зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 БАРИМТ: АН-ыг 2016 оны сонгуульд ялагдуулж мэдэх шалтгаанууд

2015-10-28
0
ЖИРГЭХ

Уг нь АН 2012 онд түүхэнд байгаагүй ялалтуудыг авч чадсан. Анх удаа 2012 оны  УИХ-д  хамгийн олон суудалтай болсон. Мөн орон нутгийн  сонгуульд таваас бусад бүх аймагт анх удаа ялалт байгуулсан. Цаашлаад АН-ын Ерөнхийлөгч улиран сонгогдсон гээд 4 дараалсан ялалтыг авч чадсан юм. Мөн Нийслэл хотыг анх удаа өөрийн намын хүнээр удирдуулахаар болсон. Энэ нь АН түүхэндээ анх удаа “гэрлийн хурдаар” дараалсан ялалтыг авсан үе. Мөн тус нам сүүлийн 10 жилд хийгээгүй бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн. Тодруулбал, 21 аймгийг холбосон хатуу хучилттай зам, нийслэлийн бүтээн байгуулалтууд “Гудамж” төслийн ажлууд, дотоодын томоохон үйлдвэрүүдийг хөдөлгөж эхэлсэн гээд жагсаавал уртаас урт дараалал гарна. Энэ бүхэнд АН-ын нэр хүнд гэрлийн хурдаар өсч,  ирэх сонгуульд баараггүй ялалт байгуулах нь гэсэн итгэл олон нийтийн дунд байлаа. Харин  тус нам фракцийн эрх ашиг, дотоодын зөрчил зарим алдаатай бодлогуудаасаа болж дээрх бүх амжилтаа 2016 оны сонгуулийн өмнөхөн навс унагаж орхив. Нэг үгээр хэлбэл тус нам 2016 оны сонгуульд иргэдийн итгэлийг хүлээж чадахааргүй байдал бий болоод байна. Тэгвэл бид АН-ыг 2016 оны сонгуульд ялагдуулж мэдэх 24 шалтгааныг хүргэе. АН ямар алдаа гаргав?

1.  Фракцийн эрх ашиг: АН аливаа асуудлыг улс орны эрх ашгийн үүднээс бус фракцуудынхаа эрх ашгийн үүднээс шийддэг. Сайдын албан тушаалаас эхлээд байнгын хорооны даргын суудлыг хүртэл фракцууд нь булаацалддаг. Үүнээс болж төрийн бодлого, ажлыг хэдэн сараар гацна. Тус нам гацаах, зогсоох, түгжих ажлыг л  өнгөрсөн хугацаанд хангалттай сайн харуулж чадлаа. Ард түмний өмнөөс бус цөөн хэдэн хүний эрх ашгийн үүднээс асуудлыг шийддэг нь тус намыг ирэх сонгуульд ялагдуулах бас нэгэн шалтгаан болж мэднэ.


2.    Засгийн газраа буруу байгуулсан: АН 2012 оны сонгуульд ялж, Засгийн газраа байгуулахаасаа эхлээд алдаа гаргажээ. Үүнийг нь ч зарим улс төр судлаачид  хэлдэг. Бусад улс оронд парламентад олонх болсон нам нь дараагийн олон суудлыг авсан намтай хамтарч Засгийн газраа байгуулдаг байна. Үүгээр бол АН, МАН-тай анхнаасаа нэгдэх байж. Гэтэл  “Шударга ёс”-той нэгдэж сонгуульд 40 хувийн дэмжлэг авсан МАН-ыг сөрөг хүчин болгосон нь эргээд өөрсдийг нь унагахад том түлхэц болжээ.


3.  1996-2000 оны алдаанаас суралцаагүй байдал: Тус он, жилүүдэд АН дөрвөн удаа засгийн газраа сольсон байна. Мөн өмч хувьчлал нэрээр маш замбараагүй байдлыг нийгэмд бий болгосон. Энэ мэт алдаанаасаа болж тус нам 2000 оны сонгуульд  ялагдсан түүхтэй. Харин тэд дээрх алдаагаа энэ жилүүдэд засч биш давтаж ажиллаж байна. Одоогийн байдлаар хоёр удаа Засгийн газраа өөрчлөөд байна. УИХ-ын дарга З.Энхболд нь Н.Энхбаяртай нийлж Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг удахгүй унагах нь гэх мэдээлэл тараад байна.


4.   Намын даргын нэр хүнд: АН-ын дарга З.Энхболдын нэр хүнд олон нийтийн дунд тийм ч сайн биш байна. Учир нь тэр Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах тоглолтыг голлон зохион байгуулсан юм. Тодруулбал, АН өөрийнхөө Засгийн газрыг унагасан үйлдлийн гол эзэн нь тэр гэсэн үг. Одоо Ч.Сайханбилэгийн Засгийн газраар оролдоод эхэлчихсэн явна.


5.  Намын дарга нь Ерөнхий сайд болохын үлгэр: Эрх барьж буй АН-ын дүрмээр бол намын дарга нь Ерөнхий сайдынхаа албыг хаших ёстой. Гадны улсуудад ч ийм л байдаг. Гэтэл бас л нөгөө фракцийн эрх ашиг, эрх мэдлийн төлөөх тулаанаасаа болж уг дүрэм тус намд зөрчигдөөд байгаа. Үүнээс болж гүйцэтгэх засаглалын тэргүүнд шийдвэр гаргах эрх мэдэл алга.


6. Оюутолгой: Зүв зүгээр байсан Оюутолгойн үйл ажиллагааг зогсоосон. Үүнээсээ болж Оюутолгой хоёр жил орчим ажилгүй зогсчээ. Сая нэг юм гэрээ байгуулж дахин хөдөлгөхөөр болсон ч өмнөхөөсөө улам дордуулж “Рио Тинто”-ийн хэтрүүлсэн зарлагыг хүлээн зөвшөөрч, монголчуудын ногдол ашиг хүртэх оныг 2037 он хүртэл хойшлуулчихлаа.


7. Тавантолгойн гацаалт: Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэтэл УИХ-ын дарга З.Энхболд ба түүний баг амжилттай гацаагаад буйг бүх нийтээрээ харсан.


8. Эдийн засгийн үзүүлэлт: Одоогийн байдлаар улсын төсөв -800 орчим тэрбум төгрөгөөр тасраад байна. Гадаад өр гэхэд л 21 тэрбум гаруй төгрөг болж долларын ханш  2000 төгрөгт хүрээд байна. Улсын төсвийн сан улайсахад ойрхон байгааг Сангийн яамнаас мэдэгдээд байгаа. Энэ нь АН-ын алдаатай бодлого, замбараагүй тавьсан өрнөөс болсон гэж үздэг.


9.  Төмөр зам: Төмөр замаа тавьчихсан бол өнөөдөр бид 10 тэрбум долларын тээвэр хийх байж. Гэтэл АН-ынхан "Төмөр замаа түүгээр биш үүгээр, бүдүүн биш нарийн царигтай тавина" гэж хэрэлдсээр өнөөдрийг хүргэв. Энэ хугацаанд төмөр зам тавих ажил нам гацлаа.  Биднийг бүдүүн нарийн гээд хэрэлдэж байх хооронд Орос улс аль хэдийн нарийн царигтай замаа тавьжээ.


10.  Өр:  Өнгөрсөн хугацаанд АН-ынхан “Чингис бонд”-ын 1.5 тэрбум доллар, Самурай бондын 600 сая доллар, Хөгжлийн банкны 580 сая долларыг зээлжээ. Үндсэндээ маш их хэмжээний мөнгийг төсвөөсөө гадуур зарцуулсан гэсэн үг. Үүнээсээ болж инфляцид нэрвэгдээд төгрөгийн ханш унасан гэж эдийн засагчид үздэг.


11. Давхар дээл: “Давхар дээл” буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажилладаг байдлыг зоригтой халж чадаагүй. Өнөөдөр УИХ-ын 76 гишүүний 34 нь сайд болон сайд асан хүн байна.


12. Цалинг багасгана: АН-ынхан 2016 оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар, төрийн өндөр албан тушуултнуудын цалинг 30 хувиар хасахаар тооцоолжээ. Энэ нь иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргээд буй.


13.  Ажлын байрыг цомхотгоно: Ажлыг байрны орон тоог ч мөн цомхотгоно гэж байгаа юм. Мэдээж хэн дуртай байхав. 2012 онд төрийн албан хаагчдын тоог 30 мянгаар нэмсэн нь тус намын гол алдаа болсон. Тэр хүмүүсээ одоо буцаагаад цомхотгох асуудлыг ярьж байна.


14.  Судалгаа:  “Сант Марал”-ын судалгаагаар АН-ын рейтинг унасан байна. Маргааш сонгууль болбол аль намд санал өгөх вэ гэсэн асуултад иргэд, олон нийтийн 38 хувь нь МАН-д 33 хувь нь АН-д 18.9 хувь нь МАХН-д өгнө гэж хариулсан байна.


15. Засаг унагах тоглолт: Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаж, Ч.Сайханбилэгийн Засгийн газраар тоглосон хүмүүс нь АН дотор л байсан шүү дээ. Энэ бүхэн тус намын рейтингийг олон нийтэд унагахад гол нөлөө үзүүлсэн гэж болно.


16. Н.Энхбаяр ба АН: МАХН-ын дарга Н.Энхбаяр бол МАН-ыг ч, АН-ыг ч тамирдуулж байна. Яг ийм үед АН Н.Энхбаяртай нийлж, Өршөөлийн хууль дахь авлига, албан тушаалийн гэмт хэргүүдийг өршөөсөн заалтыг авч үлдэхээр зүтгэж буй нь тус намыг бүхэлд нь муухай харагдуулж байна.


17. МАН-ыг засгаас хөөсөн: МАН-ыг засгаас хөөсөн нь бас л тус намын алдаа болсон. Одоо нөгөөдүүл нь өөрсдийг нь буцаагаад яаж ч тонгорч мэднэ.


18.  Өршөөлийн хууль: Тус хууль гарах нь зөв. Гэхдээ авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг өршөөсөн заалттайгаар хэрэгжиж болохгүй. Тиймээс ч Ерөнхийлөгч хориг тавьсан. Гэтэл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх бүх аргыг АН Н.Энхбаяртай хамтран хийж байна.  Ер нь АН Н.Энхбаярын захиалгаар түүнд зориулж хууль батлах шаардлага байсан уу. АН-ын энэ үйлдэл нь тус намын нэр хүндийг шал дордуулж орхилоо.


19. Халх гол: Халх голд чөлөөт бүс байгуулах асуудал нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байна.


20. Хуулийн салбарын холион бантан: Хууль зүйн сайдаар АН-ын хоёр нөхөр ажиллалаа. Тэд нэгийнхээ хийсэн ажлыг үгүйсгэж, үгүй хийж байгаа. Одоо бүр бие, биенээ арьс, бөгсөөрөө дуудалцаад явж байна. Үүний үр дүнд хууль хэрэгжүүлэх, засаглал тогтох гол салбарын нэр хүнд уналаа. Уг нь Хууль зүйн салбар улс орны чухал салбар.


21. Гадаад харилцаан дахь алдаа: Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Лениний хөшөөг буулгах үеэр “Хятадын Коммунист нам олон сая хүний амийг хядсан” хэмээн хэлсэн нь Хятадын удирдлагуудыг ихэд эмзэглүүлсэн. БНХАУ-аас манай улсад суух элчин сайд тухайн үед Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Л.Болдтой уулзаж  хэлсэн үгийнхээ төлөө уучлалт гуйхыг шаардсан байдаг юм. Э.Бат-Үүл дарга хэлсэн үгийнхээ төлөө уучлалт гуйсан ч Хятадын талын дургүйцэл нь том төслүүдийг удаашруулсан гэж улс төр судлаачид үздэг. Энэ бол гадаад харилцаан дахь том алдаа.


22. “Хан ресурс”-ын 100 сая долларын өр: Монгол улсын засгий газар,  Канадын "Хан ресурс" компанитай үүсгэсэн арбитрын маргаанд ялагдаж 100 орчим сая ам.долларын өрөнд ороод байгаа. Хөрөнгө оруулагчдыг үргээсэн бодлого явууллаа, тогтворгүй байдлаас болж өрөнд орлоо гэсэн зэмлэл тал бүрээс гарч байгаа ч бид яагаад шүүхэд ялагдав гэдэгт хэн ч төвлөрөхгүй, хариуцлага ярихгүй байгаа нь хачирхалтай. Уг хэрэг дээр манай тал ялах магадлал маш өндөр байсан ч Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг тэргүүтэй хүмүүс тус хэрэг дээр Монголыг төлөөлж ажиллахаар шинээр томилогдоод муу ажилласан байна. Үүнээс болж  Монгол улс 100 сая долларын өрөнд оржээ. Хөгжингүй оронд бол Ж.Баярцэцэг шиг албан тушаалтан улс орноо ялагдуулчихлаа гэж хэлээд өөрөө өргөдлөө өгөөд явдаг. Харин манай төрийн нарийн бичгийн дарга хоёр ч сайд дамжин албан тушаалаа хашсаар байгаад гайхах зүйл үгүй.


23. Барилгын үнийг хөөсрүүлсэн: Судалгаа, тооцоогүйгээр орон сууцны зээлийн хүүг багасгасан. Мөн хөрөнгийн эх үүсвэргүй хүмүүст зээл өгснөөр чанаргүй зээл өсч тэр хэрээр банкуудын байдал хүндрээд байна.


24.  Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан:  АН хэвлэлийн эрх чөлөөнд халдсан бүдүүлэг үйлдлийг өнгөрсөн хугацаанд гаргажээ. “Амжилт.ком” сайдыг хаахаас эхлээд үзэл бодлоо твиттерээр  илэрхийлснийх нь төлөө “Инженер Бат” гэх жиргээчийг барьж хорьсон байдаг. Энэ үйлдэл нь тухайн үедээ олон нийтийн дургүйцлийг ихэд хүргэсэн юм. Үүнээс болж манай хэвлэлийн эрх чөлөө индекс ухарсан байдаг.

Т.Энхэлээ

image

Нэг үгээр хэлбэл тус нам 2016 онд сонгуульд иргэдийн итгэлийг хүлээж чадахааргүй байдал бий болоод байна. Тэгвэл бид АН-ыг 2016 оны сонгуульд ялагдуулж мэдэх 24 шалтгааныг хүргэе. АН-д ямар алдаа гаргав?

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (60)

  • чалчигч (202.126.91.172)
    АН-ынхан суралцвал сурахаар боллоо. Гэхдээ гэдсэндээ хөлөө хийлцээд албан тушаал эрх мэдлийн төлөө алалцсаар бгаа нь өөрсдийнхөө дор нүх бишээ там ухаж бна Харин санал асуулгын үр дүн гэдэгт би л хувьдаа итгэдэггүй шүү
    2015 оны 11 сарын 01 | Хариулах
  • чалчигч (202.126.91.172)
    АН-ынхан суралцвал сурахаар боллоо. Гэхдээ гэдсэндээ хөлөө хийлцээд албан тушаал эрх мэдлийн төлөө алалцсаар бгаа нь өөрсдийнхөө дор нүх бишээ там ухаж бна Харин санал асуулгын үр дүн гэдэгт би л хувьдаа итгэдэггүй шүү
    2015 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.41.212)
    ene nnamd olon bgaa toriin umchiig hylgailsan nuhduudiig sydarga shuuheer shuuh heregtei. .enhbold bathuu jenko geed l ochnoon hylgaich nar bna
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Gonchigoo (202.179.10.74)
    AN namiig demjiheer, uhsen ni deer...
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Gonchigoo (202.179.10.74)
    AN namiig demjiheer, uhsen ni deer...
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Гана (203.91.117.4)
    АН-ын зоригтой,хийсэн ажлуудыг ард түмэн үнэлдэг.харамсалтай нь энэ намын дээд удирдлага төдийгүй орон нутгийн намын байгууллагуудад ч ялгаагүй үнэхээр хогийн шаарууд их цугларсан шүүдээ.Тэр шааруудаас энэ нам салж хагацаагүй цагт АН өөдөлж өндийх хэцүү. Ардчилал,хүний эрх гэдэг амны зоргоор чалчиж, бүлэг фракцуудаар талцан эх орноо тонон дээрэмдэхийн нэр биш.
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • oyun (182.160.2.131)
    AN iig ugaasaa shudarga esiig erhemledeg tuushtai humuus demjdeg bolohoor bichigch ta sanaa zovoltgui zahialgaar munguur yum bichihee bolih hergeti sen ug ni
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (180.149.78.21)
    Shudarga humuust durguihumuusin setgegdel bh
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Boog (103.10.23.127)
    4 5 eelj ni xoolondoo orox geed xuleegeed bna. Muu pizdaanuud tsadaj xanaxgui yum daa
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Хуцаарай новшнууд аа (202.179.11.42)
    24 цаг-ийнхан угаасаа МАНгаруудын утсан хүүхэлдэй шүү дээ.
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
    • Сэтгэгдэл бичиж болохгүй юм бол хариу бичихээс, к
      Дур гутав. МАН-ын явуулга байна. АН-ыг сонгуульд дахин ялуулчихгүйн тулд зохиосон үлгэр үү? ХҮМҮҮС ЭЭ, БҮҮ ИТГЭ! Өмнө нь ч, одоо ч Ардчилсан намын олонх бүрдүүлсэн УИХ, ЗГ-ын үйл ажиллагааг гацааж, хар пиар-аар будаад байгаа хүчин нь МАХН, МАН. Өмнөх завхруулалтыг нь засч дуусаагүй байхад нь л араас нь өшиглөж, хор найруулж хов хутгадаг хуучин соц нийгмийн залгамжлагчдын Монголд хийсэн шинэ зүйл юу байна аа? Чимээгүйхэн халаасладаг мөнгийг нь ажил хэрэг болгосонд, түмний нүдэн дээр ил гаргасанд хорсогчдын үгээр үг хийвэл бид хэзээ ч өндийхгүй. Харин ч АН хэрүүл зодооноо нуухгүй, ил явуулдаг болохоор төрийн гэсэн нэрээр далдуур явагддаг булхайнуудыг иргэд мэддэг болж байна. МАХН МАН-ын олонхийн үед далд эдийн засаг л томордог, жинхэнэ шилжилтийн үе нь АН засагт олонх болсон цагт явагдаад байгаа түүхийн хажуугаар нүдээ аних уу?
      2015 оны 10 сарын 29
  • Төмөр (122.201.24.245)
    Бурмаа болон цаад эздийн зогсоох хүн байна уу?
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • HAHA (124.158.88.49)
    Ylagdaj boloh ntr. Songoloo yu ta nariig
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • zochin (27.123.214.120)
    Tanai sait MANgaraas jaahan mungu avchee dee
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (180.149.78.22)
    хөшөө нураагаад хүүдээ хүргэндээ тендер өгөөд эхэлсэн. цас арилгаад зам шүүрдээд зогсож байх ёстой хүн жастин каплаг шоронд эргэж элбэгдоржтойгоо нийлж хүнд гэмт хэрэг хийсэн. халзан баттулга элбэгтэй гурвалж Энхбаярыг хэлмэгдүүлсэн.
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
    • Өө хөөрхий
      Энд МАНгарын бичсэн жонхуунд МАХАН гарын бичсэн жонхуу явж байна
      2015 оны 10 сарын 29
  • Haha (112.72.13.25)
    АН pr shaagaad ehelchij... songoloo yu atsuudiig!!!
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (82.145.216.171)
    Yostoi nohoin baa s tsuunh undesten muhdug olonh undesten butardag
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (77.119.130.216)
    an bol ard tumnii daisan mongoliin toriig samarch baigaa hujaagiin sheesnuud
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • shudarga irgen (122.201.22.70)
    bid gudamjind 12r jil amidarlaa odoo bolomj oldson deer ne geed toriin albiig torliin alba namiin gishvvdiig nam dagawal am tosdono shvv gesen aman yriag bodit ajil hereg bolgoson ,ulsiin gadaad oriig 21n terbum dollar bolgoson shvv de ene ih mongiig 3n say irgend huwaabal neg irgen zvgeer l morooroo amidarj ywaad heden sayiin orond orchihoj baigaam deerees ne bvh niitiin mongogvi hymral bolchood bna iim baihad dahiad AN iig songoh tvi mai gene sh de dahiad 20n jildee bosohoorgvi bolloo do huurhii
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Төрөө (103.26.193.249)
    Ард түмэн туйлдаж байна ,8 хувийн зээл гээд байгаа боловч , яг нэг нугарч байгааг хүмүүс мэдэж байгаа 70 саяын зээл төлөөд дуусахад 140 сая болж байна
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Ганаа (103.26.193.249)
    Ардчилсан нам ахиж түүхэнд төр барихгүй гэсэн шиг эдийн засгийн ил тод хууль гэгчийг гаргаж өөрсдийнхөө идсэн уусан бүхнийг хааж байна . Өөрсөндөө зориулж хууль гаргаж чадаж байгаа нь хамгийн том алдаа Тэгвэл шудрагаар татвар төлсөн компанид төлсөн татварыг нь буцааж өгвөл шудрага
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Шар толгой (202.179.11.58)
    Энэ бүхэн бол маш бага зүйлийг бичжээ ХАМГИЙН ТОМ АЛДАА БОЛ УЛС ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛИЙГ ҮГҮЙ БОЛГОСОН ЯВДАЛ БАЙЛАА Энэ 2 нам эвлэж байж Монгол орон хөгжинө Монгол хожино Гэтэл тэр итгэлийг үгүй хийж ЭВИЙН ҮҮДИЙГ ХААЖ ЭВДРЭЛИЙН ҮҮДИЙГ НЭЭЛЭЭ ДЭЭ ДААНЧ ХАРАМСАЛТАЙ ДЭНДҮҮ ХАРАМСАЛТАЙ
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Иргэн (103.26.194.69)
    Хааяа ч гэсэн хар үнэнийг олж унших сайхан байна. АН үнэн, шударга ёс хоёрыг нураагаад л монголд ардчиллыг булшлагч болчихлоо.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.194.69)
    АН, намыг төрийн дээр, эрх мэдэлтнүүдийг хуулийн дээр, авилгыг ард түмний дээр тавьсныг мартаж болохгүй.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • иргэн (103.26.194.69)
    ҮНЭНИЙГ БИЧСЭН БАЙНА. ХАРИН АЛТАНХУЯГИЙН ЗАСАГ 30 000 ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧДЫГ ХУУЛЬ БУСААР ХАЛЖ, ШИНЭ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ БОЛСНЫГ, ТӨРИЙН АЛБЫГ ТӨРЛИЙН БОЛГОСНЫГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
    • Зочин
      2000 онд МАХН 15,0 мянган ТАХ-ийг ажлаас халсан гээд байдгийг бодвол энэ тоо 2 дахин их байна. 2012 оноос хойш ТАХ 16,0 мянгаар нэмэгдсэн гээд байсан. Тэглэхээр АН 3016=46 мянган ТАХыг шинээр ажилд авчихлаа гэж үү? Иргэн та дэгсдүүлэхдээ баримжаатай байлдаа. 46 мянга гэдэг бол 3 ТАХ тутмын 1 нь шинэ гэсэн үг шүү.
      2015 оны 10 сарын 28
  • Зочин (202.21.118.98)
    сайхан гэгчийн үлгэр зохиол бичсэн байх шив дээ Хэнийг хамгаалж хэний эсрэг чиглэсэн зохион бичлэг гэдэг нь маш тодорхой байна шүү дээ Нэр дурдагдахгүй байгаа хүмүүс чинь л монголыг далдаас хорлож хуйвалдаан зохион байгуулж төрийг самарч Ардчилсан Намын хэвийн явж байсан амжилттай хэрэгжижи байсан ажлуудыг нурааж нэр хүндийг нь унагасан шүү дээ Одоо тэгээд иймэрхүү захиалгатай зохион бичлэг бичүүлээд тараагаад байж л банйа шүү дээ
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
    • zochin
      ichdeg boloosoi. ahiad ardchilsan namiig hezee ch songohgvi. Mongol ulsiin maan hamag gerel gegeeg harluulj bn. 2 3 jiliin umnu ymar saihan uls blaada
      2015 оны 10 сарын 28
    • Зочин
      Bid yaduursaar l bna harin chi l bayjijbbgaa yam bna tomoor har
      2015 оны 10 сарын 28
  • зочин (124.158.78.108)
    хамгийн том хийсэн гэм Монголын ардчилалыг устгасан мөнгө, албан тушаал, авилгын анахизм болгосон доо.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.57.95.56)
    ОТ ажиллаж л байгаа зогссон гэж дээрээсээ худал пиардах хэнд ашигтай байв
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.229.121.90)
    Бүхэлдээ бузар гүтгэлэг байна, үүнийг уншсан хайран цаг минь
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.29.133)
    Enhbayrin nam enter bol bvvr zailsn dr danda hog shaar shawhruunuud ortsn.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • galt (112.72.11.101)
    jenkogiin tumur zamiig zoriud saad bolj Orosod bolomj gargaj urvasan yavdal bol hamgiin tom gemt hereg yum.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.131.225.197)
    Unen shaah yumaa Oyu tolgoid 12 onoos hoish ajilaj bna huchin chadal 110 huvi ajillaj baina. Uil ajillagaani zogsson yum bhgui
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • zochin (150.129.141.85)
    Yamarch ashiggui gereeg zogsooh ni zub bsan.daraagiih ni eniig ni harin ashigtai bolgoj chadsangui.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    Дутуу байна аа, бүх суурь үнийг нэмсэн, татваруудыг нэмж, шинээр татвар авч ард түмнийг улам туйлдуулж байгаа, мөн хууль хэрэгжихээ огт болилоо, төрийн албанд мэргэжил, боловсролгүй хүмүүсийг авсанаар сүүлийн үед АН-ын төрийн албан хаагчид хүн хүчиндэх, зодох, хутгалах, алах явдал гарч байна, улсын мөнгийг идэх явдал бүүр энгийн асуудал болсон, ийм тэнэгүүдийг бид 12 онд сонгосондоо харамсаад барахгүй байна даа
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Суурь үнэ жижиглэнгийн худалдаачид өсгөж байна. Жижиглэнгийн үнийг зохицуулах боломж ЗГ-т байхгүй. Хэрэв зохицуулах гэж оролдвол хуучин коммунист нийгэм рүүгээ ухарна гэсэн үг болох байх, Төрийн албанд мэргэжил боловсролгүй хүн ороод байгаа бол Төрийн албаны зөвлөл муу ажиллаж байна, тэд шалгалт авч тэнцэх эсэхийг шийддэг. Энэ байгууллагад намын харъяалгүй ТАХ-ууд ажилладаг шүү дээ
      2015 оны 10 сарын 28
    • Зочин
      Huchindsen garuud bol MANiih
      2015 оны 10 сарын 28
  • Зочин (202.70.44.146)
    зарим зохиол энэ тэр гэж бичих юм чи муу 7 буудалд нэг энгийн айлд хоноод энэ засаг иргэдээ яаж амьдруулж байгааг хар даа муу зусарч царцаа минь
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.70.44.146)
    бас дутуу бна Ардчилсан ерөнхийлөгчийн уучилсан 34 тэрбумын гадаад авлага
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.100.114)
    Хүнд суртал, хэвийнхнийг яллах, дээрэмдэх бол хамгийн том шалтгаан байж болно. Уг нь Энхболд зарчимтай, тууштай энэ асуудлыг шийдвэл нэр хүнд гайгүй байгаа. Хувийнхан чинь бүр ХОНЬ болсон байгаа шүү. Ийм үед хэн ч чөлөөтэй сэтгэж, эрсдэл үүрч баялаг бүтээхгүй.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • аа (203.91.112.130)
    хэлэх ч үг алга даа, цаашдаа энэ хэвээр байж болохгүй байхаа
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (27.123.214.106)
    Gadaad ur 21 terbum tugrug bish dollar!!! Aldaagaa hyanaj bich l de. Ugasa l AH zasag barih bolgondoo l uls ornig dampuuruuldag. Omno n dampuuruulsan ulsig arai gj bosgoj bhad erguu teneguud n dahin songood dahiad oirin 10-20 jil dahin bosohod hetsuu bolgood haychihlaa!!!!!!!!! Mash ih uur hurch buhimdaj bn
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    сайхан гэгчийн үлгэр зохиол бичсэн байх шив дээ Хэнийг хамгаалж хэний эсрэг чиглэсэн зохион бичлэг гэдэг нь маш тодорхой байна шүү дээ Нэр дурдагдахгүй байгаа хүмүүс чинь л монголыг далдаас хорлож хуйвалдаан зохион байгуулж төрийг самарч Ардчилсан Намын хэвийн явж байсан амжилттай хэрэгжижи байсан ажлуудыг нурааж нэр хүндийг нь унагасан шүү дээ Одоо тэгээд иймэрхүү захиалгатай зохион бичлэг бичүүлээд тараагаад байж л банйа шүү дээ
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
    • зочин
      Хүн шиг амьдарье Улс шиг хөгжие гэсэн хаа байна.байдгаа барж .бүгдийгээ устгалаа бүтээсэнээсээ илүү хорлож устгаж өрөнд оруулсан нь рамгийн том гэмт хэрэг
      2015 оны 10 сарын 28
    • зочин
      Зохиол биш болсон байдлыг бодитоор нь ямарч улстөргүйгээр л бичсэн байна лдаг.Цонхоор харахаа болио чи
      2015 оны 10 сарын 28
  • Зочин (103.57.95.56)
    З Энхболд ард тумний дунд сайн нэртэй Болсон ТТ н гэрээг ил болгосон тэгээгуй бол аль хэдийн нууц гэрээтэй хамт гадна дотнын хэдэн хуний халаасанд орчих байлаа ОТ н Араас явуулаагуй болохоор АН н хэсэг нехед Маш дургуй байгаа тэр нехдууд цадах хэрэгтэй Одоо АН г нэр хундгуй болгож байгаа хун бол Эдийн засгийн ямарч мэдлэггуй найзынхаа эрх ашгийг гуйцэлдуулэгч Сайханбилэг Баярцогт хоер хурдан энэ хоер огцрох тусам АН д сайн больно
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
    • зочин
      Сайханбилэг.Баярцогт хоёрыг сайд болгодон хамгийн том алдаа.сонгуулийн дараа наад хоёр чинь Монголоос зугтан.АН хог дээр үлдэнэ
      2015 оны 10 сарын 28
    • Зочин
      Хариуцлагагүй Сайханбилэг, Баярцогт 2-ыг сайд болгосон З.Энхболд өөрөө хариуцлагагүй дээд эзэн, ашиг сонирхолын зөрчилтэй Баттулга, Бурмаа нарыг өөгшүүлэгч гэж болох нь түүний олон удаагүй үйлдлээс одоо ил болжээ.
      2015 оны 10 сарын 28
  • Зочин (112.72.13.117)
    2016 оны сонгуульд АН нам ямарч асуудалгүй тасархай ялна өөр ямар ч сонголтгүй байна
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
    • zochin
      Yaj tegej helj chadaj bainaa umhii ... Oguudas hurch baina. 2016 ond garch ahiad duraaraa durgina gej seruun zuudelj baih shiv de. Dur duraa goldoggui dund chomog eznee goldoggui gedeg biz de ichsendee useesei. O.Magnai tooom aaamt ene ter geed aimshgiin po..no odod ikh shuu yanaa kkk
      2015 оны 10 сарын 28
    • Зочин
      yasan teneg gar ve nogoo xar mashinaa bodood bna uu odoo terend chin xulxiduulax xun bxgui gej
      2015 оны 10 сарын 28
    • Зочин
      haragdaach
      2015 оны 10 сарын 28
    • Зочин
      xaxaxa.yana yana genee? Bas ulger shaahnuu?
      2015 оны 10 сарын 28
    • зочин
      Мөрөөдвөө.сонгогчгүй болчихоод
      2015 оны 10 сарын 28
  • Зочин (112.72.11.101)
    man ii baasl bichsen bn
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
    • Зочин
      АН-ын шээс бичсэн байна.
      2015 оны 10 сарын 28
  • Зочин (103.229.120.92)
    ЗӨВ ШҮҮ
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • зочин (202.179.20.71)
    АН-ЫН НЭР ХҮНДИЙГ ХАМГИЙН ИХ УНАГАСАН ГО ХҮН НЬ АЛТАНХУЯГ ШҮҮ ДЭЭ. ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРУУТАА ХАМААТАН САДАН, АХ ДҮҮ ,НАЙЗ НӨХДӨӨ БҮХИЙ Л СУУДАЛ РУУ ИЧИХ НҮҮРГҮЙ ЧИХЭЖ ОРУУЛСАН, ДАРАА НЬ ӨЧ ТӨЧНӨӨН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОНД ГАРГАЖ ЭДГЭЭР ХҮМҮҮСТЭЭ АШИГТАЙГААР ИДҮҮЛЖ, УЛСЫГ ХООСРУУЛСАН. ЭНЭНИЙ ҮРЭЭР ОДОО Ч ХҮРГЭН ДЭНЗЭН,НАЙЗ ГАНСҮХ НАР НЬ ЗАВШИЖ, ТЭД НАРЫГАА ЯМАР НЭГ БАЙДЛААР ӨРШӨӨЛИЙН ХУУЛИНД ОРУУЛАХ ГЭЖ НҮҮРЭЭ БАРЖ ЯВАА БИЗ ДЭЭ.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • зочин (202.179.20.71)
    АН-ЫН НЭР ХҮНДИЙГ ХАМГИЙН ИХ УНАГАСАН ГО ХҮН НЬ АЛТАНХУЯГ ШҮҮ ДЭЭ. ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРУУТАА ХАМААТАН САДАН, АХ ДҮҮ ,НАЙЗ НӨХДӨӨ БҮХИЙ Л СУУДАЛ РУУ ИЧИХ НҮҮРГҮЙ ЧИХЭЖ ОРУУЛСАН, ДАРАА НЬ ӨЧ ТӨЧНӨӨН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОНД ГАРГАЖ ЭДГЭЭР ХҮМҮҮСТЭЭ АШИГТАЙГААР ИДҮҮЛЖ, УЛСЫГ ХООСРУУЛСАН. ЭНЭНИЙ ҮРЭЭР ОДОО Ч ХҮРГЭН ДЭНЗЭН,НАЙЗ ГАНСҮХ НАР НЬ ЗАВШИЖ, ТЭД НАРЫГАА ЯМАР НЭГ БАЙДЛААР ӨРШӨӨЛИЙН ХУУЛИНД ОРУУЛАХ ГЭЖ НҮҮРЭЭ БАРЖ ЯВАА БИЗ ДЭЭ.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • зочин (202.179.20.71)
    АН-ЫН НЭР ХҮНДИЙГ ХАМГИЙН ИХ УНАГАСАН ГО ХҮН НЬ АЛТАНХУЯГ ШҮҮ ДЭЭ. ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРУУТАА ХАМААТАН САДАН, АХ ДҮҮ ,НАЙЗ НӨХДӨӨ БҮХИЙ Л СУУДАЛ РУУ ИЧИХ НҮҮРГҮЙ ЧИХЭЖ ОРУУЛСАН, ДАРАА НЬ ӨЧ ТӨЧНӨӨН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОНД ГАРГАЖ ЭДГЭЭР ХҮМҮҮСТЭЭ АШИГТАЙГААР ИДҮҮЛЖ, УЛСЫГ ХООСРУУЛСАН. ЭНЭНИЙ ҮРЭЭР ОДОО Ч ХҮРГЭН ДЭНЗЭН,НАЙЗ ГАНСҮХ НАР НЬ ЗАВШИЖ, ТЭД НАРЫГАА ЯМАР НЭГ БАЙДЛААР ӨРШӨӨЛИЙН ХУУЛИНД ОРУУЛАХ ГЭЖ НҮҮРЭЭ БАРЖ ЯВАА БИЗ ДЭЭ.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.72.246.106)
    Үндэслэлтэй л юм
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.229.123.135)
    АН бол ард түмний дайсан
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Яг тийм шүү
      2015 оны 10 сарын 28
  • Зочин (202.21.106.165)
    ALI CH NAM SONGUULID YALAHGUI
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Zuv
      2015 оны 10 сарын 28
  • Зочин (122.201.31.84)
    Угаасаа 16 оны сонгуульд ардчилсан нам навс ялагдана гэхдээ ардын нам өөрчлөлт хийж нэр цэвэр шинэ залуу боловсон хүчнээ гаргаж ирвэл сонгуульд амжилт олох магадлал өндөр тэгж чадахгүй бол Энхбаярын намд л боломжоо тавьж өгнө дөө хөөрхий
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.143.216)
    yalagdtsiin bishuu
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • SuhbaatR (110.3.33.154)
    AN ireh songuulid ylagdah uu ees ch iluu olon notstoi yvdaluud bii! Avilga, hilmegduulelt, ajilguidel yaduural, songuuliin amlaltuud, niisleliig utaa, tugjrelees gargaj chadaagui, gishuud uls tiriin bolon medleg chadvar muu, es surtHuungui, ajil heregch bus, huuliig guuli bolgodog geed ih jagsaalt urgeljleh bolomjtoi.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • zochid (49.0.204.158)
    ard tumnii yaduueal
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
    • Зочин
      enhbayr ni garaad ene avilagchidiig tceverleed uguusei bilee.
      2015 оны 10 сарын 28
  • Зочин (202.126.91.103)
    AH songuulid 100 xuvi yalagdax 1 l shaltgaan bna.3 xan jiliin dotor uls orniig dampuuruulj asar ix orond oruulj mongolchuudiig elgeer ni xevtuulsen ni xamgiin tom barimt
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • zochin (27.123.214.108)
    Ard tumniig shuud yduurald hurgesen. Baraa buteegdehuunii uniin huurugdul bii bolgoson. Ard irged zeelees zeeliin hoorond amidarch bna. Tsalin n zeelee tuluhud ch hurehgui bdaltai arai ydan udriin hooltoigoo bna.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • zoc (103.242.46.34)
    bi lav sanalaa uguhgyi.1996-2000 ond mun tsalin tavij chadahgyi. ter onuudad heden ch zasag ogtsorloodoo. odoo er elbegegdorj 3 sar hiigeed ogtsorson. tiim bolohoor tssashdaa AN itgej bolohgyi ni
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • зочинф (112.72.11.101)
    Байгаль орчны асуудлыг бүүр 30-аар асуудал болгосон нь хамгын том алдаа болсон. 2012 оноос хойш маш урагштай явжийсан БОрчны асуудал тэр дундаа дэлхийн дулаарал түүний Монголд нөлөөлж байгаа хурц нөлөөллийг багасгах талаар НҮБтай өндөр хэмжээнд хүрч тохиролцож эхэлсэн хэд хэдэн чухал хэлэлцээрыг шууд үгүйсгэсэн.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Elentsgii chini baigali orchin delhiin dulaaral
      2015 оны 10 сарын 28
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
    7 цаг 37 мин
  • Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийн санал хураалт эхэллээ
    7 цаг 52 мин
  • "Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана
    7 цаг 56 мин
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
    8 цаг 8 мин
  • Амралтын өдрийн жор: Пицца паста
    8 цаг 47 мин
  • Улаанбаатарт 35 градус дулаан байна
    8 цаг 49 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 16 цаг 03 мин
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 44 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 38 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг хааж, борооны ус зайлуулах шугам татна
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 09 мин
  • Ихэнх нутагт өдөртөө 30 хэмийг давж хална
    Өчигдөр 09 цаг 56 мин
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    Уржигдар 17 цаг 41 мин
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    Уржигдар 17 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    Уржигдар 16 цаг 26 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    Уржигдар 16 цаг 18 мин
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК