Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6007 6008 6009 6010 6011 6012 6013
  • Н.Энхбаяр: Г.Шийлэгдамба бол жирийн л нэг томоотой залуу
    2015 оны 11 сарын 06
    Эрүүл мэнд, спортын сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг лхагва гаригийн орой авлигын хэргээр баривчилсан талаар манай сайт цаг алдалгүй мэдээлсэн. АТГ-ын 30 гаруй байцаагч түүний өрөөнд нэгжлэг хийж, гүйцэтгэх ажиллагаа явуулсан талаар МАХН-ынхан онцлоод байгаа. Түүнийг урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа бөгөөд хамт байцаагдсан нэр бүхий таван иргэнийг одоогоор гадуур байцааж байгаа юм.
  • МАН, МАХН нэгдвэл АН-ын концерт өндөрлөнө
    2015 оны 11 сарын 06
    Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН, МАХН-ынхан нэгдэх нь бараг тодорхой болсон асуудал гэнэ. Уржигдар орой тус хоёр намын ахмадууд хамтдаа МАН-ын дарга М.Энхболдод өргөх бичиг өргөн барьсан. Өргөх бичгийн утга нь хоёр намыг нэгтгэх тухай байв. МАН-ын дарга М.Энхболд “Судалж үзье. Ойрын хугацаанд шийдвэрлэе” гэсэн утгатай хариултыг өгсөн юм. Үүний дараа буюу өчигдөр өглөө тус хоёр намын дарга нар болон Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт болохоор товлогдож байжээ. Гэтэл тэр уулзалтад оролцох нэг хүнийг нь баривчилж орхисон нь энэ.
  • Улаан нохой өдөр
    2015 оны 11 сарын 06
    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насан бүтээл хийгээд хишиг даллага дуудуулах, өглөг өгөх, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, сүм, дуган, суврага босгох хийгээд мод, шорооны үйл хийх, эрэл эрэх, хураан цуглуулах бүхий л үйлд өлзийтэй сайн. Бэрийн үйл, үнэт эдлэлийг гадагш өгөх, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийхэд муу. Өвчин болвол машид сэрэмжилж, хянамгай бай. Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ. Нүд татвал эцэг, эхэд айхуй шалтгаан ирэх, баруун чих хангинавал бүсгүй хүмүүнтэй маргалдана. Зүүн чих хангинавал идээ, ундаа олдоно. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Энэ өдөр хэрээ дуугарвал дээд угсаат хүмүүний хэл ам ирэх. Тагнай эрвэгнэвэл хэрүүл тэмцэл болно. Хөлийн мах татвал буянтай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нүд бүрэлзэнэ.
  • Улаанбаатарт 2 хэм хүйтэн байна
    2015 оны 11 сарын 06
    2015 оны 11 дүгээр сарын 05-ны 20 цагаас 11 дүгээр сарын 06-ны 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Увсын баруун, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 15-20 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.
  • Төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
    2015 оны 11 сарын 05
    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2015.11.05. Пүрэв гараг/ хуралдаан 10 цаг 29 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
  • Улз голын гүүр ашиглалтад оржээ
    2015 оны 11 сарын 05
    Дорнод аймгийн Дашбалбар Улз голын модон гүүрийг сэргээн засварлах ажил дуусч, ашиглалтад оржээ. Ажлын гүйцэтгэлийг гурван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хүлээн авсан байна.

    Тус сумын ИТХ-ын 2015 оны 14 дүгээр хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 2015 оны хөрөнгө оруулалтад нэмэлт өөрчлөлт оруулж Улз голын гүүрийг сэргээн засварлах ажлыг баталсан байна. Энэ ажлын хүрээнд сумын үнэлгээний хорооноос Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ”Улз голын модон гүүрний засварын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ. Уг гүүрний ажлыг ”Амжилтын үндэс” компани гүйцэтгэсэн байна.
  • З.Баянсэлэнгэ: Хийсэн хэрэг байхгүй тул шалгуулахад бэлэн байна
    2015 оны 11 сарын 05
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/Pq4W2RiLG_M” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • АСЕМ-ын гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцож байна
    2015 оны 11 сарын 05
    АСЕМ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА PDF Хэвлэх И-мэйл
    2015 оны 11-р сарын 05, Пүрэв гариг, 13:56

    Ази, Европын уулзалт (АСЕМ)-ын Гадаад хэргийн сайд нарын 12 дугаар уулзалт Люксембургийн Их Гүнт Улсад 11 дүгээр сарын 5-ны өдөр эхэллээ. “АСЕМ: Тогтвортой, аюулгүй ирээдүйн төлөө хамтын ажиллагаа” сэдвийн дор хоёр өдөр үргэлжлэх энэхүү хуралдаанд Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

    ОХУ, БНХАУ, БНФУ, БНСУ, ХБНГУ, БНЭУ, Европын Холбоо, АСЕАН зэрэг Ази, Европын гишүүн нийт 53 орноос Гадаад хэргийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын түвшинд тус хуралдаанд оролцож байгаа нь энэхүү арга хэмжээний ач холбогдлыг харуулж байна. Ирэх онд АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг эх орондоо хүлээн авах манай улс арга хэмжээний гол зочдын нэг болж байгаа юм.

    Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн Люксембургийн Их Гүнт Улсад 11 дүгээр сарын 04-ний өдөр хүрэлцэн ирж, Европын Комиссын Гадаад хэрэг аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгч Ф.Могерини, Европын хөрөнгө оруулалтын банкны захирал Б. Хойер нартай тус тус уулзав. Мөн тэрээр Ази, Европын сангаас зохион байгуулж буй Залуу удирдагчдын уулзалтад оролцсон төлөөлөгчидтэй уулзав.

    Сайд Л.Пүрэвсүрэн өнөөдөр Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрсдлийг бууруулах менежмент ба тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөр, Ази, Европын Холбоо ба АСЕМ-ын ирээдүй зэрэг хуралдаанд оролцож үг хэлэхээс гадна хоёр талын уулзалтууд хийнэ.

    Хуралдааны хоёр дахь өдөр манай улс өөрийн үндэсний урлаг, өв соёлыг нийт зочид, төлөөлөгчдөд сурталчлах Монголын соёлын арга хэмжээг зохион байгуулах юм.

    АСЕМ нь Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтран ажиллах зарчмын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд, иргэний нийгэм, бизнес эрхлэгчдийн сонирхсон асуудлаар санал солилцож, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр нь болдог юм.
  • “Улаанбаатарт үйлдвэрлэв - 2015” үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-22-ны өдрүүдэд болно
    2015 оны 11 сарын 05
    Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс жил бүр жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгч захиалагчтай холбож өгөх зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. “Улаанбаатарт үйлдвэрлэв - 2015” үзэсгэлэн худалдаа энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болох бөгөөд тус үзэсгэлэнд нийслэлийн 140 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр оролцох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Онцгой байдлын хэлтэстэй хамтран сургалт хийжээ
    2015 оны 11 сарын 05
    Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн прокурорын газруудаас Дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны А/63 тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийг хангах түүнчлэн прокурор, ажилтнуудын Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, гал түймэрээс урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн гамшгийн үед аюулгүй байдлаа хангах мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилгоор Онцгой байдлын хэлтсийн сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Тамираар хичээл заалгав

    Дүүргийн Онцгой байдлын хэлтэст гал унтраах ажиллагаанд хэрэглэж байгаа орчин үеийн машин техник, багаж хэрэгслийг хэрхэн ашиглаж байгаа талаар Прокурор, ажилтнуудаар практик дадлага хийлгэн үзүүлж, тэдгээртэй танилцах ажлуудыг дотоод ажлын өдрөөр зохион байгуулжээ.

    Мөн дээрх хоёр Дүүргийн Прокурорын газрын Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг практикт хэрхэн хэрэгжүүлэн ажиллах талаар мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө өгсөн байна.
  • Агаарын бохирдлоос болж эртний хөшөө дурсгалууд эвдэрч сүйдэхэд хүрч байна
    2015 оны 11 сарын 05
    Агаарын бохирдлоос болж эртний хөшөө дурсгалууд эвдэрч сүйдэхэд хүрч байна
  • Прокурорын газар нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо
    2015 оны 11 сарын 05
    2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр тус прокурорын газар нь Өмнөговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгж, төрийн байгууллагууд иргэдийн санал хүсэлтийг сонсож, хийж буй ажлаа сурталчилах, төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, шуурхай хүргэх, зорилгоор хийгдсэн “Бидний амжилт” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо.

    Уг арга хэмжээний хүрээнд прокурорын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг иргэдэд танилцуулж видео болон гарын авлага, брошур зөвлөмжийг тарааж, хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг, зам тээврийн ослын хэрэг, Монгол улсын хилээр эд зүйл хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий видео бичлэгийг олон нийтэд хүргэж, шинээр батлагдсан хууль тогтоомжийг талаар сурталчилан ажилласан байна.
  • Г.Шийлэгдамбын асуудлаас болж УИХ-ын үйл ажиллагаа саатлаа
    2015 оны 11 сарын 05
    МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг өчигдөр шөнө 22.00 цагийн үед АТГ-аас баривчилсан. Түүнийг Цагдан хорих 461-р ангид саатуулж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүнийг авлига авч байгаад газар дээрээ баригдсан гэж буй. Харин МАХН-аас мэдээлэл хийж ”Г.Шийлэгдамбыг баривчилсан нь улс төрийн захиалгатай. Тэр хээл, хахууль авах хүн биш” гэж тайлбарлаж байгаа юм.

    Тэгвэл уг асуудалтай холбогдуулан өнөөдөр УИХ-ын үйл ажиллагаа саатлаа. Тодуурлбал, Байнгын хороодын хуралдаан ирц бүрдээгүйгээс болж хойшиллоо. Мөн УИХ-ын чуулганы хуралдаан ч болсонгүй. Учир нь намын бүлгүүд уг асуудлаар дор бүрнээ хуралдацгааж байгаа юм. МАХН, МАН гэх мэт намууд гадуур яаралтай хуралдаж байгаа аж. АН ч уг асуудлаар бүлэг дотроо ярилцаж буй сурагтай.

    Сүүлийн үед МАН, МАХН-тай нэгдэнэ гэх яриа гадуур гарсан. Г.Шийлэгдамбын баривчилгаа уг асуудалтай холбогдсон гэдгийг эх сурвалжууд өгч байна.

    Т.Хулан
  • Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд ялтнуудын судалгаа явагдаж эхэллээ
    2015 оны 11 сарын 05
    Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас өршөөлийн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус прокурор газрын хяналтанд хамаарах Хорих 427, 417 дугаар ангиудад хорих ял эдэлж байгаа ялтнуудаас ял шийтгэлээс нь өршөөн хэлтрүүлэх болон ялаас өршөөн хасуулах ялтнуудын асуудлыг судалж холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
  • Л.Пүрэвсүрэн сайд АСЕМ-ын гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцлоо
    2015 оны 11 сарын 05
    Л. ПҮРЭВСҮРЭН САЙД АСЕМ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА
  • Валютын ченжийн 40 сая төгрөгийг авч, гэр орныг шатаажээ
    2015 оны 11 сарын 05
    Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд валютын ченж Б-ийн амь насыг хохироосон онц хүнд гэмт хэрэг энэ сарын 1-ний өдөр гарсан. Уг хэрэг дээр Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас шуурхай ажлын хэсэг гарч, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан байна. Улмаар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 22 настай Б-г баривчилж, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү мэдээллээ. Гэмт этгээд хохирогчийн 40 гаруй сая төгрөгийг авч, гэр орныг шатаан хэргийн ул мөрийг баллах оролдлого хийсэн байна. Харин Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид мэргэжлийн ур чадвар гаргаж, хэргийн шуурхай илрүүлжээ.
  • Дөрвөн эмэгтэй дахин хар тамхины хэргээр баривчлагдлаа
    2015 оны 11 сарын 05
    ЦГ-ын ажилтнууд хар тамхины хэрэг мөн валютын ченжийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай илрүүлсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

    Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн Тусгай ажиллагааны газрынхантай хамтран хар тамхи худалдан борлуулдаг бүлэг этгээд буюу нэр бүхий есөн хүнийг баривчлаад удаагүй байгаа. Гэтэл өчигдөр дахиад хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй 24-28 насны дөрвөн эмэгтэйг саатуулжээ. Тэдэнд анхны шинжилгээ хийхэд хоёр нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Мөн тэд их хэмжээний ice буюу мөс гэх хар тамхи, мансууруулах төрлийн бодис биедээ авч явсныг нь илрүүлжээ. Цагдаагийн байгууллагад одоогийн байдлаар хар тамхины гэсэн тодотголтой 150 гаруй холбогдогчтой 60 гаруй хэрэг шалгагдаж байна.
  • Олон Улсын Эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлонг хүлээн авч уулзлаа
    2015 оны 11 сарын 05
    Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид Нидерландын Вант улсын Гааг дахь Олон Улсын Эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлонг 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа.

    Энэ үеэр хүн төрөлхтний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэрэг үйлдэгсдийг үндэсний хууль тогтоомжоор өршөөх асуудалд Олон улсын Эрүүгийн шүүхээс хэрхэн ханддаг, олон улсын практик ямар байдаг талаар харилцан санал солилцов.
  • Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл 93 хувьтай байна
    2015 оны 11 сарын 05
    “Сайдын цаг” уулзалтад Шадар сайд Ц.Оюунбаатар оролцлоо
    1 цаг 10 минутын өмнө
    Print Zasag and PDF

    Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 29.4 мянган тонн өвс, 11.1 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгсөн. Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгууд хадлан, тэжээлийн нөөцөө сайн бэлтгэсэн дүнтэй байна гэж Шадар сайд Ц.Оюунбаатар “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ. Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн Увс, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгор, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Хэнтий аймгийн зарим сумын 15 мянган өрхийн 3.5 сая малыг сум болон аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас, байгалийн тусгай хамгаалалттай бүс нутгуудад өвөлжүүлэхээр гэрээ хийжээ.

    Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай ажиллагааг хангах, 2015-2016 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, өвлийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Эрчим хүчний сайдын тушаалаар томилон ажиллуулж компаниудын өвлийн бэлтгэл, их болон урсгал засварын ажлуудад хяналт тавин ажиллаж байна.

    Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 1700 орчим нэр төрлийн ажил хийхээр төлөвлөснөөс 93 хувийн гүйцэтгэлтэй байна.

    Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр 11 дүгээр сард Алтай, Хангайн нуруугаар, 12 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас их хэмжээний цас орох төлөвтэй байна. Иймд улсын чанартай авто замын бэлэн байдлыг хангахад онцгой анхаарах шаардлагатай. Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах, онцгой үед ажиллах шуурхай хэсэг, нөөцийн болон хяналтын цэгийг тодорхой зайны хуваарилалтайгаар бий болгох хэрэгцээ үүсч болзошгүй байна гэж Шадар сайд хэллээ.

    Их цас, цасан шуурганы улмаас зам, даваа хаагдаж иргэдэд эрүүл мэндийн болон нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх, малын бэлчээр гаргах, эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх зэрэгт туулах чадвар сайтай техник хэрэгсэл, бензин шатахууны хангалтад хүндрэл гардаг. Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв өвөлжилтийн бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд гарах хүндрэлээс сэргийлэх зорилгоорзудын гамшигт өртөж болзошгүй бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настан иргэд, отроор явах малчдын судалгааг гарган, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч, жолооч нарыг дулаан хувцас, хэрэгслээр хангах, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, ороох боох материалын нөхөн хангалтыг бүрдүүлэх ажлыг хийж байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ
  • Шингэрүүлсэн шатдаг хийг аюулгүй ашиглах тухай /зөвлөмж/
    2015 оны 11 сарын 05
    Мэргэжлийн хяналтын байгууллагаас шингэрүүлсэн шатдаг хийн ажил үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд, хэрэглэгчийн хийн тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

    Шингэрүүлсэн шатдаг хийг ахуйн хэрэглээнд болон нийтийн хоолны газруудад өргөнөөр ашиглаж байгаа учир Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийг аюулгүй ашиглах зөвлөмж өгч байна.

    Хийн тоног төхөөрөмж ажиллуулахад анхаарах зүйлс:

    Хийтэй баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1 метр, ил галаас 5 метрээс доошгүй зайд байрлуулна;
    Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихгүй байх;
    Агааржуулагч ажиллуулах эсвэл өрөөний салхивчийг нээлттэй байлгах;
    Баллон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх;
    Хийн тулга /плитка/-н дээр болон түүний ойролцоо амархан шатах эд зүйлс байрлуулж болохгүй;
    Хийн төхөөрөмжийг ажиллуулж дууссаны дараа баллоны хаалтыг заавал хаах;
    Хийн плитканы хаалтыг зориулалтын бус зүйлээр /бахь, чимхлүүр, хөшүүрэг гэх мэт/ эргүүлж болохгүй;
    Хийн хоолойноос уяа уяж болохгүй;
    Бага насны хүүхэд болон хийн тоног төхөөрөмж ашиглах дүрмийг мэддэггүй хүнийг хийн тоног төхөөрөмжид ажиллуулахгүй байх;
    Хийн төхөөрөмжтэй газар унтаж болохгүй
    Хийн баллоныг нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах, хэт халааж болохгүй;
    Хангагч байгууллагаас олгосон хэрэглэгчийн дэвтэр, зааварчилгааг мөрдөх;

    Хийн тоног төхөөрөмжөөс хий алдагдаж үнэртсэн тохиолдолд:

    Өрөө тасалгааны хаалга цонхнуудыг нээж, хүмүүсийг аюултай бүсээс холдуулах;
    Хийн тоног төхөөрөмжийг унтраах;
    Баллоны хаалтыг сайн хаах;
    Ил гал гаргах, шүдэнз зурах, тамхи татахгүй байх;
    Цахилгааны унтраалга, залгуур зэргээс оч хаях, богино холбоо үүсэхээс сэргийлэн залгаатай цахилгаан хэрэгслийг унтраахгүй байх, нэмж цахилгаан хэрэгсэл залгахгүй байх;
    Мэргэжлийн байгууллага буюу 105 дугаарын утсанд дуудлага өгөх;

    Шингэрүүлсэн шатдаг хий авахад анхаарах зүйлс:

    Баллоны дээд бөмбөгөр хэсэгт үйлдвэрлэсэн байгууллагын тэмдэг, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, тэмдэглэгдсэн байна;
    Баллоны хаалт ямарч согоггүй байна;
    Баллоны баталгаажилтын хугацаа дуусаагүй байна;
    Баллон бүрэн будагтай байх;

    Хийг тээвэрлэх, хадгалах:

    Хийг тусгайлан бэлтгэсэн модон дэр буюу хоорондоо харшихгүй резинэн жииргэвч хэрэглэн автомашин ба вагоноор тусгай тэмдэгтэй тээвэрлэнэ;
    Хийтэй баллоныг унагаж болохгүй;
    Баллонтой хийг орон сууц, сургууль цэцэрлэг, ахуйн үйлчилгээ зэрэг хүн олноор цуглардаг газруудад 3-аас дээш ширхэгийг хадгалахыг хориглоно;
    Задгай буюу битүү агуулахад сэрүүн газар хадгална;

    Дараах баллоныг ашиглахыг хориглоно.

    Баталгаажилтын хугацаа дууссан;
    Хаах хэрэгсэл бүрэн бус;
    Баллоны их биеийн 1/3 нь будаггүй;
    Хүзүүвчин дэх бичиглэл буюу пайзгүй;
    Металл хийцэд өөрчлөлт орсон;
    Хүзүүвч болон суурь гэмтэлтэй;

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    - See more at: http://zasag.mn/m/inspection/view/11362#sthash.8tTiQiOQ.dpuf
6007 6008 6009 6010 6011 6012 6013
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    13 цаг 15 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    14 цаг 13 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    15 цаг 17 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    15 цаг 34 мин
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    15 цаг 41 мин
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    16 цаг 9 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    17 цаг 22 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    18 цаг 23 мин
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
    18 цаг 55 мин
  • 8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
    19 цаг 13 мин
  • "Өмнөговийн Хүлэгүүд" баг Зүүн Азийн супер лигийн хоёр дахь тоглолтдоо 29 онооны хожигдлоос эргэн ирсэн ч хожигдол хүлээлээ
    19 цаг 51 мин
  • Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
    21 цаг 29 мин
  • 13 жилийн хүлээлтийн эцэст “Grand Theft Auto 6” тоглоом дэлхий даяар нээлтээ хийлээ
    22 цаг 13 мин
  • Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг хийсэн үйлдлийнхээ төлөө геноцидын хэрэгт хариуцлага хүлээх анхны улс болно
    22 цаг 34 мин
  • Японы Кюүшюү аралд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    22 цаг 35 мин
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
    22 цаг 38 мин
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
    22 цаг 44 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын 18 бөх
    22 цаг 52 мин
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
    23 цаг 3 мин
  • Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
    23 цаг 11 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
24 баримт
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК