Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд хувьдаа мөнгө завшсан хэрэгт буруутган, цагдан хоригдоод байгаа билээ.
Түүнд холбогдох шүүх хурал удаа дараа хойшилж, өнөөдөр хорих ангид болох тов гарсан.
Харин Л.Гансүх 461 дүгээр ангийн танхимд биш Чингэлтэй Сүхбаатар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд шүүх хурлыг нээлттэй хийх хүсэлт гаргасан юм. Түүний хүсэлтийг дүүргийн шүүх хүлээн авч маргааш Чингэлтэй Сүхбаатар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхээр болжээ.
Дашрамд дурдахад Шүүхийн ерөнхий зөвлөл, Тахрын ерөнхий газар, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү 461 дүгээр ангийн шүүхийн танхимтай өнөөдөр танилцсан байна. Тус ангийн шүүхийн танхимд 2015 оноос хойш таван удаагийн шүүх хурал болжээ. Тус шүүхийн танхим шорон дотор байралдаг учраас шүүгдэгчийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс цаашдаа шүүх хурлыг 461 дүгээр ангийн шүүх танхимд явуулахгүй байхыг Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх болон Өмгөөлөгчдийн холбооныхон санал нэгдсэн байна.
Энхэлээ
Сэтгэгдэл (2)