Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4598 4599 4600 4601 4602 4603 4604
  • “Имарт Хороолол салбар”-ын нээлт зарлагдлаа
    2017 оны 9 сарын 22
    ”Скай хайпермаркет” ХХК-ийн ”ИМАРТ” төсөл амжилттай хэрэгжиж 2016 оны 7-р сард анхны дэлгүүрээ нээж байсан бол тун удахгүй 2 дах салбар ”Имарт Хороолол”-ыг нээхэд бэлэн боллоо.

    Нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 9 сарын 29-ний 10:00~11:00 цагийн хооронд болох бөгөөд 11:00 цагт үйлчлүүлэгчдээ хүлээн авах болно.
  • Нийтийн тээврийн салбарт Варшав хоттой хамтарна
    2017 оны 9 сарын 22
    Хотын дарга С.Батболд тэргүүтэй нийслэлийн удирдлагууд 2016 оны 3 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд Европын хотуудад айлчлал хийгээд ирсэн билээ. Энэхүү айлчлалын нэг зорилго нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2020 он хүртэл хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, Европын стандартыг Улаанбаатар хотод нутагшуулах ажлын хүрээнд Европын хотуудын удирдлагуудтай бодитой яриа хэлцэл хийх явдал байсан юм. Хотын даргын айлчлал Польшийн нийслэл Варшав хотоос эхэлж, Варшав хотын дарга хатагтай Ханна Гронкиэвич Валцтай уулзан хоёр хотын харилцааг шинэ шатанд гаргах хүсэлтээ илэрхийлсэн. Хотын даргын энэхүү хүсэлтийг Варшав хотын дарга уриалгахан хүлээн авч, бодит ажлуудыг хамтран хэрэгжүүлнэ гэдгээ амлаж байв.

    Варшав хот нийтийн тээврийнхээ үйлчилгээ, хурд, чанарыг сайжруулах замаар авто машины түгжрэл болон түүнээс ялгарах хорт утаагаа багасгах тал дээр сүүлийн жилүүдэд маш амжилттай ажиллаж, бүс нутагтаа жишиг нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлж чадсан хот гэдгээрээ дэлхий нийтэд танигдаж чаджээ. Варшав хотын дарга хатагтай Ханна Гронкиэвич Валц Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тал дээр хамтран ажиллана гэдгээ ч айлчлалын үеэр мөн илэрхийлсэн.

    Тэгвэл өнөөдөр хоёр хотын даргын айлчлалын үеэр хөндөгдсөн яриа хэлэлцээрүүд биеллээ олж Варшав хотын төлөөлөгчид Улаанбаатар хотод энэ сарын 20-23-ны өдрүүдэд айлчилж байна. Энэ удаагийн айлчлалд Варшав хотын тээврийн удирдах зөвлөлийн дарга Весвав Витек, Тээврийн газрын дарга Мэчисвав Рекснис, Тээврийн газрын хэлтсийн дарга Валдемар Ласек, Хууль эрх зүйн газрын дарга Мария Мотковска, Хууль эрх зүйн газрын орлогч Катажина Маяхжак, Хууль эрх зүйн газрын хэлтсийн дарга Роберт Скжеч нарын бүрэлдэхүүнтэй иржээ.

    Варшав хотын төлөөлөгчид айлчлалын хүрээнд Нийслэлийн тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаа, “Улаанбаатар хотын багц дүрэм боловсруулах төсөл”-тэй танилцах юм байна. Мөн Варшав хотын Тээврийн газрын мэргэжилтнүүд Улаанбаатар хотын тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгдэл” ОНӨААТҮГ-т ирж туршлага солилцох хэлбэрээр хамтран ажиллах, Улаанбаатар хотын тээврийн мэргэжилтнүүдийг Варшав хотод урт, болон дунд хугацааны сургалтад хамруулах ажлуудыг айлчлалын үеэр шийдэх ажээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Хяналтын 13 постонд ажиллаж буй алба хаагчид хулгайн хэргүүдийг илрүүлжээ
    2017 оны 9 сарын 22
    Төв аймгийн Баянчандмань сумын постонд үүрэг гүйцэтгэж байсан хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Чинзориг, замын цагдаагийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Э.Болдбаатар нар Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад эрхэлсэн тодорхой ажилгүй дөрвөн этгээд мансууруулах ургамлыг бэлтгээд тээвэрлэж явсныг илрүүлэн Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газар шалгаж байна.
    Мөн Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт байрлах Тарны гүүрний постонд 2017 оны 09 сарын 17-ны өдөр үүрэг гүйцэтгэсэн Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Баасансүрэн, ЗЦА-ны зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Бямбацэрэн, цагдаа дэд ахлагч О.Мягмарсүрэн нар айлаас хоёр ширхэг дунд гарын мөнгөн аяга, эмээлийн мөнгөн тоног, эрэгтэй хүний мөнгөн бүс зэрэг хулгайд алдагдсан эд зүйлийг авч явсныг илрүүлж, холбогдох цагдаагийн хэлтэст шилжүүлээд байгаа юм.
    Дундговь аймгийн постонд 2017 оны 09 сарын 17-18 ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ш.Цэндбаатар, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Сугардорж, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Болортуяа нар 2016 оны 09 сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан гурван иргэнийг түр саатуулан шалгаж байна.
    Мөн Өвөрхангай аймгийн Тарны гүүрний постонд 2017 оны 09 дүгээр сарын 13 -ны өдөр үүрэг гүйцэтгэсэн Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Баасансүрэн, замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Бямбацэрэн, цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч О.Мягмарсүрэн нар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу зорчиж явсан хүн тээврийн автобусанд шалгалт хийж Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт иргэн Б бусдад хүчиндүүлсэн эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Т гэгчийг олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
    Төв аймгийн Лүн сумын постонд 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Оюунболд, ЗЦА-ны цагдаа зохицуулагч, цагдаагийн ахмад С.Батболд, цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Сэргэлэнбаяр нар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт иргэн Т-ийн “Соната-4” маркийн тээврийн хэрэгсэл хулгайд алдагдан эрэн сурвалжлагдаж байсныг Улаанбаатар хотоос Төв аймгийн Заамар сумаас олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна.
    Төв аймгийн Баянчандмань сумын постонд 2017 оны 09 сарын 16-ны өдөр үүрэг гүйцэтгэсэн Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Эрдэнэбилэг, ЗЦА-ны замын зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Чинзориг, цагдаагийн дэслэгч Х.Мөнх-Эрдэнэ, замын цагдаагийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч М.Ганбат нар Төв аймгаас Улаанбаатар хотруу явж байсан Hino Ranger маркийн ачааны автомашинд Булган аймгийн Сэлэнгэ сумаас гарал үүслийн гэрчилгээгүй 12 куб метр мод тээвэрлэж явсныг саатуулан материалжуулан шалгаж байна гэж ШУУРХАЙ УДИРДЛАГА, АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭСЭЭС МЭДЭЭЛЛЭЭ
  • Хүнсний гол нэрийн барааны үнэ буурчээ
    2017 оны 9 сарын 22
    2017 оны 9-р сарын 20-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.5 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.3 хувиар буурсан байна.
  • Д.Сумъяа, П.Орхон нар наймдугаар сарын шилдэг тамирчин боллоо
    2017 оны 9 сарын 22
    Монголын Үндэсний Олимпийн Хорооноос энэ сараас эхлэн тодруулж буй ”Сарын шилдэг тамирчин” шалгаруулалтын дүн гарч, ялагчдын нэрс тодорлоо. Унгарын Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн МУГТ, Олимпийн наадмын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа болон Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон нар санал асуулгын дүнгээр сарын шилдэг тамирчид боллоо.

    ”Сарын шилдэг тамирчин” шалгаруулах олон нийтийн санал асуулгад нийт 1500 гаруй хөгжөөн дэмжигч оролцсон бөгөөд спортын чиглэлээр дагнан ажиллаж буй сэтгүүлчдийн саналтай нэгтгэгдэн дүн гарсан нь энэ юм. Санал асуулгын дүнгээр өнгөрөгч сард төрсөн дэлхийн аваргууд манлайлж, анхны шилдгүүд болжээ.

    Шалгаруулалтын дүн гарахтай зэрэгцэн Литвийн Клайпейда хотноо явагдаж буй чөлөөт бөхийн армийн ДАШТ-ээс П.Орхон алтан медаль хүртэж, түрүүлсэн сайхан мэдээ ирж, спортод хайртай ард түмнээ ахин нэг удаа баярлуулсныг дуулгахад таатай байна. МҮОХ-оос шилдгээр тодорсон тамирчид уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилтаа дуусган эх орондоо хүрэлцэн ирэх үед шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

    Тухайн сард Монголын спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг дүгнэх, амжилт үзүүлж элэг нэгтнүүдээ баярлуулсан тамирчдаа алдаршуулах, олимпийн хөдөлгөөн, спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий ”Сарын Шилдэг Тамирчин” шалгаруулалтыг МҮОХ-оос сар бүр явуулах юм.

    Есдүгээр сарын шилдэг тамирчин шалгаруулалтанд нэр дэвшигчдийн нар 10-р сарын эхний долоо хоногт тодорхой болох бөгөөд санал асуулгын дүн 10-р сарын гурав дахь долоо хоногт дуусан шилдэг тамирчны нэр тодрох учиртай.
  • Танилц: Дэлхийн хамгийн баян эмэгтэй
    2017 оны 9 сарын 22
    ”Уолмарт”-ын өв залгамжлагч Алис Уолтон дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр тодорлоо гэж ”Бизнес инсайдер” цахим хуудсанд мэдээлжээ.
  • Ц.Сандуй: Миний бие төрийн албыг наймаалцаж, мөнгө босгодог хүн биш
    2017 оны 9 сарын 22
    Хуралдааны үеэр “Би нийслэлийн МАН-ыг удирдаж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд есөн дүүргээс долоод ялагдсан учраас улс төрийн хариуцлагаа хүлээж байна” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр хуралдааныг нээж үг хэлсэн. Түүний хэлсэн үгнээс анхаарал татсан хэсгүүдийг “24 ишлэл” болгон хүргэж байна.
  • Д.Баярсайхан, С.Амарсайхан нар НИТХ-ын даргад нэр дэвшлээ
    2017 оны 9 сарын 22
    НИТХ-ын XI хуралдаанаараа дөнгөж сая НИТХ-ын дарга Ц.Сандуйг өөрийнх нь хүсэлтийн дагуу албан тушаалаас нь чөлөөлсөн бол үргэлжлүүлээд
  • Ц.Сандуйг НИТХ-ын даргаас чөлөөллөө
    2017 оны 9 сарын 22
    НИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан Хангарьд ордонд 12.00 цагт эхэлсэн. Дөнгөж сая Нийслэлийн МАН-ын дарга,
  • Э.Бат-Үүл: НИТХ-ын даргыг нам шийдэж байгаа нь хуучин социализмынхаа үе рүү орж байгаа хэрэг
    2017 оны 9 сарын 22
    Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид яг одоо хуралдаж байна. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “2012-2016 оны хооронд нийслэл Улаанбатаар хотыг Үндсэн хуулийн дагуу НИТХ удирддаг, бодлого, хөтөлбөрөөр хангадаг байсан. 2016 сонгуулиар бий болсон одоогийн НИТХ Үндсэн хуулийн үүргээ биелүүлж чадаагүй.
  • Шинэ хяналтын цэг үйл ажиллагаагаа эхлүүллээ
    2017 оны 9 сарын 22
    Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Өндөр дов” гэх газарт аймгийн төвөөс 4 км-н зайд Замын цагдаагийн байнгын хяналтын
  • Иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөг үргэлжилж байна
    2017 оны 9 сарын 22
    Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн болох Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллага хамтран нийслэлийн 9 дүүрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулж эхэлжээ.
    Энэхүү арга хэмжээний үеэр дээрх байгууллагын төлөөлөгчид хууль сурталчлан таниулахаас гадна иргэдэд хууль зүйн зөвлөгөө үзүүлж байна.
    Өдөрлөг тус бүрт Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ажилтнууд, 2-3 хувь өмгөөлөгч, нэг улсын өмгөөлөгч, нэг нотариатч оролцох юм.
    Өдөрлөгийн хуваарь:
    Хан-Уул дүүрэг – 13-р хорооны Иргэний танхим 2017 оны 09 сарын 21-ний өдөр Пүрэв гариг, Соёлын ордон 2017 оны 09 сарын 28-ны өдөр Мягмар гариг
    Налайх дүүрэг - Иргэний танхим 2017 оны 09 сарын 22-ны өдөр Баасан гариг
    Чингэлтэй дүүрэг – 14-р хорооны Иргэний танхим 2017 оны 09 сарын 23-ны өдөр Бямба гариг
    Багануур дүүрэг – Тамгын газрын 219 тоот 2017 оны 09 сарын 25-ны өдөр Даваа гариг
    Сонгинохайрхан дүүрэг – Чингис Соосэ Их сургуулийн Соёл-Урлагийн заал 2017 оны 09 сарын 26-ны өдөр Мягмар гариг
    Багахангай дүүрэг – Соёлын ордон, Иргэний танхим 2017 оны 09 сарын 27-ны өдөр Мягмар гариг
    Баянгол дүүрэг – Тамгын газрын хурлын танхим 2017 оны 09 сарын 29-ны өдөр Баасан гариг
  • Бичлэг: Ц.Сандуй рүү МАХН-ын гишүүн боодол оймс шидэв
    2017 оны 9 сарын 22
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал эхлэхээс хэдхэн мөчийн өмнө Ц.Сандуй руу оймс шиджээ.
  • МАН Удирдах зөвлөлөө дахин хуралдуулна
    2017 оны 9 сарын 22
    МАН-ын Бага хурлаа ирэх 25-нд хуралдахаар товлосон. Энэ Бага хурлаар шинэ Ерөнхий сайд тодрох юм.
  • НИТХ-ын XI хуралдааныг Ц.Сандуй даргалж байна
    2017 оны 9 сарын 22
    НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр 10.00 цагаас Хангарьд ордонд хуралдах товтой байсан ч дөнгөж сая эхэллээ.
  • “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хамгаалагчид хүний аминд хүрсэн хэрэг шүүх дээр жил дамнаж байна
    2017 оны 9 сарын 22
    ”Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ийн ажилчид нэгнийхээ аминд хүрсэн хэрэг жил гаруйхны өмнө гарч байсан билээ. Тус үйлдвэрийн албан тушаалтнууд хамт архи ууж байгаад нэгнийхээ аминд хүрсэн байдаг. Талийгаач нь тус үйлдвэрт Үйлдвэрийн шугам, сүлжээний хэлтсийн даргын алба хашдаг нэгэн байсан юм.
  • АТГ 405 хүний мэдүүлгийг хяналаа
    2017 оны 9 сарын 22
    Авлигатай тэмцэх газар 2017 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 15-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
  • Сүхбаатарын талбайд номын баяр эхэлнэ
    2017 оны 9 сарын 22
    Жил бүр төв талбайд зохион байгуулдаг ”Номын баяр” энэ сарын 22-23-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Энэ жилийн номын баяр “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриан дор зохион байгуулагдаж байна.



    Өдөрлөг баасан гарагийн 11.40-18.00, бямба гарагийн 11.00-18.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд нээлтийн ажиллагаа есдүгээр сарын 22-ны өдрийн 11.40 цагт болно. Өдөрлөгийн хүрээнд гэр бүлийн уншлагыг дэмжсэн сурталчилгаа, уулзалт, ярилцлага, “Эх хэл, өв соёлоо дээдлэхүй” зөвлөгөө, Тэгш ой тохиож буй зохиолчдын уран бүтээлийн үзэсгэлэн болон уран уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн, “Хүүхдүүдээ дэлгэцнээс аварья” аяны үйл ажиллагаа, номын хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, эцэг эх, хүүхдүүдийг оролцуулсан хөгжөөнт тоглоом “Номын сангийн тухай хууль”-ийн танилцуулга болон номын бэлэг, урамшуулалтай тэмцээн уралдаанууд болно.



    Уг номын баярыг ЕТГ, БСШУСЯ, Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулах юм.



  • “Хоггүй хороо” аян нээлтээ хийлээ
    2017 оны 9 сарын 22
    Хан-Уул дүүргийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгасан. Тус зорилтынхоо хүрээнд нийслэлийн өнгийн тодорхойлогч Хан-Уул дүүрэг нь “ЭКО ДҮҮРЭГ” болох зорилт тавин амжилттай хэрэгжээд явж буй.

    Өнгөрсөн хавар “Хоггүй – Хан-Уул” аян эхлүүлж “Эко дүүрэг” нэрийн хуудастай болсон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар энэ удаад “Хоггүй хороо” хоёр сарын аяны нээлтээ өнөөдөр хийлээ. Тус аяныг эхлүүлсэнээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хоггүй цэвэр орчин нөхцөл бүрдүүлэх, орчны болон агаарын бохирдлыг арилгах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хог хаягдал цэвэрлэх, ачиж тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготойгоор энэхүү аяныг эхлүүлээд байна.

    Мөн хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдэд сурталчлан таниулах, хогийг ангилан ялгах, хороодын үйл ажиллагааг дэмжих зорилготой билээ. Хоёр сар үргэлжлэх “Хоггүй хороо” аян нь Хан-Уул дүүргийн 16-н хороодын дунд болзолт уралдаан зарласан бөгөөд энэхүү аяны үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай манлайлан оролцсон 3 хороог шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм.

    Иймд “Хоггүй хороо” хоёр сарын аяны үйл ажиллагаанд дүүргийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, сургууль, цэцэрлэг идэвхитэй оролцохыг зохион байгуулагч нарын зүгээс уриаллаа гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
  • Өнөөгийн дампуурлын учиг
    2017 оны 9 сарын 22
    Манайхан шинэ Засгийн Газар хүлээгээд тэнэгтээд сууж байна. Шинэ Засгийн Газрыг хүлээхдээ ердөө л хэн хэн сайд болох талаар л цуурч чадаж байна. Адгийн бэртэгчин болсон араншин, хөгийн зээлдмэл гуйлгачин сэтгэлгээнийх нь байж байгаа царай, хүрсэн түвшин нь ердөө л энэ. Мөн чанартаа Засгийн Газар байгуулахын цаана цоо шинэ үзэгдэл хандлага түрэн ирж байгааг бараг хэн ч ярихгүй байна. Энэ тухай өгүүлсү…
4598 4599 4600 4601 4602 4603 4604
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
    15 цаг 10 мин
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
    16 цаг 23 мин
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
    17 цаг 54 мин
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
    18 цаг 10 мин
  • ОХУ-ын тулаанч Сергей Билостенный PFL холбооны хүнд жингийн дэлхийн аварга боллоо
    18 цаг 18 мин
  • Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    18 цаг 52 мин
  • Шинэ дасгалжуулагчийн эхний сорилт эх орондоо...
    19 цаг 8 мин
  • Мэдэгдэл
    19 цаг 8 мин
  • Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
    19 цаг 45 мин
  • Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
    20 цаг 8 мин
  • Израилын цэрэг газын зурваст хамас бүлгийн ахлах командлагчийг устгажээ
    20 цаг 33 мин
  • Дональд Трамп Путин, Ши Жиньпин нартай анх удаа гурван талт уулзалт хийнэ
    21 цаг 17 мин
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
    21 цаг 24 мин
  • Мексикийн хар тамхины нэрт толгойлогч, “боссуудын босс” хочит Мигель Анхель Феликс Гальярдо таалал төгслөө
    21 цаг 36 мин
  • Өөрийн барааг худалдаж авахыг хориглодог Өмнөд Солонгос наймаачин эр
    21 цаг 45 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    22 цаг 1 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    22 цаг 6 мин
  • Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох уу?
    22 цаг 21 мин
  • Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    22 цаг 37 мин
  • Үйл явдал: Хил хамгаалах байгууллагад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт болно
    22 цаг 40 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК