Манай улсын болон урд хөршийн цагдаагийн байгууллагын алба хаагчид Эрээн хотод "БҮРГЭД-2015" хамтарсан сургалыг эхлүүлэв.
Энэхүү арга хэмжээ нь хоёр улсын цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдаа сургаж, дадлагажуулах, харилцан туршлага судлах, терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх, хил дамнасан терроризмтой тэмцэх, бүс нутгийн болон олон улсын террорист этгээдүүдийг баривчлах, аюулгүй болгох чиглэлээр зохион байгуулагдаж буй.
Мөн энэ үеэр хоёр улсын ёслолын жагсаал, гардан тулааны үзүүлэх тотолт, тугийн жагсаал зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна, Тус хамтарсан сургалтад Монголын талаас 130 шахам алба хаагч оролцох аж.
Г.Үжин