Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багц 24: Багш нар ажил хаяж, НИТХ-ын дарга суудлаасаа буулаа

2017-9-23
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт улс төр болоод нийгэмд олон үйл явдал болж өрнөлөө. Цалингаа нэмэхгүй бол сануулах ажил хаялт зарлахаа мэдэгдээд байсан багш нар энэ сарын 21-ний өдөр ажил хаясан бол НИТХ-ын дарга албан ёсоор ажлаасаа чөлөөлөгдөж, түүний орны хүнийг томилох шахав. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын чуулга уулзалтад оролцохгүй талаараа албан мэдээлэл хийж, хүүхдийн мөнгө 50 мянга болно гэх цахим ертөнцөд олны анхаарлыг татаад байсан асуултын хариултыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өглөө. Ингээд энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг багц 24 буландаа онцолж байна.


  

 НИТХ-ын дарга Ц.Сандуйг өөрийнх нь хүсэлтийн дагуу албан тушаалаас нь чөлөөллөө

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр хуралдаан өчигдөр буюу есдүгээр сарын 22-ны өдөр боллоо. Хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг өөрийнх нь хүсэлтийн дагуу албан тушаалаас нь чөлөөлсөн. Үүний дараа НИТХ дахь МАН-ын бүлгээс НИТХ-ын дараагийн даргад нэр дэвшигчийг танилцуулсан.НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар нар нэрээ татсанаар МАН-ын бүлгээс Д.Баярсайханыг нэр дэвшүүлсэн бол заалнаас төлөөлөгч С.Амарсайханы нэрийг дэвшүүлсэн юм. Улмаар НИТХ дахь АН-ын бүлэг завсарлага авч, хуралдаан 15 цагаас эргэн хуралдаж эхэлсэн.Журмын дагуу НИТХ-ын дарга нууц санал хураалтаар тодруулахаар болсон ч хоёр нэр дэвшигчийн санал тэнцжээ.Өөрөөр хэлбэл МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Д.Баярсайхан 22, заалнаас нэр дэвшсэн С.Амарсайхан 22 хүний санал авсан байна.Энэ удаагийн санал хураалтад НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд оролцоогүй байна.Тиймээс НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авчээ.

 

Багш нарын сануулах ажил хаялт цаашид хугацаагүй болно гэдгийг мэдэгдэв

 

"Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-оос энэ сарын 21, 26-нд сануулах, ирэх сарын 10-нд хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн.Энэ дагуу өнөөөдөр багш нар ажил хаялт зарлаж байгаа юм.Энэ талаар "Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ноос 21-ий өдөр мэдээлэл хийлээ. Ажил хаялтад нийслэлийн ЕБС-тйн багш нарын 43 хувь, СӨБ 28 хувь, улсын хэмжээнд ЕБС-ийн 56 хувь, СӨБ-ийн багш ажилчдын 23 хувь нь оролцсон байна.  Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцож байна гэсэн мэдээлэл гарсан байгаа аж. Харин цаашид энэ тоо өснө гэдгийг "Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ныхон тухайн үед мэдээлсэн.

 

"Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ны Ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа "Монголын багш нарын цалин нэмүүлэх асуудлаар Засгийн газар хариу ирүүлээгүй байгаа учраас сануулах ажил хаялтыг орон даяар хийж байна.Одоогоор ажил хаялт улсын хэмжээнд 60 хувьтай байна.Сануулах хоёр өдрийн ажил хаялт цаашид хугацаагүй ажил хаялт болох учраас Засгийн газраас хариу өгөхийг шаардаж байна" гэв.

 

Х.Баттулга: НҮБ-ын 72-р чуулганд заавал очих шаардлага байхгүй

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга "Бид НҮБ-тай ажилгүйдэл, ядуурал, агаарын бохирдол, цөлжилт, хүүхдийн асуудал гэсэн таван зүйл дээр хамтарч ажиллая гэдэгт санал нэгдсэн. Монгол Улсын төрийн тэргүүнүүд НҮБ-тай байнга хамтарч ажилладаг. НҮБ-ын энэ удаагийн буюу 72-р чуулганд заавал очих шаардлага байхгүй юм билээ.Манай улсаас гадна Франц, Орос, Герман зэрэг олон орнууд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байсан.Энэ жилийн чуулган "Хүн төвтэй-хөгжил" сэдвийн хүрээнд болно.Монгол Улсыг төлөөлж Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил чуулганд оролцох юм. Манай улсын тухайд жил бүр чуулганд оролцдог байсан юм билээ.Харин энэ жилийн тухайд Засгийн газар огцорчихсон хэзээ мөдгүй томилох асуудал яригдаж байгаа үед Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар анхаарал тавьж ажиллах ёстой.Тиймээс чуулганд оролцсонгүй гэдгээ мэдэгдсэн. Ер нь бид цаашид гадаад айлчлалуудын үр дүнг судалж, Монгол Улсад ямар хэрэгтэй вэ гэсний судалж үзсний үндсэн дээр айлчлал хийж байхаар болсон" гэв.

 

”Хүүхдийн мөнгийг 50 мянга болгосон гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл”

 

Хүүхдийн мөнгө 50 мянга болно гэх цахим ертөнцөд олны анхаарлыг татаад байсан асуултын хариултыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өглөө.

Энэ талаар "Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын талаар ор үндэслэлгүй мэдээлэл олон нийтийн сүлжээ болон мэдээллийн цахим хуудсуудаар нийтлэгдэж байгаад харамсч байна. “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгийг 50 мянга болгох тухай зарлиг гаргалаа” гэсэн ор үндэсгүй мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж уг мэдээллийг зарим эх сурвалжууд зориудаар түгээж байна.Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг Улсын Ерөнхий прокуроор томилно” хэмээн мэдээллийн цахим хуудсууд ямар нэг эх сурвалжгүйгээр үндэслэлгүй мэдээлж байна.Дээрх мэдээллүүд нь ор үндэсгүй бөгөөд хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх тухайд Монгол Улсын Ерөнхийлөгч бие даан шийдвэр гаргах боломжгүй асуудал юм.

 

Ор үндэслэлгүй энэ мэт мэдээлэл нийтэлж, түгээж, уншигчдыг төөрөгдүүлж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг албан ёсны эх сурвалжаас тодруулж, баримттай бодит мэдээлэл түгээхийг хүсье" гэх мэдэгдлийг хийсэн.

 

24tsag.mn 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.9.43.112)
    Заах арга сайтай мэдлэг боловсролтой багш нарын цалин нэмэх хэрэгтэй
    2017 оны 09 сарын 24 | Хариулах
  • zochin (81.7.9.191)
    Sandui ajilaa ugsun ni bagsh nariin ajil haylttai holbootoi yu te. Balai yum yrihiin
    2017 оны 09 сарын 24 | Хариулах
  • зочин (66.181.186.142)
    Багш нарыг ажил хаяуулах нэрээр амьдралынх нь хамаг зовлон бэрхшээлийг тоочуулж хүүхдүүдийнх нь өмнө олны өмнө гутамшигт байдалд оруулж доош хийж байгааг энэ багш нар ойлгож байгаа болов уу. Ухаараач ээ, хүнд ашиглуулан дооёоолуулах ямар хэрэг байнааа
    2017 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (192.241.243.31)
    er ni tord uuseed baiga buh buruu zuil amarsaihan amarbaysgalan 2 l hiij baigaa shdee har lalaruuudd
    2017 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (192.241.243.31)
    er ni tord uuseed baiga buh buruu zuil amarsaihan amarbaysgalan 2 l hiij baigaa shdee har lalaruuudd
    2017 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (192.241.243.31)
    er ni tord uuseed baiga buh buruu zuil amarsaihan amarbaysgalan 2 l hiij baigaa shdee har lalaruuudd
    2017 оны 09 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
    15 цаг 10 мин
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
    16 цаг 23 мин
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
    17 цаг 54 мин
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
    18 цаг 10 мин
  • ОХУ-ын тулаанч Сергей Билостенный PFL холбооны хүнд жингийн дэлхийн аварга боллоо
    18 цаг 18 мин
  • Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    18 цаг 52 мин
  • Шинэ дасгалжуулагчийн эхний сорилт эх орондоо...
    19 цаг 8 мин
  • Мэдэгдэл
    19 цаг 8 мин
  • Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
    19 цаг 45 мин
  • Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
    20 цаг 8 мин
  • Израилын цэрэг газын зурваст хамас бүлгийн ахлах командлагчийг устгажээ
    20 цаг 33 мин
  • Дональд Трамп Путин, Ши Жиньпин нартай анх удаа гурван талт уулзалт хийнэ
    21 цаг 17 мин
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
    21 цаг 24 мин
  • Мексикийн хар тамхины нэрт толгойлогч, “боссуудын босс” хочит Мигель Анхель Феликс Гальярдо таалал төгслөө
    21 цаг 36 мин
  • Өөрийн барааг худалдаж авахыг хориглодог Өмнөд Солонгос наймаачин эр
    21 цаг 45 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    22 цаг 1 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    22 цаг 6 мин
  • Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох уу?
    22 цаг 21 мин
  • Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    22 цаг 37 мин
  • Үйл явдал: Хил хамгаалах байгууллагад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт болно
    22 цаг 40 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК