Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 Баримт: Чингисийн одонг 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал дагалддаг

2015-11-15
0
ЖИРГЭХ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой энэ сарын 12-ны өдөр тохиосон.

 

Эл өдөр Монгол Улсын Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг гардуулдаг уламжлалтай. Тэгвэл “Чингис хаан” одонгийн талаарх сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

 

1.    ”Чингис хаан“ одонг 2014 оноос Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар болсон.

 

2.    Өмнө нь Чингисийн одонг Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр олгодог байжээ.

 

3.    Анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталсанаар энэхүү одонг олгож эхэлжээ.  

 

4.        Одон нь тус бүр 2 мм-ийн зузаантай З давхар байна. Одонгийн нийт диаметр 100 мм аж.

 

5.     Одонгийн зүүлт нь алтадсан эвэр угалзан гинжин чимэглэлээр холбогдсон цагаан туг болон бадам цэцгээр хүрээлүүлсэн хөх өнгийн пааландсан суурь бүхий алтан соёмбоос бүрдэнэ. Цагаан тугнууд нь эвэр угалзан хүрээтэй байна. Туг, бадам цэцгийг цагаан алтаар, соёмбыг алтаар хийнэ. Одон, зүүлтийн хэсэгт нийт есөн цагаан туг дүрслэгдэнэ.

 

6.    ”Чингис хаан“ одонгоор Монгол Улсын төр, нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж буй хүмүүсийг шагнадаг уламжлалтай.

7.    Мөн Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэн энэхүү шагналын эзэн болох боломжтой.

 

Дараагийн Чингис хааны одонг Л.Түдэв гуайд өгөх ёстой

 

 

8.    2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат энэ шагналыг эзэн болж байв.

 

9.    Ерөнхийлөгч Н.Багабандийн сvvлчийн зарлиг нь "Чингис хаан" одон хvртээх тухай бөгөөд зургадугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай байлаа. Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгч зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч гардуулж, анхны Ерөнхийлөгч хvртэж буй онцгой тохиол таарч байв. 

 

10.   2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав Чингисийн одонгоор шагнагдав.

 

11.    Түүний монголын орчин vеийн хөгжмийн урлагийг хөгжvvлж,  дэлхийд улсаа сурталчлахад оруулж байгаа хувь нэмэр болон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн жилд “Чингис хаан” дуурь бvтээснийг ийнхvv өндрөөр vнэлж “Чингис хаан” одон хvртээжээ. 

 

12.  2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн мөн шагналыг эзэн болов. Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавъяаг нь үнэлж Дашийн Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасугай” гэсэн байв.

 

13.  2010 онд УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржод Чингисийн одон гардуулав. Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан, эрх зүйт нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд оруулсан онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Чингис хааны одон хүртээжээ.

 

14.  2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийг  “Чингис хааны одон”-оор шагналаа. Ерөнхийлөгчийн зарлигт  “Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Нацагийн Багабандид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис хааны одон хүртээсүгэй” гэсэн байна.

 

15. 2012 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл тус шагналын эзэн болов. Ерөнхийлөгч одон гардуулж баяр хүргэхдээ “Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж, жилд нэг удаа наадмаар олгодог Монгол төрийн хамгийн дээд шагнал болох Чингис хааныг одонг танд хүртээж байгаадаа баяртай байна” гэсэн байна. 

 

16. 2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном Чингис хааны одонгоор шагнагдав. Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай ажил, удирдах албан тушаал хашиж явсан, Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн Думаагийн Содномыг Чингисийн одонгоор шагнахаар болжээ. 

 

17.  2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Академич, дэлхийд нэртэй физикч Хавтгайн Намсрайд уг одонг гардуулсан юм. Хавтгайн Намсрай бол дэлхийн шинжлэх ухаанд данстай манай улсын цөөхөн эрдэмтдийн нэг. Тэрбээр олон арван Нобелийн шагналтан, олон зуун шилдэг эрдэмтдийг нэгтгэсэн дэлхийн шинжлэх ухааны академийн гишүүн эрдэмтэн юм. 

 

18.  2015 онд Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёод Чингисийн одон гардуулав. Дэлхийн Урлаг Соёлын Академиас (АНУ) Утга зохиолын доктор цолыг 2002 онд хүртсэн нэрт яруу найрагч юм.

 

19.  Дараагийн Чингис хааны одонг Л.Түдэв гуайд өгөх ёстой гэсэн саналууд цахим ертөнцөөр явж байна.

 

“Чингис хаан” одонгийн эзэн Ерөнхийлөгчийн гадаадад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй

20. “Чингис хаан” одонгоор шагнагдах иргэнийг Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрөөс 10 хоногийн өмнө олон нийтэд зарлана хэмээн хуульд заажээ.

 

21.  “Чингис хаан” одон, дагалдах батламж, урамшууллыг гардуулах ёслолын ажиллагааг Ерөнхийлөгчийн Тамгын газар Төрийн ёслолын албатай хамтран Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд зохион байгуулна.

 

22.  Одон хүртэгч, эсхүл түүний өв залгамжлагч нь хүсвэл Одон хүртэгчийн алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор уг одонг батламжийн хамт Үндэсний түүхийн төв Музейд хүндэтгэлтэйгээр байрлуулна.

 

23.  Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.

 

24.  “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй.

 

Б.Энхжин

 

 

 

 

 

image

Монгол Улсын Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг гардуулдаг уламжлалтай. Тэгвэл “Чингис хаан” одонгийн талаарх сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (150.129.141.18)
    Tudev guian derged Gonchigoo Demberel Mend oyoo nar bol onigoooo onigoooo arai denduu yumaaaa
    2015 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (150.129.141.18)
    Tudev guia bol delhiin soyn gegeeruulegch yum shuu ene shagnal tuund zaaval hureh yostoi demjij bn
    2015 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.22.195)
    Parliamentiin domog bolson Lundeejantsan gishuun , utga zohioiin terguun bolson Tudev nart ugmuur yum Elbegee.
    2015 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.40.163)
    gonchig sodnom mendee ed nart xurtsadna. ene shagnaliig olgoxoos 2 sariin umnu tsaxim xelbereer sanal avbal ene shagnal ix xaanii jintei bolno. ene udaagiin shagnal bogd xaanii neriin umnuus baron ungerniig syu shu jan shagnaj bga yum shig medremj turj bna
    2015 оны 11 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Ha ha ha. Deerh 3 hund neeree hurtsadna. Tudev guaid uguh heregtei. Zohiil buteel ni munh shuu dee. Yuun mend ooyo ve. Hunii bihsen yumiig oligtoi orchuulj chadahgui bas bodi muriin zeeegiig mash muu bolgoson. Harin suuld heden zaluusiinh ni ovoo bolson bh yumaa gj...
      2015 оны 11 сарын 17
  • Иргэн (103.57.92.82)
    ЧИНГИС ХААНЫ ОДОНГ ИХ ГҮҮШ ЛОДОНГИЙН ТҮДЭВТ ОЛГОХ ЦАГ БОЛСНЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ МЭДЭЖ БАЙГАА ГЭЖ ИТГЭЕ.
    2015 оны 11 сарын 17 | Хариулах
  • Иргэн (59.153.114.32)
    Урт үст Гончигдоржид яах гэж Чингисийн одон өгсөн юм бол өгч болох олон хүн байдгийг төр нь хардаггүй олж чаддагүй сохор болжээ
    2015 оны 11 сарын 16 | Хариулах
  • Бавуу (103.57.95.83)
    МЭНД ОЁО Соёлын хороог нураасан зөвхөн амиа бодогч МАН ЫН ДУУЧ, Элбэгээтэй худ ураг ч билүү УЧИР АВЛАА
    2015 оны 11 сарын 16 | Хариулах
  • зочин (103.57.95.83)
    Шарав, Содном, Багабанди, Дэмбэрэл, Гончигдорж нарт бол илүүдсэн юм. Өнөөгийн монгол төрийн гай гамшигууд шүү дээ. 3 жилд 1 удаа олгох
    2015 оны 11 сарын 16 | Хариулах
  • ИРГЭН (103.57.94.228)
    МЭНД ОЁО МАН ЫН ДУУЧ УЧИР АВЛАА
    2015 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (24.12.214.160)
    Гончигдорж гэх этгээд оороосоо ичдэг болов уу? Ядаж хамаатан садан, ур хуухдууд нь ичиж ухдэг байх даа?! Дэд еронхийлогч гээч байхдаа айлын авгайтай явалдаж хаягдаад уйлж байсан гэж учир мэдэх улсууд ярих юм билээ
    2015 оны 11 сарын 16 | Хариулах
  • готов (27.123.214.93)
    Багабанди, Дэмбэрэл, Гончигдорж нарт бол илүүдсэн юм. Өнөөгийн монгол төрийн гай гамшигууд шүү дээ. Бусад нь болноо. Түдэв гуайд өгөх хэрэгтэй
    2015 оны 11 сарын 15 | Хариулах
  • Тод (59.153.113.62)
    Энэ хүмүүс дотроос Дэмбэрэл гуай, Содном гуай, Шарав гуай нарын шагнал арай хүндэджээ. Байгуулсан гавьяа нь бусдынхтайгаа дүйх, зэрэгцэх хэмжээнд хүрэхгүй байна. Түүнчлэн төр, засгийн дээд албанаас буумагцаа өөрийн эрх дархаараа олж авсан мэдлэг, мэдээллээ ашиглан хувийн компанийн зөвлөхийн мяндаг хүртээд явж байгаа хүнийг энэ эрхэм одонгоор шагнаж байгаа нь зөв үү? Би л лав эргэлзэж байна.Цаашдаа маш сайн бодох ёстой юм биш үү. Заавал жил бүр өгч байх ч албагүй гэж санана.Тэгэхгүй бол буусан дарга нарыг шагнах хэмжээнд хүртлээ үнэ цэн нь буурч магадгүй л юм.
    2015 оны 11 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Шаравын 2р симфони дэлхийн хөгжмийн алтан фондод орсныг мэддэгүй л хүн байнадаа. Өнөөгийн монголын хөгжмийг дэлхийд Жанцанноров биш Шарав тодорхойлдгийм.
      2015 оны 11 сарын 15
  • Зочин (202.9.40.119)
    GONCHIGDORJIIN IH HURALD BAIHDAA 3 GISHUUNEE SHOROND HIIJ . KAZINOOG HOISHLUULAJ ALTAN GADAS GEJ AVILGALIIN PRAGC BAIGUULJ ODOO MONGOLIIN ARDCHILALIIG USTGAJ BAIGAA EN HUNII GAI IHUU GEHEES ODON AVTLAA YUM HIGEEGUI SHUU. BATUUL D UGEH BAISAN YUM.
    2015 оны 11 сарын 15 | Хариулах
    • Зочин
      7 ueiin urvagch. 90 ond huvisgalt namiinhantai bagaaraa ochij uulzah yostoi geed huleej baital gantsaaraa turuulj ochij uulzchaad irj baisan etgeed shuu de
      2015 оны 11 сарын 15
    • Зочин
      гончигдоржид илүүдсэн шүү
      2015 оны 11 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    11 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    30 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    40 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    42 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    48 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 7 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 15 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    1 цаг 26 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    1 цаг 32 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    1 цаг 33 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    1 цаг 58 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    2 цаг 23 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    2 цаг 29 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    23 цаг 15 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 22 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    23 цаг 26 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    23 цаг 32 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    23 цаг 41 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК