Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6031 6032 6033 6034 6035 6036 6037
  • ”O&BN” ХХК-ийн барилгаас төмөр унаж хүн гэмтээжээ
    2015 оны 10 сарын 27
    БГД-6. “UB palas”-ын зүүн талд баригдаж байгаа 16 давхар барилга дээрээс төмөр унаж толгой хагаллаа” гэсэн мэдээллийг 10-р сарын 24-нд авч, шалгахад: ”O&BN”ХХК-ний орон сууцны зориулалтаар баригдаж байгаа барилгын 16 давхараас труба төмөр БГД-19 хороонд оршин суух Г /эр.25н/-ийн толгой дээр унаж гэмтэл учруулсан хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.
  • “Баянзүрх хайрхан”-ыг өнөөдөр тахина
    2015 оны 10 сарын 27
    Өнөөдөр намрын адаг сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр тохиож байна.
  • Иргэдийн гомдол: Орон сууцыг хууль зөрчин өргөтгөж эхэлжээ
    2015 оны 10 сарын 27
    1-2 давхрыг
  • “Буянт-Ухаа 2” хорооллоос квот авсан иргэд, ААНБ-ын эрхийг цуцаллаа
    2015 оны 10 сарын 27
    Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж буй “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллоос квот авсан төрийн болон ААНБайгууллагын орон сууц худалдан авах эрхийг өнөөдөр албан ёсоор цуцалж, зах зээлд нээлттэй худалдаалахаар боллоо. Квотоор байр авах эрхтэй иргэд, албан байгууллагыг 2015 оны 10 дугаар сарын 10-ны дотор орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувийг төлсөн баримтын хамт Төрийн Орон Сууцны Корпораци дээр өөрийн биеэр ирж бүртгүүлэн “Орон сууцны захиалгын гэрээ” байгууллахыг анхааруулсан. Тэгвэл уг товлосон хугацаанаас даруй хоёр 7 хоногийн дараа квотоор орон сууц авах эрхийг цуцалж, иргэдэд нээлттэй худалдаалахаар болж байгаа юм.



    ТОСК-ийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • Мөрийтэй тоглоомын газар ажлуулж байсан иргэнийг саатуулжээ
    2015 оны 10 сарын 27
    БГД-5 “..-р байрны .. тоотод автомат тоглоомын газар зөвшөөрөлгүй ажлаад байна” гэсэн мэдээллийг 10-р сарын 25-нд авч шалгахад: БЗД-6 оршин суух Н /эр.42н/ гэгч мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсан хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.
  • Өчигдөр таван хүүхэд осолд өртжээ
    2015 оны 10 сарын 27

    2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 377 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 328 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 бүртгэгдэж 15 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-2, явган зорчигч-6, зорчигч-9. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 5 үүнээс сургуулийн өмнөх насны 3, сургуулийн насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
  • ИТХ-ын тэргүүлэгчид 50 мянган төгрөгийн урамшуулал авахгүй
    2015 оны 10 сарын 27
    Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ажилласан ажлын хэсгийн тайлангийн мөрөөр тус дүүргийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нарт авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага, албан тушаалтанд тавигдсан албан үүрэгтэй нь холбогдох хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн шийдвэрүүдээ хүчингүй болгох зохион байгуулалтын арга хэмжээ авах албан бичгийг хүргүүлсэн билээ.

    Үүний мөрөөр тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 40 дүгээр тогтоолоороо ИТХ-ын Тэргүүлэгчдэд улирал тутам олгодог 50 мянган төгрөгийн урамшууллыг энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоох болсноо Авлигатай тэмцэх газарт мэдэгдэв.
  • Архангайн удирдах албан тушаалтнууд ноцтой зөрчил гаргажээ
    2015 оны 10 сарын 27
    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт баригдаж байгаа Ахуйн үйлчилгээний төвийн барилгын ажлын гүйцэтгэлтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгав.

    Шалгалтаар барилгын ажил эхлээгүй байхад 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн гүйцэтгэлээр 105.2 сая төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн гүйцэтгэлээр 86.3 сая төгрөгийн ажил гүйцэтгэсэн мэтээр акт бичиж, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Отгонжаргал, инженер Ц.Жамсран нар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын амаар өгсөн чиглэлийн дагуу баталгаажуулсан нь тогтоогджээ.

    Дээрх үйлдэл нь Сангийн сайдын 2012 оны 290 дугаартай “Төсвийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх журам”-ын 3.3-т заасныг ноцтой зөрчсөн байх тул буруутай албан тушаалтанд хариуцлага тооцож, хариу ирүүлэх тухай албан бичгийг Авлигатай тэмцэх газраас Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэд хүргүүлэв.
  • Өчигдөр зам тээврийн ноцтой ослууд гарчээ
    2015 оны 10 сарын 27
    СХД-ийн нутаг Баянхошууны замд Т.Приус маркийн авто машины жолооч Б нь N.Sunny маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 05 настай эмэгтэй Б, 03 настай эрэгтэй М нарын 5 хүн гэмтсэн. Жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.
    СХД-ийн нутаг Хилчин хотхоны баруун замд Suzuki Solio маркийн авто машины жолооч Ц нь Kia Widebongo маркийн П жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 18 настай эмэгтэй А нарын 3 хүн гэмтсэн.
    Цас орсны улмаас гудамж зам хальтиргаа гулгаа ихтэй энэ үед замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар нь өөрсдийнхөө болон бусдын аюулгүй байдал, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих шаардлагатай байна. Өчигдөр зам тээврийн осолд холбогдсон жолооч нарын 90 гаруй хувь нь зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцож явах үедээ зам тээврийн осолд холбогдсон, өгсүүр уруу замуудад шарвах, гулгах бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгож байлаа. Өнөө маргаашдаа цаг агаар дахин хүндэрч цасан шуурга шуурах төлөвтөй байх тул хөдөө орон нутгийг зорих гэж буй иргэд тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, дулаан хувцаслах зэрэг өөрсдийнхөө болон бусдын аюулгүй байдлыг сайтар хангаж оролцохыг зөвлөж байна.
  • Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулжээ
    2015 оны 10 сарын 27
    Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, холбогдох бусад хууль, эрх зүйн актыг сурталчлах, тэдгээрийн хэрэгжилттэй танилцах, арга зүйн удирдлагаар хангах ажлын хүрээнд 2014 онд 8 аймгийн 123 сум, нийслэлийн 3 дүүрэг, 2015 онд 5 аймгийн 52 сум, 4 дүүрэг буюу нийт 13 аймгийн 175 сум, 7 дүүрэгт ажилласан юм.

    Ийнхүү ажиллах явцад албан тушаалтнаас албан үүргээ гүйцэтгэх явцдаа иргэн, аж ахуйн нэгжид давуу байдал олгох, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албаны эрх мэдлээ хэтрүүлэх зэрэг авлигын зөрчил гаргахын зэрэгцээ хандив авахтай холбогдсон хязгаарлалтыг зөрчих, хязгаарласан хугацаанд хандивлагч этгээдтэй гэрээ байгуулах, орон нутгийн төсвийн хөрөнгөөс хандив, бэлэг өгөх, хууль тогтоомж, дүрэм журамд байхгүй зүйл, хэсэг, заалт, хүчингүй болсон эрх зүйн актыг үндэслэн шийдвэр гаргах, хуулиар эрх олгосон этгээдээс гаргасан дүрэм, журмыг дахин журамлах, хууль зөрчсөн зохицуулалт хийх нь түгээмэл байв. Тус газраас хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын зөрчлийг арилгуулах, хариуцлага ногдуулах, салбарын болон холбогдох дээд шатны байгууллага, удирдлагад уламжлах, зөвлөмж хүргүүлэх, хүнд суртал чирэгдэл учруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, хуульд нийцүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлж байгаа ч зөрчил буурахгүй байна.

    Иймд дээрх зөрчил дутагдлыг дахин гаргуулахгүй байх, албан тушаалтныг авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын хор хөнөөлийг нийгэмд ухуулан таниулах зорилгоор Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.6-д заасан чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөл, бүх шатны ИТХ-ын дарга нарт Зөвлөмж хүргүүллээ.
  • Гэмт хэргийн шинжтэй 3 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэв
    2015 оны 10 сарын 27
    Авлигатай тэмцэх газар 2015 оны 10 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 9 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 30 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 20 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

    Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 55 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
  • Хүүхдийн найрал дууны гала концерт Пүрэв гарагт болно
    2015 оны 10 сарын 27
    Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгож, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 23 дахь удаагийн уралдаант наадмыг зохион байгуулаа. Анхан шатны шалгаруулалт 10 дугаар сарын 7, 9-ний өдрүүдэд, төгсгөлийн шатны шалгаруулалт 10 дугаар сарын 16-нд Монголын хүүхдийн ордонд болсон.

    Анхан шатны шалгаруулалтад нийслэлийн 7 дүүргийн 65 сургуулийн 5320 сурагч, 195 багш оролцсоноос төгсгөлийн шатны шалгаруулалтад 7 дүүргийн 17 сургуулийн 1300 сурагч, 51 багш ур чадвараа сорин өрсөлдөж дараахь хамтлагууд шилдгээр тодорлоо. Үүнд :

    Нэгдүгээр байранд Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө цогцолбор” сургуулийн найрал дууны хамтлаг
    Хоёрдугаар байранд Сүхбаатар дүүргийн Монгол- Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн найрал дууны хамтлаг
    Гуравдугаар байранд Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг
    Тусгай байранд Налайх дүүргийн найрал дууны “Силвер стрингс” хамтлаг, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн найрал дууны хамтлагууд тус тус шалгарсан юм.

    Мөн шилдэг удирдаач багшаар Налайх дүүргийн “Голомт цогцолбор” сургуулийн хөгжмийн багш Б.Очирбат, шилдэг найралжуулагч багшаар Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн хөгжмийн багш С.Урантуяа нар тодорсон.
    Уралдааны шагналт байр, шилдэг хамтлагуудын хамтарсан Гала концертыг нийслэлийн 376 жилийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 29-ний өдөр буюу Пүрэв гарагт 12:30 цагаас Соёлын төв өргөөнд зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Монгол банк” бодлогын хүүгээ бууруулна
    2015 оны 10 сарын 27
    “Монгол банк” бодлогын хүүгээ бууруулна
  • “Халловин”-ы баярт ороход бэлэн үү?
    2015 оны 10 сарын 27
    Дэлхий даяар 10-р сарын 31-нд тэмдэглэдэг Аймшгийн баяр буюу Халловины өдөр ойртож байна. Хэртээ та найз нөхөд, ажлын хамт олонтойгоо энэ баярыг тэмдэглэх гэж байгаа бол анхаарлаа түр хандуулна уу. Улсын Их дэлгүүрийн 1 давхарт байрлах та бидний хэзээний танил болсон Германы алдарт “SIX” гоёл чимэглэлийн брэнд дэлгүүрт “Халловин” баярт таныг дүрийг төгс болгох гоёл чимэглэлүүд 9’900₮-аас 31’900₮-ийн үнэтэй шинээр ирснийг танд дуулгая.
  • Сурагчдын амралт эхэллээ
    2015 оны 10 сарын 27
    Сурагчдын амралт ирэх долоо хоногт эхэлнэ
    2015 оны 10 сарын 24

    ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт 10 дугаар сарын 27-ноос буюу ирэх мягмар гаригт эхэлнэ. Нэг, хоёрдугаар ангийн сурагчид 14 хоног амрах бол 3-12 дугаар ангийнхан 11 дүгээр сарын 3-наас эхлэн нэг долоо хоног амарна.



    Харин ЕБС-ийн хоёрдугаар улирлын хичээл 11 дүгээр сарын 10-нд нэгэн зэрэг эхэлнэ гэдгийг БСШУЯ-ны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга мэдээллээ. Өнгөрсөн жил Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт сурагчдын амралт ялгаатай байсан бол энэ жилийн хувьд Монгол Улс даяар нэг цаг хугацаанд амрах юм.
  • Талийгаач охиныг амиа хорлосон гэсэн дүгнэлт гарчээ
    2015 оны 10 сарын 27
    Үндэсний их баяр наадмын үеэр буюу өнгөрсөн долдугаар сарын 14-нд “Үндэсний соёл амралтын хүрээлэнд ажилладаг 19 настай охин ажлаасаа гарч яваад сураггүй алга болсон. Улмаар ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хандсанаар охиныг алга болсоноос дөрөв хоногийн дараа буюу өнгөрсөн долдугаар сарын 17-ны өдөр галт тэргэнд дайруулан амиа алдсан байдалтайгаар цогцсыг нь моргоос олсон байдаг.

    Цагдаагийн байгууллагаас охиныг амиа алдсан байж болзошгүй хэмээн шалгаж байсан ч ар гэрийнхэн нь амиа хорлох хүн биш гадны нөлөөтэй амиа алдсан гэж гомдол гарган шалгуулж байсан юм. Тиймээс уг хэрэгт охины хамгийн сүүлд суусан таксины жолоочийг эрэн сурвалжилж, мөн хар бараан өнгийн королла эксио юм уу аллион маркийн машинд 262 машинд хяналт шалгалт явуулж байв. Түүнчлэн төмөр замын хоёр машинистыг аюулгүй ажиллагааны журам зөрчсөн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм.

    Тэгвэл шинжээчийн дүгнэлтээр тухайн ажилчид аюулгүй ажиллагааны журам зөрчөөгүй, талийгаач охин хурдтай явж байсан галт тэрэгний урдуур өөрөө орсон гэх дүгнэлт гарчээ. Иймд Төмөр замын цагдаагийн газраас талийгаач охиныг гадны нөлөөтэй бус, амиа хорлосон, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна.

    Харин хэргийг хэрэгсэхгүй болгосныг талийгаач охины өмгөөлөгч н.Золзаяа эсэргүүцэн, Тээврийн Ерөнхий прокурорт гомдол гаргажээ. Одоогоор гомдлын хариуг өгөөгүй байгаа аж.
  • Галын аюулгүй байдлын талаар сургалт, дадлага хийжээ
    2015 оны 10 сарын 27
    Дорноговь аймгийн прокурорын газраас аймгийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ажиллах талаар албан бичгийг хүргүүлсний дагуу 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны А/63 дугаар тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийг хангах түүнчлэн прокурор, ажилтнуудад Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн талаар мэдлэгийг дээшлүүлэх, гал түймрээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилгоор Онцгой байдлын хэлтсийн сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн дэслэгч Д.Батчимэг, эрэн хайх аврах бүлгийн дарга дэслэгч М.Төгөлдөр нарыг урьж хичээл заалган, ажилтнуудаар практик дадлага хийлгэж, аймгийн Онцгой байдлын хэлтэст гал унтраах ажиллагаанд хэрэглэж байгаа орчин үеийн машин техник, багаж хэрэгслийг хэрхэн ашиглаж байгаа талаар үзүүлж, тэдгээртэй танилцах ажлуудыг зохион байгуулжээ.

    Сургалтаар Онуцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн нар галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжуудыг тайлбарлан таниулж, прокурор, ажилтнуудад гал түймэр гарах шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх, гал түймэр гарсан үед шуурхай авах арга хэмжээ болон албан байгууллагад зайлшгүй байх гарцын зураг, схем, галын дохиолол, гал унтраах багаж хэрэгсэл, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, галын хорыг хэрхэн хэрэглэх талаар хичээл заасан байна.

    Сургалтын дараа Аймгийн Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн тусгайлан бэлтгэсэн шатах материал дээр галын хор ашиглан галыг хэрхэн газар авахуулалгүй унтраах талаар ажилтан бүрээр дадлага хийлгэсэн нь тэднийг гал унтраах талаар тодорхой хэмжээний мэдлэг чадвартай болгоход зохих үр дүнгээ өгсөн арга хэмжээ болжээ.
  • “Гэмт хэрэг түүний хор хөнөөлийн тухай” уралдаан зарлажээ
    2015 оны 10 сарын 27
    Дорноговь аймгийн прокурорын газраас Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын гэмт хэргийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргийн статистик мэдээлэлд дүгнэлт хийлгэх, манай улсад болон дэлхийн улс оронд сүүлийн үед гарч байгаа гэмт хэрэг, хэрэг гарахад нөлөөлж байгаа шалтгаан, насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэрэг холбогдож байгаад хэрхэн дүгнэлт хийж ойлгож байгааг сургуулийн сурагчдад ойлгуулах, гэмт хэрэгт холбогдохгүй байх ямар арга зам байгааг тодруулах, анги хамт олноороо Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай болон Эрүүгийн хуулийн талаар зохих мэдлэгтэй болгох, гэмт хэргээс өөрийгөө болон ангийн хамт олон, найз нөхдөө урьдчилан сэргийлэх, сургууль болон ангидаа сурагчид гэмт хэргийн хор хөнөөлийн талаар тодорхой ажлыг санаачлан зохион байгуулах, сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд эссэ бичлэгийн уралдааныг чиглүүлэн зохион байгуулж явуулсан нь зохих үр дүнгээ өгсөн ажил болсон байна.

    Сайншанд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захиргаа эссэ бичлэгийн уралдаанд ирүүлсэн материалыг сургууль дээрээ дүгнээд 12 в ангийн сурагч Б.Одбаярыг шалгаруулан ирүүлсэн бол Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас 13 эссэ материал, Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулиас 63 эссэ материал тус тус ирүүлснийг аймгийн прокурорын газраас прокурор, ажилтнуудаар хэлэлцүүлээд Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 11 в ангийн сурагч Б.Түвшинжаргал, Сайншанд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12 в ангийн сурагч Б.Одбаяр, Сайншанд сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 11 а ангийн сурагч Г.Мичидмаа, Г,Маралмаа нарын тэргүүн байранд шалгарч аймгийн прокурорын газрын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.
  • Автомашины техникийн намрын үзлэгийг зохион байгууллаа
    2015 оны 10 сарын 27
    Улсын Ерөнхий прокурорын газрын Автогражийн даргын нэрэмжит автомашины техникийн намрын үзлэгийг Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн тасагтай хамтран 2015 оны 10 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд зохион явууллаа.

    Тус үзлэгийн зорилго нь автомашины техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахад оршиж байгаа бөгөөд үзлэгт Автогражийн жолооч нар бэлтгэлээ сайтар базааж оролцсон ба үзлэгийн явцад гарсан зөрчил, дутагдлыг засуулах талаар арга хэмжээ авч ажиллаж байна.
  • Л.Гансүх нарыг ялалсан прокурорууд гомдол гаргажээ
    2015 оны 10 сарын 27
    Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс хөтөлбөр”-ийн хөрөнгөнөөс 3.6 тэрбум төгрөг завшсан хэрэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг буруутган анхан шатны шүүхээс түүнд 4.5 жилийн хорих ял оноосон.
6031 6032 6033 6034 6035 6036 6037
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    10 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    16 мин
  • Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цастай
    33 мин
  • Трамп, Путин, Ши Жиньпин нарын түүхэн уулзалтаас онцлох таван дүгнэлт
    38 мин
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    14 цаг 35 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    15 цаг 34 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    16 цаг 37 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    16 цаг 54 мин
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    17 цаг 1 мин
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    17 цаг 29 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    18 цаг 42 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    19 цаг 43 мин
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
    20 цаг 15 мин
  • 8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
    20 цаг 34 мин
  • "Өмнөговийн Хүлэгүүд" баг Зүүн Азийн супер лигийн хоёр дахь тоглолтдоо 29 онооны хожигдлоос эргэн ирсэн ч хожигдол хүлээлээ
    21 цаг 11 мин
  • Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
    22 цаг 49 мин
  • 13 жилийн хүлээлтийн эцэст “Grand Theft Auto 6” тоглоом дэлхий даяар нээлтээ хийлээ
    23 цаг 33 мин
  • Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг хийсэн үйлдлийнхээ төлөө геноцидын хэрэгт хариуцлага хүлээх анхны улс болно
    23 цаг 55 мин
  • Японы Кюүшюү аралд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    23 цаг 55 мин
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
    23 цаг 58 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК