уудам үзээд барагдашгүй нутагтай билээ. Энэ удаад МЦХ ХК-ий Технологийн газрын Мэдээллийн технологийн албаны сүлжээний инженер Г.Энх-саруул нь компанийнхаа 96 жилийн ойг угтан Соёны нурууны ноён оргил Мөнхсарьдаг ууланд 3 дугаар сарын 8-наас 3 дугаар сарын 12-ны хооронд авиралт хийж оргилоо амжилттай эзэлжээ. Аян замын фото зургаас та бүхэндээ сонирхуулж байна.
Мөнх Сарьдаг — Соёны ноён оргил (3,491 м). Их Соёны нуруунд Орос, Монгол хоёр улсын хилд байрладаг. Буриад болон Хөвсгөл нутгийн хамгийн өндөр цэг гэдэг.
Авиралтын багийнхан авиралтын явцад (д.т.д 2900м орчимд)
Оргилд хүрэхийн өмнөх мөч
Оргил дээрээс
Мөнхсарьдаг хайрханы оргил дээр 2016.03.10-ны 15:07-д гарав.
Уулнаас буух үе.
Соёны нурууны нэг өвөрмөц онцлог 2000-аад метринй өргөн ой модтой түүнээс дээш нуга болж байгаад Боржин чулуу хад асга мөс болдог байна. Ийнхүү зорьсон ууландаа багаараа 18цагийн турш тасралтгүй алхалт хийсээр авиралтаа амжилттай хийж чадсанд нь баяр хүргэж цаашдын авиралтуудад нь өндөр амжилт хүсч байна.
-
2017 оны 3 сарын 15
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны аравдугаар сарын 25-ны өдрийн А295 тоот тушаал “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан. Энэ дагуу ипотекийн зээлийг ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж байна.
Шинэ журам батлагдсанаас хойш 2017 оны хоёрдугаар сарын байдлаар Монголбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилтэд нийт 142.3 тэрбум төгрөгийг зарцуулж, 2042 иргэний ипотекийн 8 болон 5 хувийн зээлийг бүрэн шийдвэрлээд байна.
Үүнд:
2016.10-р сард – 35.7 тэрбум төгрөг – 481 зээлдэгч /8%/
2016.10-р сард – 10.92 тэрбум төгрөг – 169 зээлдэгч /5%/
2016.11-р сард – 24.6 тэрбум төгрөг – 373 зээлдэгч /8%/
2016.12-р сард - 23.8 тэрбум төгрөг – 268 зээлдэгч /8%/
2017.01-р сард – 23.6 тэрбум төгрөг – 365 зээлдэгч /8%/
2017.02-р сард 24.3 тэрбум төгрөг – 396 зээлдэгч /8%/ Монголбанкны санхүүжилтээр ипотекийн 5 болон 8 хувийн зээлд хамрагдаад байна.
Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай тохиролцсон “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хүрээнд Монголбанк нь төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй боловч ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг 2018 онд багтаан Засгийн газарт шилжүүлнэ.
Монголбанк 2017 оныг дуустал ипотекийн зээлийг сар бүрийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хүрээнд үргэлжлүүлнэ. Санхүүжилтийн бусад хэсгийг Монгол Улсын Засгийн газраас улсын төсөвт тусгах замаар шийдвэрлэнэ.
-
2017 оны 3 сарын 15
Малайзийн цагаачлалын албаныхан өнгөрсөн даваа гарагт нийслэл Куала Лумпур хотын Жалан Ража Лаут гудамжинд орших
-
2017 оны 3 сарын 15
2017 оны ЭЕШ-ын журамд заасны дагуу Монгол хэл, Англи хэл, Орос хэлний хичээлүүдийн шалгалтын агуулгад сонсоод ойлгох чадвар сорьсон даалгавар нэмэгдэж орно. Үүнтэй холбоотойгоор шалгалтын бүх байруудад сонсгох төхөөрөмж суурилуулан туршиж үзсэн болно. Сонсгох төхөөрөмжийн ажиллагаа нь шалгуулагчдын сурлагын амжилтад сөргөөр нөлөөлөхөөргүй байна гэж мэргэжилтнүүд үзжээ. Та бүхэн дараах холбоосыг ашиглан сонсоод ойлгох чадвар шалгасан жишиг даалгавраар өөрсдийн чадварыг сориорой.
-
2017 оны 3 сарын 15
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-ны лхагва гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал,
-
2017 оны 3 сарын 15
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Долоо хоногийн эцсээр од эрхэс түр зуурын тайвшрал олгож нөхцөл байдал дахин өөдрөг харагдана. Төлөвлөгөө хүсэл, итгэл найдвараар дүүрэн байна. Тохиолдлын хүмүүстэй бүү танилц. Зүс таних төдий хүмүүст бүү итгэ. Бүх юм холилдож ямар нэг зүйл төлөвлөх боломжгүй байна. Үйл ажиллагаа эрс өөрчлөгдөж шинэ харилцаа холбоо, шинэ түншүүдтэй болж магадгүй. Орлогынхоо тодорхой хэсгийг цааш нь далд хий. Хар өдрүүд ирж болзошгүй.
ҮХЭР (4/20-5/20)
Энэ өдрүүдэд та ажиллах чиглэлээ тодорхойлж жилийн стратегийн төлөвлөгөөгөө хий. Жирийн сунжирсан засвараа дуусгаж чадна. Ашиг олох төслөө хэрэгжүүлж чадна. Хэрэв таны хайр сэтгэл бүтэлгүйтвэл гомдсон сэтгэл удаан арилахгүй. Гэр бүлийн маргаануудыг та тэвчиж чадахгүй бололтой.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Энэ өдөр та аливаа асуудлыг тайван замаар шийдвэрлэж, сэтгэл хөдлөлөө барихад суралц. Магадгүй, та гэр бүлдээ шинэ хүч нэмэх бөгөөд энэ сар хүүхдэд ээлтэй байх болно. Ажлын эрч хүч дүүрэн, урам зоригтой байх ч алдаа гаргахаас болгоомжилж нэр хүндээ хамгаал.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Тоглоомд дурлагсдад таатай өдөр. Та хүмүүсийн анхаарлын төвд байж, өөрчлөгдөж буй нөхцөл байдалдаа түргэн зохицож чадна. Хувийн амьдрал гайхмаар өвөрмөц байна. Өнөөдөр та эрсдэлтэй алхам хийж болно. Нэг асуудал дээр анхаарлаа төвлөрүүлж чадвал та томоохон амжилтад хүрч чадна.
АРСЛАН (7/23-8/22)
Та өөрийгөө чөлөөт хүн мэтээр төсөөлнө. Энэ нь таны хайртад таалагдахгүй бөгөөд удахгүй үүнээс болж маргаан дэгдэж магад. Хатуу чанд сахилга бат нь хүүхэд хүмүүжүүлэх үндсэн хэмжүүр байх ч заримдаа тэдэнд өөрсдийнхөөрөө байх боломж олго. Дотны хүн болон өөрийнхөө хооронд үл нэвтрэх хана бүү босго.
ОХИН (8/23-9/22)
Үнэнч түншлэлийн өдөр. Шийдвэр гаргахдаа зөн билэг төдийгүй саруул ухаанд тулгуурла. Ажил хэргийн харилцаанд үнэнч найдвартай чанараа харуулна. Түншүүддээ хийх ажлынхаа бодит байдлыг танилцуул. Тэдэнд төслийнхөө эерэг болон сөрөг талуудыг ил тод мэдээл.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Ихэнхи нь албан тушаал өсөх боломжтой, өөрийн ажлын байр тохижуулж шинэ юм сэдэх хэрэгтэй. Ихэнх нь хувийн амьдрал харьцангуй идэвхтэй байх болно. Гэр орныхны харьцаа тогтворжиж, амар тайван болно. Тамхиа хаяхыг уйгагүй оролдох хэрэгтэй. Өөртөө ба сонгосон хүндээ итгэлгүй байгаа хүмүүс өөрийнхөө сэтгэл санааг цаг хугацааны шалгуураар шалга.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Урьдчилан таамаглаагүй бэрхшээл, шийдвэрлэгдээгүй асуудал хуримтлагдсан хүнд өдөр. Ажилдаа хэт улайрах, дайсагнагч этгээдийн хорон үйлдэл, таны гаргасан хувийн алдааны улмаас төлөвлөсөн ажил тань түр саатах юм уу бүр зогсож ч магадгүй байна. Өөрийгөө эзэмдэж, ялихгүй хэрэггүй юманд хүчээ зарцуулахгүй байхыг хичээ. Илүү тохиромжтой мөчийг хүлээ.
НУМ (11/22-12/21)
Олон зүйл төлөвлөх боловч ажил хийх сонирхол алга. Залхуу хүрнэ. Гэр бүлийн ажил хэрэг бүтэмжтэй. Засвар болон барилгын ажил хий. Их ажлын хажуугаар гэр бүлдээ цаг зав гаргаж баярын үдшүүдийг хамтдаа өнгөрөөж . Эрүүл мэнддээ анхаарал тавьж азгүй тохиолдлоос болгоомжил. Цусны өвчин, шарх авч магадгүй байна.
МАТАР (12/22-1/19)
Удирдах хүмүүстэйгээ хэрэлдэн зөрчилдөж магадгүй. Эрх бүхий хүмүүстэй ажил төрөл зөвлөлдөж, маргаантай асуудлыг шийдвэрлэхээ илүү таатай үе хүртэл хойшлуулсан нь дээр. Ахимаг насны хүмүүс хөл, гуяндаа гэмтэл авч болзошгүй. Тийм болохоор та өнөөдөр эрүүл мэнддээ илүү их анхаарал тавих шаардлагатай. Хий дэмий азаа турших хэрэггүй.
ХУМХ (1/20-2/18)
Та өөрийн ур чадвартай тэнцэх салбарт ажиллаж, итгэлтэй хүмүүсийг түншээ болгохыг сонирхоно. Таны чин сэтгэл зохих ёсоор үнэлэгдэх болно. Өөртөө дүн шинжилгээ хийх өдөр. Олон хүмүүст сонгосон сонголт, замаа зөв гэдэгт итгэх шаардлагатай байна. Цагийн аясаар амьдралын туршлага хуримтлуулж түүнээсээ шинэ, шинэ санаа бодлыг олж авах болно.
ЗАГАС (2/19-3/20)
Амьдралыг гүн гүнзгий ойлгосноор бодлогоширсон шинж давамгайлна. Ганцаараа байхаас татгалз. Биеийн тамирын танхимд оч. Өдөр хуримтлагдсан бүх сөрөг энергиэ тэнд хая. Ихэнх хүмүүс амьдралын бэрх сонголт хийхтэй тулгарах болно. Эргэн тойрныхон чинь шударга бус байгаад сэтгэлээ шаналгаж болзошгүй. Биеэ барьж өөрийгөө хувь тавилангийн цохилтоос хамгаал. Сүм хийдээр ор.
-
2017 оны 3 сарын 15
Цаг агаар дулаарч байгаа энэ өдрүүдэд гол, нуурын мөс цөмөрснөөс, мөн хот хоорондын болон орон нутгийн чанартай авто замд гулгаа үүссэнээс осол зөрчил нэмэгдэх хандлагатай байна.
Иймд төв, орон нутагт зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор автотээврийн холбогдох байгууллага, албан тушаалтан, жолооч, зорчигчид, хяналт хэрэгжүүлэгч байгууллагуудад дараах зүйлүүдийг сэрэмжлүүлж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна. Үүнд:
1. Томоохон гол, мөрөн, нуур бүхий аймаг, сумын Засаг дарга нар Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасны дагуу гол, нуурын мөс хөлдөх, хайлах, халиа, цөн түрэлт явагдаж, шар усны үер дуустал хугацаанд шаардлагатай газруудад мөсөн замын тээвэрлэлтийг түр хязгаарлаж, хориглох болон Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу зохих шийдвэрийг гаргаж мөрдүүлж ажиллах;
2. Цаг уурын байдлыг харгалзан мөсөн замын тээвэрлэлт эхлэх, дуусах хугацаа, мөсний даацыг тухайн орон нутгийн ус цаг уур, орчны хяналт шинжилгээний байгууллагатай хамтран тогтоож ажиллах;
3. Аймгийн Засаг дарга нар орон нутгийн томоохон нуур, голууд дээр цас, мөсний баяр, амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулах, мөсөн замын тээврийн үйлчилгээг эхлүүлэх, дуусгах хугацаа болон тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох асуудлыг Усан замын тээврийн тухай хуулийн 7.1.4-т заасны дагуу усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран шийдвэрлэж байх;
4. Газрын гадаргын цасан бүрхүүл, голын мөс хайлах, шар усны үерийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудын судалгааг гаргаж, түүгээр тээврийн хэрэгслийг явуулахгүй байх, хязгаарлах арга хэмжээг авахын зэрэгцээ эвдэрч нурсан зам, гүүр, нимгэрч цөмөрч хайлмагтсан нуур, голын орчимд анхааруулсан, хориглосон тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, гүүрийн тооцоот даацад тохирсон хөдөлгөөнийг нэвтрүүлэх, анхааруулах, мэдээлэх ажлыг аймгуудын авто замын засвар, арчлалт хариуцсан болон автотээврийн эрх бүхий байгууллагууд хамтарч хийж гүйцэтгэх, хөдөлгөөнийг сэргээх шийдвэрийг гаргахдаа холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, зөвшөөрлийг үндэслэх;
5. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, аймгуудын Тээвэр, авто замын асуудал хариуцсан байгууллагууд хот хооронд, орон нутгийн нийтийн тээвэр, ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын техникийн аюулгүй байдал хангагдсан тээврийн хэрэгсэлээр зорчих хөдөлгөөнийг батлагдсан маршрут, баталгаатай авто замаар гүйцэтгүүлэхэд хяналт, шалгалтын үйл ажиллагааг чиглүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах;
6. Тээврийн байгууллагуудаас тээвэрчдэд авто зам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглах, гүүрээр түүний тооцоот даацад тохирсон жинтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэх, тээврийн хэрэгслийн даац, суудлын тоог хэтрүүлэхгүй байх талаар анхааруулга, сэрэмжлүүлэг бүхий мэдээлэл сурталчилгааг тогтмол хийх;
7. Авто замын хариуцагч байгууллагаас замын зурвас газар, гүүр, хоолойн хэсэгт байгаа хог хаягдал, малын сэг зэм, хог хаягдлыг цэвэрлэх, гол горхины урсгал гольдрилыг чиглүүлэн засах, урсгал залах далан, шуудууг сэргээн засварлах, мөс цөнгийн бөөгнөрөл түрэлтээс хамгаалахын тулд гольдрил доторх гүүрийн тулгуур, мөс зүсэгчийг байршуулах, засварлах, тулгуур, мөс зүсэгчийн эргэн тойронд хөрс угаагдалтанд орохоор байвал хамгаалах арга хэмжээг авах;
8. Ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд жолооч нартаа тээвэрт гарахын өмнө цас, мөсний хайлалт, шар усны үер гарсан болон тэдгээрийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудын судалгааг өгч, түүгээр явахгүй байх талаар сэрэмжлүүлэх;
9. Авто замын даваа хаагдан хальтиргаа, гулгаа, шар усны үер үүссэн нөхцөлд иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын болон улсын чанартай авто замын хариуцагч байгууллагуудын улсын хэмжээнд 47 цэгт ажиллаж буй шуурхай ажлын хэсэг, өвлийн засвар арчлалтын ажилд шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмж, хальтиргаанаас хамгаалах элс, бодис, хүн хүчийг бэлэн байлгах;
10. Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар ашиглалтын нөхцөл, шаардлага хангагдаагүй эвдрэлтэй авто болон мөсөн зам, гүүр, тэдгээрийн байгууламжийн талаарх мэдээллийг МХЕГ, аймгуудын Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон бусад холбогдох байгууллагуудад өгч, зохих арга хэмжээг авахуулж байх зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
-
2017 оны 3 сарын 15
“Чингис хаан” нисэх онгоцны буудлын орчимд өчигдөр АНУ-ын цэргийн онгоц ослын буулт хийсэн талаар бид мэдээлсэн. Тэд хэдийгээр ослын буулт хийсэн ч амжилттай газардсан. Шалтгаан нь АНУ-ын цэргийн зориулалттай, С-17 маркийн ачааны нисэх онгоцны нэг хөдөлгүүр бүрэн зогсож, ажиллагаагүй болжээ. Онгоц Катараас нислэг үйлдэж явсан бөгөөд нислэгийн чиглэлийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.
-
2017 оны 3 сарын 14
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээгээр нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны хоёрдугаар сард 304.5 тэрбум төгрөг болж өмнөх сараас 63.7 тэрбум төгрөгөөр өссөн байна.
-
2017 оны 3 сарын 14
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2016 оны 4 дүгээр улиралд нийт 37.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 577.9 мянган ажиллагчид хамрагдсан байна.
-
2017 оны 3 сарын 14
Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 4.8 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалт, захиргааны журмын эсрэг, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт хэргийн үзүүлэлтэд гол төлөв нөлөөлжээ.
-
2017 оны 3 сарын 14
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлжээ.