Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөгжил ардчилалынхан хот төлөвлөлтийн талаар ярилцлаа

2015-10-29
0
ЖИРГЭХ

Хөгжил-Ардчилал хэлэлцүүлэгийн энэ удаагийн дугаарт “M.A.D Mongolia” компанийн гүйцэтгэх захирал Ц.Уянга оролцож Хот төлөвлөлтийн талаар нээлттэй ярилцаж санал бодолоо солилцлоо. Нийслэлд маань өдрөөс өдөрт өргөжин тэлж буй байшин барилга, зам харгуйн бүтээн байгуулалтын эерэг, сөрөг тал, өнөөгийн амьдралд тулгамдаад байгаа үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжил, бодлогын талаар болоод дэлхийн бусад орнуудын хот төвлөлт, хөрөнгийн үнэлгээ зэрэг маш олон чухал сэдвийн хүрээнд өрнөсөөрөө чухал энэ удаагийн хэлэлцүүлэг ач холбогдолтой болсон юм. Тэрээр хэлэхдээ хамгийн гол нь хөрөнгийн хамгийн үнэтэй байх хэсгүүд нь үнэлэмжтэй байвал бусад хөрөнгийн зах зээл буюу суурин иргэншил тэлэх боломж олгодог.  Хөрөнгө хамгийн эрэлттэй газраа үнэлэмж өндөр, үнэ цэнэтэй байх шаардлагыг хангаж гэмээн бусад бүсчлэл дэх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тэлж, идэвхжүүлж байдаг.Хөрөнгө идэвхжил өндөр газраа үнэтэй байж чадахгүй бол энэ зах зээл хаяагаа тэлэх боломжгүй. Амьдрал буцалдаг газар нэг үнийн жишиг шаардаад байвал нийгмийн бүхий л төрлийн харилцаа тухайн бүсдээ хэт төвлөрч нийгмийн харилцааны хэт нягтаршлаас шалтгаалж тэнцвэргүй, чанаргүй амьдралын хэмнэл үүсдэг жамтай гэдгийг онцолсон юм. Мөн Улаанбаатарыг өөр газар нүүлгэхчихвэл бас их сайхан амьдарчих юм шиг санаад байдаг. Өөртөө тулгарсан асуудлаа хүлээн зөвшөөрөх дургүй зан чанарын л нэг л дээ. Бид нар энд байхдаа л амьдарч сураагүй юм бол өөр шинэ газар очоод яг л бахь байдгаараа л байна. Дээрээс нь зах зээл бий болгоно гэдэг чинь өөрөө маш урт хугацааны асуудал. Түүхээсээ эхлэх ёстой. Өөрсдийнхөө хөгжлийг 100, 200 жил хойшоо татна л гэсэн үг. Бүх соёл нь бий болж байж тэр өвөн дээр нь зах зээл, бизнес бий болж хөрөнгө оруулалтууд хийгдэнэ үү гэхээс хэдэн байшин, зам, яам бариад хот болчихдог зүйл биш. Улаанбаатарын түүхийг ч гэсэн бодоод үз дээ. Анх Гандан бий болоод хүмүүс энд ирж мөргөдөг болсон. Тэр ирсэн хүмүүст алжаал тайлах зорилготой газрууд бий болох ёстой. Үүнийг хэн мэдэрсэн бэ гэхээр хятад арилжаачид хүрээнд ирж наймаа хийж, хоолны газар нээж эхэлсэн. Дараагаар нь жижиг буудал, ший янгуу тавьдаг болсон. Мөн торго дурдан зарна. Ингээд энэ хотод арилжаа бий болсон. Ийм суурин дээр ирсэн зах зээл. Дараа нь хот болтлоо хүн татдаг газар болсон. Ганцхан ганданд мөргөх гэж ирдэг байсан хүмүүс нь тэр хооронд олон энтертайнмент зүйлийг мэдэрч амьдралынх нь сайхан өдрүүдийн нэг нь болсоор хүмүүсийн төвлөрөл бий болсон. Энэ бүх харилцаанаас тэлэлт үүсдэг. Энэ бүхнийг би хүн болгонд очоод яриад тулгаад байх хэцүү. Хүн болгоны өнцөг өөр. Нийслэлээ шилжүүлсэн улс орнуудын туршлагын сайн судлах хэрэгтэй. Зах зээл арилжаа нь бий болсон газар л үүнийгээ шийддэг.  Хамгийн ойрын жишээ Казакстан байна. Тэд шинэ нийслэл барьсан. Астана гээд шинэ хотыг бий болгосон. Улс нь төлөвлөөд шинэ гоё зүйлийг бий болгосон ч хүмүүс нь тэнд очиж амьдрахгүй байна. Яагаад гэвэл Алматыд нь өв түүх нь, амьжиргаа нь байгаа учраас очихгүй. Дараагийн асуудал хэрвээ хотын төв маань дүүрэн өндөр байшинтай болоод Сингапур, Хонконг шиг болвол бүх зүйл сайхан болчих юм шиг боддог бас хүмүүс байна.  Ингэж хөгжих гээд байгаа бол бид өөрсдийнхөө хөгжлийн загварыг өөрчлөх ёстой. Монгол өөрөө цагт хэдэн мянган хүн орж, гарч байдаг тийм галзуу бизнестэй газар болох ёстой. Гэтэл энэ яг бидний хүсээд байгаа зүйл мөн үү юм уу. Хонгонкийн хүмүүс аз жаргалтай амьдраад байна уу. Монголчууд өнөөдөр хэт Ази гэхээсээ европ соёл, араншинг илүү нутагшуулчихсан. Үүнийгээ бид зөв ойлгох ёстой. Бид нар хэн юм бэ. Бид нар яаж амьдарвал гоё байдаг юм бэ. Бид нар яг юунд дуртай хүмүүс вэ гэдгээ бодох хэрэгтэй. Түүнээс бид яг шоргоолж шиг ажиллаад л түүнээсээ кайф авдаг хүмүүс биш.  Юунд дуртай юм гэдгээ бодчих хэрэгтэй. Ажил хийх дуртай хүмүүс бол биш.  Хонгонк, Сингапур шиг бужигнасан болчихвол гоё гэж ойлгоод байдаг. Энэ бол андуурал. Бид цөөхөн хүн амтай. Боломжгүй зүйлийг өөрсдөөсөө шаардах хэрэггүй. Үнэхээр завсар зайгүй шилэн барилгууд босоод кондо маягийн хэмнэлээр хөгжинө гэж бодож байгаа бол тийм хэмжээний халаалттай эдийн засагтай байх ёстой. Гэтэл бид нар цөөхүүлээ. Тийм галзуу хөгжил хаана тохиромжтой вэ гэхээр нэг сууринд 20 -оос дээш сая хүнтэй газар. Гадныхныг татахын тулд тэднээс бид судалгаа авч байсан. Сурталчилгааны зориулалттай. Гадныхан манай яг ямар соёлд дуртай байдаг талаар асуухад ихэнх нь Улаанбаатарын төвийн хуучин соц үеийн барилгууд түүнийх нь хажуугаар бүрэлдэн бий болж байгаа орчин үеийн нийгэм нь хүмүүсийг татаж байдаг гэж хариулсан байсан. Өөрийн гэсэн соёл, өв түүхтэй улс, хот л бусдын хүндэтгэлийг хүлээдэг. Дан тэмээ, ямаа, зуух, домбо биш шүү дээ. Хөжлийн түүхэн замнал, уламжлалт соёлоо өнөө цагтайгаа хоршуулан хөгжүүлж буй бидний амьдралын хэмнэл, хэлбэр бүгд орно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    2 мин
  • Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цастай
    19 мин
  • Трамп, Путин, Ши Жиньпин нарын түүхэн уулзалтаас онцлох таван дүгнэлт
    24 мин
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    14 цаг 21 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    15 цаг 20 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    16 цаг 23 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    16 цаг 40 мин
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    16 цаг 47 мин
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    17 цаг 16 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    18 цаг 28 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    19 цаг 29 мин
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
    20 цаг 1 мин
  • 8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
    20 цаг 20 мин
  • "Өмнөговийн Хүлэгүүд" баг Зүүн Азийн супер лигийн хоёр дахь тоглолтдоо 29 онооны хожигдлоос эргэн ирсэн ч хожигдол хүлээлээ
    20 цаг 57 мин
  • Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
    22 цаг 35 мин
  • 13 жилийн хүлээлтийн эцэст “Grand Theft Auto 6” тоглоом дэлхий даяар нээлтээ хийлээ
    23 цаг 19 мин
  • Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг хийсэн үйлдлийнхээ төлөө геноцидын хэрэгт хариуцлага хүлээх анхны улс болно
    23 цаг 41 мин
  • Японы Кюүшюү аралд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    23 цаг 41 мин
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
    23 цаг 44 мин
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
    23 цаг 50 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
24 баримт
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК