Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Нямдорж: Генерал хувцас өмсчихөөд фронт байгуулаад явж байгаа нь ноцтой асуудал

2019-10-04
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн зүгээс Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад бригадын генерал Д.Ганзоригийг нэр дэвшүүлснийг дэмжсэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналыг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм.


О.Баасанхүү: Дайн дажингүй энхийн цагт яагаад цэргүүд амиа алдаад байна вэ. Уг асуудалд ямар арга хэмжээ авах вэ. Хоёрдугаарт, төрийн эрхийг хууль бусаар авахаар завдах зүйл зохион байгуулаад байна уу гэж харж байна. Үүнийг ямар нэгэн байдлаар Үндсэн хуулийн эсрэг зохион байгуулж буй үйл ажиллагаа гэж хардаг. Сүүлийн үед цэргийн мөрдэстэй хүмүүс холбоо үүсгэж байна. Генералууд ингэж улстөржиж болдог юм уу. Бүр фронт байгуулчихсан байна. Хэрэв тийм юм зүйл зохион байгуулаад байгаа бол үр хүүхдээ хамгаалахын тулд аль нэг талд нь орж буу зэвсэг олж авъя даа. Төрийн ордонд хүртэл цэргүүдийг авчирч байна. Айлгаад байгаа юм уу хаашаа юм. Төрийн эргэлт болох гээд байгаа юм уу. Гайхаж байна. Тагнуул, цагдаад нь хэлээд ч нэмэр алга. Ийм замбараагүй байвал хуульгүй гэдгээ зарлах хэрэгтэй шүү.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Ерөнхийлөгч ямар нэгэн эвсэл холбооны ард байхгүй. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-д зааснаар эвлэлдэн нэгдэх эрхийнхээ дагуу халагдсан цэргүүд ТББ байгууллага эрх нь нээлттэй.

 

 

 

Нэр дэвшигч Д.Ганзориг: Эрх зүйн хүрээнд Монгол Улс нэгдмэл гэдэгт санал нэг байна. Гэхдээ ТББ-уудын үйл ажиллагаа одоо хүчинтөгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд явж байгаа гэж бодож байна. Та цэргийн алба хаагчдыг “Цэргийн нэгдсэн холбоо” байгуулсан гэж асууж байх шиг байна. Үүнтэй холбоотой зарим асуудал нууцын зэрэглэлд ордог учраас хариулах боломжгүй.

 

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Надад Д.Ганзоригоос асуулт асууж, санал хэлэх зүйл алга. Ажлаа сайн хийнэ гэж найдъя. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилогдон ажиллаж байсан А.Ганбат гэдэг хүн уг албыг хариуцаж байгаад 10-аад жилийн өмнө чөлөөлөгдөж, хувийн компанид ажилласан. Гэвч буцаад энэ албан тушаалд томилогдсоныг нь гайхаж байна. Томилогдсон шийдвэрт гарын үсэг зурсан үзэгнийх нь бэх хатаж амжаагүй байхад буцаад өргөдөл өгөх юм. Үүнийг юу гэж ойлгох юм. Гайхашрал төрүүлж байна. Жанжин штабын дарга гэдэг тоглоом хийж суудаг албан тушаал биш. Цэргийн удирдлагыг шууд хэрэгжүүлдэг албан тушаал. Үүнийг л асуугаад байгаа юм. Одоог хүртэл өргөдөл өгсөн учрыг олохгүй байна. Яагаад 10 жил гадуур явсан хүнийг томилчихсон юм. Цаашид битгий ийм зүйл болоосой. Энд хариулт авъя.

Байнгын хороон дарга Т.Аюурсайхан: Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан А.Ганбат яагаад чөлөөлөгдөх болов гэж. Ерөнхийлөгчийн УИХ-д өргөн барьсан албан тоотод А.Ганбат урт хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон талаар дурдсан байна лээ. Тиймээс өөрөө өгсөн өргөдөл дээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэсэн. Албан бусаар авсан мэдээллээ энд дурдах боломжгүй байна.

 

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Уг нь би Жанжин штабын даргаар ажиллаж байгаад хувийн компанид орсон хүнийг буцаан томилсон талаар асуусан юм. Хоёрдугаарт, ер нь анхаарах асуудал их байна. О.Баасанхүү гишүүний яриад байгаа зүйл ноцтой асуудал шүү. Анхааралтай хандахгүй бол болохгүй. Зэвсэгт хүчин гэдэг бол гаднын дайснаас эх орноо хамгаалах хүчин. Дотоодын элдэв шалдав зүйлс хамаагүй. Жанжин штабын дарга, нарийн бичиг байсан хүмүүс генерал хувцас өмсчихөөд фронт гэдэг зүйл байгуулаад явж байгаа нь ноцтой асуудал шүү. Д.Ганзориг оо. Ямар фронт байгуулж хэнтэй тэмцэлдэх гээд байгаа юм. яагаад генерал болсон хүмүүс ийм зүйл болоод явжээ байгаа юм. Өнөөдөр цагдаагийн дарга байж байгаад маргааш нь фронт байгуулаад явах юм уу. Одоо томилогдох хүн анхаарах байх гэж бодож байна. Цэргийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах зэргээр эвлэлдэн нэгдэж болно. Фронт байгуулаад явна гэдэг эрүүл бус үзэгдэл шүү.

Т.Аюурсайхан: Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нэлээд хүлээлттэй томилогдож ажлаа аваад зургаа, долдугаар сар болгоод чөлөөлөгдөж байгаа асуудлыг Байнгын хороонд дээр ярьсан. Мөн нэр дэвшиж байгаа хүнд ч анхааруулж хэлсэн.ямар нэг шалтгаан хэлээд ажил үүргээ өгнө гээд гүйгээд явах юм биш биз гэж асуулт тавихад хангалттай хариулт өгсөн учраас байнгын хороо дэмжсэн.

 

 

Б.Бат-Эрдэнэ: Д.Ганзориг генералыг дэмжиж байна. Даргаар ажиллах шалгуурыг хангасан боловсрон хүчин. Ажил амаргүй гэдгийг та юу эс санахав. Цэргийн анги бүрийн сахилга хариуцлага, дэг журмыг шинэ шатанд гаргахгүй бол хүнд нөхцөлд байдалд орсон асуудал бий шүү. Төрд тангараг өргөсөн цэргийн байгууллагын хүмүүс ухамсрын хувьд сайн ажиллахгүй бол дутагдалтай зүйл их бий шүү. Хүний эрх зөрчигдөх, цэргийн алба хаагчдын эрүүл мэнд, амь нас хохирох асуудал гарч байна. Манай салбарынхан нуух дуртай юм байна лээ шүү. Нуугаад л байвал ужиграад байна. Улс төрөөс хараат бус байх ёстой. Хэн нэгний нөлөөнд ордог шүү.

Б.Пүрэвдорж: Өнөөдөр Батлан хам яам, Жанжин штаб олон улсад үүрэг гүйцэтгэж Монгол Улсын нэр хүндийг дэлхийд тахалж яваа олон улсад Монголыг хүлээн зөвшөөрөх энхийг сахиулах үйл ажиллагааг байнга хийдэг салбар. Танд амжилт хүсье.

 

 

 

 

УИХ-ын гишүүн Л.Болд: Хоёр жилийн өмнө яг энэ өдөр чуулганаас цэргийн алба хаагч байсан Ганзориг Жанжин штабын даргад томилогдохоох дэмжлэг авахаар хэлэлцэж байна. Энэ их хуралд хамгийн олон батлан хамгааллынх сайд бий. Тиймээс Монголын зэвсэгт хүчин энэ их хурлын хувьд хамгийн их дэмжлэг авах, олон асуудлыг нааштай шийдэх бололцоотой гэж харж байна. ялангуяа цэргийн алба хаагчдын нийгмийн хамгаалал, баталгаа асар их ач холбогдолтой.

Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндтэй холбоотой дуулиан их гардаг. Ери нь цэрэг иргэний харилцаа гэдэг зэвсжэгт хүчний хамгийн том оршин тогтнох суурь байдаг. энэ талаар илүү ажиллах шаардлагатай гэдэг нь харагдаж байгаа юм. Цэргээ аль болох иргэдэд ойлгуулах зүйл дээр их зүйлийг хийх шаардлагатай. Учир нь нийгэмд ихээхэн үл ойлголцол бий болсон.

А.Ундраа: Энхийг сахиулах хүчинд та ажиллаж байсан. Энхийг сахиулах нь монгол цэргийн нэр хүндийг олон улсад өргөсөн чухал ажиллагаа гэж хардаг. Саяхан хэд хэдэн сувилагчдын рот явсан. Харин инженерийн Роте явна гэж байсан юу болж байгаа вэ. Мөн таны алсын хараа, бодлогын талаар сонсмоор байна.  

Мөн мөрдэс зүүсэн цэргийн өндөр албан тушаалтан хүн тББ-аар дамжуулан цахим хуудсаар дамжуулан гаргаж буй зарим сэтгэгдлээс харахад “Эх орон дуудаж байна босоцгооё, Өөр аргагүй байдалд орлоо” зэрэг давтаж хэлэмгүй олон хараал байсан. Та “иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх нээлттэй” гэж хэлж байгаа нь тийм ТББ байгуулаад мөрдэс зүүсэн офицерууд энэ дунд ороод “босох цаг боллоо” гэж хэлж байгаа нь зөв гэж хэллээ гэж ойлгох уу?

Д.Ганзориг: А.Ундраа болон О.Баасанхүү гишүүний асуултад хариулъя. Би албан тушаалд томилогдоогүй болохоор энэ миний хувь хүний байр суурь. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанаас бусад ажиллагаанд Зэвсэгт хүчний гэхгүйгээр төрийн цэргийн албан хаагчид энд оролцож байгаа. Эдгээрийн оролцоо олон улсын түвшинд ч үнэлэгдэж байна. Цаашид хөгжүүлэх бодлогын суурь баримт төр засгийн хэмжээнд гарсан. Гэхдээ төсвийн бүрдүүлэлттэй холбоотой асуудалд хүндрэл үүссэн нь үнэн. Гэхдээ төсвийн хүндрэл бэрхшээл гэхээс илүү энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах нэгжээ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны газарт бүртгүүлэхэд бэлэн. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанаас шалгалт ирэхэд нэгжүүдээ шалгуулахад бэлэн. Иймд төр засаг, Их Хурлаас Батлах хамгааллын салбарын төсөв дээр дэмжлэг авах зайлшгүй шаардлагатай.

Харин эвлэлдэн нэгдэх асуудалд цэргийн албан хаагчид тодорхой хэмжээний хязгаарлалттай байдаг. Улс төрөөс ангид байна гэсэн хуулийн заалттай. Таны ярьсан цэргийн өндөр албан тушаалтнууд эх орон дуудахад босоход бэлэн байна гэдэг асуудлыг сайн мэдэхгүй байна. Твитерт тавигдсан зургаас харахад тэтгэвэрт гарсан генерал цолтой иргэд байна гэж хэлж байгаа юм. Түүнээс биш үүргээ гүйцэтгэж яваа цэргийн алба хаагчид нэгдсэн асуудал байхгүй.

Ийнхүү нийт гишүүдийн 76.9 хувийн саналаар Д.Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томиллоо. Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Цогтбаатар: Төр зөв хүндээ зөв цалингаа өгч чадахгүй байна
БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Ө.Шижир: ТӨК-аар дамжуулж улс төрийн томилгоо хийж, намаа санхүүжүүлж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (103.229.120.147)
    Ганзоригоо Монгол цэргийн төрийг самарввал лаааааааншүүүүд сдаааааккккз
    2019 оны 10 сарын 06 | Хариулах
  • zochin (185.39.141.57)
    buzar.nyamdorj.vmhii.shvlsee.bvv.vschvvl..
    2019 оны 10 сарын 05 | Хариулах
  • Bumansan (202.55.191.40)
    Цэрэгийн алба улс төр 2 хоорондоо төө зайтай байх ёстой шүү Ганзориг дарга ???
    2019 оны 10 сарын 05 | Хариулах
  • Ush honzon (1.225.222.179)
    Udahgui tur ergene genaraluud bidnii tald orj bn eneees manangiihan uhetlee aij bn Ta nariin tansaglal udahgui bugd tsaaziin tavtsan huleej bgaa Ard tumen 28 jil hoshgorloo guitsee
    2019 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.126.89.234)
    Манай энэ хэд үхтлээ айж байна. Монгол улсад цэрэг арми, эрдэм шинжилгээний байгууллагууд нэг дугаарт байх ёстой. Зарим нэг хүмүүс арми хэрэггүй ч гэх утгагүй зүйл битгий бич. Монгол батлан хамгаалах салбар, тагнуулын байгууллага болон эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ хэд сайн байвал 76 буруу зүйл хийж чадахгүй.
    2019 оны 10 сарын 05 | Хариулах
  • Батхүү (103.229.123.114)
    Тэнэг Ундраа учраа ч олоогүй л манараад явна Яана даа ийм толгойтой гишүүдтэй улс орон бид чинь. Чамайг шар нунтаг ярьж явахад чинь бид эх орны төлөа унтах нойр идэх хоолоо хасаж зүтгэж явсан юм шүү
    2019 оны 10 сарын 05 | Хариулах
    • Ална шүүүцэргииин гөлбгбөө9
      2019 оны 10 сарын 05
  • Zochin (69.255.15.238)
    Ene Purevdorj gej avilgachin shorond ordoggui yumuu,Ih hurliin gishuun bolchood ooroo Hamgaalttai bolchij dee,Jinhene avlagach hog baigaamdaa
    2019 оны 10 сарын 05 | Хариулах
  • manangiin hoshnogo doloogch baashuu ih aij bnaa hulgaichiin gar hol (64.119.25.34)
    zochin
    2019 оны 10 сарын 05 | Хариулах
  • ZOCHIN (223.38.61.104)
    NYAMDORJ GEDEG HUNIIG MONGOLOOS ZAILUULMAAR BAINA.ARDIIN NAMIIN AH DUU NAR MINI TUSLAACH.MUU NAMRUUGAA TERSELSEN HUGSHIN AALZ
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.108.211)
    овоо буйр суурьтай залуу харагдана. гэвч монголд цэрэг ямар хэрэгтэй вэ? хэнтэй байлдах гэж байдаг вэ?
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (49.0.213.163)
    ЗХЖШын дарга А.Ганбат өөрийн хүсэлтээр чөлөөллөгдөж байгаа биш шүү.Албан бус мэдээллээр мань эр төмөр замаас гэрээний дүнгийн 10% тогшсон гэх. Генерал Гансэлэм бол ЗХний боловсролтой бэлтгэгдэсэн кадр шүү.
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
  • Заагаа (103.57.94.187)
    Энэ нөхөр төмөр замтай л холбоотой хусуулж байгаа байх доо.Тендер нтргүй шууд гэрээ байгуулсан тэр нь нууц нтр гээд хэвлэлээр хальт яваа л өнгөрсөн дөөө
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
  • Заагаа (103.57.94.187)
    Ганбатаа чи олон хүн хоморголон хэлэгдүүсэнээ нээх шудрага юм хийсэн гэж битгий эндүүрээрэй, цаг хугцаа хэн нь хэн байсан гэдгийг харуулаад өгнө.
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (5.77.28.107)
    Ямар их алдаатай бичсэн мэдээлэл вэ? Алдаагүй бичиж болохгүй байсан юм байх даа. Мэдээллээ тавихаас өмнө хянадаггүй юм уу. Зөв бичих дүрмийн алдаа их байнаа
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
  • bold (203.91.116.185)
    Тэр ТББ бгуулаад фронт энэ тэр гээд элийрээд бгаа хоёр гэнэраалы цолыг хураах хэргтэй арай л биш тэнэг юм яриад явна лээ.
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
  • Иргэн (66.181.161.72)
    Энэ фронтыг тэгээд Б.ХУРЦ гэнэрэл удирдах уу айн
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.177.200)
    за амжилт хүсэе. За тэгээд л Гансэлэм мэтийн асуудалтай генералуудыгаа буцааж томилоод л эхэлбэл тэгээд л буруутаад л явна шүүдээ.
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.9.88.162)
    Цэргийн эвсэл, холбоо,фронт байгуулахыг хуулиар хориглох хэрэгтэй.
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
  • ЗОЧИН (64.119.24.206)
    МУНДАГ БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУ БНА.МЭНГЭТ ХАР ХАЖУУД НЬ ЮУ Ч БИЛЭЭ:
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.34.127)
    нямдорж үхтлээ айж.
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
  • Төрийн албан хаагч (79.98.213.82)
    Төрийн албанд эрдэм мэдлэгэтэй хүмүүс ажилладаг. Гэтэл тэдний санал бодлыг хүлээн авдаг газар огт байхгүй. Эсэргүүцэл илэрхийлэх боломж бүүр ч байхгүй. Улс иөрчид нэртэй сургууль соёл төгсөөгүй хэдэн хүмүүс төрийг удирдаж байгаа тул эвлэлдэн нэгдэх нь зөв болов уу.
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
    • Од
      Ер нь бол эр цэрэг үгүй бол эх орн үгүй гэж үг бдаг даа
      2019 оны 10 сарын 04
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
    5 цаг 55 мин
  • Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо
    6 цаг 11 мин
  • Ажил үйлсээрээ амжилт гарган ажиллаж буй залуу офицеруудыг шагнаж урамшуулав
    6 цаг 19 мин
  • НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ
    6 цаг 20 мин
  • Э.Батшугар: Салбарынхаа өмнөөс гэр бүлээс нь уучлал хүсэж байна
    6 цаг 24 мин
  • ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 2.0” ХӨТӨЛБӨРИЙГ ЗАРЛАЛАА
    6 цаг 33 мин
  • Хот нийтийн аж ахуйн байгууллагуудын удирдлагуудтай хуралдлаа
    6 цаг 35 мин
  • Д.Цогтбаатар: Төр зөв хүндээ зөв цалингаа өгч чадахгүй байна
    6 цаг 37 мин
  • БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна
    6 цаг 45 мин
  • ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    6 цаг 48 мин
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
    6 цаг 49 мин
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
    7 цаг 4 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны дэлхийн хамгийн “гоё” 40 хорооллыг нэрлэжээ
    9 цаг 42 мин
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
    9 цаг 48 мин
  • Ө.Шижир: ТӨК-аар дамжуулж улс төрийн томилгоо хийж, намаа санхүүжүүлж байна
    10 цаг 19 мин
  • “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
    10 цаг 25 мин
  • Номын баярын онцлох шинэ номууд
    10 цаг 54 мин
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    11 цаг 27 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    12 цаг 7 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    12 цаг 16 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК