Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюутолгойн 2 дахь шатны санхүүжилт зогсоогүй бол дунд орлоготой орнуудын түвшинд Монгол очих байсан

2015-5-05
0
ЖИРГЭХ

        “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа.

 

-Таван толгойг УИХ хэлэлцэж эхлээгүй, Оюутолгойн хэлэлцээр шийдэлд хүрээгүй байна. Мега төслүүдхүлээлтийн байдалд шилжчихлээ. Энэ хугацаанд эдийн засагт ямар хохирол гараад байна?

 

-2011, 2012 оны эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг одоогийнхтой харьцуулахаар ойлгомжтой дүр зураг гарч ирнэ л дээ. Эдийн засаг тэр үеийнхээс эрс муудсан нь шийдвэр гаргагчдын алдаатай бодлого, үг яриа, үйлдэл, хандлагатай шууд холбоотой.   Үнийн өсөлт их байна. Эдийн засгийн өсөлтийн хурдац саарчихсан. Экспортын голлох барааны үнэ унасан.За тэгээд мөнгөний ханш, гадны хөрөнгө оруулалтын хэмжээ гээд  бүгд таагүй үзүүлэлттэй байгаа. Чихэнд чимэгтэй нэг л мэдээ байна. Инфляци буурсан. Нэг талаараа сайн ч гэлээ сөрөг тал бий. Эдийн засаг өсч байгаа үед инфляци нэмэгддэг. Харин эдийн засаг унахаар буурдаг. Худалдан авах чадвар буурсан учраас тэр.

 

-Бас экспорт импортоосоо давсан нь сайн үзүүлэлт гэж яриад байгаа?

 

-Экспорт импортоосоо давж худалдааны тэнцэл эерэг гарч байгаа нь мөн л хоёр талтай. Оюу толгойн зэс, алтыг урагш нь гаргадаг болсон учраас, мега төсөл хэрэгжиж эхэлсэн болохоор экспортын хэмжээ нэмэгдсэн юм. Түүнээс биш өөр том гэхээр нөлөө байхгүй. Нөгөө талд гаднаас авч хэрэглэдэг зүйл маань багассан гэсэн шалтгаан бий. Хөрөнгө оруулалт хийгдэхгүй болсон гэх шалтаан ч байна. Эдийн засагт итгэх итгэл алдарсан учраас хөрөнгө оруулагчид тоног төхөөрөмж оруулж ирэхээ байсан. Эдийн засгийн бүтээмж, хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа гэсэн үг. Импорт буурсан шалтгаан яах аргагүй мөн. Мэдээж сая дурдсан хоёр үзүүлэлтэд эерэг тайлбар байгаа.  Тэр талыг нь үгүйсгэхгүй. Гэхдээ муу талаас нь ч бас харах ёстой. Эдийн засагт байгаа ганц хоёр сайн мэдээг харахаар өнөө л Оюу толгойтой холбоотой байдаг. Оюу толгой гэдэг мега төслийн  эхний үе шатыг зориглоод явуулсан учраас л ганц, хоёр ч гэлээ сайн мэдээ эдийн засагт байгаад байгаа юм. Цаашдаа эдийн засгийг сайжруулж өсгөх ганц зам бий. Тэр нь том төслүүд.

 

-Оюу толгой төсөл Монголд юу өгсөн бэ?

 

-Оюу толгойн гэрээ 2009 онд зурагдаж ажлууд нь 2010, 2011 онд эхэлсэн байдаг. Монголын эдийн засаг 2011 онд г оргил цэгтээ хүрч өссөн. Жилдээ 4.6 тэрбум ам.долларын буюу тухайн үедээ манай улсын эдийн засагтай тэнцэх хэмжээний гадны хөрөнгө оруулалт орж ирсэн байдаг. Монголын Хөрөнгийн биржийн индексүүд өсч байлаа. Гадаад хөрөнгө оруулалтаас шалтгаалж доллартай харьцах ханш  нь 1400 гараад явж байсан төгрөг 1200 руу орсон. Төгрөг чангарсан гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулагчдын зах зээлийн итгэл байсан учраас 2012 оны сүүлээр бид гаднаас мөнгө зээлэх боломжтой болсон. Чингис, Самурай бонд гаргаж мөнгө босгосон гол шалтгаан нь дэлхийн хэмжээний том төсөл хэрэгжсэнийх. Тийм ч учраас цалин хөлсийг дэс дараатайгаар нэмэгдүүлсэн. Тэтгэвэр гэхэд гурав дахин нэмэгдсэн. Цалинг хоёр дахин нэмж байлаа. Улсын төсөв 2005 онд хоёр их наяд орчмоос таван их наяд руу өссөн. Наад зах нь Улаанбаатарын гудамжаар алхаад үзэхэд л том төслийн хөрөнгө оруулалтын нөлөө харагдана.Хөдөө аймгууд руу засмал замаар жирийлгэж  байна. Өмнө нь ийм байгаагүй.

 

-Оюу толгойн нөлөөгөөр ийм дэвшилд хүрсэн гэж ойлгож болох нь ээ?

 

-Шууд болон дайвар нөлөө нь гэж харж болно. Том төслийн өгөөжийг өөр олон жишээгээр тодруулах боломжтой.  Ажилгүйдлийн тоо, ядуурлын төвшин байна. Манай улсын ядуурлын төвшин гэхэд л өмнө нь 33 хувьтай байсан. Том төсөл хэрэгжсэний нөлөөгөөр 27 хувь болж буурсан. Монголын түүхэнд анх удаа ийм үзүүлэлт гарч байлаа. Харамсалтай нь сүүлийн гурван жилд ядуурлын төвшин эргээд гуч руугаа дөхчихлөө л дөө.

 

-Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилт саадгүй хийгдсэн бол эдийн засаг өдийд ямар дүр зурагтай байх байсан бол. Хэлэлцээр сунжирсан хоёр жилийн хугацаанд бид ямар боломжуудыг алдчихав?

 

-Тэр үед Оюу толгойн үр нөлөөний талаар эдийн засагчдын гаргасан прогноз, дүр зураг өчнөөн бий. Хамгийн наад захын том нөлөө гэхэд өнөөдөр бид дунд орлоготой орнуудын төвшинд очих байсан. Бүх аймгууд авто замаар холбогдох байлаа. Улаанбаатар хот дотор засч, янзалж, шинээр барихаар төлөвлөсөн  замуудын бүтээн байгуулалт асуудалгүй өрнөх боломж байсан. Агаарын бохирдол ч мэдрэгдэхүйц хэмжээгээр буурах байсан.

 

-Том төслүүдийн шууд орж ирсэн хөрөнгө оруулалт эдийн засагт эргэлдэхдээ үрждэг гэсэн судалгаа, тооцоо бий. Жишээ нь Оюу толгойн үржүүлэгч нөлөөг та яаж харж байна?

 

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын нөлөөг бид амьдралд дээрээ харсан учраас айхтар онол ярих шаардлагагүй. Оюу толгой бол говьд, урд хилийн орчим хэрэгжиж байгаа төсөл. Энэ төсөл хэрэгжиж хөрөнгө оруулалт орж ирснээр Улаанбаатарт барилгын boom болж зочид буудлын бизнес хөгжлөө. Олон улсын сүлжээ зочид буудал Улаанбаатарт ажиллаж эхэлсэн.  Жуулчдын тоо ихэссэн. Наад зах нь хүн бүр “приус” гэдэг машинтай боллоо. Үржүүлэгч нөлөө гээд байгаа нь энэ л дээ. Оюу толгойг дагаж орж ирсэн бусад хөрөнгө оруулагч байна. Монголчууд ийм том бизнес эхэлсэн  юм чинь бидэнд ч ашиг олох боломж байгаагээд хөрөнгөө оруулсан өчнөөн бизнесмэн бий. Оюу толгой худалдан авалт хийж байгаа. Төсөл тойрсон худалдан авагч, бэлтгэн нийлүүлэгчид гэж ирээд яривал энэ том төслийн үржүүлэгч нөлөө нь их л дээ. 

 

-Оюу толгой төслийн дараагийн санхүүжилт энэ жилдээ багтаж шийдэгдэхгүй бол эдийн засагт ямар эрсдэл тулгарах вэ, хамгийн том эрсдэл нь?

 

-Өнөөдөр төсвийн байдал хүндэрчихсэн. 90-ээд оны сүүл рүү тэтгэврээ тавьж чадахгүй хоцроож байсан үе бидэнд бий. Төсөв өртэй, данс улайсан үе Монголд  байсан. Тэр үеэ дахиад нэг удаа туулах хэрэгтэй болно.

 

-Хөрөнгө оруулалтын хувьд бүр зогсох байх?

 

-Гадаад, дотоод гэлтгүй бүгд зогсоно. Гадны хөрөнгө оруулалт өнөөдөр таг зогсчихсон байгаа шүү дээ. Орж ирсэн хөрөнгө оруулалт нь татагдаж байна. Байдал ийм хэцүү байхад хөрөнгө оруулалтаа үргээсэн, хөрөнгө оруулагчдыг айлгасан алхам хийсээр байна. Саяхны жишээ гэхэд “Хан ресурс” байна.  Арбитрын шүүхээс “Хан ресурс”-т 100 сая ам.доллар төл гээд байхад л төр төлөөлсөн хүмүүс нь “Төлөх ёсгүй байгаа юм аа” гэж яриад сууж таарахгүй л дээ. Хоёр хүн шатар тоглож байна гэж төсөөлье. Хүүг нь морь шиг нүүгээд байвал тоглоомын дүрэм алга болж, шатар тоглох боломжгүй болж таарна аа даа. Өнөөдөр бид яг л ийм шударга бус үйлдэл гаргаж байна. Лиценз өгч, мөнгийг нь гаргуулж бөөн ажил удчихаад дараа нь “Ерөөсөө та нарт өгөхөө болилоо” гээд өөр хүнд өгөхөөр хэн ч гэсэн зарцуулсан мөнгөө олж авахын төлөө явна. Зарцуулсан мөнгөө авъя гэж олон улсын шүүх дээр очоод шийдвэр гаргуулчихаад байхад “Наадах чинь худлаа” гээд байж таарахгүй.

 

-Оюу толгойн хоёрдугаар шатны санхүүжилт орж ирж, баялгийнх нь 80 хувь байгаа далд уурхайн бүтээн байгуулалт эхэлбэл эдийн засаг тийм амархан сэргэх болов уу?

 

-Ерөөсөө л 2009, 2010, 2011 он давтагдана. Хөрөнгө оруулалт сэргэнэ, эдийн засаг өснө. Бид 2008 онд ядуу буурай улсын тоонд орж байгаад 2012 онд дунд орлоготой орны тоонд багтаж байсан шүү дээ. Оюу толгойн нөлөөгөөр л нийслэлийн дүр төрх өөрчлөгдсөн. Бидний өмсч зүүж, идэж уух хэрэглээ өөрчлөгдсөн. Энэ бүхэн бидний нулимаад дэвсээд байдаг уул уурхайн л үр нөлөө. Монголын хөгжил уул уурхайтай шууд холбоотой. Эдийн засгаа ногооруулна, солонгоруулна гэхээсээ илүү эхлээд борлуулах хэрэгтэй. Капитализмын зах зээлийг бий болгож,  яс махандаа шингэтэл ойлгодог болох учиртай.  Яагаа ч үгүй байж ногооруулна гэж ярих утгагүй. Би даатгалын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг юм. УИХ-ын зарим гишүүн хуулинд тэрийг төчнөөн  төгрөгөөр даатгана гэж үнийг нь заах санаа оноо гаргаж байна. Хуучин нийгмийн Төлөвлөгөөний комиссоос долоон дор зүйл л дээ. Социализмын үед ядаж л хуулинд үнэ заадаггүй байсан. Ийм холимог саармаг системээр хойш урагшаа алхаж байтал дэлхий биднийг хаяад урагшилж байна. Том төслүүд дээрээ ч капитализмын, чөлөөт зах зээлийн хандлагаар хандах хэрэгтэй.

 

-Эдийн засагч, шинжээчдийн дүгнэлт, уул уурхайгаараа хөгжилд хүрсэн улсуудын жишээг хараад байхад мега төсөлгүйгээр хөгжлийг төсөөлөх аргагүй гэсэн бодол төрдөг. Таны хувьд ямар бодолтой явдаг вэ?

 

-Та бидний хүүхдийн ирээдүйгээр популистууд тоглож байна. Оксфорд, кембриждийг  нэвтрүүлье гэхээр хэрэгжүүлэх мөнгө нь байдаггүй. Хэрэгжүүлэх гэсээр байтал миний, таны хүүхэд сургуулиа төгсөнө. Бүхэл бүтэн үеийг хохироогоод байна л даа. Бид Оюу толгойгоос илүү хүнээ бодно гэж ярьсан хэрнээ хүнээ алаад байна. Уг нь Оюу толгойгоос орж ирэх мөнгөөр хүнээ боловсруулж байж эдийн засаг солонгорох процесс явагдана. Хоосон толгойтой баахан улс бид  Чингисийн монгол гэж цээжээ дэлдээд хаашаа ч явахүй. Төв талбайгаасаа холдохгүй. Америк, Европ,Хятадын залуустай “Гүүгл”, “Майкрософт”-ын ажлын байранд өрсөлдөж ялаад  гарч ирж чадах хүмүүсийг бэлдье гэвэл өнөөдөр нүүрсээ зарж олсон мөнгөөрөө  хүүхдүүддээ өндөр боловсрол олгох хэрэгтэй.  Тэгж байж монгол залуус шилдэг компанид ажиллана. Уул уурхайгаас баялгийн санд хуримтлуулсан мөнгөөр технологи боловсруулдаг компаниудын хувьцааг авч тэр том компаниудын төвүүдийг эх орондоо нүүлгэж ирж байж, бид өөрсдөө  ТУЗ-д нь сууж байж эдийн засаг солонгорно. Тэгэхгүйгээр зүгээр л цээжээ дэлдэж, өлсгөлөн зарлаж, 2000 жилийн өмнө байсан байгаагүй булшны тухай яриад суувал хөгжил ирэхгүй. Байсан байгаагүй булш яриад амьд хүмүүсээ булшлаад  байна гэдэг дэндүү харамсмаар зүйл.

 

Ц.Баасансүрэн

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Зочин (112.72.13.194)
    ЧИ ОВООНЫ ЦААНА ХУЦАЖ БАЙ ТАЛХНЫ ҮНЭ МЭДЭХГҮЙ БАЙЖ БАЙЖ О. ТОЛГОЙ ГЭЖ ХУЦНАА ЧИ БОЛООГҮЙ БОЛОВСРООГҮЙ ТҮҮХИЙ
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.120.125)
    ТАЛХ ГАНХУЯГ НОВШОО ЗАЙЛ!! Энэ нэг далдагагансан хог энд тэндээс гадныхны шавхрууг идэж оодорсон лалар зайлаа!!! Чамд мэдлэг чадвар туршлага сэтгэл бүх юм алга. Ганхуягаа та зүгээр л ТАЛХны үнэ судлаад л явж бай!! Өөрт чинь өөр чадах юм алга!! Таньд үнэхээр Монголыг ойлгох оюуны чадавхи дутаж байна!!
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (76.245.193.126)
    Bitgii schaa. Chi yugaa meddiin
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.123.181)
    Юун Тавантолгой, Оюутолгой АН-аар цаашид улс орныг удирдуулвал Монгол улс тусгаар тогтнолоо алдахад хүрнэ. Ан-ын үйл ажиллагааг цаашид хориглох нь зүйтэй.
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.123.181)
    Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. Квинтиллиан
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.123.181)
    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, төрийн мэдэлд байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.123.181)
    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.123.181)
    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.123.181)
    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.123.181)
    Манай нийт Монголчууд ашигт малтмалын Роялти гэдгийг татвар гэж шал буруу ойлгодог. Роялти гэдэг нь татвар огт биш, харин газар доор байгаа байгалийн баялаг буюу ашигт малтмалын үнэ юм шүү дээ. Улс орнууд өөрийхөө газрын баялаг буюу ашигт малтмалын үнийг өөрөөр хэлвэл Рояли-г аль болох өндөр 12 хүртэл хувиар тогтоож, олборлосон ашигт малтмалын бодит хэмжээгээр сар бүр улсынхаа төсөвт төвлөрүүлж авдаг. Харин татварын асуудал бол “Роялти”-гээс шал өөр татварынхаа хуулиудаар зохицуулагддаг.
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.123.181)
    Дэлхийн аль ч орны Ашигт малтмалын тухай хуулиудад төрийн эзэмшлийн 34 буюу 51 хувь гэсэн ойлголт огт байдаггүй. Учир нь үндэсний баялаг болсон ашигт малтмалын орд бол 100 ард түмний өмчлөл, 100 төрийн эзэмшилд байх ёстой. Харин ашигт малтмалын ордыг ашиглагч байгуулага төрд өндөр Роялти болон орлогын албан татвар төлөх нь дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн хууль олон улсын эрх зүй юм.
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.123.181)
    Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-51 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-51 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.123.181)
    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Батжин (112.72.13.47)
    Маш унэн шудрага ярьж байна. Зоригтой бай.
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.106.150)
    Чи битгий солиороод бай. Элэнцэгний чинь дунд тувшин. Чамд тоо л хэрэгтэй юм бол тэр л биз. Ард тумэнд амьдрал хэрэгтэй. Чиний мэддэггуй талх....
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • unshigch (31.0.1.117)
    Erdenet vildber l mgl ulsiig tejeej baina.Tabantolgoig ,Erdenetiin vildber shig ij bvren tsotsolbortoi bolgood mongol zaluuchuudaa ajiltai bolgoh,tsaashdaa toriin bodolgoor mergejiliin surgalt zohion baiguulj zaluu bolbson hvchinee beldgeh heregtei.Mongol zaluuchuud jumiig hurdan surdag ,odooni zaluuchuud medeelel saitai baina.zaluu ve maani hiij chadna daa
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • шинээ (162.243.198.241)
    Таван толгойг хөдөлгөх ёстой гэхдээ харилцан үр ашигтай байдлаар Оюу толгой шиг болгож болохгүй
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
    • Зочин
      ТАЛХ ГАНХУЯГ НОВШОО ЗАЙЛ!! Энэ нэг далдагагансан хог энд тэндээс гадныхны шавхрууг идэж оодорсон лалар зайлаа!!! Чамд мэдлэг чадвар туршлага сэтгэл бүх юм алга. Ганхуягаа та зүгээр л ТАЛХны үнэ судлаад л явж бай!! Өөрт чинь өөр чадах юм алга!! Таньд үнэхээр Монголыг ойлгох оюуны чадавхи дутаж байна!!
      2015 оны 05 сарын 05
  • irgen (162.243.198.241)
    ene 2 tolgoinii vr shimiig bid baitugai manai vr hvvhdvvd hvrtel vzehgvil bh daa heden tomchuud ni idej uugaadl duusah ni bna ene tur zasag gej ymar hachin ulsuud bdgiin oilgohoo bla turiin tuluu ogotno booj vhne gegcheer l ym bolood bna daa
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • дэлгэрээ (162.243.198.241)
    З.Энхболд Засгийн газрыг дарамталж байна гэвэл хилс болохгүй нь. Өмнө нь ч ийм зүйл ажиглагдаж байсан. Мөн Тавантолгойн гэрээ өнөө, маргаашгүй амжилттай хэрэгжиж байж монголчуудын дээрээс нар гийнэ шүү дээ.
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • boldoo (162.243.198.241)
    ene 5 tolgoin gereeg zasgiin gazar hiisen ch ter ulsiin ih hural hiisen ch ter neg l bvteltei bolohgvil ym shig sanagdaaad bgam daa 2 tald huwaagdchaad chi chadahgvi bi chadna geed bga ch gsen vnen heregtee 2laa chadahgvi chadah bsan ch SETGEL DUTNA
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • лхамаа (162.243.198.241)
    Ашиггүй болох нөхцөлд Хиншүү Ганбаатар буруутай зүв зүгээр явж байсан төслийг зогсоох байнга хийж хөрөнгө оруулагч нарыг хөөснөөс болсон. Мэдээж энэ тохиолдолд мөнгөгүй болсон Монголыг барьцаанд оруулах нь лавтай.
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
    • Зочин
      ТАЛХ ГАНХУЯГ НОВШОО ЗАЙЛ!! Энэ нэг далдагагансан хог энд тэндээс гадныхны шавхрууг идэж оодорсон лалар зайлаа!!! Чамд мэдлэг чадвар туршлага сэтгэл бүх юм алга. Ганхуягаа та зүгээр л ТАЛХны үнэ судлаад л явж бай!! Өөрт чинь өөр чадах юм алга!! Таньд үнэхээр Монголыг ойлгох оюуны чадавхи дутаж байна!!
      2015 оны 05 сарын 05
  • boloroo (162.243.198.241)
    ene geree mereeg ni hiideg tusgai uls bbmaar ymaa gehdee mash tugs hiideg olon ulsiin hemjeeendsudlaad ashig orlogo ersdelee tootsoj chaddagmuu vr dvn garwal terniigee vvreh chadwartai tiim l bwal zvgeer sanagdlaa ene uls tur ch ystoi vlger boloh nee
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • ganaa (162.243.198.241)
    ene tawan tolgoin asuudlig bvr oilgohoo bla neg ni garch ireed neg ym yrih bas nuguu heseg ni garch ireed bas neg ym yrih vneheer tiim bolohgvi buruu geree bolson ymu ard irged medhiig hvsch bna
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • soko (162.243.198.241)
    ene geree mereeg ni hiideg tusgai uls bbmaar ymaa gehdee mash tugs hiideg olon ulsiin hemjeeendsudlaad ashig orlogo ersdelee tootsoj chaddagmuu vr dvn garwal terniigee vvreh chadwartai tiim l bwal zvgeer sanagdlaa ene uls tur ch ystoi vlger boloh nee
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • oyun (182.160.0.169)
    bolovsroltoi uhaantai hun uuruur yumiig harj uneniig helj bna da mundag bnaa
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Их сургуульд зуучлана (182.160.4.58)
    Англид хятад Фенгшугаар Их сургуульд сургахад зуучлана. Эрээний Фенгшугаас өөр хөтөлбөртэй. Энэ их сургуульд хиншүү С.Ганбаатар төгссөн болно. Тэрээр олон улсын гэмт хэргийг шүүдэг Гаага шүүхэд Рио Тинтог өгсөн сайн төгсөгчийн нэг юм. Гэхдээ Ганбаатар төгсөгч маань Шүүхийн хариуг ард түмэндээ хэлэлгүй мартжээ.
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Xas (23.240.209.189)
    Ene gej bas neg yum bnaa ene mongolchuudiin toloo hiisen yum bn uu
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • zochin (122.201.24.79)
    gadnii gar hol tedniig tahin shutegch ner tord durtai namiin tomchuudiinhaa bogs doloogch uls torch boloh gej bas jujigleh yum hench chamd itgej dagahgui zugeer l ooriin hiideg ajlaa hii
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • zochin (150.129.140.151)
    hudlaa medemhiirch sagsuurch baihaar dorvitoi ajil hiigeech zaluuchuudaa surgana genee darga nariin, ta nariin huuhduud l ulsiin munguur tuilna shdee, idej uuhaas hetrehgui hudalch gar
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Zochin (112.72.13.130)
    улс эх орныхоо хөгжилд саад болж гадны хөрөнгө оруулагчдын хөөж гаргасан хорлон сүйтгэгч фенгшү ганбаатарыг шар хадны эмнэлэгийн эмчийн үзлэгт оруулж эмчилмээр байна.
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Baagii (112.72.13.130)
    з.энхболдыг зи гэж нэрлэж байхыг олон хүнээс сонслоо. зи гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэвэл маш жижиг биетэй мөртөө асар их хор хөнөөлтэй зи гэдэг хорхой байдаг гэнэ. түүнтэй адил хүн нь их хурлын спикер зи болж таарлаа. зи бол хорон санаатай түүний санаа нь таван толгойг зогсоож олон бизнесийг дампууруулах үр дагавартай юм.
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    13 цаг 33 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    13 цаг 54 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    13 цаг 59 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    14 цаг 8 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    14 цаг 25 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    14 цаг 27 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    15 цаг 1 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    15 цаг 52 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    17 цаг 11 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    17 цаг 55 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    18 цаг 43 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    18 цаг 52 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    18 цаг 55 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    18 цаг 56 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    19 цаг 0 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    19 цаг 3 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    19 цаг 5 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    19 цаг 35 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    19 цаг 36 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    19 цаг 55 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК