Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5713 5714 5715 5716 5717 5718 5719
  • АНЭУ-ын ЭСЯ Улаанбаатарт нээгдлээ
    2016 оны 3 сарын 15
    АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ЭСЯ УЛААНБААТАРТ НЭЭГДЛЭЭ
  • Энэ сард болох томоохон уулзалтууд
    2016 оны 3 сарын 15
    Гадаад хэргийн яамны ээлжит “Мэдээллийн цаг” өнөөдөр зохион байгуулагдав.

    Энэ удаагийн мэдээллийн цагаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ оны 3 дугаар сарын 2-4-ны өдрүүдэд Женев хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Өндөр түвшний хуралдаанд оролцсон, Монгол Улс, Бүгд Найрамдах Колумби Улсын ГХЯ-д хоорондын хоёрдугаар Зөвлөлдөх уулзалт болсон, Монгол Улсад энэ оны 3 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Шадар сайд Владимир Ильич Семашко-гийн хийх албан ёсны айлчлал болон Улаанбатаар хотноо болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт олон улсын семинар, ГХЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны сангаас зохион байгуулах “Сайн засаглал ба байгалийн нөөцийн удирдлагын найдвартай үйлчилгээ”, “Ази дахь ардчилсан шилжилтүүд” сэдэвт олон улсын семинаруудын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

    Түүнчлэн “Дэлхийн Монголчууд” хөтөлбөр, “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”, гадаад улсын иргэд Монгол Улсад зорчих визний нөхцөл болон хилийн чанад дахь Монгол Улсын иргэд хууль зөрчиж байгаа асуудалтай холбоотой сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
  • Монголын зургаан иргэн хулгайн хэргээр гадаадад саатуулагджээ
    2016 оны 3 сарын 15
    Монгол Улсын зургаан иргэн 30 орчим мянган ам.долларын гар утас, эд зүйл, бараа бүтээгдэхүүн хулгайлсан хэргээр саатуулагдсан хэрэг гарчээ.
  • Монгол улс цаазын ялыг бүрэн хасчээ
    2016 оны 3 сарын 15
    Мөн тэрбээр ГХЯ-наас зохион байгуулахаар төлөвлөж буй гурван том арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

    ГХЯ-ны дэргэдэх Олон талт хамтын ажиллагааны сангаас энэ сарын 16-17-нд “Байгалийн нөөцийг ашигтай зарцуулах нь” сэдэвт олон улсын семинар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Уг семинарт Киргиз, Афганистан зэрэг орны Уул уурхайн сайд нар оролцох аж. Семинарын үеэр Монгол Улс уул уурхайн салбарын бодлогоо танилцуулахаас гадна эдгээр орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх томоохон ач холбогдолтой болно хэмээн ГХЯ үзэж байгаа юм.

    Монгол Улс Зүүн Хойд Азид тулгамдаж байгаа аюулгүй байдлын асуудлыг эв зүйгээр зохицуулах Олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах зорилгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улаанбаатарын яриа хэлэлцээр”-ийг санаачилсан билээ. Уг санаачилгын хүрээнд энэ сарын 17-18-нд “Зүүн Хойд Азийн Эрчим хүчний хэлхээ холбоо” олон улсын семинар болно. Семинарт БНАСУ, БНСУ, БНХАУ, Япон Улсын судлаачид оролцох юм.

    Түүнчлэн энэ сарын 21-22-нд “Ази дахь ардчилсан шилжилт” олон улсын семинар зохион байгуулах юм байна. Уг хуралд Афганистан, Лаос зэрэг 10 орны төлөөлөгч оролцох аж. Монгол Улс энэ онд Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнг даргалж байгаа юм. Энэ хүрээнд Монгол Улсын ардчилсан нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг ардчиллын замаар хөгжиж буй орнуудтай хуваалцах, туршлага солилцох зорилгоор уг семинарыг зохион байгуулах болжээ.
  • Мьянмарын парламент Ерөнхийлөгчөө сонгох санал хураалт явууллаа
    2016 оны 3 сарын 15
    Мьянмарын парламент Ерөнхийлөгчөө сонгох санал хураалт явууллаа
  • Улаанбурхан өвчнөөс сэргийлэх аргууд
    2016 оны 3 сарын 15
    Сүүлийн үед Улаанбурхан өвчний дэгдэлт газар авсаар байгаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар 9383 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 1890 хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
  • 1500 бизнес эрхлэгчид МАН-ын бүлэгт хандлаа
    2016 оны 3 сарын 15
    1500 бизнес эрхлэгчид МАН-ын бүлэгт хандлаа
  • Манай гаригийн хамгийн үсэрхэг охин
    2016 оны 3 сарын 15
    Манай гаригийн хамгийн үсэрхэг охин
  • Улаанбурхан өвчний 9383 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    2016 оны 3 сарын 15
    Эрүүл мэнд спортын яаманд өнөөдөр нийслэл, дүүргийн эрүүл төвийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож томуу, томуу төст өвчин болоод улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой асуудлаар ярилцлаа.
  • Малчдад 10 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ
    2016 оны 3 сарын 15
    Монгол Улсын Засгийн газар мал аж ахуйн үйлдвэрлэл, борлуулалтыг дээшлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэн экспортыг дэмжих, малчдын амьдрах нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор малчдын зээлийн хүүгийн ачааллыг бууруулах бодлогыг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн. Энэхүү бодлогын хүрээнд Засгийн газрын 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 90 тоот тогтоолын дагуу Төрийн банк 17.411 малчны зээлийн жилийн жигнэсэн дундаж хүүг 29.5 хувь байсныг 18 хувь буюу сарын 1.5 хувь болгон бууруулжээ.
  • Дэлхийн хамгийн айдас хүйдэс төрүүлэм гүүр
    2016 оны 3 сарын 15
    Дэлхийн хамгийн айдас хүйдэс төрүүлэм гүүр
  • Шүүх М.Баярмагнайг 100 сая төгрөг залилсаныг тогтоожээ
    2016 оны 3 сарын 15
    “Маск” продакшны жүжигчин Магсаржаламын Баярмагнай нутаг нэгтнээсээ 100 сая төгрөг залилсан гэх мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сард олон нийтийн дунд дуулиан тарьсан.

    Тодруулбал, түүнийг хоёр жилийн өмнө нутаг нэгтнээсээ 100 сая төгрөг зээлчихээд өнөөдрийг хүртэл буцааж өгөхгүй, зугатаасаар байгаа гэсэн юм. Тэгвэл уг хэргийг саяхан Хан-Уул дүүргийн тойргийн шүүхэд хэлэлцжээ. Анхан шатны шүүхээс М.Баярмагнайг иргэн Д.Цогтбаатараас авсан “100 сая төгрөгөө эргүүлэн төлж, хохирлыг нь барагдуул” гэдэг шийдвэрийг гаргасан байна. Харин жүжигчин М.Баярмагнай одоогоор 100 сая төгрөгөө эргүүлэн төлөөгүй байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхэд хандах хүсэлтэй байгаа аж.

    Ямартай ч “Би хүн залилаагүй. Харин өөрөө залилуулчихаад байна” хэмээн ярьж байсан олны танил жүжигчний үйлдлийг хууль бус гэж шүүхээс нотоллоо

    М.Баярмагнай өмнө нь “100 сая төгрийг ах нь ганц рекламанд тоглоод өгнө. Наадах чинь надад юу ч биш. Доод тал нь 30, 40 сая төгрөгөөр тоглодог” гэж ярьж байжээ. Гэтэл одоог хүртэл хүний хохирлыг барагдуулахгүй байгаа нь жүжигчин, М.Баярмагнайн нэр хүндийг улам унагаж байна.

    Нөгөөтэйгүүр олны хайр хүндэтгэлийг хүлээсэн алдартай жүжигчин бусдаас зээлсэн мөнгөө өгөлгүй луу унжиж шүүх цагдаагийн хаалга татаж буй нь урлагийн хүнд баймааргүй ёс зүйгүй авир. Нэгэнт буруутай нь шүүхээр тогтоогдсон байхад бусдын хохирлыг барагдуулахгүй хэмээн зөрүүдэлж яваа нь М.Баярмагнайг ямар эр хүн болохыг бусдад таниулж байх шиг.

    Уг нь М.Баярмагнай гүндүүгүй сайхан монгол эр бас олон мянган үзэгчдийн буянаар муугүй амьдардаг гэдэг. Гэтэл хүний мөнгө залилчихаад буцааж өгөхгүй гэж авирлаж буй нь өөрийнхөө нэр хүндийг улам шалбаагтай хутгаж байгаагаас ялгаа алга. Нэр хугархаар яс хугар гэдэг дээ.

    24tsag.mn


  • Монгол охины найруулсан кино дахин шагнал хүртлээ
    2016 оны 3 сарын 15
    Монгол охины найруулсан кино дахин шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийв
    2016 оны 3 сарын 15
    УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2016.03.15/ мэдээлэл хийв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудсан талаараа өмнө нь мэдээлж байснаа дурдаад, “ТВ5” телевизийн зүгээс Хот тосгоны эрх зүйн байдлын тухай болон бусад хуулийн төслүүдийн талаар мэтгэлцээн явуулахад татгалзах зүйлгүй хэмээн мэдэгдсэнийг сэтгүүлчдэд дуулгалаа.
  • Интернетийн хурд нэмэгдэж, хот, хөдөөд үнийн зөрүү ариллаа
    2016 оны 3 сарын 15
    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг”-аар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт ажиллах үеэрээ интернэтийн үйлчилгээг ижил, үнэ тарифаар хүргэх нөхцөлийг бүрдүүлж, орон нутгийн иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах талаар холбогдох арга хэмжээ авч, энэ сарын 15-ны дотор хэрэгжүүлж эхлэхийг тус газрын дарга Ц.Жадамбаад даалгасан.
  • Монголбанк 6.0 сая ам.доллар нийлүүлэв
    2016 оны 3 сарын 15
    2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2043.33-2046.92 төгрөгийн ханшаар 12.9 сая ам.доллар худалдан авах, 2045.00-2046.00 төгрөгийн ханшаар 7.0 сая ам.доллар зарах, 313.90-314.82 төгрөгийн ханшаар 40.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна.
  • Солонгосын аврагчидтай хамтарсан сургуулилт хийжээ
    2016 оны 3 сарын 15
    Сөүл хотын Аврах ангийн захирагч Ким Жэи Хаг тэргүүтэй төлөөлөгчид гуравдугаар сарын 7-11-ний өдрүүдэд нийслэлийн Аврах ангийн захирагчийн урилгаар тус ангид зочиллоо.
  • Э.Эрдэнэжамъяан: Л.Цог, Г.Шийлэгдамба нар хор хутгагч шулам
    2016 оны 3 сарын 15
    МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр намынхаа дарга Н.Энхбаярын ялтай тооцох хугацаа нь хууль эрх зүйн хувьд дуусгавар болсон бөгөөд АТГ-аас гаргасан бичиг нь хууль зөрчсөн гэж мэдэгдлээ. АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярын ял 2017 оны 9-р сард дуусгавар болно гэж мэдэгдсэн. Гэвч 2009 болон 2015 оны өршөөлийн хуулиар Н.Энхбаярт холбогдсон хэргийг өршөөлд хамруулж ялтнаар тооцох хугацааг нь хэрэгсэхгүй болж байгаа гэлээ. Мөн энэ үеэр Г.Шийлэгдамба болон Л.Цогийг намаасаа урвасан хор хутгагч шулмас гэсэн юм. МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан хэлэхдээ “Г.Шийлэгдамба өөрийнхөө арьсыг хамгаалах гэж авсан авилгалаа Н.Энхбаяр дарга руу бухсан адгийн авилгач, харин Л.Цог Н.Энхбаяр даргаас өөрөө нэг сая доллар нэхчихээд өөрөөс нь нэхсэн мэтээр гүтгэж байгаа арчаагүй шантаачлагч” гэлээ.
  • Бензин цацаж гал тавьснаас хоёр иргэн түлэгджээ
    2016 оны 3 сарын 15
    Баянгол дүүргийн долдугаар хороо ”ГССҮТөвд Төв аймаг Заамар сумаас түлэгдсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ.
  • Хүүхдийн номны агуулгад шалгалт хийв
    2016 оны 3 сарын 15
    Хүүхдийн номны утга агуулгад хяналт шалгалт хийлээ
    2014 оны 06-р сарын 03 ны өдөр

    Хүүхдийн номны утга агуулгад хяналт шалгалт хийлээ

    Сургуулийн өмнөх насны болон бага ангийн хүүхдэд зориулсан ном, зурагт хуудасны агуулга хүүхдийн бие бялдар, нас сэтгэхүйн хувьд тохиромжгүй байна гэсэн гомдол тус газарт удаа дараа ирсэн учир ШӨХТГ-аас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотод байрлах номын худалдааны дэлгүүрүүд болох “Мажестик”, “Интерном”, “Мирном”, “Аз орчлон” дэлгүүрүүдийн нийт 253 ширхэг монголын хүүхдийн зохиолчдын номыг нягтлан үзэж, бага насны хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх магадлалтай, зөрчилтэй байж болзошгүй 32 ширхэг номыг түр хураан дүн шинжилгээ хийлээ. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулан гаргаж буй номуудад хэвлэгдэн гарахаас өмнө хяналт хийж, зөвшөөрөл олгодог эсэх талаар тодруулга авч, Сургуулийн өмнөх насны хүүхдийн номуудын доторх утга агуулга, зураг дүрсэнд хяналт тавьсны үндсэн дээр захиалагчийн захиалгыг гүйцэтгэдэг эсэх талаар ”Содпресс” ХХК, ”Ном Хур” ХХК, ”Мөнхийн үсэг” ХХК хэвлэлийн үйлдвэрүүдээс мэдээлэл авч тус тус ажиллалаа.

    Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил

    Сургуулийн өмнөх насны болон бага ангийн хүүхдэд зориулсан ном, зурагт хуудас нь Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажлыг нийслэлийн дөрвөн номын дэлгүүрүүдэд хийж гүйцэтгэхэд дараах зөрчлүүд илэрлээ. Үүнд:



    1. ”Интер” номын дэлгүүр

    Г.Уянгазул эмхэтгэсэн ”Хүүхдийн хөгжилтэй яриа-цуврал 1” номын зөрчлүүд:

    Ойн амьтад архи ууцгааж байгаа тухай
    Хадам эхэд хортой мөөг өгч байгаа, шүдийг нь цөм цохисон тухай
    Нөхөртөө хортой хоол өгч байгаа тухай
    Багш, сурагчид нийлээд тамхи татсан тухай
    Хулгайг өөгшүүлж байгаа тухай
    ДОХ-ын талаар гэх мэт.



    Интернэтэд тавигдсан хүүхдийн номтой холбоотой шүүмжлэл:

    ” Г.Уянгазул эмхэтгэсэн Хүүхдийн хөгжилтэй яриа” номонд хүүхдэд муу үлгэр дуурайлал үзүүлэхээр онигоонууд ихээр агуулагдсан байв. Тухайлбал: ”Ойн амьтад архи уухаар болж хамгийн царай муутайгаа архинд явуулахаар болов...”, ”Гудамжинд залуухан бүсгүй нэгэн эр дээр очоод: - Уучлаарай, та миний хүүхдүүдийн нэгнийх нь эцэг бололтой, -Уучлаарай..., Санаа бүү зов би багш хүн л дээ” гэх мэтээр үргэлжилнэ. Хүүхдийн хөгжилтэй яриа лав ийм байхгүй байх.

    2. ”Аз-Орчлон” номын дэлгүүр

    Г.Сарнай зохиогчийн ”Ид шидийн илд” номын зөрчил:

    11-р ангийн сурагч багштайгаа хайр сэтгэлийн холбоотой болж, үнсэлцэж төгсдөг тухай бичигдсэн байв.

    3. ”Мир Ном” номын дэлгүүр

    ”Дээрэмчин хүргэн” номын утга агуулга нь ёс суртахуунд үл нийцсэн, зохиогчийн зөвшөөрөл авсан гэх боловч зохиогчийн нэрийг дурдаагүй байв.

    Хүүхдэд зориулсан цуврал ”Онигоо”-ны номын утга санаа нь хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөхөөр байв. Тухайлбал:

    Архи, пиво болон архидалтын талаар онигоо нилээд их хувийг эзэлж байна.
    Анааш: Урт хүзүү ч мөн сайхан шүү. Архи уухад хоолойгоор явж байгаа нь халуун оргиод л мөн сайхан шүү гэж гэнэ.

    4. ”Мажестик” номын дэлгүүр

    ”Монгол ардын 100 үлгэр” цуврал номын зарим хуудаснууд давхардсан байв.



    Иймд хүүхдийн ном, хэвлэлүүдэд зохиогчийн талаарх мэдээллийг оруулаагүй болон номын хуудас давхардсан байдал нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүлийн 5.1 дэх хэсэгт ”Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл... шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэж заасныг зөрчсөн байна.

    Хүүхдийн номын доторх утга, агуулга нь хүүхдийн ёс суртахуун, хүмүүжилд үл нийцэхээр байгаа нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.6-д ”хүнлэг ёс, ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн бол зүй бус зар сурталчилгаанд тооцно”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д ”Хүүхдийн хөгжилд хохирол учруулах үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх, хүмүүжил, ёс суртахуунд нь сөрөг нөлөө үзүүлэх мэдээлэл тараах, хүчирхийлэл, садар самууныг сурталчлах зэрэг үйл ажиллагаа явуулахгүй байх” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

    Дээрх дөрвөн номын дэлгүүрийн номуудын нийтлэг зөрчил нь номын зохиогчийн талаарх мэдээлэл, аль насны хүүхдэд зориулагдсан, хэзээ хэвлэгдсэн зэрэг мэдээллийг оруулаагүй байв.

    Түүнчлэн сургуулийн өмнөх насны бага балчир хүүхдүүдэд зориулан шинээр гаргаж буй номонд Засгийн газраас тавих хяналт байдаггүй бөгөөд хэвлэлийн зарим томоохон үйлдвэрүүд захиалагчийн шинээр хэвлэлтэд оруулах номыг өөрсдийн ажилтнуудаар 2-3 удаа шүүлтүүрээр оруулж, эцэст нь хэвлэдэг гэх боловч хүүхдийн хөгжил, хүмүүжилд сөрөг нөлөөтэй, стандарт шаардлагад нийцэхгүй номууд худалдаанд гарсаар байна.

    Цаашид авах арга хэмжээний санал

    1. Сургуулийн өмнөх насны бага ангийн хүүхдэд зориулан гаргаж буй номуудад тавигдах хяналтыг сайжруулах зорилгоор зохиогч номоо хэвлүүлэх тохиолдолд холбогдох газраар номоо хянуулж, зөвшөөрөл олгох талаар журам боловсруулж мөрдөх саналыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлэх.

    2. Хэвлэлийн үйлдвэрүүд болон номын дэлгүүрүүдэд хүүхдэд зориулсан номыг хэвлэх буюу худалдахын өмнө тавигдах шаардлагыг тусгасан зөвлөмжийг боловсруулж хүргүүлэх.

    3. Хяналт шалгалтын ажлын явцад илэрсэн зөрчилтэй номуудын зохиогчид, хэвлэлийн компанийн удирдлагуудад албан шаардлага хүргүүлэх.
5713 5714 5715 5716 5717 5718 5719
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    11 мин
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    40 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    1 цаг 53 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    2 цаг 53 мин
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
    3 цаг 26 мин
  • 8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
    3 цаг 44 мин
  • "Өмнөговийн Хүлэгүүд" баг Зүүн Азийн супер лигийн хоёр дахь тоглолтдоо 29 онооны хожигдлоос эргэн ирсэн ч хожигдол хүлээлээ
    4 цаг 22 мин
  • Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
    6 цаг 0 мин
  • 13 жилийн хүлээлтийн эцэст “Grand Theft Auto 6” тоглоом дэлхий даяар нээлтээ хийлээ
    6 цаг 44 мин
  • Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг хийсэн үйлдлийнхээ төлөө геноцидын хэрэгт хариуцлага хүлээх анхны улс болно
    7 цаг 5 мин
  • Японы Кюүшюү аралд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    7 цаг 6 мин
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
    7 цаг 9 мин
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
    7 цаг 15 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын 18 бөх
    7 цаг 23 мин
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
    7 цаг 34 мин
  • Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
    7 цаг 42 мин
  • Зүүн аймгын нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
    7 цаг 51 мин
  • Үйл явдал: Ерөнхийлөгчийг огцрох эсэхийг хэлэлцэх чуулган болно
    7 цаг 56 мин
  • СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
    23 цаг 6 мин
  • Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
    23 цаг 36 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
24 баримт
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК