Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЗГ: Татварын шинэчлэл ингэж хийгдэнэ

2015-5-01
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

 

Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

 

Дэлхийн улс орнуудын татварын орчныг судалж, нэгдсэн тайлан гаргадаг Олон Улсын Санхүүгийн Корпорацийн 2015 оны “Бизнес эрхлэлт” судалгааны тайлангийн “Татвар төлөлт” үзүүлэлтээр Монгол Улсын татварын орчин дэлхийн 84 дэх таатай улс гэж үнэлэгдэж, татварын дундаж хувь хэмжээ 24.4 хувь байгаа нь дэлхийд 28 дахь бага татвартай улс болсон байна.

 

Монгол Улсын эдийн засгийн орчин хурдацтай хөгжиж, олон улсын эдийн засгийн харилцаанд орж, үндэстэн дамнасан корпорациуд бий болж, дэлхийн хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүд эрчимтэй хэрэгжиж буй энэ үед нийгэм, эдийн засгийн шинэ нөхцөл байдлыг зохицуулах, тэдгээрийн шинж чанартай уялдуулан татварын орчныг цаг алдалгүй боловсронгуй болгох зорилгоор татварын хууль тогтоомжийг дахин шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсон гэж Ерөнхий сайд хэллээ.

 

Татварын орчныг илүү шударга, энгийн, ойлгомжтой, элдэв хийдэлгүй, олон улсын жишигт нийцэхүйц, бизнес эрхлэлт, хөрөнгө оруулалтыг дэмжихүйц илүү боловсронгуй шатанд  гаргах нийгмийн захиалга бий болжээ.

 

Засгийн газрын тэргүүний хувьд өнөөгийн татварын бага хувь хэмжээг цаашид нэмэхгүй, тогтвортой байлгах бодлого баримтлана. Эдийн засгийн хүндрэлд орсон зарим улс орон татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлж байгаа ч энэ нь бизнес эрхлэгчдэд дарамт учруулах тул эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах зөв бодлого гэж бид үзэхгүй байна.

 

Манай улсын эдийн засаг хэрэглээнд тулгуурлан хөгжиж байна. Бид гадны өндөр хөгжилтэй орнууд шиг их хэмжээний орлого, хөрөнгө хуримтлуулсан улс биш. Иймд хэрэглээний татварт суурилсан татварын бүтцээ илүү хадгалан, цаашид боловсронгуй болгох үндсэн чиглэлийг барих нь зүйтэй гэлээ.

 

Татварын шинэчлэл хийх хамгийн гол зорилт нь татварын хуулийг тэгш, шударга хэрэгждэг болгох явдал. Тогтмол орлоготой боловч аж ахуйн нэгжээр бүртгэгдээгүй түргэн хоолны газрын эзэн жилд 300 мянган төгрөгийн татвар төлж байхад өдрийн 25 мянган төгрөгийн орлоготой ажилчин жилд 720 мянган төгрөгийн татвар төлж байгаа нь өнөөгийн татварын тогтлолцоог өөрчилж илүү шударга байдлыг хангах шаардлагатайг харуулж байна.

 

Ажилтай, орлоготой иргэдийг нэмэгдүүлэхэд хувь хүний орлогын албан татвар, харин бэл чинээтэй хөрөнгөтэй хүмүүст чиглэсэн хөрөнгийн албан татварын тухай хуулийг боловсруулан танилцуулна гэж Ерөнхий сайд хэллээ.

 

Татварын орчныг бизнес эрхлэлт, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглүүлж өөрчилнө. Олон улсын санхүүгийн байгууллагын хийсэн судалгаагаар хөгжиж буй орнуудад жижиг, дунд үйлдвэрлэл нийт ажлын байрны 45 хувь, ДНБ-ий 33 хувийг бүрдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтэд жижиг, дунд үйлдвэрлэл маш чухал байр суурь эзэлдэг. Иймд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор боловсруулсан НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлэх, сайн дураар бүртгүүлэх босгыг 10 сая төгрөгөөр тогтоох тухай хуулийн төслийг УИХ удахгүй хэлэлцэн шийдвэрлэнэ. Мөн жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлого бүхий жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн тухайн жилд төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг тодорхой хугацаанд буцаан олгох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ.

 

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг  ажлын байр бий болгох, ирээдүйд хөгжүүлэх шаардлагатай байгаа тодорхой салбаруудад чиглүүлэхтэй нийцүүлж дэмжсэн бодлого баримтлах болно.

 

Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүрэг, амлалтад нийцүүлэн импортын зарим бараанд тарифын зохицуулалт хийх замаар дотооддоо хэрэглээгээ бүрэн хангах боломжтой, нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлнэ.

 

Монгол Улсын Засгийн газар нэмэгдсэн өртгийн албан татварын онцлог шинжийг ашиглан гүйлгээнд буй бэлэн мөнгийг бүртгэлжүүлэх, иргэдийн хэрэглээгээ хянах соёлыг төлөвшүүлэх, ингэснээр далд эдийн засгийг бууруулах болно. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь төсвийн орлого бүрдүүлэхээс илүүтэйгээр зах зээл дэх хяналтыг нэмэгдүүлэх үүрэгтэй татвар тул эцсийн хэрэглэгч иргэн өөрийн худалдан авалтаа бүртгэх замаар төлсөн татварынхаа 20 хувийг урамшуулал хэлбэрээр буцаан авах боломжийг бүрдүүлнэ. Энэхүү тогтолцоог бид орчин үеийн техник, технологийн ололтод тулгуурлан цахим хэлбэрээр нэвтрүүлэх бөгөөд далд эдийн засгийн хэмжээ буурч, татвар төлөгчдийн дунд үүсээд буй тэгш бус байдал арилахаас гадна иргэдэд тодорхой хэмжээний хуримтлал үүснэ гэсэн юм.

 

Монгол Улсын эдийн засгийн томоохон хөдөлгүүр болох уул уурхайн татварын харилцааг бид илүү тодорхой болгоно. Өнөөдөр уул уурхайд тусгайлан үйлчилж буй гол татвар болох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тойрсон ойлгомжгүй байдал, маргаан ихээр гарч байна. Бид үүнийг цэгцлэх болно. Ингэхдээ уул уурхайн салбарын татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй. Харин уул уурхайн орлогын хуваарилалтыг боловсронгуй болгох замаар тухайн ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас орон нутагт төвлөрүүлж буй орлогын хэмжээг зохистой түвшинд нэмэгдүүлэх бодлого баримтална. 

 

Бизнес эрхлэгчдийн харилцаа зөвхөн дотоодод бус гадаад улсад өргөжин тэлэхийн хэрээр тэдгээрийн үйл ажиллагаа илүү цахимжиж, цахимаар гэрээ хэлцэл байгуулах, цахим баримт ашиглах, цахимаар төлбөр тооцоогоо гүйцэтгэх хэлбэр нь түгээмэл болж байгаа ч энэхүү цахим баримтын хэрэглээг татварын хууль тогтоомжид тусгаагүй нь бизнес  эрхлэгчдэд хүндрэл үүсгэж байна. Иймд Монгол Улсын татварын албаны үйлчилгээг бүрэн цахимжуулах болно. Ингэснээр татвар төлөгч татвараа тайлагнах, төлөхийн тулд татварын алба, банкинд очих шаардлагагүй болно гэлээ.

 

Түүнчлэн, татварын хяналт шалгалтыг татвар төлөгчдөд дарамт учруулдаг бус урьдчилан мэдэгдэж, хамтран ажиллаж, зөвлөн тусалж, татварын хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлдэг болгоход чиглэсэн өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна. Татварын алба хүний хүчин зүйлээс хамаарсан бус бүртгэл, мэдээлэлд суурилж үйл ажиллагаагаа явуулдаг болно. Татвар төлөгч татварын албанд гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлүүлэх ажиллагаа нь олон дамжлагатай, бичиг цаас, зардал ихээр шаардсан ажиллагаа байгааг бид өөрчлөх болно. Түүнчлэн, татвар төлөгчийн гомдлыг хянан шалгах хугацаа нь хэт богино байгаагаас сайтар хянагдаагүй, хугацаанд баригдсан шийдвэр гарах эрсдэлтэй тулгарч байна. Иймд Татварын маргаан таслах зөвлөлийг нэг шаттай болгох, татвар төлөгчийн гомдлоос хамаарч хэрэг хянан шалгах хугацааг уртасгах эрх зүйн боломжийг бүрдүүлэх болно. Татварын хариуцлага, торгуулийн харилцааг шинэчлэх цаг аль хэдийн болсон. Татвараа нуун дарагдуулсан этгээд татвараа тайлагнасан боловч хугацаанд нь төлж чадаагүй этгээдээс бага торгууль төлөхөөр байгаа нь тэгш бус байдал үүсгэж байна. Иймд татвараа тайлагнасан боловч хугацаанд нь төлөөгүйн төлөө ногдуулдаг торгуулийг хүчингүй болгох зэргээр хуулийн өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна. Нөгөөтэйгүүр, татвараас зайлсхийхэд л эрүүгийн ял авч, шоронд хоригддог одоогийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай.

 

Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн бариад буй Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэрхэн шийдвэрлэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.

 

Татварын тогтолцоо нь улс орны эдийн засгийн хөгжил, хувь хүн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг, өмчийг хамгаалаад зогсохгүй нийгмийн үнэт зүйл, хүсэл эрмэлзлийн тусгал байх ёстой. Энэ тогтлолцоо нь шинэ боломжийг нээх, баялгийн хуваарилалтыг зохистой түвшинд хүргэх, төрөөс нийгмийн өмнө хүлээсэн үйлчилгээгээ шуурхай, чанартай гүйцэтгэхэд чиглэх ёстой гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.26.193.221)
    Сайханбэлэгээс сайн юм гарахгүй
    2015 оны 05 сарын 03 | Хариулах
  • мягмар (150.129.143.156)
    худалдаа эрхэлдэг хумуус татвараа толох л хэрэгтэй. тэд ямар ч буртгэлгуй орлоготой байж тороос адилхан уйлчилгээ авдаг. уунийг л болиулах зов санаа байна. ингэх цаг болсон.
    2015 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (122.201.31.109)
    Жижиг Амина аргацааж амьдарч байгаа хумуусийн кармааныг эргуулж дуусах юм Байна л даа ядуусаа бур олон болгох оор телевлежээ
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.70.46.206)
    Ih hural ch yahav ee.asuudalig shiideh gej l hicheej bn.ene niislel gej jinhene tatvaraar hyanalt shalgaltgui duraara durgij bgaag taslan zogsoogoochee mashin achih nereer deeremdsen mungu ni huviin xxk d ordog yamarch shaardlaggui texnikiin zah nertei uchnuun terbumaar mungu ugaaj bgaag boliulaachee.tsetseg metseghend 510 terbumiig dusaaj huurhun tarhi ugaachnaa bas tatvar tulugchidiin munguur yostoi jargaj bndaa.
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (112.72.11.113)
    arisaa huulaad elegee zaraad ch tatvariin urnii araas garahaargvi bolloo. getel tcvdiisen gahainuud olon terbumiin hurungu tei herni ogt tatvar tuluhgvil yavaad bh yum.
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    3 цаг 49 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    7 цаг 50 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    9 цаг 13 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    10 цаг 46 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    11 цаг 32 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    11 цаг 49 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    11 цаг 55 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    12 цаг 14 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    12 цаг 43 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    13 цаг 24 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    13 цаг 48 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    13 цаг 48 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    13 цаг 51 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    14 цаг 34 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    14 цаг 42 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    14 цаг 48 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    15 цаг 36 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    16 цаг 17 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 20 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    16 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК