Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: Тэтгэмжээ өгдөггүй эцэг, эхэд туулай зүүлгэн гудамж цэвэрлүүлэх хэрэгтэй

2019-12-05
0
ЖИРГЭХ

Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажлын хэсгийнхэн ажиллаж байна. Энэ хүрээнд хүүхдийн тэтгэмжээ өгдөггүй зугтаадаг эцэг, эхчүүдийг 30 хүртэлх хоногоор цагдан хорих заалт оруулах саналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хүргүүлээд буй. Ингэснээр хүүхдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, эрхийг нь зөрчихөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзсэн учир Зөрчлийн тухай хуульд ийн тусгахаар санал хүргүүлсэн юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Үр хүүхдээ хаяж явсан, эцэг эх үүрэг хариуцлагаа ухамсарлагдаггүй, тэтгэмжээ өгдөггүй асуудал гардаг. Энэ талаарх зохицуулалтыг Зөрчлийн хуульд тусгаж байгаа юм билээ. Хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Монгол Улсад гэр бүл салалт гамшгийн хэмжээнд хүрээд байна. Аливаа улс үндэстний оршин тогтнох гол суурь нь гэр бүл. Тэр дундаа гэр бүлийн суурь хүмүүжил, хөгжил байдаг. Харамсалтай нь, манай улсад нийт 78 мянган орчим ээжүүд өрх толгойлж амьдарч байна. Үүний 90 гаруй хувь нь салалтаас улбаатай байна. Ер нь айл өрхийн амьдралыг авч явах үүрэгтэй эрх хүн ядаж үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой. Шүүхийн шийдвэрийн биелэлтээс харахад үр хүүхдээ хаяж явсан эцэг, эхийн ихэнх нь нөхөн төлбөр төлдөггүй. Тухайлбал, Эрдэнэтэд нэг жишээ гарсан. Эцэг нь хүүхдийн нөхөн төлбөрийг төлнө гээд гурван төлөөгүй. Тэтгэмжээ төлөхийг шаардахад шүүхээр яваарай гэдэг. Шүүх дээр очихоор хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хүүхдийнхээ мөнгийг нэхэхгүй яасан юм бэ гэх жишээтэй. Гэтэл хүүхэд өсөхийн хэрээр зардал нэмэгдэнэ шүү дээ.

Хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй эцэг, эхийг ягаан туулайны хувцас өмсгөөд гудамжинд хог цэвэрлүүлээд зогсоож, хүүхдээ энэрч хайрладаггүй гэдгийг бусдад нь харуулах хэрэгтэй. 1990-ээд оноос өмнө гэр бүлээ хаяж явсан эцэг, эхийг байгууллагаараа хүмүүжүүлж, гэр бүл салалтыг нийгмээрээ жигшдэг байсан. Тэтгэврээ өгөхгүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсан юм. Гэр бүл салалт өндөр байгаа учраас уг асуудалд хатуу шийтгэх ёстой. Тиймээс хуулийн уг зүйл заалтыг хоёр гараа өргөн дэмжинэ.

Ялангуяа гэр бүлээ хаяж явсан эцгийн хувьд өөрийнхөө бүх хөрөнгийг өөр хүний нэр дээр шилжүүлчхээд юу ч байхгүй гэх зэрэг асуудал гарч байна. Тэднийг шахахаар ямар нэгэн аргаар мөнгө нь гараад ирдэг. Тиймээс ээжүүдийн нулмсыг арчиж, нурууг тэнийлгэх цаг болсон. Эх хүн төрөх гэж зовчхоод ганцхан өөрийнх нь хариуцлага мэт өсгөх гэж зовох ёстой гэж. Эрх тэгш л байх ёстой.

-Дэлхийн бусад улсад тэтгэмжээ өгдөггүй эцэг, эхийг албадан хөдөлмөр эрхлүүлж олсон мөнгийг нь үр хүүхэд нь өгүүлдэг юм билээ. Тэтгэмжээ өгөөгүй эцэг, эхийг 30 хүртэлх хоногоор цагдан хорих саналыг холбогдох байгууллагаас гаргасан. Зөвхөн цагдан хорих нь нэг талаар үүрэг хариуцлагыг чангатгаж байгаа мэт боловч хүүхдэд тэтгэмж болоод очихгүй шүү дээ. Тэгэхээр албадан хөдөлмөр эрхлүүлнэ гэж зааж өгөх боломж хэр бол ?

-Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн ажлын хэсэгт намайг оруулсан байна лээ. Гэхдээ ажлын хэсгийн хуралдаан дээрээ мэдээллүүдээ өгөхгүй байгаа. Үндсэн хуульд хэнийг ч албадан хөдөлмөр эрхлүүлэхгүй гэж заасан. Хоёрдугаарт, тухайн хүнийг хорьж байж албадан хөдөлмөрлүүлж болно. Хуульд хэрхэн заахаасаа хамаарна. Ер нь улс орныг ямар нэгэн алт, мөнгө ч юм уу эсвэл, хэн нэгэн улстөрч аврахгүй. Харин иргэд нь ёс суртахуунтай байж, хуулиа дагадаг байвал улс орноо аварна, хөгжүүлнэ.

-Та одонтой ээжүүдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар ярьсан. Тийм боломж хэр юм бэ?

-Одонтой ээжүүдийн тэтгэмжийг 500 мянган төгрөг болгох хэрэгтэй. Дөрвөн хүүхэд төрүүлсэн ээж хамгийн багадаа найман жил ажил хийж чадахгүй. Үүнийг дагаад нийгмийн даатгалын шимтгэл нь автоматаар буурна. Ээжүүд хүүхэд төрүүлснийхээ төлөө төлбөр төлж байгаа юм шиг хохирч болохгүй биз дээ. Өмнө нь хүүхдийн мөнгө гэж хангалттай өгдөг байсан учраас ээжүүд тэр мөнгөөрөө хүүхдээ өсгөчихдөг байсан. Одоо тийм боломж байхгүй. Тиймээс дөрөв буюу түүнээс дээш хүүхэдтэй ээжүүдийг дэмжих ёстой.

-Хар тамхи худалдан борлуулж, ашиг олсон этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгахаар яригдаж байна. Бусад хэрэглэсэн зэрэг этгээдүүдийн хувьд ямар байна гэсэн үг вэ?

-Аливаа улс орны үндэсний аюулгүй байдалд шууд бусаар оюун санааг нь бохирдуулсан террорист зэвсэг хар тамхи юм. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудлыг дөрвөн хэсэгт ангилж үзэж болно. Тухайлбал, зохион байгуулж, тарааж дундаас нь ашиг олох зорилготой этгээд. Хоёрдугаарт, энэ төрлийн бодисны хэрэглээнд өртөж, хамаарал бүхий болсон нэг хэсэг. Гуравдугаарт, хар тамхийг төрийн байгууллага болон иргэд нийгмээрээ жигших ёстой ч хийх ёстой ажлаа хийхгүй шууд бус нөлөөллөөр тэднийг дэмжиж байгаа нэг хэсэг. Дөрөвдүгээрт, хар тамхины асуудлыг бүрэн хяналтандаа оруулж чадахгүй байгаа нэг хэсэг гэж хувааж авч үзэж болно. Эдгээр нь тус тусдаа хуулийн нарийн зохицуулалттай байх ёстой. Хар тамхи худалдан борлуулсан, хэрэглэсэн этгээд төрийн албанд орох ёсгүй. Ялангуяа зохион байгуулагчийг бүх насаар нь хорьдог, хамаарал бүхий этгээдийг нийгмээс тусгаарлаж, хамаарлаас нь гаргах боломжийг зохицуулж ажиллах хэрэгтэй.

Хар тамхи тухайн хүнд хардалтын болон гутралын хэлбэрийн нөлөөллийг бий болгодог. Үүнээс үүдэн амиа хорлох эсвэл хүний амь нас хөнөөх эрсдэлтэй. Нийгэмд ч гэсэн асар их хор хөнөөлтэй гэсэн үг. Манай улсын хоёр хөрш хуулийг яаж сахиж байна. Бид түүнээс хоёр дахин хатуу чанд хуультай байх ёстой. Насанд хүрээгүй хүүхэд хүртэл хар тамхи хэрэглэж байна шүү дээ.

-Бага насны хүүхэд хэрэглэсэн тохиолдолд хуулийн зохицуулалт ямар байх вэ?

-Дээр дурдсанчлан Эрүүгийн хуульд ялангуяа зохион байгуулж, худалдан борлуулах бүлэг байгуулсан байвал насаар нь хорих хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Хар тамхи борлуулдаг бүлэг үүссэн талаар тусгай албадаас мэдээлэл өгсөн. Ер нь бага насны ч бай ч хэн ч хар тамхи хэрэглэсэн бол хар дансандаа оруул л гэсэн үг. Сургалт хүмүүжлийн хичээл явж байна уу, үгүй юу гэдэг дээр эцэг, эхтэй нь тулж ажиллаад хүүхдийг хэзээ дахин хэрэглэхгүй гэсэн итгэл үнэмшил төрнө тэр болтол хяналтандаа байлгах хэрэгтэй.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • z (119.40.98.177)
    Ёстой зөв санаа байна. Нөхөр бид 2 салснаас хойш өөр эмэгтэйтэй амьдраад 1 хүүхэдтэй болоод дахиж салаад, одоо 3дах эхнэртэйгээ дахиад 2 хүүхэдтэй болсон. Энэ нийт 5 хүүхэдтэй болсон боловч ямар ч тэтгэмж төлдөггүй. Яагаад гэвэл өөрийнх нь нэр дээр нэг ч өмч байдаггүй. Дандаа аав, ээж, дүүгийнхээ нэр дээр шижлүүлчихсэн.
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.23.84)
    Эрчүүд нь үүрэг хариуцлага хүлээж чадахгүй, туйлбаргүй болчихсон
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.21.192)
    Ger bul boloh gej yarah heregguig ur hoichdoo oilguulj
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
  • санаа (122.201.23.84)
    Ягаан туулайны хувцастай гудамж цэвэрлүүлэх нь ёс зүйн хувьд маш том ичгүүр болно гэж бодож байна. Манай нөхөр бид 2 гэр бүлээ батлуулаагүй боловч 15 жил хамт амьдарч 3 хүүхдийн эх, эцэг болсон. Гэтэл манай нөхөр намайг зүгээр л 3 хүүхэдтэйгээ хамт гудамжинд гаргасан даа. Би аав ээжийндээ хүүхдүүдээ авч очиж байхдаа ёстой үхмээр санагдаж байлаа. Одоо харин хүүхдүүд маань өсч том болоод намайг халамжлаад сайхан байна
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
  • zochin (122.201.23.84)
    Ёстой зөв санаа байна. Нөхөр бид 2 салснаас хойш өөр эмэгтэйтэй амьдраад 1 хүүхэдтэй болоод дахиж салаад, одоо 3дах эхнэртэйгээ дахиад 2 хүүхэдтэй болсон. Энэ нийт 5 хүүхэдтэй болсон боловч ямар ч тэтгэмж төлдөггүй. Яагаад гэвэл өөрийнх нь нэр дээр нэг ч өмч байдаггүй. Дандаа аав, ээж, дүүгийнхээ нэр дээр шижлүүлчихсэн.
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    5 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    6 цаг 38 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    6 цаг 41 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    6 цаг 45 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    6 цаг 49 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    7 цаг 23 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    7 цаг 26 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    8 цаг 21 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    9 цаг 25 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    9 цаг 35 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    12 цаг 29 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    12 цаг 40 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    12 цаг 56 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    13 цаг 5 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    13 цаг 8 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    13 цаг 12 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    13 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    14 цаг 2 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    14 цаг 58 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    15 цаг 3 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК