Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: ”Би Ерөнхий сайд болохгүй. Эрийн хугархай байхыг хүсч байна”

2015-11-11
0
ЖИРГЭХ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ саяхны нэг өдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө нийтлэлч Баабарын булхайг дэлгэснээс гадна олон нийтийн дунд дуулиан тариад буй зарим мэдээлэлд хариулт өглөө. Ингээд түүний хэлсэн онцлох 24 ишлэлийг 24 баримт хүргэж байна.

 

1. 1996 онд БГД-ийн АН-ын дарга байхад Баабар УИХ-д нэр дэвшиж байсан. Тухайн үед бид бүхий л чадлаараа хичээж УИХ-ын гишүүн болгож байсан. Түүнээс хойш бид хоёрын дунд олон огтолцол болоогүй. Би энэ хүнд муу зүйл хийгээгүй.

 

2. Баабарт  Оюутолгойтой холбоотой ашиг сонирхол байдаг. Би Оюутолгойн гэрээний эсрэг тууштай тэмцэж хэд, хэдэн өөрчлөлтийг хийлгэж чадсан. Хууль бус заалтуудыг залруулсан. Хувь нийлүүлэгчийн гэрээг нууцын зэрэглэлээс гаргаж хүчингүй болгож байсан. Хэрвээ гэрээ энэ чигээрээ хүчинтэй хэрэгжсэн бол монголчууд Оюутолгойн нийт хувьцааны 6 хувийг л эзэмших байсан. Учир нь нийт хувьцааны 20 хувь нь л энгийн хувьцаа юм шүү дээ.  Үүн дээр Баабарын дургүйг хүргэсэн байж магадгүй.

 

3. Оюутолгойн ногдол ашгийн хүү өндөр байсныг бууруулсан. Үүний үр дүнд Монгол улс нэг тэрбум долларын хүүний өрнөөс салж чадсан. Энэ нь Оюутолгойн төлөө ажиллаж байсан хүмүүсийн дургүйг хүргэсэн байх.

 

4.  Баабар миний нэр хүндийг гутааж байгаа бол түүний ямар өчүүхэн хүн болохыг ил тод болгоё. Баабар гурван компанид өөрийн ажилласан жилийг нэмэгдүүлэх хуурамч бичиг баримтыг үйлдсэн. Өөрийнхөө ажилласан жилийг нийт 6 жилээр нэмэгдүүлсэн. Өөрийнхөө нэр, овог, регистрийн дугаарыг хуурамчаар үйлдэж ажиллаагүй компанийнхаа нэр дээрээс тэтгэвэр авдаг. Нийгмийн даатгалыг нийт 5 сая 772 мянган төгрөгөөр хохироосон. Одоо болтол нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Улсын байцаагчийн акт нь байна.

 

5. Баабар Бороо гоулд компаниас бас тэтгэвэр авдаг байсан. Өөртэйгээ адилхан нэртэй залуугийн нэр дээр регистрийг нь өөрчлөөд тэтгэвэр авдаг байсан байгаа юм. Ер нь нэг зохиол бичдэг хүний үгээр миний талаар нийгэмд буруу ойлголт төрүүлж болохгүй шүү дээ.

 

6. СБД-ийн нийгмийн даатгалын хэлтэс дээр очоод даргыг нь ажилтнуудтай нь дарамталсан Баабар. Тэгэхдээ “Та нарт С.Эрдэнэ ээ чинь үүрэг даалгавар өгсөн үү. Миний бөгсийг ухаж байгаа бол С.Эрдэнээтэй чинь хамт чадна аа” гээд гарсан байна лээ. Өөр жишээнүүд ч их байна.

 

7. Баабарын Оюутолгой, Бороо гоулд зэрэг компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан баримт нь надад байна. Би тоо ширхэгээр нь гаргаад ирж чадна.

 

8. Намайг хүн алдаг, хүүхэн хүчинддэг, хүний юмыг булаадаг гэж бичсэн. Үүнийгээ нотлох ёстой. Нотлохгүй бол хууль цагдаагийн байгууллагад өгнө. Энэ хүн удаа дараа над руу дайрсан. Нэр хүндтэй нийтлэлч хүн болохоор нь ганц ч дуугаралгүй тэвчиж ирсэн.

 

9.  Нас барсан 10 мянган хүний тэтгэврийг Нийгмийн даатгалынхан авсан гэж ярьж буй нь эрүүл, хүний ухаан санаанд багтахааргүй тоо. Оршуулгын тэтгэмж авсан, өгсөн санхүүгийн баримт нь бүгд байгаа. 10 мянган хүн нь бүтэн жилд нас барсан хүний тоотой тэнцэж байна. Энэ хүмүүсийн мөнгийг авах ямар ч боломж байхгүй. 10 жилд нас барсан нийт хүмүүсийн оршуулгын тэтгэмж 37 тэрбум. Гэтэл хаанаасаа 40 тэрбумыг гаргаж идэх юм.

 

10. Цагдаагийхан нотлогдоогүй асуудлыг дэлгэсэн. Ямар учраас ингэсэн гэдгийг тодруулж байна. Цагдаагийн байгууллагаас одоог хүртэл манай нийгмийн даатгалын нэг ч байцаагч дээр эрүү үүсгээгүй. Нас барсан хүмүүсийн тэтгэврийг авсан гэхээс өөр тоймтой бодитой мэдээлэл хэлэхгүй байна.

 

11. Би ажилчдаа өмөөрөөгүй. Нийгмийн даатгалын 1500 байцаагчийг хулгайч, луйварчин болгож болохгүй. Салбараар нь битгий хард. Янз бүрийн алдаа оноотой хүн байж болно. Бүх бичиг, материалыг дотоод хяналтын хэлтсээс шалгасан. Тэгэхэд 169 төгрөгийн зөрчил гарсан. Үүнийг 10 жилд хуваагаад бодох хэрэгтэй. Түүнээс биш олон тэрбум төгрөгийн зөрчил илрээгүй.

 

12.   Би хариуцлагатай хэлье. Нийгмийн даатгалын ажилчид буяндаа бузар хийсэн юм хийхгүй. Би тэдний өмнөөс хариуцлага хүлээхэд бэлэн байна. Тийм хүн ганц, хоёроос хэтрэхгүй байх.

 

13.   Би бэлэн мөнгөний баримт дээр гарын үсэг зурдаггүй. Надаар мөнгө дамждаггүй. Бүх зүйл хяналттай. Нийгмийн даатгалын мөнгийг захиран зарцуулдаггүй.

 

14.   Н.Алтанхуягийн ЗГ-ыг огцруулах асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед очихыг хүсээгүй. Энэ талаар сүүлд ярьж болно.

 

15.   “Шонхор таур”-ын газрыг хууль ёсны дагуу өгсөн. Хууль бусаар аваагүй. “Төгс эрдэм” ТББ нь залууст сургалт явуулах зориулалтаар байгуулагдсан. Миний охин ажиллуулдаг. Одоо дөнгөж үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа. Барин тавин сенсааци тарих мэдээллийг тарааж болохгүй. “Төгс Эрдэм” сан надтай холбоогүй.   Анх гахай, банз, машин зөөж наймаанд хөл тавьж байсан. 1995 онд машины наймаа хийсэн. Тэр үед “Молор трейд” компаниа байгуулсан.

 

16.  Би Ерөнхий сайд болохгүй. Эрийн хугархай байхыг хүсдэг юм. Цаг нь болоогүй зүйлд зүтгээд байх хэрэггүй.

 

17.    Миний хүүхдүүд, ах дүү нар өөрсдөө бизнес хийж болохгүй юу. Би хөрөнгө орлогын мэдүүлгээ байнга мэдүүлдэг. Энд надтай хамаатай юм байгаад би нуусан бол хариуцлага хүлээнэ.

 

18.    Миний эрхэлж байгаа салбарт хагартлаа идэж, уугаад шамшигдуулаад байх хүн байхгүй. Бүх хөрөнгө хариуцах эзэнтэй. Салбар агентлагуудаараа дамжуулж зарцуулагддаг.

 

19.    Надад хууль бус хийсэн үйлдэл байгааг шалгах хэрэгтэй шүү дээ. Зорилго агуулж хүнийг шалгавал хэлмэгдүүлэлт болно.

 

20.   Хуучин амьдарч байсан байраа би охиндоо өгсөн. Өөр өмч хөрөнгө надад байхгүй. Миний хүүхдүүд, ээжийн маань нэр дээр бол үл хөдлөх хөрөнгө  нилээн их бий. Манай гэр бүл алт ухаж, архи үйлдвэрлэдэг бизнес хийдэггүй. Нийтийн хоол, сургууль, амралт, барилга барих ажлыг л явуулдаг. 25 жил бизнес хийсэн “Молор” трейд компанид хөрөнгө байлгүй  яахав. 25 жил байтуйгай 2 жилийн хугацаанд бизнес хийгээд хагартлаа баяжсан хүмүүс байдаг л биз дээ Монголд.

 

21.    Г.Шийлэгдамба гэдэг хүнийг сайн танихгүй. Гэхдээ тийм хэрэг хийгээгүй байх гэж бодож байгаа. Гэхдээ хууль хүчнийхэн шалгаад буруутай эсэхийг нь тогтоох байх. Би ч өөрөө ийм байдалд орж байсан. 2006 онд намайг зохиомол хэрэгт гүтгэж 6 жилийн ял оноож баривчилж байсан.

 

22.    Би цалингаараа л амьдарч байгаа. Миний ах, дүү хамаатан садангууд БГД-ийг дүүргээд байгаа зүйлгүй. БГД-ийнхэн тэнэг биш. Тэд хэнийг сонгохоо мэднэ шүү дээ. Би дүүргийнхнээ хүндэлдэг. Манай дүүргийхэн надаас айсандаа намайг сонгоод байгаа зүйлгүй. Манай босго өндөр.

 

23.    БГД-ийн ИТХ-д надтай хамаатай дөрвөн хүн ажилладаг. Бусад хүмүүс нь хамааралгүй. Тэгэж ярьбал БГД-ийн ИТХ-д суудаг 30 хүн бүгд миний улс төрийн хамтрагч, найзууд. Улс төрд гэр бүлээрээ зүтгэж болдоггүй юм уу. Дэлхийн нийтэд ийм жишээнүүд олон л байдаг.

 

24.    Нелсон Мандела Өмнөд Африкийн улс төрд насаараа зүтгээд Ерөнхийлөгч болсон. Би ч улс төрийн албан тушаалд тууштай, тогтвортой ажилласан. Ингэснээрээ буруудаад байгаа юм уу. Би 14 хоногийн өмнө 140 хүүхдийн ортой эмнэлэг барьсан.

Т.Энхэлээ

 

image

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ саяхны нэг өдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө нийтлэлч Баабарын булхайг дэлгэснээс гадна олон нийтийн дунд дуулиан тариад буй зарим мэдээлэлд хариулт өглөө. Ингээд түүний хэлсэн онцлох 24 ишлэлийг 24 баримт хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (45)

  • зочин (202.179.29.103)
    Баавар ч тийм ч мундаг ч амьтан биш л дээ. тэгэхдээ эрдэнэтэй харьцуулбал ч харин эрийн хугархай юм биш үү
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • зочин (202.179.29.103)
    20 гаруй жил ажил хийхэд Нийгмийн даатгалын данс улайсан, ээжийн болоод ах дүүгийн хөрөнгө өссөн. энэ уялдаа холбоотой юм шг бнаа. өөрсдийнхөө хөрөнгийг болохоор өссөн л байж таараа шд гэнээ.
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • ТОРГУУД ЗАЛУУ (202.21.106.152)
    ЭРДЭНЭЭГ ДЭМЖИЖ БАЙНА.ЭНЭ ББАБАР ГЭЖ ЕР НЬ ӨӨРИЙГӨӨ ЮУ ГЭЖ БОДДОГ ХУЛГАЙЧ ВЭ ЯМАР ҮХСЭНИЙХ НЬ НЭРТЭЙ НИЙТЛЭЛЧ БАЙХАВ ДЭЭ ХҮНИЙ БИЧСЭНИЙГ ЭНД ТЭНДЭЭС НЬ ТҮҮГЭЭД ДЭЭР НЬ ӨӨРӨӨ ЖААХАН ЁГТ САНАА ОРУУЛДАГ Л БИЗ ДЭЭ ХҮН БҮХЭНРҮҮ ДАЙРЧ БАЙДАГ ЭНЭ ОДОО ЮУ ВЭ ӨӨРӨӨ ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ ГАДНЫХНЫ ГАР ХӨЛ БИЗ ДЭЭ
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.57.94.101)
    2 Хар хэрээ хэн нь хэнийгээ хэлэх вэ?Та 2 ардчилал нэрийн дор ард түмний хөрөнгийг завшсан лалар ууд биш гэх үү. Түүхийн зургаа эргэн харвал та 2 ямар өрөвдмөөр харагддаг аа даанч мэдэхгүй.Урьд ийм л байсан гэж шаахай байх шүү 2 догь гар.
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.195.8)
    Ичдэггүй алуурчин бас болоогүй ерөнхий сайд энээ тэрээ яриад амнаас нь яаж үмхий хий гаргаж чадаж байнаа
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • ккккк (182.160.35.224)
    Баабар нээрээ хуурамч материалаар тэтгэвэрт гарсан нь үнэн бол эрүү үүснэ биз дээ. Худлаа байгаасай даа.
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.22.194)
    An namd xamgiin myy xvn gebel epdene vxcen xvni mongo stoxix ni bitii xel abgai capantyagaa stonxoop nicgee bizdee bayngolchyyd epdeneec calxiin tvvc bolgog shvvdee
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.22.194)
    Ylaan lyybipchin chin xeniig zagnaad zanaad bgaa yam be mongo ygaadagaapaa gaixyylaad bgaa yamyy xogsh chvvdiig ampaltandaa xvcheep ampaaj niigemiin daataglaax mongiig ni lyybapdaj abdagaa nyyx gee ya niigemiin daatagliin dapga bxdaa baistaagch naptaa mongo ogdog bacan nepciin nepciin jigcaalt ni telbizeep gapch l bcan shvvdee tep nepnvvd dotop tandag xvn bcan shvv chi nep bna xepgvi yamand opolstoj bx yam gexed oo 8cay mongo bol xapin ch baga gej bcan eodene apcaa xamgaalax gej yadaj bna daa kkk
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.24.10)
    эмнэлэг сургууль хороо дүүргийн барилга барьж мөнгө угаадагаа гайхуулаад бна уу?
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • zochin (59.153.114.144)
    NDEG iin tamgiin darga uuriin nuuc amrag Naranceceg awgaitsi niilj ih yum idsen dee ter luiwarchin awgaig bas shalgaj heregtri ATG
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • bgaa (175.223.37.131)
    Hutsdii muu luivarchin. Hezee ch chi yurumhii said bolj chadahgui.
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • zochin (59.153.114.144)
    uuriinhuu buh no toi uildeliig uuruu toochson bna he he eej ni biznes hiigeed ter bumaar bayjaad ch geh shig ichojgui ulger yarih yum aa ard tumen trneg bish ta nariin mugel ur huuhded chin irne dee muu hudalch luiwarchin melhii caraiti aa
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • зочин (202.9.40.86)
    Эрдэнээ өөрийгөө сайн толинд хар даа чи үнэхээр эрийн хугархай юм бол.Чамайг сонгосондоо дургүй хүрч байна
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (112.72.12.14)
    СОНГУУЛЬ ДАРАА ЖИЛ БОЛНО ОДООНООС ГОЁ ЮМ БОЛОХ ГЭЭД БАЙНА ТА НАР АЛАЛЦААД БҮТЭХГҮЙ ИДЭЖ УУЖ ДУУСАА ,ЯЛГҮЙ БОЛ БАЯРЛААД МӨРӨӨ ХӨӨ.
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • zochin (202.9.41.188)
    Zangaragtai abch bnlee.targalaad nuur ulaij bgaa ni medegdehgui ichne barina bolbbuur martagdsan duuli
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.57.94.248)
    Намайг хүн алдаг, хүүхэн хүчинддэг, хүний юмыг булаадаг гэж бичсэн. Үүнийгээ нотлох ёстой. Гэж хуцсан байгаамдаа. Хүн алаагүй юу бүүр 2 гээч. Хүүхэн хүчиндэээгүй юу.АН-ны мэддэгээр Үүрийнтуяа, Одончимэг 2 өөрсдөө дурлаад өвөрт чинь орсон уу. Хүчээр чирээд орохыг олон хүн харсан. Хүний мөнгө булаадаггүй юу.Татвар төлөгчдийн мөнгийг бага гэж голохгүй хусдагшдээ.Үндсэндээ чи бол манай нийгмийн хамгийн адгийн шаар шавхруу,угаадас. Чам шиг нь Баабартэй тэрсэлж чадахгүй.Одоо их хуралд гарна гэсэн ойлголт байхгүй. Чи баригданадоо
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • ZOCHIN (202.21.106.122)
    HUMUUSEE HARJ BGA BIZ ALINCH GARSAN HAMAAGUI BUGD HULGAICH NAR GEDGIIG ANHAAR ODOO BID NART ZUV SONGOLT HIIH HEREGTEI SHUU
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.6.18)
    За нас барсан хүний тэтгэврийг авдаг асуудалыг бол захын сумын иргэдээс асуухад л хэлээд өгнө Авдаг ш тээ
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.229.123.237)
    Аа яаяа Баабарын аймаар том хэргийг илрүүлцийн биш үү, одоо АТГ-д өгөх байх даа хахаха Баабарын тэтгэвэр ч будаа, өлсөж үхсээн тэр хахаха
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • монгол хүн (202.21.106.142)
    худлаа бүү ярь булавч бултайна ,даравч дардайнаа эрдэнэ гуай.хувийн бизнес чинь айхтар цэцэглэж байгааг хардаг.ах дүү амраг садан чинь яамдаар дүүрснийг ч мэднэ .шударга болох гэж дүр эсгэх чинь өөрийг чинь улам инээдтэй харагдуулж байна даа хө
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • bats (122.201.22.85)
    Iim lidereer udirduulmaar um bishuu mandelatai uuriiguu arai zuirleegui biz naadah chini onigoo onigoo
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • зочин (202.179.11.98)
    Эрдэнэ хийх ёстой ажлаа л хийсэн болхоос биш олон түмний төлөө унтаж амрахгүй зүтгээд байгаа лут хүн биш шүү дээ
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • зочин (202.179.11.98)
    уг нь Баабар үнэнийг л бичсэн шүү дээ. Эрдэнэ чинь энхийн цагаан тагтаа юм байна хөөе
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (59.153.114.90)
    Баабар ном бичээд баяжина гэж юу байхав Эрдэнээ унэн хэлдэг л дээ
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • zochin (106.68.12.207)
    ERDENE bol MONGOL humuusiinhee toloo hiisen ymtai heleh ugtei.tetgeberiin bagtc, tetgevergui olon irgeded bolomjiig olgoson.BAAVAR bol MONGOLOO gadniihand juuchlaad deer n ichihgui tetgeveree hurtel huuramchaar ichihed yadgiin...
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
    • Зочин
      chi uvsiinx boloxooroo omoorood bna uu, uy xiisen gej
      2015 оны 11 сарын 11
  • zochin (211.104.22.137)
    ene gudamnii neher Baabariin daanch neg chigchii huruunii daind hurehgui baih aa. odoo niigmiin daatgliig yer chigt ni huviin yum shig bolgoj baigaagaa yu gej heleh geed baigaa yum bol doo. het buduuleg bolovsrolgui neher
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.55.180.155)
    Алуурчин дуракаа дулаан хувцасаа бэлд. Удахгүй чамайг АТГ дуудах байх.
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • zochin (124.158.93.67)
    huurhii ene uuhun nuurt chini eejiinhee kompanii munguur amidardag.tsalingaas uur orlogogui amitan yum bna.huuchin avgai erdened aluulaagui amia horloson.ene chini enhiin tsagaan tagtaa gene shuu.huurhii gej.ard tumniig teneg l gej boddog yum bna daa
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.140.3)
    Ерөнхий сайд байтугай яамны мэргэжилтэн ч хийж тэнцэхгүй этгээд шүү дээ, энэ Эрдэнэ!!!
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.61.97.16)
    яамныхаа хашаанд мэдээллийн төв нэрээр орон сууцны байр барьж хамтран идэгч нартайгаа амьдрах нөхцөлөө бүрдүүлж байгаа нь шударга явдал уу. Тэнд ямар компани байр барьсныг шалгаж тодруулахыг ЦЕГ аас хүсэж байна. хэт забараагүй улайн цайм хулгайч болж хүмүүсийг дарамтлах рецедив маягийн хүний араншин ярилцлагаас нь харагдаад байна хуучин цагдаа эрүүгийнгхэнтэй холбоотой хүн дарамтладаг нь үнэн болов уу
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.57.92.44)
    Баасан, Эрдэнэ хоерын гал хуримыг. Терийн нэрийн емнеес дэглэх нь Монголын тер мандан бадрах , Монгол ын урс. Маш олон болох нигууртай. Бэлгэнд нь Баянгол дуургийн газар нутгийг иргэдийн хамт,бас 9 гоо бусгуй,9чалх сайтай хархууг Батбаяраар бариулах нь улэмж сайн
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • ЗОЧИН (124.158.91.83)
    ХӨӨЕ ТЭР ТЭТГЭВРИЙН МӨНГӨ ОЛООДОХОО !!!ДААТГАЛЫН САН УЙЛАЙСАН ТЭТГЭВРИЙН НАС ХОЙШЛУУЛНА ГЭЭД БАЙСАН НЬ ИДЧЭХЭЭД ХУЦААД ЯВДАГ ЮМ БАЙНА Л ДАА .ТА НАР АРАЙ ДЭНДҮҮ БАЙНА ШҮҮ НААД СУУДАЛДАА МӨНХ СУУЖ МӨНХ ИДЭЖ МӨНХ АМЬДРАХГҮЙ ГЭДГИЙГ САНАЖ АМЬДРААРАЙ
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • новш (202.21.113.110)
    хэрэггүй амьтан яасан эрийн хугархай хорхой шавиж томдон ийм хор лай 2 ийг зуурч яваа хүнд
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Bayarmaa (202.131.7.246)
    avgai ni tesehee bgad amia horolson shuu dee
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.229.176.130)
    ХЭЦС, 24 ОНИГОО ЮМ УУ? ЮУ ЮМБ ?
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • зочин (124.158.74.185)
    дүүргийн Засаг дарга байхдаа хүмүүсийг, байгууллагыг бусад дарга нар шиг ялгаж, алагчилдаггүй хүн байсан шүү.
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • зочин (124.158.74.185)
    энэ хүнийг муулбал сэтгэгдэл ороод магтхаад орохгүй байна
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (45.49.214.15)
    argagui l teneg xun yum daa. ochij ochij neg muu tetgeber zeregiin yumaar shantaaj ogch baigaa yum uu, baabar -iig muu xelj bolno gexdee erdene xuu arai l anduurch bna daa,
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • зочин (202.179.20.127)
    эрдэнэ эрийн хугархай байж чадаагуй ээ Алтанхуягыг унагах уед хэн бэ гэдгээ харуулсан шуу дээ
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.72.245.123)
    Өөрийгөө улам л доош нь хийсэн байна даа. Баабар нийтлэлдээ киноны нэг дүрийг л Эрдэнэрхүү гар юм уудаа гэж харьцуулсан. Нөгөөдөх нь гомдчихож, хахаха. Баабар тэтгэвэрт шунаад хулхи юм хийх үү, улс төрөөс аль болох дайждаг, ном нь хэл болгон дээр орчуулагддаг хувийн хэвлэлийн компанитай хүн шүү дээ
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Г.Батнасан (202.179.10.94)
    Биеэ тооноо гэж. Өөрийгөө эрийн хугархай гэж боддог бололтой юм. Эцэстээ үйл нь ирсэн огтоно муурын бөгс долооноо гэж Баабар ч айхтар муур даа. Аль хэдийнээ чамайг цалингаасаа өөр ямар орлоготой, НД-ийн сангаас хаагуур дамжуулж хэдийг цохидогийг чинь судалж тооцоод баяжуулалт хийчихсэн суугаадаа дахин УИХ-д суух чинь лөөлөө болов бололтойдоо Эрдэнэ минь
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (59.153.115.144)
    ЗӨВ ШҮҮ
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • shalga (103.57.94.56)
    niigmiin daatgaliin mungu bairshidag bankiig shalgaachee.
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Маргааныг дуусгах арга (43.242.243.248)
    Баабар Эрдэнийг уг нь эрийн хугархай гэдгийг нь хэлчихсэн л юм биш үү? Гэхдээ Баабар тэр хуурамчаар бүрдүүлэлт хийн авч байсан тэтгэврээ буцааж төлөөд,6 хан жил юу байдгийн ажил хийчихээд буцаад тэтгэврээ тогтоолговол таарна.
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (206.75.247.226)
    Эрх нь зөрчигдсөн Эрдэнэ гуайд зориулж гэрт нь шоу зохион байгуулж, олон нийтийн ТВ-ээр уучлалт гуйлга Ононгийн тоглосон хошин шог байдаг байхаа? Эрх нь зөрчигдсөн Эрдэнээ гуай давраад сүүлдээ Оросын ОРТ, РТР сувгаар залруулга явуулнаа гэж хадуурдаг хэ хэ хэ
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.31.133)
    баабар удахгүй энэ горхины дээрэмчингийн тухай ном бичээд гаргана даа. бгд -т төсвийн болон нд-н мөнгөөр их ч хулгай хийгдсэн.
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.143.233)
    ЗА ШААА МУУ УСАН ГАХАЙ НИЙГМИЙН ДААТГАЛЫГ ИДЭЖ БГАА ЧИНЬ
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Tseren dorj (202.126.91.96)
    Bid chin tsoohvvlee sh de negni gee arai dendvvleed baigaa ym shig sanagdah gvi bna gej v Odoo boloo ter shalagdag gazar n shalgana biz de Baabar gedeg nohor chin Ouy tolgoin hamgaalagch ge biz de Ard Hotosh bank ig dampuuruulsan geed yariaad baih ym bol zondoo l ym baigaa sh de
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Инйтой (103.14.36.18)
    За тэртээ тэргүй Эрдэнэ жоомоо алах гээд байшингаа шатаах ажлаа өөрөө эхлүүллээ дээ. Баянголыг хэдий хувьчлаад авсан ч гэсэн дахиж энэ хүнийг улс төрлүү ойртуулахгүй байх ажлыг Баабар хэлсэн хэлээгүй хийх байх л даа. Буруу хүнтэй буруу цаг үедээ тоглоомын өрөг эхлүүлж тавьлаа даа чааваас. Энэ бүхиний дараа юу л болдог болдоо. Аягүй бол өнөөх чинь Баабарын богино хавиргын хооронд металл шургуулах вий дээ аа аан атминь!!!
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Nyamka (103.14.36.18)
    Баасан авгайд сар бүр шилжүүлсэн 9,1 сая төгрөгөөс нэг ч мөнгө танай Гурван тамир ахмадын амралт сувилалруу шилжээгүй биз гэж асуух ухаан Мөнхбаясгаланд ороогүйд жаахан тийм байсан. Бараг тал нь шахуу Хутга Эрдэнэ-ийн амралтруу ордог гэж би баттай хүнээс сонссон л юм даа!
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Цогтоо (124.158.110.101)
    Тэр хэрүүлч авгай Монголын чөлөөт ахмадын холбооны Г.Баасанд сар бүр 9.1 сая төгрөг Улсын төсвөөс өгдөг гэнэ юу хийсэн гэж тодруулмаар юм арай дэндэж байнаа энэ АН-ыйхан
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (203.169.48.131)
    erdene baabariig minga muuulaad chiii sain hun bolchhgui baabar bas adgiin luivarchin bolchhgui tiimes iimerhuu elii balai bolson shanagnii heruul hiihee bolichh heregtei, turiin said hun bj, zasarval zasarhaar bolchhson doo odoooo,.. tegtel bahi baidagaaraaa ichhgui 16ond bayangold ochhino nugasaar n huga tsohih heregtei,.. bayangolchuudaaaa
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
    14 цаг 55 мин
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
    16 цаг 38 мин
  • СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна
    17 цаг 44 мин
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
    18 цаг 47 мин
  • Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна
    19 цаг 24 мин
  • Сэлбэ голын загасыг Туул голын харзалсан хэсэгт шилжүүлжээ
    19 цаг 50 мин
  • МУАЖ Э.Амартүвшинд Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг өнөөдөр олгоно
    20 цаг 39 мин
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
    21 цаг 22 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
    21 цаг 37 мин
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
    21 цаг 47 мин
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
    22 цаг 28 мин
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
    22 цаг 33 мин
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
    22 цаг 57 мин
  • COP17 бага хурлын уриаг албан ёсоор зарлалаа
    23 цаг 9 мин
  • Говийн биологийн олон янз байдлыг судлах шинэ хүрээлэн нээгдлээ
    23 цаг 16 мин
  • ӨНӨӨДӨР: Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо мэдээлэл хийнэ
    23 цаг 25 мин
  • Улаанбаатарт 16 градус хүйтэн байна
    23 цаг 32 мин
  • Тендерийн урилга
    23 цаг 55 мин
  • Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
    Уржигдар 18 цаг 07 мин
  • Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна
    Уржигдар 16 цаг 25 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Н.Өсөхбаярт унасан "тэдний эрэмбэ" хэрхэн дээшлэх вэ?
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • ​​​​​​​Н.Өсөхбаярын “ГАРЬД” цолыг хураасан ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Байгаль хамгаалагчид бугыг аюулгүй бүс рүү шилжүүлжээ
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК