Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

853 жилийн ой нь тохиож буй Чингис хааны тухай 24 баримт

2015-11-12
0
ЖИРГЭХ

Өнөөдөр мэндэлсэн өдөр нь тохиож буй Чингис хааны тухай 24 баримтыг түүвэрлэн хүргэж байна. 2012 онд эрх баригч АН-ын шийдвэрээр Тусгаар тогтнолын баярын өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон зарласан юм. Түүнээс хойш монголчууд өвлийн эхэн сарыг Чингис хааны төрсөн өдөр хэмээн тунхаглаж тэмдэглэж байна.

 

1.    Чингис хаан 1162 онд Хэнтий аймгийн Дэлүүн болдогт төрсөн. Түүний мэндэлсний 853 жилийн ой өнөөдөр тохиож байна.

 

2. Түүнийг 1206 онд Их хуралдайгаар Чингис хаанд өргөмжилсөн байдаг.

 

3. Чингис хаан гэдэг үгийг олон янзаар тайлбарладаг ч “далай” гэсэн утгатай гэдэгт ихэнхи судлаачид санал нийлдэг байна.

 

4.  АНУ-ын “Вашингтон пост” сонин Чингис хааныг дэлхийн Мянганы хүнээр нэрлэсэн байдаг.

 

5. Чингис хааны төрж, бага насаа өнгөрөөсөн Бурхан Халдун уулыг “Үндэсний бахархалт хайрхан” хэмээн зарлаад байна.

 

6.  Өнгөрсөн жил Венецийн олон улсын кино наадамд Филиппин улс “Чингис хаан” хэмээх киногоор оролцсон. Филиппинийн алдартай найруулагч Мануэл Кондэ энэ киног 1950 онд бүтээсэн бөгөөд Парисын кино архивт байсан эх хувийг нь филиппинчүүд хуучин кино сэргээн засварлах төслийнхөө хүрээнд Франц, Италийн мэргэжилтнүүдтэй хамтран сэргээжээ.

 

7.  Өнгөрсөн зуунд Чингис нэртэй анхны хүүхдийг 1933 онд бүртгэсэн байна.

 

8.  Судлаач Ц.Сувдын эрдэм шинжилгээний ажилд дүгнэснийг үзвэл 2007 он хүртэлх хугацаанд Монголд Чингис нэртэй хүн 385 байжээ. Чингис нэрийг дангаар нь өгөхөөс гадна Чингисмягмар, Чингисжав, Чингиснамжил, Оюунчингис, Шинэчингис, Наваанчингис зэрэг нийлмэл нэртнүүд олон байсан нь сонин.

 

9.   Харин XX зууны Монголын Тэмүүжин нэртэй хүн 2208 болсон байна.

 

10. Ардчилсан намын нэр дэвшигч Б.Обамад мөнгө хандивласан хүмүүсийн дунд “Genghis Khan Inc.” компанийн захирал Роберт Т.Као гэдэг хүний нэр бичигдсэн байх бөгөөд тэрбээр Б.Обамагийн төлөө 2500 доллар хандивласан байна. “Genghis Holdings Inc.” “Genghis Khan USA Inc.” “Genghis Khan Freight Service Inc.” Чингисийн нэрийг янз бүрээр авсан компани ганц Америкт л 100 шахна.

 

11. Харин Чингисийн нэртэй хоолны газар гэвэл үй түмээрээ бий. “Genghis Grill” гэх мэтийн нэртэй хэдэн зуун салбартай “гуанз”-ны сүлжээ  АНУ-т олон.

 

12.  Чингис хааны амьдралаас сэдэвлэн уран сайхны кино бүтээх санаачилгыг анх сэдэж, энэ талаар нэлээд олон бүтээл хийхээр зориглон оролдсон хүмүүс бол Америкийн кино бизнесийн хүрээнийхэн байсан юм.

 

13. 1950 онд Америк, Филиппиний хамтран бүтээсэн, Мануэль Конде найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон “Чингис хаан” уран сайхны кино анх дэлгэцэнд гарсан юм. Мөн 1951 онд АНУ-д найруулагч Жорж Шерман “Алтан орд” хэмээх уран сайхны киног бүтээж, Чингисийн дүрд жүжигчин Марвин Миллер тоглосон юм.

 

14. Монголчуудын хувьд Чингис хааны тухай бүтээсэн түүхэн киноноос хамгийн алдартай нь С.Эрдэнэ, Д.Маам, Д.Батбаяр нарын зохиолоор найруулагч Б.Балжинням бүтээж гол дүрд нь А.Энхтайван тоглосон  “Мөнх тэнгэрийн хүчин доор” юм.

 

15. Дэлхийн улс төрийн харилцаа болон гадаад худалдааг хөгжүүлэхэд Чингис хааны босгосон Торгоны зам чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.

 

16.  Монголд Чингис хааны академийг Н.Давааням тэргүүлдэг бөгөөд өөрийгөө Чингис хааны удмын хүн “хунтайж” хэмээн өргөмжилдөг. Тэрбээр Чингис хааны академи 150 гаруй оронд салбартай гэдэг.

 

17.  Алдарт аялагч Марко Пологийн бичиж үлдээснээр Чингис хаан тулааны үед хортой сум өвдгөнд нь оносноос болж өөд болсон гэнэ. Харин Ромын хамба ламын элч Плано Карпини 1247 онд буцаж ирэхдээ их хааныг аянганд цохиулсан гэж хэлсэн байдаг. Ангийн үеэр мориноосоо унаж гэмтсэний улмаас хорвоог орхисон гэдэг хувилбарыг ихэнх эрдэмтэн судлаачид албан ёсны хувилбар гэж нэрлэдэг.

 

18. 2006 онд Их Эзэн Чингис хааны мэлмий гийсний 840 жил, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Их Эзэн Чингис хааны хөшөө бүхий цогцолбор”-ыг барьж байгуулжээ.

 

19. Чингис хааны онгоныг олох судалгаанд Япон, Америк, Германы эрдэмтэд анхаарлаа хандуулдаг. Хамгийн сүүлд Альберт Лин гэгч Бурхан Халдун ууланд түүний онгон бий гэсэн таамаг дэвшүүлээд байгаа.

 

20.  Өвөр Монголд Чингис хааны онгон гэж байдаг ч жинхэнэ онгон гэдгийг баталж чаддаггүй. Эрдэмтэд энэ газар Чингис хаан нутаг буцахдаа амраад явсан учир бэлэгшээн гэр музейг нь байгуулсан гэж үздэг. Чингис хаан Бэртэ, Хулан, Есүгэн, Есүй гэсэн дөрвөн хатантай байснаас их хатан Бөртэ хамгийн алдартай нь юм.

 

21. Одоогоос хоёр жилийн өмнө НИТХ-ын шийдвэрээр Сүхбаатарын талбайг Чингисийн талбай нэртэй болгов. Хэдийгээр нийгмийн дэмжлэг хүлээгээгүй ч өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв Чингис хаанаараа овоглож байна. Талбайн төвд Сүхбаатарын хөшөө байдаг бол хойморт нь байрлах Төрийн ордны өвөр талд Чингис хааны хөшөө бий.

 

22.  2006 онд Монголын тулгуур төр байгуулагдсаны 800 жилийн ойгоор хятад, монгол, орос, япон, АНУ-аас 50 гаруй шинжээч,судлаачид оролцсон олон улсын симпозиум зохион байгуулагдаж, Чингис хааны талаар олон санал бодол, үнэлэлт, дүгнэлт дэвшигдэж байсан бөгөөд хамгийн гол нь Чингис хааны дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, хувь нэмрийг анх удаа эерэгээр тэмдэглэсэн юм.

 

23.   Чингис хаан шашин, шүтлэгт тэвчээртэй хандах, эмэгтэйчүүдийн санаа бодлоо илэрхийлэх болон бусад эрхийг хүндэтгэх суурийг тавьсан тухайн үеийнхээ дэвшилт удирдагч байлаа. Тэрээр бас бусад оронд илгээх элчийг хамгаалах дипломат ёсыг санаачлагч байлаа." Вашингтон пост" сонинд мэдээлж байгаагаар АНУ-ын нийслэлд Чингис хааны хөшөө босгох талаар яригдаж байгаа ажээ.

 

24. 2006 оны 10 дугаар сард Монгол улсын Ерєнхийлэгч асан Н.Энхбаярын санаачлагаар Монгол улсын Парламент Чингис хааны нэрийг хэрэглэхийг зохицуулах тухай хуулийн төсөл хэлэлцэж эхэлсэн нь, нэгд, Чингис хааны нэр хүндийг доромжлон гутаах зорилгоор түүний нэр, зургийг хэрэглэхийг хориглох,Чингис хааны нэрийг улс төрийн намууд, төрийн бус байгууллагад тэдний явцуу эрх ашиг, зорилгоор хэрэглүүлэхгүй байх, гуравт, монголын ард түмний түүхэн өв, уламжлалыг хамгаалах зорилготой байв. Харин бид "Чингис" хааны төрсөн өдрийн тэмдэглэдэг болоод гурван жилийн нүүрийг үзэж байна.


24tsag.mn

image

Өнөөдөр мэндэлсэн өдөр нь тохиож буй Чингис хааны тухай 24 баримтыг түүвэрлэн хүргэж байна. 2012 онд эрх баригч АН-ын шийдвэрээр Тусгаар тогтнолын баярын өдрийг ”Монгол бахархлын өдөр” болгон зарласан юм. Түүнээс хойш монголчууд өвлийн эхэн сарыг Чингис хааны төрсөн өдөр хэмээн тунхаглаж тэмдэглэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • ???? (202.9.46.212)
    х
    2023 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.57.92.178)
    Ай Их Эзэн Богд минь өнөөдөр таны бахрахалын өдрийг биш эмгэнэлийн өдрийг тэмдэглэж байна. Америк тив нээгдээгүй байхад дэлхийг сөхрүүлж явсан таны удам өнөөдөр ингэж ч доройтож явах гэж. хашаанд хашигдсан хурга мэт. Энэ бол эрх чөлөө биш.
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.70.46.220)
    Алтан ургийн сүүлчийн хан бол ХАЛХИЙН САЙН НОЁН Т.НАМНАНСҮРЭН.
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • зочин (112.72.12.1)
    Сүхбаатарыг алтан ургийн хүн гэж үздэг юм байна лээ Үнэн гэж бодож байна
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • 5112 (202.131.225.197)
    ЧИНГИС ХААНЫ ТАЛБАЙТАЙ БОЛСОН НЬ АЗТАЙ ХЭРЭГ... ХАРИН СҮХБААТАРЫН ХӨШӨӨГ МАН БАЙРНЫХАА ӨМНӨ ТАВИХ ХЭРЭГТЭЙ. СОЦИАЛИЗМЫН ҮЕД ЭЗЭН ХААНЫХАА НЭРИЙГ ХЭЛЭХ ЭРХГҮЙ БАЙЛАА. 1921 ОНЫ АРДЫН ХУВЬСГАЛЫГ С.ДАНЗАН, Л.БОДОО НАР ЭХЛҮҮЛСНИЙГ ОДОО ХҮРТЭЛ МАН МАХН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ НЬ ҮНЭХЭЭР ХАЧИРХАЛТАЙ. ЭНЭ НАМ ЖААХАН ЮМТАЙ БАЙХАА
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (59.153.113.141)
    Шарга морьт зусланд цэвэр агаарт шалнаасаа халдаг, халуун хүйтэн устай, дотроо 00-той, харуул хамгаалалттай,машины зогсоол дулаан гражтай, цэвэр тохилог 1өрөө байруудыг 6 сарын хугацаагаар түрээслүүлнэ.утас 99118457
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    11 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    30 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    40 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    42 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    48 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 7 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 15 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    1 цаг 26 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    1 цаг 32 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    1 цаг 33 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    1 цаг 57 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    2 цаг 23 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    2 цаг 29 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    23 цаг 14 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 21 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    23 цаг 26 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    23 цаг 32 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    23 цаг 41 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК