Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5690 5691 5692 5693 5694 5695 5696
  • “Монголын эдийн засгийн форум” болно
    2016 оны 3 сарын 27
    “Монголын эдийн засгийн форум” төрийн бус байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эдийн засгийн чуулган-2016 энэ сарын 30, 31-ний өдрүүдэд Төрийн ордноо хуралдана.
  • Хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд авлигын гэмт хэрэгт холбогдлоо
    2016 оны 3 сарын 27
    Вьетнам. Авлигын асуудлыг мэдээлэх 3 шугам ажиллаж буй 25 хоногийн дотор 330 гаруй дуудлага хүлээн аваад байна хэмээн Авлигын эсрэг хяналт, шалгалтын товчооны дарга Пам Тронг Дат мэдэгдэв. Эдгээр дуудлагын зонхилох хувийг газар эзэмших, ашигт малтмал, татвар, нийгмийн халамж, үйлчилгээ болон эрх мэдлийг урвуулан ашиглахтай холбоотой мэдээлэл эзэлж байна гэжээ.
  • О.Мухтар: Арслангууд маань уянгын хөгжимд дуртай
    2016 оны 3 сарын 27
    Амьтантай тэр дундаа арслантай ажиллах хэцүү. Өдөр болгон бэлтгэл хийж, хажууд нь байж хоолыг нь өгдөг. Хүн биш учраас зан ааш нь хувьсах магадлал өндөр. Одоо ч гэсэн та бүхэн анзаарч байгаа болов уу. Олон хүн ойртоод байхаар уурлаад архирч байна. Тийм учраас сургагчаас өөр хүмүүс хол байх нь зөв. Зарим арслан үзүүлбэрийг их хурдан сурдаг байхад зарим нь сургахад нэлээдгүй цаг хэрэгтэй болдог. Тиймээс хөнгөхөн ажил гэж хэлж чадахгүй.
  • 24 баримт: Зуны цагийн хуваарьт зохицохын тулд кофены хэрэглээг багасгах хэрэгтэй
    2016 оны 3 сарын 27
    Анх Шинэ Зеландын одон орон судлаач Жорж Вернон Хадсон 1895 онд байгалийн гэрлийг ашиглаж, бүтээмжээ сайжруулахыг санал болгож байжээ. Үүний дараагаар Герман, Австри-Унгар зэрэг улсууд 1916 оны дөрөвдүгээр сарын 30-наас эхлэн зуны цагийн хуваарьт шилжих болсон байна.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн нөхөртэй нөхөрлөнө
    2016 оны 3 сарын 27
    Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болно. Бие татвал бурханыг дурьдахуй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн нөхөртэй нөхөрлөнө.
  • Зарим газраар нойтон цас орно
    2016 оны 3 сарын 27
    27-28-нд төв, зүүн зүгийн нутгийн, 30-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 27-нд говь, талын нутгаар, 30-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна.
  • Сурагчдын амралт ирэх 7 хоногт эхэлнэ
    2016 оны 3 сарын 26
    Ерөнхий боловсролын сургуулийн III улирлын амралт ирэх мягмар гараг буюу гуравдугаар сарын 29-наас эхлэх юм байна.



    Бага, дунд, ахлах ангийн сурагчид долоо хоног амарч, дөрөвдүгээр сарын 4-наас хичээлдээ орох юм. Харин хөдөө, орон нутгийн сургуулиудын улирлын амралтыг мал төллөх үеэр эцэг эхдээ туслах, уламжлалт ахуй, соёлоо өвлөх боломжийг нь бүрдүүлж өгөх үүднээс өөрчилсөн.



    Тодруулбал, бага анги буюу I-V анги гуравдугаар сарын 23-нд амарч, дөрөвдүгээр сарын 12-нд орох бол дунд анги буюу VI-IX анги гуравдугаар сарын 23-нд амарч, дөрөвдүгээр сарын 4-нд орно. Харин Ахлах анги буюу X-XII анги гуравдугаар сарын 16-нд амарч, Гуравдугаар сарын 29-нд орох юм байна.

  • “Консонанс” хамтлаг анхны бие даасан тоглолтоо өнөөдөр толилуулна
    2016 оны 3 сарын 26
    Жил бүрийн гуравдугаар сарын 27 бол Дэлхийн театрын өдөр. Энэ өдрийг угтан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ”Consonance-CROSSOVER” тоглолтоор ирэх Бямба, Ням гаригт буюу энэ сарын 26, 27-нд үзэгчдэдээ бэлэг барих гэж байна.

    “Авьяаслаг монголчууд” шоунд амжилттай оролцсон тус театрын залуу уран бүтээлчдээс бүрдсэн “Консонанс” хамтлагийн залуусын анхны бие даасан тоглолт нь ”Consonance-CROSSOVER” юм.

    Энэ тоглолтоороо урлагийн Crossover урсгалыг залуучуудад таниулах зорилготой. Энэ урсгал нь сонгодог дуу, аялгууг олон нийтэд хүртээмжтэй, сонсголонтой байдлаар туурвих арга барил юм.

    Тоглолтын ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Е.Сарантуяа хэлэхдээ “Театрын уран бүтээлчид бид энэ өдрүүдэд Дэлхийн театрын өдөрт зориулсан уран бүтээл дээрээ ид ажиллаж байна. Энэ удаа “Consonance-CROSSOVER” болон балетмейстерүүдийн “4 ӨНГӨ” тоглолтыг цувралаар сонирхуулна. Манай театраас “Нюанс”, “Увертюра” зэрэг хамтлаг төрөн гарсан. Манай театрын залуу уран бүтээлчид болох дуучин А.Наранбаатар, Э.Отгонбат, Г.Дашчанрав нарын “Консонанс” хамтлагийн анхны бие даасан тоглолтыг үзэгч түмэндээ өргөн барина. Эдгээр уран бүтээлч орчин цагийн залуу үеийнхэнд чиглэсэн Crossover урсгалаар бүтээлээрээ туурвидаг. Залуу хосууд маань хүрэлцэн ирж нэгэн оройг сонгодог уралгийн гайхамшгийг мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна. Тоглолтод Италиас уригдан ирсэн удирдаач Роберто Салвалаио оролцоно. Итали, Испани, Франц, Англи болон Монголын алдартай бүтээлүүдийг орчин үеийн хэмнэлд хүргэхээр залуус маань бэлтгэж байна. Эдгээр залуус маань “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэгт оролцож өөрсдийгөө сорьж, нээсэн” гэсэн юм.

    Crossover чиглэлийн гол онцлог нь тухайн уран бүтээлч сонгодог дууны элементүүдийг поп дуунд, эсвэл поп дууны элементүүдийг сонгодог дуунд оруулахдаа өөрийн бүтээлч сэтгэлгээг ашиглан поп хөгжмийг сонгодог хөгжимтэй өвөрмөцөөр хослуулан үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл туурвисан байдаг аж.

    ”Consonance-CROSSOVER” тоглолтын ерөнхий продюсерээр УДБЭТ-ын ерөнхий захирал Ч.Мөнхзул, найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Е.Сарантуяа, ерөнхий зураачаар Г.Ганбаатар, удирдаачаар Италийн Роберто Салвалаио, бүжиг дэглээчээр Э.Эрдэнэжаргал, хөгжмийн найруулагчаар “Чингис хаан” хамтлагийн төгөлдөр хуурч Ц.Байдраг, гэрлийн найруулагчаар D-Light компанийн ерөнхий захирал П.Даваа нар ажиллаж байна. Мөн тоглолтод УДБЭТ-ын симфони найрал хөгжим, балетын жүжигчид, цэнгээнт бүжгийн “Moon dance” хамтлаг болон театрын бусад уран бүтээлчид ажиллах юм.

    Тоглолтын тасалбарын хувьд 30.000, 40.000, 50.000 төгрөгийн үнэтэй бөгөөд УДБЭТеатрын касс болон www.ticket.mn сайт, 1900-1188 утсаар үнэгүй хүргүүлж авах боломжтой аж.
  • ХӨСҮТ-д 412 хүн улаанбурхан өвчнөөр хэвтэн эмчлүүлж байна
    2016 оны 3 сарын 26
    ХӨСҮТ-д 412 хүн улаанбурхан өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна
  • ”Гамлет”-ыг тоглоно
    2016 оны 3 сарын 26
    Жил бүрийн гуравдугаар сарын 27 бол дэлхийн театрын баярын өдөр. Энэ өдрийг угтан Улсын драмын эрдмийн театраас “Сонгодог жүжгийн өдрүүд”-ийг цувралаар тоглож байна. Өнгөрсөн өдрүүдэд У.Шекспирийн “Ромео Жульетта”, М.Сервантесийн “Кихот ноён”, Софокл “Эдип хаан” болон Г.Ибсен “Нора” зэрэг сонгодог жүжгүүдийг тоглосон. Тэгвэл театрын уран бүтээлчид өнөөдрөөс эхлэн У.Шекспирийн “Гамлет” жүжгийг гурван удаа тоглох гэж байна.

    УДЭТ-т

    3.25 - 15.00 ”Гамлет”
    3.26 - 17.00 ”Гамлет”
    3.27 - 17.00 ”Гамлет” тус тус тоглогдоно.

    “Гамлет” чухамдаа дэлхийн утга зохиолын сор болсон бүтээлийн нэг. Эдүгээ цагаас 33 жилийн тэртээ 1979 онд анх УДЭТ-ын алтан тайзнаа амилсан “Гамлет”-ыг энэ удаад үзэгчид магадгүй огт өөр өнцгөөс хүлээн авах байх. Нийгмийн зөрчил, бухимдал, худал хуурмаг, эс бүтэх бүхнийг өөрөөрөө, өөрийн солиорлоор илэрхийлэх Гамлетын дүрийг найруулагч Н.Наранбаатар “Монголын ард түмний саруул ухаан” хэмээн тодотгосон. XXI зуунд техник технологийн хөгжлийг гэрлийн хурдаар хэмжихүйц хэмжээнд хүрсэн ч хүний эх язгуур гэгч зүйл алдагдаж, сайн муу, үнэн худлын дэнсэн дээр сөрөг тал руугаа давамгайлж, материаллаг сонирхол ихтэй, өнгөц, хийсвэр болсон энэ цаг үед “Гамлет” жүжиг тайзнаа тавигдаж байгаа нь цагаа олсон гэдгийг ч тэр онцолж байсан.

    “Гамлет” жүжгийг дэлхийд анх удаа 1601 онд тайзнаа тавьсан гэх түүхэн баримт бий. Тэр цагаас хойш олон орны олон театрт солиотой, хардагч, өшөө авагч гээд тоймгүй олон “Гамлет” амилсан. Харин Монголын үзэгчидтэй уулзах Гамлетыг хамгийн энгийнээр, хамгийн товчхоноор үнэнийг хайгч, үнэний эрэлч гэж найруулагч тодотгсон.

    Та драмын театрт очин ”Гамлет”-н учгийг олоорой.
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд хоёрын зөрчил гүнзгийрч эхэллээ
    2016 оны 3 сарын 26
    Хамгийн сүүлд хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанаас болж Ц.Элбэгдорж, З.Энхболд хоёр бас л ил, далд зөрчилдөж байна. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дарга З.Энхболд Баянхонгор аймагт ажиллахдаа хууль, шүүхийн байгууллагын удирдлагыг ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр томилдог. Би хэнийг ч томилдоггүй.
  • 3, 8 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл энэ сард татвараа төлнө
    2016 оны 3 сарын 26
    3 дугаар сард 3, 8 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана
  • Хаврын улиралд нүүрээ хэрхэн арчилах вэ?
    2016 оны 3 сарын 26

    Хаврын улиралд нүүрээ хэрхэн арчилах вэ?
  • Дэлхийн миссүүд маргааш Монголд ирнэ
    2016 оны 3 сарын 26
    Авьяас чадвар, оюун билэг, гоо үзэсгэлэнгээр дэлхийн олон тэрбум охид, эмэгтэйчүүдэд үлгэр дууриалал болохуйц нүүр царайг тодруулах зорилготой “FACE OF BEAUTY INTERNATIONAL-2016” тэмцээн ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо болно. Энэхүү тэмцээнийг “Мисс Монгол консалтинг” төрийн бус байгууллага төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлээд байна.

    Тэгвэл сардаа 100 гаруй сая хүн шимтэн уншдаг “Missosology” сайтыг үүсгэн байгуулагч, захирал Пави Вэнтура, “Face of Beauty international” тэмцээний ерөнхийлөгч Мила Мануэл нараас гадна ”Face of beauty international 2015” тэмцээний титмийн эзэн болсон Мексикийн гоо бүсгүй Ералди Барраза, дэд байрын эзэн Унгарын мисс Далма Карман нар тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар манай улсад ирэх гэж байна. Тэд ирэх ням гаригт буюу энэ сарын 27-ны өдөр Монгол Улсад газардана.

    Дэлхийд чансаагаараа Miss Universe, Miss World, Miss International, Miss Earth тэмцээний дараа орох FACE OF BEAUTY INTERNATIONAL тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдахаар болсон нь эх орноо дэлхийд сурталчилан таниулах томоохон ажил болоод байна.

    Тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар ирэх зочид болон миссүүд маань ирэх мягмар гаригт ”Туушин” зочид буудалд болох хэвлэлийн хурал болон лхагва гаригт MISSOSOLOGY MONGOLIA загварын шоунд мөн оролцох юм.

    Ийнхүү дэлхийн 70 гаруй орны миссүүд оролцох ”FACE OF BEAUTY INTERNATIONAL-2016” тэмцээний бэлтгэл ажил эхэллээ.

    Miss Mongolia Consulting фэйсбүүк хуудастай хамт байгаарай.
  • Нохойгоо сул тавихгүй байхыг анхааруулж байна
    2016 оны 3 сарын 26
    Нохойгоо сул тавихгүй байхыг анхааруулж байна
  • Өнөөдөр арслан морь унаж наадах гайхамшигтай үзүүлбэрийг тольдоорой
    2016 оны 3 сарын 26
    “Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулдаг “Дэлхийн цирк Монголд 2016” олон улсын циркчдийн хамтарсан тоглолт гурав дахь удаагаа болох гэж байна. Тоглолт энэ сарын 26-наас дөрөвдүгээр сарын 10-ны хооронд үргэлжлэх юм. Хамгийн анхны тоглолт өнөөдөр 15.00 цагт Циркт эхэлнэ.
  • Зуны цагийн хуваарьт шилжлээ
    2016 оны 3 сарын 26
    5031318646
  • Галт тэрэг зуны цагийн хуваариар явж байна
    2016 оны 3 сарын 26
    Энэ сарын 26-ны 02:00 цагаас эхлэн галт тэрэгний хөдөлгөөний зуны цагийн хуваарьт шилжинэ.
    Ингэснээр:
    Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286-р галт тэрэг Улаанбаатараас 10:15 цагт явж Сайншандад 19:57 цагт ирнэ.
    Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285-р галт тэрэг Сайншандаас 21:27 цагт явж Улаанбаатарт 07:35 цагт ирнэ.
    Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн 276-р галт тэрэг Улаанбаатараас 17:30 цагт явж Сайншандад 01:59 цагт ирж 02:49 цагт явж Замын-Үүдэд 07:40 цагт ирнэ.
    Замын Үүд-Улаанбаатар чиглэлийн 275-р галт тэрэг 18:15 цагт Замын-Үүдээс явж Сайншандад 23:15 цагт ирж 23:55 цагт явж Улаанбаатарт 08:55 цагт ирэх юм.
  • Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаан байна
    2016 оны 3 сарын 26
    Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаан байна.
  • Шар усны үерээс сэрэмжлүүлж байна
    2016 оны 3 сарын 26
    Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ
5690 5691 5692 5693 5694 5695 5696
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    51 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    1 цаг 51 мин
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
    2 цаг 24 мин
  • 8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
    2 цаг 42 мин
  • "Өмнөговийн Хүлэгүүд" баг Зүүн Азийн супер лигийн хоёр дахь тоглолтдоо 29 онооны хожигдлоос эргэн ирсэн ч хожигдол хүлээлээ
    3 цаг 20 мин
  • Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
    4 цаг 58 мин
  • 13 жилийн хүлээлтийн эцэст “Grand Theft Auto 6” тоглоом дэлхий даяар нээлтээ хийлээ
    5 цаг 42 мин
  • Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг хийсэн үйлдлийнхээ төлөө геноцидын хэрэгт хариуцлага хүлээх анхны улс болно
    6 цаг 3 мин
  • Японы Кюүшюү аралд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    6 цаг 4 мин
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
    6 цаг 7 мин
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
    6 цаг 13 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын 18 бөх
    6 цаг 21 мин
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
    6 цаг 32 мин
  • Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
    6 цаг 40 мин
  • Зүүн аймгын нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
    6 цаг 49 мин
  • Үйл явдал: Ерөнхийлөгчийг огцрох эсэхийг хэлэлцэх чуулган болно
    6 цаг 54 мин
  • СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
    22 цаг 4 мин
  • Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
    22 цаг 34 мин
  • Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
    23 цаг 1 мин
  • Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
    23 цаг 42 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
24 баримт
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК