Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2769 2770 2771 2772 2773 2774 2775
  • Төрийн 125 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ
    2015 оны 10 сарын 20
    Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төслүүдийг концессоор гүйцэтгүүлнэ
  • Газрын тосны нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
    2015 оны 10 сарын 20
    Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
  • Хууль бусаар хайрга олборлож байжээ
    2015 оны 10 сарын 20
    Шаргалжуут голын эргээс хайрга олборлож, гольдролыг өөрчлөн урсацыг нь багасгаж болзошгүй хэрэг гарчээ.
  • БНАСАУ-д мах экспортох талаар санал солилцлоо
    2015 оны 10 сарын 20
    БНАСАУ-д мах экспортох талаар санал солилцлоо
  • ОХУМ Г.Анхбаяр: Пара дэлхийн аваргаас Монгол улсын анхны медалиудыг авчирсан
    2015 оны 10 сарын 20
    ОХУМ Г.Анхбаяр: Пара дэлхийн аваргаас Монгол улсын анхны медалиудыг авчирсан
    Дорнод аймгийн Таэквондогийн нэгдсэн холбооны Нарийн бичгийн дарга, шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Г.Анхбаяр гэх энэ даруухан залуутай хэдхээн хором уулзаж ярилцах завшаан тохиосон юм. Таэквондогийн төрлөөр өөрөө ч шавь нар нь ч Монголын “анхны анхны” гэсэн тодотголуудыг дэлхийгээс авчирсан ч түүний алдар гавьяаг түмэн төдийлөн мэддэггүй нь сэтгүүлч миний хувьд харамсалтай санагдсанаа нуух юун.
    -Уучлаарай, таны гар ийм мухар байхад яаж яваад спортын хамгийн хүнд төрлүүдийн нэг Таэквондог сонгосон юм бэ?
    Юуны өмнө өөрийгөө танилцуулах нь зүйтэй болов уу. Би Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрж тэндээ амьдарч байгаад 1998 онд аймаг руу ороод 5-р сургууль төгссөн. Дараа нь ХААИС-д орсон ч ээжийн бие муудаад эргэж ирээд Дорно дээд сургуульд орж тэндээ анхны клубээ нээсэн юм. Түүнээс хойш аймаг, сум, нийслэл, улсын тэмцээн уралдаанд ороод явдаг байсан. Ингээд 2003 онд багшлах эрхтэй болоод “Дорнын од” клубдээ багшилж байна даа.
    -Дээр үеэсээ Дорнодчуудыг танхай, зодоонч цохиочоороо алдартай гэдгийг бараг бүгд мэдэх байх. Таны хувьд?
    /инээв/ Сурсан зүйлээ ашиглаад амьтан хүн зодоод явахыг угаасаа хориглодог. Одоо тийм зүйл гэж юу байхав дээ. Миний шавь нар одоо аймгийнхаа бүх л медаль, улсаас бараг бүгдийг л хамж байна. 2008 оноос улсын спартакиадаас алт авч эхлээд л 2009 оноос улсад түрүүлдэг болсон. Энэ жилийн Хүүхдийн олимпоос нэг хоёрдугаар байрыг авсан. Харин миний хувьд анх Казакстанд болсон оюутны ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол улсын анхны хүрэл медалийг авчирч байлаа. 2009 онд Азербажайны Баку хотод болон анхны пара дэлхий аваргаас Монгол улсын анхны хүрэл медалийг авчирсан. 2013 онд Швейцарт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ахиад хүрэл 2014 онд Москвад болсон тав дахь удаагийн дэлхийн аваргаас алт авчирсан. Энэ жилийн хувьд зардал мөнгө байхгүй юм чинь гээд бэлтгэлээ хаячихаад хэдэн хүүхдүүдүүддээ анхаарал тавьчихаад байж байсан чинь Туркэд болсон тэмцээнд оролцсон манай нэг тамирчин бэртээд тэгээд оронд нь Сочид очиж оролцоод хүрэл медаль аваад ирлээ.
    -Пөөх, та чинь тэгвэл Монгол улсын хувьд хосгүй амжилт үзүүлчихээд байгаа хүн юм байна шүү дээ. Бодвол одоо их мөнгөөр шагнагдах байх даа?
    /инээв/ Юун тийм юм байхав дээ. Саяны тэмцээнд манай тамирчид түрүүлж Туркэд тэмцээнд оролцохоор явсан. Миний хувьд нэг тамирчин бэртсэн учраас оронд нь гэр орныхоо тавьж болох бүх л зүйлийг ломбарданд тавиад араас нь очиж оролцлоо. Миний оролцдог төрөл бол K44 буюу тохойноос доош гаргүй гэсэн төрөл байдаг. Энэ нь журмынхаа дагуу 1,200,000 төгрөгөөр шагнагддаг юм билээ. Миний хувьд 4 сая төгрөг төлөөд явсан, одоо өртэй стресстэй л явж байна. Өмнө нь Монгол улс дэлхийн наадмаас нэг ч удаа медаль авч байгаагүй юм билээ. Сая манай таэквондогийн дөрвөн хүн яваад дөрвүүлээ медальтай ирсэн.
    -Өө тийм бага байдаг юм уу, учиргүй их мөнгөн шагнал дагалддаг гэж боддог шүү дээ. Тийм юм бол заавал энэ спортоор хичээллэх юу байна?
    -Анхнаасаа л хичээллээд явсан болохоор одоо орхино гэж юу байхав дээ. Миний хувьд 2012, 2015 онд улсын аваргад хоёрдугаар байрт орсоноос бусад бүх жилүүдэд аваргалсан. Саяын хүүхдийн их наадмаас манай аймаг 15 медаль авсны 8 медалийг миний шавь нар авлаа. Үүнээс илүү амжилт гэж юу байхав. Өөрийгөө байг гэхэд хэдэн хүүхдүүд минь хэтдээ юм дуулгах байлгүй дээ.
    -Аймаг, орон нутгаас чинь энэ амжилтыг чинь үнэлдэггүй хэрэг үү?
    -За бараг үгүй дээ. Тэмцээн уралдаанд оролцох болохоор аймгийн хэдэн байгууллагыг гүйцээх юм, энэ нэг юм гэсэн байртай зарим нэгэн хүн ханддаг болохоор өөрөө болон хэдэн хүүхдийнхээ аав ээжийн дэм буянаар л болох юм.
    -Аав ээжүүдийн дэм буянаар гэснээр та клубээсээ нэлээн орлого олчихно биз?
    Бас нэг асуудал байдаг юм аа. Манайх аймаг болон улсаас эхний гурван байрт орсон хүүхдүүдийг үнэ төлбөргүй хичээллүүлнэ гээд заачихдаг юм. Тэгсэн миний хэдэн шавь чинь бүгдээрээ эхний хэдэн байрыг авчихдаг болохоор тэднээсээ санхүүжинэ гэсэн зүйл байхгүй ээ. /инээв/ Энэ спортоор хичээллэх хүүхэд тэр болгон байхгүй, ачааллыг нь даадаггүй юм.
    -Таныг чинь хэдэн хүүхдээ ачиж аваад л голын эргээр дасгалжуулаад явдаг гэж сонссон. Хаанаасаа бензин тосныхоо мөнгийг залгуулдаг юм?
    Яахав ээ хөөрхий ээж аав нар заримдаа ихэвчлэн өөрөө л бензин шатахуунаа зохицуулна даа. Тэгээд хөдөөгүүр бэлтгэл хийгээд явж байхад манай малчид чинь халуун савтай хоол унд бариад ирдэг юм. Түмнийхээ буянаар болж л байна.
    -Энэ байдлыг чинь орон нутгийн тань удирдлагууд сонссон л байлгүй. Дэмжлэг үзүүлж байна уу?
    Сонсдог ч юмуу үгүй ч юмуу мэдэхгүй ээ. Сүүлийн үед энэ мэт нөхцөл байдлаас болоод сумынхаа ИТХ-д орж ажилладаг юмуу гэж хүртэл бодох боллоо. Хөндлөнгөөс гуйгаад бүтэхгүй бол дотор нь ороод ажиллахад ядаж л сум орон нутаг хөгжүүлэх төсөв мөнгөнөөс нэг удаагийн тэмцээн уралдааны зардлыг гаргуулах гээд асуудал байдаг л юм байна. Миний нэг шавь Мятад сумын ИТХ-д байдаг юм. Тэр маань сая дэлхийн уралдаан тэмцээнд оролцож буй нэг хүнийхээ зардал мөнгийг шийдүүлчихэж байна. Энэ мэтээр дотор нь орж ажиллах нөхцөл байдал зайлшгүй гарч ирж байна даа.
    Таньд баярлалаа

  • Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлэл хийнэ
    2015 оны 10 сарын 20
    лаанбаатар хотод 2015 оны эхний 9 сард бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн тоон үзүүлэлт , хулгайлах, дээрэмдэх, булаалт, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлсэн сэрэмжлүүлэг, ”Цагдаагийн нийт албан хаагчдын иргэдтэй харилцах харилцаанд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох хоёр хувьсагчийн судалгаа, цагдаа болон иргэдийн эерэг, сөрөг харилцаанд нөлөөлж буй хүчин зүйлсийг талаар мэдээлэл хүргэнэ.
  • ”Цагдаа” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа
    2015 оны 10 сарын 20
    Цагдаагийн байгууллагын хэмжээнд тоймлон хүргэдэг “Цагдаа” эмхтгэлийнхээ 2015 оны 3-р улирлын дугаарыг та бүхэндээ хүргэж байна.
    Энэ удаагийн дугаараараа “БҮРГЭД-2015” үйл ажиллагаа зохион байгуулаглдлаа, Хууль зүйн яамны харьяа агентлагуудын хууль сурталчилах өдөрлөг боллоо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблей амжилттай зохион байгуулагдлаа, Дорнод аймаг, Налайх хотын түүхт 80-н жилийн ой, Мөрдөн байцаах алба үүсэн байгуулагдсны 69 жилийн ой боллоо зэрэг түүхэн тэмдэглэлт үйл явдлуудлыг сурвалжиллаа.
    Дугаарын зочноор Булган аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат уригдаж, орон нутгийн цагдаагийн байгууллагын ажил амьдралын талаар илэн далангүй ярилцлага өгсөн юм. “Албаны бахархал” булангаараа ЦЕГ-ын Төв архивын газраас бэлтгэсэн цагдаагийн алба хаагчдын хувцасны талаарх түүхийг өгүүлж, “Ахмадын үг” буландаа бэлтгэл хурандаа С.Раднаабазарын ярилцлага, “Харих болоогүй аав” булангаараа Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн хэв журмын ахлах офицер, цагдаагийн ахмад О.Болдбаатарыг танилцуулж, Монголын цагдаад дэслэгчээс хурандаа болтлоо зүтгэсэн нэг ангийнхан, Хүүхдийн амь аварсан цагдаагийн дэслэгч Э.Төмөрхуяг, Олон нийтийн цагдаагийн ажил алба гээд олон сонирхолтой үйл явдал, хоёргүй сэтгэлээр албандаа зүтгэдэг алба хаагчдынхаа тухай нийтлэлээ.
    Мөн Алба хаагчдын асуултанд хариулья, шинэ ном, танин мэдэхүй зэрэг булангуудаараа та бүхний нийтлэг асуултанд хариулт өгсөн юм
  • Олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн замтай болно
    2015 оны 10 сарын 20
    лон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн замтай болно
  • Чингис хааны мэндэлсэн өдөр бүх нийтээр амарна
    2015 оны 10 сарын 20
    “Монгол бахархлын өдөр” бүх нийтээр амарна
  • Сонгуулийн нэгдсэн хорооны тогтоол гарчээ
    2015 оны 10 сарын 20
    Нийслэлийн дагуул хот болох Багануур хотын захирагчаар Н.Тавинбэх сонгогджээ.
  • “Эрдэнэс ТТ” ХК 200 гаруй ажилтнаа Хятадын компанид шилжүүлсний учир юу вэ?
    2015 оны 10 сарын 20
    “Эрдэнэс ТТ” ХК 200 гаруй ажилтнаа Хятадын компани руу шилжүүлжээ
  • Тусгаар тогтнолын төлөө санал өгсний ой өнөөдөр тохиож байна
    2015 оны 10 сарын 20
    Тусгаар тогтнолын төлөө санал өгсний ой өнөөдөр тохиож байна
  • Хуулиас давсан 30 шийдвэрийг хүчингүй болгожээ
    2015 оны 10 сарын 20
    Авлигатай тэмцэх газраас Говь-Алтай, Ховд, Увс аймагт ажилласан тайлангийн мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөнд туссаны дагуу дээрх аймаг болон нэр бүхий сумын ИТХ, тэдгээрийн Тэргүүлэгчид, Засаг дарга нараас батлан мөрдүүлж буй дүрэм, журмыг хянан үзлээ.

    Үүнд Говь-Алтай аймагт хамаарах 10, Ховд аймагт хамаарах 8, Увс аймагт хамаарах нийт 36, нийт 54 дүрэм, журмыг хянан үзэхэд эдгээрээс 24 нь авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн, хүнд суртал, чирэгдэл, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц нөхцөл байдал үүсээгүй байв. Харин хууль тогтоомж зөрчсөн, хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн, баталсан дүрэм, журмаа зөрчин бусдыг урамшуулсан, хүчингүй болсон эрх зүйн актыг үндэслэн шийдвэр гаргасан, хуулиар эрх олгосон этгээдээс гаргасан дүрэм, журмыг дахин журамласан, хуулиас давсан зохицуулалт хийсэн зөрчилтэй гэж үзсэн 30 шийдвэрийг хүчингүй болгох болон хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээг авахыг холбогдох албан тушаалтанд мэдэгджээ. Энэ ажлын хүрээнд дээрх аймаг, сумдын ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг дарга нараас 14 шийдвэрээ хүчингүй болгосон ба 11 шийдвэрийг хуульд нийцүүлэхээ мэдэгдээд байна.

    Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т “авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, дүрэм, журмыг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах” үүрэгтэй гэж заасан байдаг билээ.
  • Хөрөнгө оруулалтыг дэмжих хурал боллоо
    2015 оны 10 сарын 20
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
    Төслийн нэгдүгээр үе шатны нарийвчилсан зураг төслийг хийх, тендерийн баримт бичгийг бэлтгэх, барилгын ажлын хяналт гүйцэтгэх Зөвлөх үйлчилгээний ажлыг БНСУ-н Духва инженеринг компани гүйцэтгэж байгаа бөгөөд 2015 оны 7 дугаар сараас хойш хийж гүйцэтгэсэн эхлэлийн тайлангийн ажлаар анхны хэлэлцүүлгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон төсөл хэрэгжүүлэх нэгжүүд хамтран зохион байгууллаа.
    Уг хуралд мэргэжлийн чиг үүргийн яам, агентлагуудын төлөөлөл оролцож, эхлэлийн тайлантай холбогдуулан цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон юм.
    Уулзалтаар 2016 оны 2 дугаар улиралд барилгын ажлыг эхлүүлэхээр талууд санал нэгдэж одоо хийж буй зураг, төслийн судалгааны ажил, байр зүйн зураглал, трас тогтоох ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөны ажлын даалгаврыг батлах зэрэг ажлуудыг 2015 онд багтаан гүйцэтгэхээр зөвшилцөв.
    Эхлэлийн тайлангаар танилцуулж буй төлөвлөлтийн шийдлүүдийг ажил хэрэг болгоход нийслэлийн холбогдох байгууллагууд бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллах бөгөөд төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2016 оны 4 дүгээр сард эхлүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Шилэн данс: Дарга нарт хариуцлага тооцов
    2015 оны 10 сарын 20
    Төсвийн ил тод байдлыг хангаж ажлаагүй бүх сумын Засаг дарга, төсвийн зарим байгууллагын дарга нарт Дундговь аймгийн Засаг дарга хариуцлага хүлээлгэжээ. Шилэн дансанд байршуулбал зохих мэдээллийн 50-иас дээш хувийг цаг хугацаанд нь тавилгүй, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн 10 сумын Засаг дарга болон Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Хүүхдийн театр, музейн даргын нэг сарын цалинг 20 хувиар бууруулсан аж. Харин таван сумын Засаг дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Стандартчлал хэмжилзүйн хэлтэс, Боловсрол соёлын газар, Байгаль орчин ногоон, аялал жуу
  • 5 хүүхэд осолд өртжээ
    2015 оны 10 сарын 20
    2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 427 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 347 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 14 бүртгэгдэж 19 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-1, явган зорчигч-11, зорчигч-7. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 6 үүнээс сургуулийн өмнөх насны 5, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
  • “Говийн чоно-2016” боллоо
    2015 оны 10 сарын 20
    Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид, Ази номхон далайн цэргийн командлалын төлөөлөгчид хамтран “Говийн чоно-2016” сургалт, дадлага сургуулийн бэлтгэл уулзалтыг зохион байгууллаа.



    Уг дадлага сургууль нь 2016 онд манай оронд “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, орон нутгийн түвшинд төлөвлөлтийг боловсронгуй болгох, Олон улсын тусламжийн хэрэгцээ, шаардлага, зохицуулалт, хамтын ажиллагаа” сэдэвтэй зохион байгуулагдах юм байна.



    Энэхүү дадлага сургуулийн зорилго нь томоохон төв суурингийн газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг тооцох, урьдчилан сэргийлэх, төр, хувийн хэвшлийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөний уялдаа, холбоог боловсронгуй болгоход чиглэх аж.
  • Цахим карт олгох журмыг хэлэлцэнэ
    2015 оны 10 сарын 20
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 14.00 цагаас Төсөв санхүү эдийн засгийн хуралдаан талаар нийслэлийн удирдлагуудын хуралдаан болно. Хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэх юм байна. Тухайлбал,

    Их дээд сургууль, мэргэжлийн коллеж, сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутан нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам.

    Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам

    Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжийн үйл ажиллагааны зардлыг батлах тухай.

    Нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф батлах тухай асуудлуудыг хэлэлцэх аж.
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2015 оны 10 сарын 20


    Үнэлэх:
    Одоогийн үнэлгээ:
    Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
    More Sharing ServicesShare
    |
    Share on facebook
    Share on myspace
    Share on google
    Share on twitter
    Гэсэр ламыг сууринд нь залах талаар мэдээлнэ
    27 минутын өмнө

    10.00 цагт: Их буянтан гэсэр ламтан Ц.Чүлтэмжамц, агримба Р.Санжайжав нарыг Архангай аймагт нь залахаар болсон тухай хэвлэлийн хурал Ханбүргэдэй төвийн 11-р давхарт болно.

    11.00 цагт: Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоох, бүсэд нийлүүлэгдэх түлшний татаасын тухай, Тэргүүний тохижилт үйлчилгээтэй эрүүл мэндийн байгуллага, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, ажилтнуудыг шалгаруулж, урамшуулах тухай, Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөр, Багахангай дүүрэгт гар аргаар алт олборлож буй иргэдийн талаар асуудлыг хэлэлцэнэ.

    14.00 цагт: Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд ”Мэдээллийн цаг” арга хэмжээтэй.

    14.00 цагт МУИС-ын дугуй зааланд Австралийн Холбооны улсын Ерөнхий сайд асан Кевин Митчелл Рудд МУИС-ийн “Хүндэт доктор” цол олгох ёслол болно.

    09-15.00 цагт Монгол улсын засгийн газар, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2015 оныг Монгол улсын хөгжилд залуучуудын оролцоо уриан дор “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.Үр дүнтэй үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилгоор “Материаллаг бус оюунлаг залуусын төлөө” уриан дор Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын “Бид хамтдаа” өдөрлөг болно.
  • Хуучирдаггүй ”шоу”-ны эзнээрТ.Аюурсайхан тодорлоо
    2015 оны 10 сарын 20
    Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар гэдэг утгаараа хэрэглэгчийн талд байх ёстой.
    Гэтэл хэрэглэгчийн асуудлыг шийдэх ёстой. Хоёрдугаарт кабелийн асуудал төвөгтэй
    Сити нэтийн хэрэглэгч бас урьдчилж нэтийнхээ төлбөрийг хийдэг. Гэтэл дундуур нь 7 хоног нэт тасарч, хурд муу байдаг.
    Бөөн луйврын арга энд байна.
    Гэтэл энэ бүхнийг хянах ёстой ШӨХТГ
    Миний дэлгүүр том том худалдааны төвүүд хямдрал зарладаг. Гэтэл хугацаа нь дуусах хугацаа болсон цаг нь дууссан бүтээгдэхүүн зардаг. 1-9 төгрөгний задгай мөнгө өгөх асуудал нэгэн хэвийн урсгалаараа урсаад л байж байдаг. Гэтэл ШӨХТГ ганц юм ган гэж дугарадаггүй хэрнээ цөөнхийг хамарсан эрх ашгийг хөөцөлдөж шоудаж байна.
    Хамар дороо байгаа түмэн асуудлыг шийдэхгүй байж ОХУ
    Даатгал дээр айлуудаас даатгал дээр мөнгө авсан хэрнээ цагдаагаас шалгангуут цуцлуулсан байсан.
    Сонгуулиар сэрж баахан шоу хийдэг.
    Т.Аюурсайхан бас сонгуульд нэр дэвшинэ

2769 2770 2771 2772 2773 2774 2775
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    3 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    3 цаг 57 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    4 цаг 7 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    4 цаг 29 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    4 цаг 29 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    4 цаг 29 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    4 цаг 29 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    20 цаг 16 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    20 цаг 24 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    20 цаг 39 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    21 цаг 24 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    21 цаг 27 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    21 цаг 54 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    22 цаг 3 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    23 цаг 6 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    23 цаг 30 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК