Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн II дайны сонирхолтой түүхээс

2015-5-04
0
ЖИРГЭХ

МОНГОЛЧУУДЫН ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

 

        Энэ жил Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг хойд хөрш маань тун нижгэр тэмдэглэхээр зэхэж байна. Цаг хугацаа, нөхцөл байдал, дэлхийн улстөрийн уур амьсгал ч 70 жилийн өмнөх тэрхүү аюумшигт цагийг эргэн дурсч, дахин давтан сануулах шаардлага гарч буйг алхам тутамд анхааруулах болжээ гэлтэй. Мөн энэ удаагийн ялалтын баярын жагсаалд монгол цэргүүд анх удаа оролцох болсноороо онцлог юм. Оролцох ч эрхтэй хэмээн бодож байна. Монголчууд энэ дайны ялалтад чадлынхаа хэрээр хувь нэмрээ оруулж, Зөвлөлтийн хувьд хамгийн анхны нь холбоотон байлаа. Бас найман насай балчраасаа авхуулаад 80 настай буурлуудаа хүртэл Улаан армид туслахын тулд эрвийх дэрвийхээрээ хөдөлж байсныг дурдах хэрэгтэй.

 

    Монгол Улс 1941 оны аравдугаар сард 15 мянган өвлийн иж бүрэн хувцас, 1.8 сая гаруй төгрөгийн үнэтэй 3000 гаруй илгээмж ачсан анхны цувааг илгээжээ. Мөн ЗХУ-ын Төв банк руу 587 мянган төгрөг бэлнээр гуйвуулсан байна. 1942 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр ЗХУ-ын Внешторгбанк руу 2.5 сая төгрөг, 100 мянган америк доллар, 300 кг алт гуйвуулсан нь 3 815 725 рубльтэй тэнцэх хэмжээнд хүрээд байв. Тиймээс энэ мөнгөөр  Т-34 танк 32, Т-70 танк 21-ийг худалдан авч, “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг байгуулан, дайн дуусах хүртэлх зардлыг даасан юм.  Мөн хэн хэний хөрөнгөөр тухайн танкийг бэлэглэж буйг бичсэн байдаг. Тухайлбал, 32 ширхэг Т-34 танкны цамхаг дээр Төв, Баянхонгор, Жавхлант, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Баян-Өлгий, Хөвсгөл, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Булган, Архангай, Завхан, Увс, Ховд, Хэнтий аймгийн ардуудаас, “Улаанбаатарын хөдөлмөрчдөөс”, “Сүхбаатар”, “Маршал Чойбалсан”, “МХЗЭ-ийн гишүүдээс”, “МАХАрмийн цэрэг, дарга нараас”, “Чойбалсангийн нэрэмжит АҮК-ын ажилтан, ажилчдаас”, “БНМАУ-ын хилчдээс”, “БНМАУ-ын журамт цэргээс”, “БНМАУ-д оршин суугаа Зөвлөлтийн иргэдээс”, “БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс”, “МАХН-ын Төв Хорооноос”, “БНМАУ-ын Бага хурлааас”, “Бумцэндээс (БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга)”, “Хатанбаатар Магсаржаваас” гэсэн бол 21 ширхэг Т-70 танкны цамхаг дээр “БНМАУ-ын ардын гэгээрлийн ажилтнуудаас”, “БНМАУ-ын нүүрсний уурхайчдаас”, “БНМАУ-ын САА-н ажилчдаас”, “БНМАУ-ын пионер, сурагчдаас”, “Монголын эмэгтэйчүүдээс”, “БНМАУ-д оршин суугаа Зөвлөлтийн эмэгтэйчүүдээс”, “Монголын чекистүүдээс”, “Ардаас”, “БНМАУ-ын үйлдвэрчний эвлэлүүдээс”, “БНМАУ-ын эмнэлгийн ажилтнуудаас”, “БНМАУ-ын сэхээтнүүдээс”, “БНМАУ-ын партизануудаас”, “БНМАУ-ын аж үйлдвэрлэлийн хоршоологчдоос”, “Монголын Хоршоодын холбооноос”, “БНМАУ-ын урлагийн ажилтнуудаас”, “БНМАУ-д оршин суугаа хятад иргэдээс” гэж бичсэн байв. Эдгээр танкнаас гадна 237 вагоноор  1000 тн мах, 90 тн цөцгийн тос, 80 тн хиам, 150 тн чихэр, 30000 ширхэг богино нэхий дээл, 30000 хос эсгий гутал, 30000 ширхэг үстэй хүрэм илгээн бэлэглэжээ. 1943 оны дөрөвдүгээр сар гэхэд Монголоос 25.3 сая гаруй төгрөгийн үнэтэй хүнсний бараа, хувцас ачсан найман цуваа илгээсэн байна. Энэ онд хоёр сая төгрөг хуримтлуулан, түүгээрээ 12 ширхэг цоо шинэ “Ла-5ФН” сөнөөгч онгоцноос бүрдсэн «Монгол ард» эскадрилийг байгуулан мөн л дайн дуусах хүртэлх зардлыг нь даахаар болсон байдаг. Үүний зэрэгцээ Монгол улс цэргийнхээ тоог байнга нэмэгдүүлж, төсвийнхөө зарлагын 48,5 хувийг цэрэг армидаа зарцуулж байснаар ЗХУ-ын Алс Дорнодын талын аюулгүй байдалд онцгой хувь нэмэр оруулсан гэж үздэг. Мөн ЗХУ-д жил бүр дунджаар140 мянга гаруй үхэр, нэг сая шахам хонь, ямаа, 170 мянган ширхэг үхрийн арьс шир, их хэмжээний вольфрам нийлүүлж байжээ. Монгол Улс энэ хугацаанд 500 мянган тн мах, 64 мянган тн ноос нийлүүлж, 500 мянга гаруй агт морьд хямд үнээр худалдан, 32000 морь бэлэглэсэн байдаг. Оросууд манай вольфрамаар Германы танкны хуягийг нэвтлэх сумыг үйлдвэрлэж байв. Тэр ч бүү хэл наян тохой Майдар бурхнаа сум болгоорой гээд илгээж байсан түүхтэй.

 

 

ХАМГИЙН ХҮНД АЧААГ ОРОСУУД ҮҮРСЭН

 

 

Хүн төрөлхтний хувьд “хүрэн тахал” хэмээн нэрлэгдээд байсан Германы фашистуудыг устгах дайнд дэлхийн улс орнуудын оруулсан хувь нэмэр янз бүр. Гэхдээ Орос (Зөвлөлт) энэ дайны хамаг хүнд хүчир бүхнийг нуруун дээрээ үүрсэн юм. Зөвлөлт-Германы фронт дээр л гэхэд хамгийн хатуу ширүүн тулаан өрнөж байсан бөгөөд энд Вермахтын 507, Германы холбоотнуудын 100 дивизийг устгажээ. Гэхдээ бага үнээр биш. Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн 27 сая иргэнээ алдсанаас 8 666 400 нь арми, флот, хилийн ба дотоодын цэргүүд байв. Харин нийт амь үрэгдэгсдийн гуравны хоёр нь энгийн иргэд байлаа. Тэгэхээр Гитлерийн Герман нь улс түмнийг үй олноор нь хөнөөн газрын хөрснөөс бүрмөсөн арчих бодлого барьж байсны хамгийн тод жишээ энэ. 

 

БААТРУУДЫН ҮНДЭС УГСАА ЯМАР БАЙВ?

 

Дэлхийн II дайнд оролцсон Зөвлөлтийн армиас олон мянган баатар төрсөн байдаг. Харин тэдгээрийн хэд нь ямар үндэстэн болохыг тэр бүр хүн мэддэггүй. Тэгвэл саяхан ийм нэгэн судалгаа нийтэд ил болоод байна. Ингэхэд дэлхийн II дайны үед төрсөн ЗХУ-ын баатруудын 8160 орос, 2069 украйн, 309 белорусь, 161татар, 104 еврей, 96 казах, 90 грузин, 90 армян, 69 узбек, 61мордвин, 44 чуваш, 43 азербайджан, 39 башкир, 32 осет , 18 марий, 18 туркмен,  15 литва, , 14 тажик, 13 латви, 12 киргиз, 10 удмурт, есөн карел, найман эстон, найман халимаг, долоон кабардин, зургаан адыгей, таван абхаз, гурван якут, хоёр молдав үндэстэн уг цолыг хүртжээ.

 

17 ЖИЛ ТЭМДЭГЛЭЭГҮЙ БАЯР

 

  1948 оноос эхлэн 17 жилийн турш Ялалтын баярыг тэмдэглээгүй ирсэн байна. Тэр үед тавдугаар сарын 9-нийг ажлын өдөр болгож, зөвхөн нэгдүгээр сарын 1-нд амарч байх зарлиг гарчээ. Уг нь 1930 оноос эхлэн нэгдүгээр сарын 1-нийг  ажлын өдөр болгоод байсан аж. Гэвч 1965 онд эх орны дайны ялалтын 20 жилийн ойгоор тавдугаар сарын 9-нийг амралтын өдөр болгож, энэ үеэс эхлэн тун өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон байна. Мөн Ялалтын баярыг тэмдэглэдэггүй байсан шалтгаанаа улс ардын аж ахуй, хот тосгодоо сэргээн босгох нөр их ажилтай холбон тайлбарладаг байжээ.

 

ДАЙНЫ ДАРАА 10 ЖИЛ

 

  1945 оны тавдугаар сарын 8-ны өдөр германчууд бууж өгөх актад гарын үсэг зурснаас хойш ЗХУ нь Германтай дайны байдалд 10 жилийг өнгөрөөсөн байдаг. Яагаад гэхээр оросууд германчуудыг буулгаж авсан ч тэдэнтэй энхийн гэрээ байгуулаагүй юм. Ингээд зөвхөн 1955 оны нэгдүгээр сарын 25-нд ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн, “ЗХУ болоод Германы хооронд дайны байдлыг зогсоох тухай” зарлиг гарснаар хууль эрхийнхээ үүднээс байлдааны ажиллагаа хоёр улсын хооронд бүрэн зогссон гэж үздэг билээ.

 

БҮСГҮЙЧҮҮДЭЭС 87 БААТАР

 

Эх орны дайны фронтод нэг сая орчим бүсгүй зэвсэг барин тулалдаж байснаас 80 мянга нь офицерууд гэнэ. Зөвхөн эмэгтэй нисэгчдээс бүрдсэн гурван ч хороо дайны талбарт тулалдаж байснаас гадна буудлагын нэг бригад, нөөц нэг хороо, мэргэн буудагчдын тусгай сургууль, тэнгисийн цэргийн нэг рот дайнд оролцож, 87 бүсгүй ЗХУ-ын баатар цолоор шагнагджээ.

 

“100 ГРАММЫН” ТОВЧ ТҮҮХ

 

  1942 онд Зөвлөлтийн цэргүүд 5 691 000 литр архи уусан бол 1943 онд 5 665 000 литрийг “цааш нь харуулсан” байна. Гэхдэ хүн бүхэн ч 100 граммын нормтой байгаагүй гэнэ. ЗХУ-ын Ерөнхий “хангагч” Анастас Микоян 1941 оны долдугаар сарын 20-нд гаргасан тушаалдаа байлдаж байгаа армийн улаан цэрэг болоод дарга нарт өдөрт 100 грамм архи олгохыг зөвшөөрчээ. Харин энэ тушаалыг нь үзсэн Сталин “дарга нарт” гэсний өмнө “галын эхний шугам дээр байгаа” хэмээх тодотгож өгсөн байдаг ажээ.

 

МАТРАСОВЫН ГАВЪЯАГ 400 ХҮН

 

  Дайсны пулемётын галын цэгийг цээжээрээ тагласан гэх Александр Матрасовын гавъяаг 400 гаруй хүн давтсан гэдэг юм. Тэдгээрээс хамгийн анх 1941 оны наймдугаар сарын 24-ний Новгородын төлөөх тулалдаанд танкийн ротын улстөрийн удирдагч А.Панкратов дайсны пулемётын галын цэгийг мөн л цээжээрээ таглан, өөрийн нөхөддөө ашигтай байрлал эзлэх боломжийг олгожээ. Ингэхэд А.Матрасовоос өмнө 58 хүн ийм гавъяа байгуулаад байсан баримт бий ажээ.

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    13 цаг 59 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    14 цаг 6 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    16 цаг 52 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    20 цаг 59 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    21 цаг 30 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    21 цаг 56 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    23 цаг 18 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    Өчигдөр 09 цаг 15 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    Уржигдар 20 цаг 05 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    Уржигдар 17 цаг 56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    2026-07-01
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2026-07-01
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2026-07-01
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2026-07-01
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    2026-07-01
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2026-07-01
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК