
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монгол Улсын төрөөс санхүүждэг эмнэлгүүд 300 тэрбум төгрөгийн эмийн худалдан авалт хийдэг юм байна. Эмнэлэг болгон тус тусдаа тендэр зарлаад худалдан авалтаа хийдэг. Үүнийг нэг цонхоор худалдан авалт хийдэг болгоно. Адилхан эм тариаг өөр өөр үнээр авч байна. Нэгдсэн үнээр авбал 300 тэрбумаас 10 хувь орчим нь буурна. Иргэд худалдан авалт хийхэд ч үнэ буурах боломжтой гэж үзэж байна" гэв.





















































