Өнөөдөр Чингисийн талбайд “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ” зохион байгуулагдана.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд энэ өдөр 11.00 – 16.30 минутын хооронд Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагууд эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийг иргэд олон нийтэд мэдээллэн, сурталчлах, үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг хүлээн аван шийдвэрлэх юм.
Үйл ажиллагааны нээлт 12 цагаас болох бөгөөд дараах байгууллагууд оролцох юм байна.
• Цагдаагийн ерөнхий газар
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
• Хил хамгаалах ерөнхий газар
• Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар
• Улсын бүртгэлийн ерөнхий газар
• Архивын ерөнхий газар
• Тахарын ерөнхий газар
• Хууль сахиулахын их сургууль
• Хууль зүйн үндэсний хүрээлэн
• Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн
• Хууль зүйн туслалцааны төв
Сэтгэгдэл (1)