Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд хувьдаа мөнгө завшсан хэрэгт буруутган, цагдан хориод байгаа билээ.
Түүнд холбогдох шүүх хурал удаа дараа хойшилж, өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд эхлэх гэж байна.
Дөнгөж сая Л.Гансүх нарын шүүгдэгч нар шүүх танхимд орж ирлээ. Харин шүүх хуралд гэрчээр оролцох Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ирээгүй байна. Мөн шүүгчид танхимд орж ирээгүй байна. Шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг нээлттэйгээр явуулах шийдвэрийг гаргавал нээлттэй явагдана.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)