Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Арван хувийн урьдчилгаатай байрны зээл хаана гацав

2015-11-18
0
ЖИРГЭХ

Засгийн газраас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож үлдсэн 20 хувьд нь Хөгжлийн банкнаас баталгаа гарган санхүүжүүлэх шийдвэр гараад дөрвөн cap боллоо. Өнөөдөр хэрэгжсэн зүйл байхгүй, хий хүлээлт л үүсгэжээ. Эдийн засаг хямарч, угаасаа борлуулалтгүй байсан барилгын зах зээл 10 хувийн урьдчилгааны сургаар зогсолт хийх хэмжээнд хүрээд байна. Иргэд байрны урьдчилгаа 10 хувь болохыг хүлээж, зах зээлд эрэлтгүй болов. Гэтэл нөгөө талд 48 мянган орон сууц борлогдохгүй, барилгын салбар хүнд байгаа бололтой.

 

Удахгүй “Буянт-Ухаа 2" хорооллын эхний ээлжийн 1620 айлын орон сууц ашиглалтад орно. Захиалгын явц 50 орчим хувыай байгаа бөгөөд 800 гаруй иргэн эхний ээлжид 10 хувийн урьдчилгаа төлбөрөө өгч бүртгүүлээд байгаа юм байна. Байр ашиглалтад ороход үлдсэн 20 хувийг барагдуулахгүй бол захиалга автоматаар цуцлагдах юм байна. "Буянт-Ухаа 2" хорооллын хувьд зах зээл дээр борлуулагдаж байгаа орон сууцнаас хямд үнэтэй, бага дунд орлоготой иргэдэд зориулсан гэдгээрээ ялгаатай. 'Буянт-Ухаа 1“ хороололтой харьцуулахад захиалга хангалтгүй байгаа нь байрны урьдчилгааг 10 хувь болгоно гэсэн шийдвэртэй холбоотой гэнэ.

 

2016 оны төсөв батлахад Засгийн газрын баталгаанд Хөгжлийн банкны 200 тэрбум төгрөгт баталгаа суулгаж, эрсдэлийг нь Засгийн газар даахаар тусгажээ. Гэтэл нөгөө талд Хөгжлийн банкны эх үүсвэрийг зөвхөн хөгжлийн төсөлд оруулж, нийгмийн халамжийг санхүүжүүлэхгүй байх хуультай. Сөрөг хүчин болоод Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан Хөгжлийн банкны эх үүсвэрээр орон сууцны урьдчилгаанд зарцуулах ийм санал оруулж ирвэл дэмжихгүй шууд унагана гэж хэлж байсан удаатай.

 

Засгийн газрын байрны урьдчилгааг 10 хувь болгох шийдвэр хэрэгжихэд олон хүндрэл байгаа нь харагдана. Ямартай ч Засгийн газар байрны урьдчилгааг 10 хувь болгох шийдвэрээ хэрэгжүүлэх, эсэхээ ойрын хугацаанд мэдээлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Одоо чухам арван хувийн урьдчилгаатай зээл хаана хүрээд гацаад байгаа талаар зарим хүний байр суурийг хүргэж байна.

 

Арван хувийн урьдчилгаа нэг талаараа иргэдэд эрсдэлтэй

 

-Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ:

Барилга хот байгуулалтын яам орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болгох асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Одоогоор 10 болгох асуудлынэдийн засгийн тооцоо судалгааг арилжааны банкуудтай, Хөгжлийн банктай, Сангийн яамтай ярилцаж байна. Нэлээд хэдэн уулзалт хийж, санал солилцсон. Өнөөдрийг хүртэл нэгдмэл байр суурь хараахан гараагүй байна. Засгийн газраас Хөгжлийн банкаар дамжуулан 200 тэрбум төгрөгийг гаргаж өгнө гэж байгаа. Гэхдээ энэхүү баталгааг банкууд мөнгөн хэлбэрээр баримтжуулах шаардлагыг тавьж байгаа. Улс орны эдийн засаг хүнд байгаа үед Засгийн газар шууд банкуудад 200 тэрбумын баталгаагаа мөнгөн хэлбэрээр байршуулах уу, үгүй юү гэдэг асуудал гарч байгаа юм. Дээр нь, 10 хувийн урьдчилгаа нь иргэдэд нэг талаараа эрсдэлтэй байгаа. Байрны зээлд хамрагдахдаа 10 хувийн урьдчилгаа төлж байгаа тухайн иргэн 30 жилийн хугацаанд 90 хувийг буцаан төлөх учраас эргээд ипотекийн найдваргүй зээл болж хувирах вий гэсэн болгоомжлол байгаа юм. Засгийн газар банкны эрсдэлийг тооцож л 20 хувь дээр нь баталгаа гаргаж байгаа болохоос биш иргэдийн өмнөөс 20 хувийг төлөх асуудал огт биш шүү дээ. Тэгэхээр 10 хувь болгох асуудлыг амьдрал дээр хэрэгжүүлэхээс өмнө энэ бүх эрсдэлийг тооцож, иргэдэд хүндрэл бэрхшээл учруулахгүйгээр шийдэхээр ярилцаж байна.

 

Арван хувийн урьдчилгаанаас болж барилгын ажил удааширч байна

 

Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга:

Буянт-Ухаа 2 хороолол удахгүй ашиглалтад орно. Гэтэл борлуулалт харьцангуй удаашралтай байна. Учир нь, иргэд төрөөс байрны урьдчилгааг 10 хувь болгож, 20 хувьд нь баталгаа гаргана гэсэн мэдээлэлтэй холбоотойгоор хүлээлт үүсээд байгаа. Уг нь иргэдийн төлсөн урьдчилгаа төлбөрийн эх үүсвэрээр бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлнэ. Гэтэл урьдчилгаа төлбөр дээр хүлээлт үүссэнээс болж барилгын ажил удааширч байна. Тиймээс Засгийн газар 10 хувийн урьдчилгааны асуудлыг эцэслэн шийдэх хэрэгтэй байна. Хөрөнгө мөнгөний асуудал дээр гацаад байгаа гэж сонссон. Хөгжлийн банкнаас 200 тэрбумын батлан даалт гаргах асуудлыг ярилцаж, эцэслэн шийдээгүй байгаа юм болов уу гэсэн байр суурьтай байна.

 

Барилгын салбарын муу зээл нэмэгдэж байгаа учраас эрсдэл бий

 

-Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал:

Ипотекийн 30 хувийн урьдчилгаатай зээл эрсдэлгүй, сайн зээлд тооцогдож байгаа. Засгийн газрын зүгээс ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох саналыг гаргасан байгаа. Тухайн 10 хувийн урьдчилгаатай олгоход зээлийн батлан даалтад Хөгжлийн банкнаас 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бий болгоно гэж ярьж байгаа. Одоогоор эцэслэн шийдвэр гараагүй байна. Дээр нь барилгын салбар дахь муу зээлийн төвшин нэмэгдэж байгаа учраас энд эрсдэл байгаа. Ер нь Монголбанк 10 хувийн урьдчилгааны асуудалд мөнгөний нийлүүлэлт, орон сууцны зах зээлд хэрхэн нөлөөлөх судалгааг хийсний дараа ярих ёстой асуудал.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    11 цаг 38 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    12 цаг 36 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    13 цаг 40 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    13 цаг 57 мин
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    14 цаг 4 мин
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    14 цаг 32 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    15 цаг 45 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    16 цаг 46 мин
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
    17 цаг 18 мин
  • 8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
    17 цаг 37 мин
  • "Өмнөговийн Хүлэгүүд" баг Зүүн Азийн супер лигийн хоёр дахь тоглолтдоо 29 онооны хожигдлоос эргэн ирсэн ч хожигдол хүлээлээ
    18 цаг 14 мин
  • Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
    19 цаг 52 мин
  • 13 жилийн хүлээлтийн эцэст “Grand Theft Auto 6” тоглоом дэлхий даяар нээлтээ хийлээ
    20 цаг 36 мин
  • Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг хийсэн үйлдлийнхээ төлөө геноцидын хэрэгт хариуцлага хүлээх анхны улс болно
    20 цаг 58 мин
  • Японы Кюүшюү аралд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    20 цаг 58 мин
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
    21 цаг 1 мин
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
    21 цаг 7 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын 18 бөх
    21 цаг 15 мин
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
    21 цаг 26 мин
  • Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
    21 цаг 34 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
24 баримт
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК