Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаяр сонгогдох эрхээ олж авахаар Цэцэд хандлаа

2020-1-15
0
ЖИРГЭХ

Гавьяат хуульч Ц.Шаравдорж болон иргэн Д.Шонхоо нар Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар Цэцэд өргөдөл гаргажээ. Өргөдөлд:  


1. Үндсэн хуулийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Мон­голын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд орол­цож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн  байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, 16.9-д “шууд болон төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ” гэсэн заалтууд нь Монгол Улсын иргэн бүрийн хүний эрх, эрх чөлөөгөө эдлэх ардчилсан зарчим, салшгүй эрхийг тунхаглан зарлажээ. Гэтэл  УИХ-аас Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа, Монгол Улсаас гадаадад ажил хөдөлмөр эрхлэн амьдран сууж байгаа, мөн сурч боловсрон байгаа иргэдийнхээ Сонгуульд санал өгөх эрхийг хангаж зохицуулаагүй орхигдуулсан нь Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн байна.

2. Сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 29.8-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалт оруулсан нь мөн “Сонгох, сонгогдох” эрхийг зөрчөөд зогсохгүй, Цэцийн 2008 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 06-р дүгнэлтэд “Хууль тогтоогч Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулинд нэр дэвшигчид тавих шаардлагад “Ялгүй байх” гэсэн заалтыг оруулснаараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж Эрүүгийн хуулийн тусгай ан­гид заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн улс төрийн эрх буюу УИХ-ын гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг  агуулсан байна.”, “Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Нэрт дэвшигч нь … дараахь шаардлагыг хангасан байна” гээд 27.4.3-т “ялгүй байх“ гэж заасан нь Үндсэн хуулийн 16.9 дэх хэсгийн “ …төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, 21.3-т “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэснийг Улсын Их Хурал Үндсэн Хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн авч, Сонгуулийн хуульд зааж тогтоосон хүний “Сонгогдох эрх”-ийг зөрчсөн заалтыг хүчингүй болгосон, мөн Үндсэн хуулийн Цэцийн энэ дүгнэлт одоог хүртэл хүчин төгөлдөр байтал үл хайхарч, Үндсэн хууль зөрчсөн заалтыг илтэд санаатайгаар дахин оруулж ирж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд халдсан бусармаг явдал, төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай үйлдэл гэж үзэхээс аргагүй байна.

Авилга, албан тушаалын хэрэг ноцтой ч, иргэдийн амь бие, аюулгүй байдал, төрийн тусгаар байдалд нэн хор аюул учруулдаг хүн амь, хүчин, дээрэм, эх орноосоо урвах, төрийн нууцыг задруулах мэт олон хэргүүдийг авч үзээгүй, Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан  мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, эх үүсвэрээ тогтоож чаддаггүй асар их мөнгө, валют, хар тамхины хэргүүдийг огт дурдахгүй, ганцхан “албан тушаалын” гэх хэргийг онцолж байгаа нь дээрх дүгнэлтийг хийхэд хүргэж байна” гэжээ.

Мөн Сонгуулийн тухай хуулиар гадаадад суугаа монголчууд санал өгөх эрхгүй болсныг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Улмаар

1. Монгол Улсын гадаадад байгаа иргэдийнхээ Үндсэн хуулиар тогтоосон, эдлэх ёстой “Сонгох, сонгогдох” эрхийг Сонгуулийн хуульд хуульчлан тогтоогоогүй нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тухай;

2. Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8-р заалтыг хүчингүй болгох өргөдлийг тус тус гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэнэ үү” гэсэн байна.

Оны өмнөхөн УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үеэр Т.Аюурсайхан, О.Баасанхүү нарын гишүүд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглох заалт оруулах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэнийг эцэслэн баталсан билээ.

Уг саналыг хэлэлцэхтэй зэрэгцэн МАХН-ын дарга Н.Энхбаяр Төрийн ордонд ирж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй нартай уулзсан ч тусыг олоогүй юм.

Өөрөөр хэлбэл, хуулийн төслийг парламент эцэслэн баталсан нь МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй улстөрчдийг ирэх сонгуульд нэр дэвшихийг хязгаарлаад буй. Хэдийгээр уг заалтын хүрээнд Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавина гэсэн найдлага Н.Энхбаяр тэргүүтэй хүнд байсан ч Тамгын газрын дарга З.Энхболд тийм асуудал байхгүй гэдгийг онцолсноор энэ асуудал намжсан юм. Нэг үгээр МАХН-ын даргын сонгуульд нэр дэвших эрхээ олж авах эцсийн найдвар болох Цэцэд маргаан үүсгэх эсэх нь цаг хугацааны асуудал байсан ч ийнхүү Ц.Шаравдорж тэргүүтэй хуульчдаар дамжуулан өөрт үлдсэн боломжоо эрэлхийлж эхэллээ. 

МАХН-ын дарга Н.Энхбаярын тухайд ялтайд тооцох хугацаа нь дуусгавар болоогүй гэх үндэслэлээр 2013 оны Ерөнхийлөгчийн, 2016 оны УИХ-ын, 2017 Ерөнхийлөгчийн гэсэн гурван ч сонгуульд нэр дэвших эрхээ хязгааруулаад байсан юм. Харин энэ удаад авлига, албан тушаалын гэмт хэргээр шүүхээс ял ногдуулж байсан гэдэг үндэслэл нь түүнийг дөрөв дэх сонгуульд нэр дэвших боломжийг нь хязгаарлаад байна.

Эцэст нь хэлэхэд гавьяат хууль Ц.Шаравдоржийн Цэцэд гаргасан өргөдлийг хүлээж авах, тэр тохиолдолд хэрхэн шийдвэрлэхээс Н.Энхбаяр даргын сонгуульд нэр дэвших эсэх нь бүрэн хамаарахаар болж байна.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (192.82.74.11)
    Болиочээ. Урьд нь бүх өндөр албан тушаал хашихдаа юу ч хийгээгүй байж одоо юугаа хийх гээд байгаа юм бэ. Энэ хүнээс лав сайн үйл хүлээлтгүй. Эхнэр нь өөгшүүлж хатгаад байдаг юм уу
    2020 оны 01 сарын 17 | Хариулах
  • Zochin (202.126.89.114)
    N.Enhbayar muu hun baijee gej bodyo.Odoo tegeed yamar humuus uls orniig udirdaj baigaa bilee? Edgeer humuus shudarga tsever humuus baisan bol argagui tegj oilgohson.Harin esregeeree adilhan baij yagaad Enhbayariig tulheed baina ve? Teheer dahin gargahaas aigaad baigaa ym shig baih ym.
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • zochin (202.179.31.96)
    stest shudrag uu, shudarga bus uu shalgaltad orj dee.
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • зочин (202.21.125.35)
    За ер нь бол энэ албан тушаалыг үнэлэн зарах асуудлыг хамгийн анх 2000 онд Н.Энхбаяр бий болгосон нь бодит үнэн шүү дээ. Дэд сайд гэдэг орон тоог бий болгож баахан бизнес хийж байсан шуналтай залуусаас 500 сая төгрөг авч тавьсан даа. Монро Уланбаяр, Мөнхоргил, Сү Батболд гээд явж өгнө дөө. Монгол төрийн албан тушаалыг үнэлэн зарах санаа бол Н.Энхбаярынх. Дараагийн асуудал Монголын УИХ-д зөвхөн авилга албан тушаалын хэрэгтэн биш бүх төрлийн гэмж хэрэг үйлдэж шүүхээс ял сонссон хүнийг ойртуулахгүй байж төрийн дархлаа шударга ёс тогтоно. Одоо бол бүгд луйварчин, гэмт хэрэгтэнүүдийн бүлэглэл Монгол улсыг удирдаж байна
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.206.195.52)
    shvvh deer ene hvniig notolj chadaagvi hvcheer yl tulgaal unshtsan mun ih aihiimaa
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • иргэн (202.179.26.95)
    зөнөг тэнэгүүдээ яая гэж байхад энэ нэг ширлэсэн п.... юу хийж улс төр лүү үхэн хатан зүтгүүд байдаг юм бол доо,үр ач байвал тэднийгээ асраад байхгүй бол асрамжийн газрууд энэ мэтийн төгцөгүүдийг үүдний жижүүр нтр-ээр авчихаач ээ,гудманд ТҮК нтр д ажиллавал яадгийн,хүмүүс хүндлээд хог хаяхаа ч байж мэдэхээр
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • бодлын хулгайч (66.181.167.53)
    СОНГОХ СОНГОГДОХ ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ. ХЭРВЭЭ МАНАН ЭНХБАЯР ГЭДЭГ ХҮНЭЭС АЙГААГҮЙ БОЛ СОНГУУЛЬД НЭРИЙГ НЬ ДЭВШҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. ГАРААД ИРВЭЛ АЛУУЛНА ГЭЭД ШАЦГА НЬ ГООЖИЖ БАЙГАА. ЭНХБАЯРЫГ ЯГ ТИЙМ ХЭРЭГ ХИЙСЭН ГЭЖ ШҮҮХЭЭС НОТЛООД ГАРГААД ИРСЭН ЮМ БАЙГАА ЮМ УУ. ДАНДАА ХУДАЛ ШИЙДВЭРҮҮД ШҮҮ ДЭЭ ҮНЭНДЭЭ. АЙГААГҮЙ БОЛ ШУДАРГААР ӨРСӨЛДӨЕ МАНАНГИЙНХАААААААН..............................
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
    • Иргэн
      Яг үнэн шүү.энэ хүн бол цэвэр хэлмэгдсэн шүү.айгаагүй юм бол нэрий нь дэвшүүл.ард түмэн сонгохгүй бол яая гэхэв гомдох юм байхгүй биз.хэрэв сонгогдвол: анхааруулах 1 зүйл байна.эхнэрээ сайн захираарай.гадаад дотоод явах дэлгүүр хоршоо за ер нь хаач явсан хамгаалагч ажилчидаа битгий зовоож шуналтаж юм авахуулж таслагч гэж захимаар байна.
      2020 оны 01 сарын 15
  • Иргэн (202.126.89.214)
    Энхбаяр даргыг дэмжиж байна. Энэ хүнийг нэр дэшүүлэхгүй байх талаар МАН ын хулгайч луйварчид их зүтгэх юм. Яг үнэндээ Энхбаярын идсэн авилга авсан эсэхийг шүүх баталж чадаагұй шүү дээ.
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
    • "Баригдаагүй бол хулгайч биш" гэгчээр үү?? Улсаасаа баян болтлоо баяжсан хүн гэдэг биз дээ? Нэг ч өдөр хувийн бизнес хийгээгүй атлаа шүү!!!
      2020 оны 01 сарын 15
  • zochin (192.82.70.110)
    Enhbayr dargad erhiig n olgoochee arg tvmen MAHAH g demjihgvi n oilgomjtoi bolson shvv dee ta nar yunaas n aigaad baigaa ym be
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • irgenta mini gertaa amar taivan suul daa (192.82.69.98)
    Getee taivamn suudaa ta
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Н.Энхбаяр та албан тушаалаа урвуулан ашигласан, их хэмжээний авилга авсан хэрэгээ цагаатгаж чадвал сонгуульд нэр дэвшинэ, энэ хууль ганц өөрт чинь хамаатай бус , авилга албан тушаалын хэрэгээр ял авсан бүх хүнд хамаатай.Монгол төрд цэвэр хүн очих ёстой гэдгийг жирийн иргэд нам эвсэл хамаарахгүйгээр хүс ч байна , таны өөрийгөө бодсон хүслийг ЦЭЦ дэмжихгүй лболов уу хэрвээ шудрага бол шүү дээ. Ер нь та болиоч яасан их шунал вэ тархи толгой чинь зүгээр үү эх орон ард түмнээ жаахан ч гэсэн бодооч монгол улс таныг дэндүү эрхлүүлсэн шүү одоо биднийг тайван байлга улсынхаа хөгжилд саад тушаа бүү бол наад намаа тараа гишүүд нь гэр орондоо очиг
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
    • Албан тушаалаа урвуулсан ЖДҮ,тендерчин,хүн нухсан ,төсөв зулгаасан саасан,тусгай зөвшөөрөл авсан зөндөө нөхөд сууж байна.Цаашид суухаар санаатай байж байна.Нарийн ярьвал адил адил годил годил,бараг Э-гээс дутахгүй.
      2020 оны 01 сарын 15
    • зочин
      ха ха ха хэдэн ном авч ирсэн нь их хэмжээний авилга болж байна уу: кккккккккккк . МАН-ын УГААДАС долоогч
      2020 оны 01 сарын 15
  • Зочин (66.181.169.70)
    enhbayr ulsiin oriig darsan busad ni or tavisan
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.169.70)
    ene hunii ued tor tsadigtai baijee
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.184.178)
    Энэ зарим хумуус ямар сонин юм бэ хууль бол зовхон энэ хунд зориулан гаргасан шуу дээ Монголд авлагын хэргээр энэ хунээс оор ямарч хун шийдгуулээгуй шуу дээ энэ хун ард тумэнд хэрэгтэй сонгогдох эрхтэй маш олон сайн уйлдэл хийсэн шуу дээ ард тумэн дэмжинэ харин хулгай ч нар дэмжтхгуй байгаа шуу дээ
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (64.119.18.193)
    Энэ хүн 1992 оноос 2009 он хүртэл Монголын төрийн бүх л дээд өндөрлөгт заларч, нэгэн үе хаан мэт хэмжээгүй эрх мэдэлд умбаж байхдаа улс эх орноо өөд нь татахгүй яасан юм бэ?? Гэтэл 2000 оноос төрийн яам, агентлагийн албан тушаалыг мөнгөөр худалддаг жишиг тогтоосон автор нь энэ хүн шүү!!! Одоо төрд орж яах гээд байгаа юм? Өс хонзон л авахаас өөр юу бүтээх юм бэ? Хувийн өс хонзонгоо хувийнхаа журмаар л авдаг юм байгаа биз!
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    6 цаг 45 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    6 цаг 50 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    6 цаг 55 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    7 цаг 1 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    7 цаг 3 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    7 цаг 4 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК