Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Чулуун-эрдэнэ: Хөгжлийн бэршээлтэй иргэдийн оролцоог оромдож байна

2015-5-04
0
ЖИРГЭХ

        Монгол Улсад 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэд нийгэмд оролцох эрхээ өдөр бүр зөрчүүлж байдаг нь нууц биш. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран халамжлах цогц үйлчилгээ манайд дутмаг. Энэ талаар “Сонгино бие даан амьдрах” төвийн тэргүүн М.Чулуун-Эрдэнэтэй уулзаж цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар ярилцлаа.

 

-Юуны өмнө та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?


-Намайг М.Чулуун-эрдэнэ гэдэг. Би “Сонгино бие даан амьдрах” төвийн тэргүүнээр ажилладаг. 


-“Сонгино бие даан амьдрах” төв ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

 

-Манай Төрийн бус байгууллага нь 2014 онд байгуулагдсан. Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулах, бие даан амьдрах тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг. Манай төв үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байгаа бөгөөд одоогоор  ажиллах багаа бүрдүүлж байна.


-Төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэлийг дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

 

-Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулахад чиглэж байна. Тэдгээр хүмүүсийн нийгмийн оролцоог хэрхэн сайжруулах вэ гэдэг нь тулгамдаж буй асуудал. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэдэг нь хэн нэгний тусламжгүйгээр нийгэмд бие даан оролцох боломжгүй хүмүүсийн хэлдэг.  Монгол Улсын хууль тогтоомжид хүнд хэлбэрийн гэсэн нэр томъёо байхгүй ч байнгын асаргаа шаардлагатай иргэдийг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэмээн бид нэрлэдэг.  Эдгээр хүмүүсийг ихэвчлэн гэр бүлд нь даатгадаг. Улмаар асран халамжлагч нь ажлаасаа гарч давхар эрх нь зөрчигддөг.  Мэдээж тэд хамт олонгүй, санхүүгийн орлогогүй болсноор ядуурлын түвшин рүү ордог. Тиймээс энэ асуудлыг Олон Улсад хэрхэн шийдсэнийг судаллаа. Бусад орнуудад “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах төв” гэж байдаг. Тус төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бүх төрлийн сургалт,үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг.  


-Тэгвэл манай улсад энэ тогтолцоо бий болох боломж бий юу?


-Боломж байлгүй яахав. Бий болгохоос өөр арга байхгүй. Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн конвенцэд нэгдсэн.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн конвенцийн 19 дүгээр зүйлд “бие даан амьдрах үйлчилгээтэй байна” гэж заасан. Харин энэхүү үйлчилгээ ямар байх вэ гэдгийг хуулиндаа тодорхой тусгаж, дүрэм журам боловсруулах ёстой. Манайд дээрх үйлчилгээтэй төстэй үйлчилгээ байдаг.  Энэ нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.1.6-д зааснаар гэрийн асрамж халамжийн үйлчилгээ гэсэн заалт маш тодорхой хэрэгжиж байна.   Энэхүү үйлчилгээ нь өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрээр 14 хоног явж үйлчилгээ үзүүлнэ гэж заасэн байдаг. Үүнийг аж ахуй нэгж, төрийн бус байгууллага гэрээлэн гүйцэтгэдэг.  Гэтэл энэхүү заалтад цөөнгүй алдаа бий. Тухайлбал хугацааны хувьд алдаатай. Түүнчлэн энэхүү үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүгд авахаар заасан байгаа. Гэтэл уг үйлчилгээг авах шаардлагагүй олон хүн хамрагдаж төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулж байна.  Үйлчилгээний төрлийгш нэг бүрчлэн тооцож дүгнэсэн байдаг. Тухайлбал, усанд оруулахад 2500, гадуур ажил хөөцөлдөхөд 100 төгрөг гэх мэтээр үнийн дүнг тооцдог. Харамсалтай нь хүний эрхтэй холбоотой зүйлийг эргүүлж тайлагнахад бэрхшээлтэй. Мэдээж баримтжуулахыг шаарддаг. Харин Олон Улсад энэ асуудлыг бэрхшээлийн төрлөөс шалтгаалж цагийн системд шилжүүлдэг. Жишээ нь нуруу нугасны өвчтэй хүн хэдэн цагийн үйлчилгээ авах уу, тархины саажилттай хүнд хэдэн цагийн асаргаа шаардагдах талаар тодорхой заасан байдаг. Энэ мэт үйлчилгээ дутмаг байгаагаас хөгжлийн бэршээлтэй залуус нийгэмд оролцож, хөгжиж чаддаггүй. Монгол Улсад 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 15 мянга нь байнгын асаргаа шаардлагатай буюу энэ төрлийн үйлчилгээ авах зайлшгүй хэрэгтэй хүмүүс юм.  


-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалах мэргэжлийн боловсон хүчин бий юу. Таны хэлж буйгаар гаднын улс оронд мэргэжлийн хүмүүс ажилладаг бололтой?


- Одоогоор манайд мэргэжлийн хүмүүс алга. Харин “Түгээмэл хөгжил” ТББ-аас Баянгол дүүрэгт “гэрийн асрамж халамжийн үйлчилгээ үзүүлэх” ажлыг хоёр жил хэрэгжүүллээ. Үйлчилгээ үзүүлэх ажилтнуудынхаа дунд  сургалт зохион байгуулсан. Дээр дурдсанчлан хөгжлийн бэршээлтэй иргэдийн онцлогт тохируулж тэдгээр хүмүүст сургалт явуулж ойлголт өгсөн. Энэ үйлчилгээ нь үргэлжлэх хугацаандаа үр дүнтэй байсан бөгөөд хамгийн гол нь залуусыг нийгэмд гаргах зорилготой.  Баянгол дүүргийн хэмжээнд долоон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг ч бидний олж мэдсэнээр 35 хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Эдгээр хүмүүст асран халамжлах үйлчилгээ чанартай, хүртээмжтэй хүрэх шаардлагатай.  


-Шийдвэр гаргах түвшний хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй асуудлуудыг хэрхэн хүлээн авч шийдвэрлэдэг вэ?


-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг сонсолгүйгээр зарим дарга нар шийдвэр гаргадаг. Тэд тэргэнцэр дээр сууж үзээгүй атлаа тойрч суугаад бидэнд тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж, шийдэхийг оролддог. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулж үйлчилгээний талаар санал бодлыг нь сонсох ёстой. Оролцоог оромдож байна гэж хэлэхэд болно. Гэтэл Олон Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулж тэдний санал бодлыг сонсч хууль тогтоомжиндоо тусгаж өгдөг.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
    22 мин
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    14 цаг 54 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    14 цаг 59 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    15 цаг 3 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    15 цаг 11 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    15 цаг 30 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    16 цаг 17 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    16 цаг 51 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    17 цаг 22 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    17 цаг 52 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    18 цаг 10 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    18 цаг 16 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    18 цаг 45 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    18 цаг 57 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    19 цаг 0 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    20 цаг 11 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    20 цаг 27 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    21 цаг 0 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    21 цаг 7 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    21 цаг 19 мин
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК