Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Жигжид: Цанхийн зүүн уурхайгаас олборлосон нүүрсний 35 хувь нь Чалкогийн өрөнд, 65 хувь нь олборлолтын зардлаа нөхнө

2015-11-20
0
ЖИРГЭХ

“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Ч.Жигжидтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Та энэ ажлыг аваад удаагүй байгаа. Таныг анх ирсэн үеийн санхүүгийн байдлыг өнөөдрийнхтэй харьцуулахад ямар дүр зураг харагдаж байна вэ?

 

-Санхүүгийн асуудал улам л хүндрэх төлөвтэй байна. Энэ нь зах зээлтэй шууд холбоотой. Компанийн ашиг тогтмол буурч, санхүү эдийн засгийн үзүүлэлтүүд муудаж байна. Эдийн засгийн таагүй энэ үед бид компанийн үйл ажиллагааг тасалдалгүй, жигд явуулах, мөнгөн урсгалыг хангаж ажиллах зорилт тавин ажиллаж байгаа. Мэдээж зах зээл дээрх коксжих нүүрсний үнэ байнга унаад байхгүй болов уу. Ирэх жилийн сүүлийн хагас гэхэд байдал дээрдэх байх гэсэн хүлээлттэй байна. Тэр хүртэл компанийг санхүүгийн хувьд сөхрүүлчилгүй үйл ажиллагааг нь явуулах нь чухал.

 

-Эдийн засаг сайнгүй байгаа энэ үед та бүхэн менежментийн хувьд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

 

-Компани аль болох зардлаа бууруулах хэрэгтэй. Үйл ажиллагааны зардал болон бүтээгдэхүүний өртгийг ямар төвшинд бууруулж болох вэ гэх мэт нэлээн сайн тооцоолол хийх шаардлага үүссэн. Энэ асуудлын хүрээнд Цанхийн зүүн уурхайн гэрээг шинэчилэн байгуулсан гэж үзэж байгаа. Цанхийн зүүн уурхайн гэрээг ярихаасаа өмнө Чалкод төлөх төлбөрийн асуудлыг эргэн харах ёстой. Компанийг санхүүгийн хүндрэлтэй байдалд хүргэсэн нэг хүчин зүйл бол Чалко кампаниас зээлсэн 350 сая ам.доллар гэж хардаг. Тавантолгойн нүүрсний ордын нэг хэсэг буюу Цанхийн зүүн уурхайг барьцаанд тавиад л зээл авсан шүү дээ. Уг зээлийг авахад  тухайн үеийн ам.доллартай харьцах төгрөгийн ханш 1350 төгрөг байсан. Харин одоо нэг ам.доллар 1980 төгрөгт хүрээд байна. Зөвхөн үүнээс үүдэн жилээс жилд гарч байгаа ханшийн зөрүүний алдагдал, зээлийн хүү, түүний нэмэгдүүлсэн хүүгээс компани өнөөдрийг хүртэл олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Энэ бүх ачааллыг компани үүрч явсаар өдийг хүрсэн. Мөн Чалкод төлөх 350 сая ам.долларын өрийг 115 сая ам.доллар болтол бууруулж чадсан. Энэ бүхнийг томоор харах юм бол “Эрдэнэс-Таван Толгой” ХК сайн ажилласан гэж үзэж болно. Хэрэв бидэнд энэ их хэмжээний санхүүгийн дарамт байгаагүй байсан бол Тавантолгой буюу энэ том төсөл өнөөдрийн байдлаас арай өөрөөр тодорхойлогдож, төсөөлөгдөж харагдах байсан.

 

-Цанхийн зүүн уурхайн гэрээг Цанхийн баруун уурхайн гэрээний нөхцөлтэй ойртуулж байгуулсан гэж ярьж байгаа. Эдийн засгийн хүнд үеийг эдийн засгийн хохирол багатай даван туулах алхмуудын нэг нь энэ байх. Гэрээний үндсэн нөхцөлийн талаар тодорхой ярихгүй юу?

 

-Цанхийн зүүн уурхайн гэрээ бол Чалкогийн өрийг дарахтай холбоотой л олборлолтын ажил. 2011 онд Макмахонтой байгуулсан гэрээ зардал дээр суурилсан. Тиймээс 2014 онд Макмахонтой байгуулсан дээрх гэрээг зайлшгүй зогсоох шаардлага үүссэн. Тухайн үед нэг тонн олборлолтын өртөг 44,6 ам.долларт хүрсэн. Үүнээс гадна зардлыг нь хянах механизем гэрээнд байгаагүй. Жишээ нь, зөвхөн менежментийн багийн зардал нь л гэхэд сард 3-5 сая ам.доллар нэхэмжилдэг. Тэгсэн мөртлөө бид дээр нь шатахуунаар ханган бас Макмахон компанид ажилладаг ажиллагсдынхаа цалин, түүнтэй холбоотой нийгмийн асуудлыг давхар шийдэж явсан. Мөн Чалкод төлж байгаа нүүрсний экспорттой холбоотой үүсэх татварыг нэмж төлдөг байсан. Энэ мэт асуудал нь “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн хувьд асар их санхүүгийн дарамт болж ирсэн.Тиймээс  олборлолтын зардлыг бууруулах чиглэлийг 2013 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өгсөн байдаг. Үүнтэй холбоотойгоор “Эрдэнэс Монгол” ХХК болон “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн ТУЗ-өөс Макмахонтай байгуулсан гэрээг Цанхийн баруун уурхайн олборлогчтой байгуулсан гэрээний нөхцөлтэй ойртуулах үүрэг өгсөн. Энэ үүргээ ч бид биелүүлсэн. Хуучин Макмахон компанийн нэг тонн нүүрс олборлох зардал  44.6 ам.доллар байсан бол шинэчилсэн гэрээгээр 23 орчим ам.доллар болгож хоёр дахин бууруулсан. Мөн бэлэн мөнгөний хомсдолтой, нүүрсний үнэ буурч, нийлүүлэлт багассан энэ үед Цанхийн зүүн уурхайн олборлолтын зардлыг нүүрсээр болон бэлэн мөнгөөр төлөх боломжийг гэрээндээ оруулж чадсан. Бидэнд нүүрсээр төлөх нь илүү ашигтай. Нэгдүгээрт, бид дутагдах мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг зээл авч нөхөхгүй, хоёрдугаарт, борлуулалттай холбоотой ямар нэг эрсдэл үүрэхгүй, гуравдугаарт, зээл авахгүй учир хүүгийн дарамтад орохгүй. Эдийн засгийн энэ мэт үр ашгийг тооцож үзвэл бид гэрээг сайжруулж чадсан гэж үзэж байна.   

 

-Цанхийн зүүн уурхайн олборлолт 2014 оны 8-р сараас зогссон. Уг зээлийн төлөлт ямар шатандаа явж байна вэ. Сард хүүнд нь хэчнээн ам.доллар төлж байна. Мөн арилжааны бусад банкуудад хэчнээн төгрөгийн зээлтэй байгаа вэ?

 

-Чалко компанид сард 10.4 хувийн хүү төлж байгаа. Арилжааны банкуудаас ганцхан ХААН банканд 6.5 сая орчим ам.долларын зээлтэй. Зээлээ хугацаанд нь графикийн дагуу төлж дуусгахад анхаарч ажиллаж байна. Одоо компанид гол тулгамдаж байгаа асуудал бол Хөгжлийн банкинд төлөх зээл. Энэ зээл компанид дарамт болж ирнэ. Тиймээс Хөгжлийн банкныхантай зээл, зээлийн хүүгийн асуудал дээр зохицуулалт хийх талаар ярилцаж байна.  Мөн ТУЗ-ийн шийдвэрээр нүүрсний үнэ тооцох “Эрдэнэс” индексийг 2015 оны 3-р улирлаас эхлэн хэрэглэж эхэллээ. “Эрдэнэс” индексийн давуу тал нь дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний үнэтэй борлуулалтын үнээ уялдуулах юм. Уг ажлын үр дүн гарч сүүлийн хоёр сарын байдлаар борлуулалт тогтворжих хандлагатай байна.

 

-Хөгжлийн банканд төлөх зээлийг улсад төлөх татварт хөнгөлөлт үзүүлэх, түүнд суутган тооцох зэргээр зохицуулалт хийх тухай асуудал яригдаж байсан. Энэ асуудал юу болсон юм бэ?

 

-Хүний хөгжил сангаас авах авлагаар олборлолт хийж байгаа оператор компаниудад шатахуун нийлүүлж байгаа компаниудын шатахууны онцгой албан татварыг хаах хэлбэрээр оператор компаниудад өгөх өглөгөө бууруулах зохицуулалт хийж байна.

 

-Цанхийн зүүн уурхайн олборлолтын шинэчилсэн гэрээгээр Чалкогийн үлдэж буй өрийг төлөхөд хэдий хэр хугацаа шаардагдах вэ?

 

-Гэрээнд зааснаар Цанхийн зүүн уурхайгаас олборлосон нүүрсний 35 хувь нь Чалкогийн өрөнд, 65 хувь нь олборлолтын зардлаа нөхөөд явах юм. Энэ хэмжээгээр тооцвол Чалкогийн өрийг дарахад хоёр жил орчим хугацаа шаардагдаж байгаа. Гэхдээ энэ нь Цанхийн зүүн уурхайгаас гарч ирэх коксжих нүүрс болон зах зээлийн үнээс ихээхэн хамаарна.

 

 -Эрдэнэс-Таван Толгой” ХК,  “TTJVCo” компанийн хооронд байгуулсан гэрээний эдийн засагт үзүүлэх нөлөөлөл ямар байх бол?

 

-Нэгдүгээрт,  Чалкод төлөх нүүрсийг тээвэрлэх гэрээ хийгдсэн тээврийн 18 монгол компани байдаг. Тэднийг нэгтгэсэн “Монгол тээвэрчид нэгтгэл”-ийн 1500 жолооч тогтмол ажлын байртай  болно. Хоёрдугаарт, Цанхийн зүүн уурхайн олборлолттой холбоотой зарим нэг бүтээн байгуулалтын ажил болон олборлолт, тээвэрлэлттэй холбоотой шаардагдах шатах, тослох материал, засвар үйлчилгээ гэх зэрэг ханган нийлүүлэлтийн ажил хийгдэнэ. Үүнийг дагасан 500 гаруй ажлын байр шинээр нэмэгдэнэ. Гэрээтэй холбоотой үндсэн болон туслан гүйцэтгэгч компани, бусад аж ахуйн нэгжийн ажлын байр, үр ашгийг тооцвол нийт 4500 орчим тогтмол ажлын байр бий болно. Эдийн засаг хямралтай, ажлын байр хумигдаж байгаа энэ үед мэдээж эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна.

 

-Цанхийн зүүн уурхайн олборлолтын ажил удахгүй эхлэх нь. Харин Цанхийн баруун уурхайн олборлолтын гэрээний хугацаа дуусч тендер зарласан гэж сонссон. Баруун уурхайн гэрээний нөхцөлд өөрчлөлт орж байгаа юу?

 

-Жилийн хугацаатай байгуулсан гэрээний хугацаа дууссан. Хуулийн дагуу нээлттэй тендер зарласан учир уул, уурхайн чиглэлээр олборлолтын үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцох эрх нь нээлттэй. Тендерийн техникийн үндсэн нөхцөл нь хуучин гэрээний нөхцөлтэй ижил байгаа гэж бодож байна.

 

-Та “Эрдэнэс-Таван Толгой” ХК сайн ажилласан гэж хэллээ. Иргэд “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийг Оюутолгой,  Энержи Ресурс, МАК зэрэг бусад компанитай харьцуулаад байдаг. Тэдгээр компани нь үйл ажиллагаагаа өргөжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлээ ашигтай ажиллуулах зорилгоор баяжуулах үйлдвэр, цахилгаан станц зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийж байхад “Эрдэнэс-Таван Толгой” ХК юу хийв гэдэг. Гэтэл  “Эрдэнэс-Таван Толгой” ХК-нд дээрх харьцуулаад байгаа компаниуд шиг шууд хөрөнгө оруулалт хийгдээгүй. Бүр 350 сая ам.долларын өр төлөхөөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.  Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

 

-Чалкогоос авсан 350 сая ам.доллар бол Таван толгой төслийн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй мөнгө. Тийм байтал “Эрдэнэс-Таван Толгой” ХК 350 сая ам.долларын өр төлөх үүргийг хүлээж аваад үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 350 сая ам.долларын өрийг төлөхийн тулд үйл ажиллагаагаа эхлүүлэх шаардлагатай байсан учир банкнаас зээл авсан.  Энэ мэт  санхүүгийн бүх асуудлыг таван жилийн турш үүрч, өнөөдрийг хүртэл явж байна. Хэдий санхүүгийн хувьд хүндрэлтэй асуудлууд байсан ч удирдлагын багаас зардлаа бууруулах оновчтой аргуудыг зөв сонгож чадсан.  Уурхайд гүний гааль байгуулж, уурхайн аман дээрээс шууд экспорт хийдэг болсон зэрэг хийсэн олон зөв шийдэл нь өртөг бууруулахад чухал нөлөө үзүүлсэн. Цаашид Тавантолгой буюу монголын брэнд болсон Тавантолгойн коксжих нүүрсний үнэ цэнэ нь тээвэрлэлтийн зардлыг яаж бууруулахаас ихээхэн хамаарна.  

 

Бусадтай харьцуулах юм бол бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй нь үнэн. Гэсэн хэдий ч дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний үнэ тогтмол унаж байгаа энэ үед эргээд энэ нь “Эрдэнэс-Таван Толгой” ХК-нд тогтмол зардлыг боломжтой түвшинд авч явах боломжийг бий болгож өгсөн. Хэрэв бүтээн байгуулалтын ажил ихээр хийсэн бол түүнтэй холбоотой  үүсэх асар их тогтмол зардлыг компани дааж авч явж чадахгүй. Компани үйл ажиллагаагаа зогсоон хаалгаа барих байсан.

 

 Ярилцсан танд баярлалаа.                                                                  

 А.Дөлгөөн

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • OYUN (105.119.2.207)
    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM
    2026 оны 06 сарын 05 | Хариулах
  • OYUN (105.119.2.207)
    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM
    2026 оны 06 сарын 05 | Хариулах
  • OYUN (105.119.2.207)
    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM
    2026 оны 06 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    11 цаг 20 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    12 цаг 18 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    13 цаг 22 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    13 цаг 39 мин
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    13 цаг 46 мин
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    14 цаг 14 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    15 цаг 27 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    16 цаг 28 мин
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
    17 цаг 0 мин
  • 8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
    17 цаг 19 мин
  • "Өмнөговийн Хүлэгүүд" баг Зүүн Азийн супер лигийн хоёр дахь тоглолтдоо 29 онооны хожигдлоос эргэн ирсэн ч хожигдол хүлээлээ
    17 цаг 56 мин
  • Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
    19 цаг 34 мин
  • 13 жилийн хүлээлтийн эцэст “Grand Theft Auto 6” тоглоом дэлхий даяар нээлтээ хийлээ
    20 цаг 18 мин
  • Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг хийсэн үйлдлийнхээ төлөө геноцидын хэрэгт хариуцлага хүлээх анхны улс болно
    20 цаг 40 мин
  • Японы Кюүшюү аралд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    20 цаг 40 мин
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
    20 цаг 43 мин
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
    20 цаг 49 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын 18 бөх
    20 цаг 57 мин
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
    21 цаг 8 мин
  • Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
    21 цаг 16 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
24 баримт
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК