-
2015 оны 5 сарын 12
Улаанбурхан өвчний тархалт их байгаатай холбогдуулан энэ сарын 15-наас 25-ны хооронд нийслэлийн таван сараас есөн нас хүртэлх хүүхдүүдэд вакцин тарихаар болсон байна.
-
2015 оны 5 сарын 12
Цалин тэтгэвэрээ тавьж чадахгүй хэмжээнд хүрэхгүй
-
2015 оны 5 сарын 12
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр боллоо.
-
2015 оны 5 сарын 12
Улсын онцгой комиссын ээлжит хурал боллоо
-
2015 оны 5 сарын 12
Өнгөрсөн 4 дүгээр сард зүүн аймгуудын нутгаар хээрийн түймэр гарч олон арван айл орон гэргүй болж, хэдэн мянган толгой мал хорогдож, түймрийн улмаас байгаль орчин, мал амьтан ихээхэн хэмжээгээр сүйдсэн билээ. Тухайлбал, СүхбаатараймгийнТүмэнцогтсум гэхэд л нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь түймэрт өртөж ихээхэн хэмжээгээр нэрвэгдсэн юм.
-
2015 оны 5 сарын 12
Мэргэжлийн хяналтын байгууллага нэмүү өртөг шингэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах аж ахуйн нэгжүүдээ анхнаас нь дэмжиж мэргэжил, арга зүйгээр ханган, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Үүний дүнд манай улс өнгөрсөн онд ОХУ-д 2217 тонн, БНХАУ-д 779 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ.
-
2015 оны 5 сарын 12
Хуучин орон сууцны үнэ өмнөх оноос 5.4 хувиар буурчээ
Мягмар, 5 сарын 12 2015
Бичсэн Ариунзаяа
Хэвлэх
Email
Хуучин орон сууцны үнэ өмнөх оноос 5.4 хувиар буурчээ
Орон сууцны үнэ сүүлийн 9 сарын байдлаар 6.9 хувиар буурсан хэмээн “Тэнхлэг зууч” компанис мэдэгдлээ. Тус компани Монголбанкны захиалгаар орон сууцны үнийн индексийн судалгааг сар бүр гаргадаг бөгөөд дөрөвдүгээр сард үнийн индекс 16.5 хувьтай гарчээ.
Тэгвэл өнгөрсөн сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх сараас 0.7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.9 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Зах зээл дээр өндөр өртөгтэй шинэ орон сууц нийлүүлснээс үүдэлтэйгээр шинэ орон сууцны үнэ өмнөх сараас өссөн бол хуучин орон сууцны үнийн огцом бууралт орон сууцны үнэ буурахад голлон нөлөөлжээ.
Шинэ орон сууцны 1м.кв-ын дундаж үнэ 2 сая 174 мянган төгрөг болсон бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна. Харин хуучин 2 өрөө байрны дундаж үнэ 96 сая 339 мянган төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 5.4 хувиар буурчээ. Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага байгаа аж.
Дээрх судалгааг шинэ, хуучин 4414 орон сууцны үнэд суурилан гаргасан байна.
-
2015 оны 5 сарын 12
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх” зорилтыг тусгасан байдаг.
-
2015 оны 5 сарын 12
Нийслэлийн Агаарын чанарын албаны орчны агаарын чанарын хэмжилтийн 4 автомат суурин станцын Амгалан, Нисэх, Толгойт, Телевиз орчмын агаарын чанарын хэмжилтийн мэдээг 2015.05.04-05.10-ны байдлаар тоймлон хүргэж байна.
-
2015 оны 5 сарын 12
“Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-г шинэчлэн зохион байгуулах “Түр хороо” байгуулжээ.
-
2015 оны 5 сарын 12
Тахарын албаны удирдах ажилтны зөвлөгөөн боллоо. Уг зөвлөгөөнд Тахарын ерөнхий газар болон орон нутаг дахь тойрог, хэсгийн дарга нар оролцож, хийсэн ажлаа тайлагнаж, дадлага туршлагаа бусадтайгаа хуваалцсан юм.
-
2015 оны 5 сарын 12
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар болон бусад байгууллагуудтай хамтран “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Нийслэлийн Засаг даргын “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” А/404 дугаар захирамжийн дагуу энэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр боллоо.
-
2015 оны 5 сарын 12
Манай улсад бөөр шилжүүлэн суулгах 100 дахь хагалгаа амжилттай хийгдсэн.
-
2015 оны 5 сарын 12
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулах тухай” А/405 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана. Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дүүргийн түвшинд байгуулж, жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор зохион байгуулж гүйцэтгэсэн ажлын үр дүнг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
-
2015 оны 5 сарын 12
32 иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил газрын зориулалтыг өөрчлөн баталгаажууллаа
-
2015 оны 5 сарын 12
Кирилл үсгийн хөшөөний нээлт болов
-
2015 оны 5 сарын 12
Ихэнх нутгаар сэрүүснэ
-
2015 оны 5 сарын 12
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотын цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч ангийг шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг 3 дахь жилдээ зохион байгуулж байна.
-
2015 оны 5 сарын 12
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төрийн болон хувийн хэвшлийн дунд сургууль, цэцэрлэгүүдэд ажилтнуудыг нийгмийн даатгалд хамруулах байдлыг шалгажээ. 125
-
2015 оны 5 сарын 12
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай АН-аас гарч, шинэ нам байгуулж буйгаа олон нийтэд мэдээлсэн. Тэрбээр ирэх 2016- оны сонгуульд Эрдэнэт хотоос нэр дэвшихээр болсон юм.