Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Хамтын тэтгэврийн тухай хууль буюу ”Өвлөгдөх” хувь, тэтгэвэр

2015-11-20
0
ЖИРГЭХ

“Хамтын тэтгэвэр”-ийн тухай хууль хоёр жил гаруйн хугацаанд хэлэлцэгдэхгүй хойшлогдсоор өнөөдрийг хүрсэн.

 

Тэгвэл энэ сарын 18-ны өдөр УИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороогоор Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн юм. Иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй “Хамтын тэтгэвэр”-ийн хуулийн талаарх 24 баримтыг хүргэж байна.


1.    Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн гол санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн нэг нь нас барсан тохиолдолд гэр бүлийн үлдсэн гишүүнд нь тэтгэврийнх нь тодорхой хувь хэмжээг олгоход чиглэж байгаа юм.
 

2.   Хамтдаа 10 жил амьдарч, улсад 20 гаруй жил ажиллаж, нийгмийн даатгалаа төлсөн хосуудад тус хууль үйлчлэх юм. 

 

3.  Тогтоолгосон тэтгэврийнх нь хэдэн хувийг олгох вэ гэдгийг тухайн үеийн Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, тогтоох аж.

 

4.   Уг хуулийг анх 2012 онд өргөн барьж байжээ.  
 

5.  Хуулийн төсөлд хуулийн үйлчлэх хугацааг 2017 оны нэгдүгээр сарын 1-н хэмээн тогтоосон аж.

 

6.  Харин хууль буцаж үйлчлэх хугацааг нь 2014 оны нэгдүгээр сарын 1 хэмээн тооцжээ.

 

7.  Хамтын тэтгэврийн тухай хууль хэрэгжснээр 9.8 тэрбум төгрөгийг нөхөн олгох юм байна.

 

8.  10 ба түүнээс дээш амьдарсан хосуудад тус хууль үйлчлэх ба ингэснээр гэр бүлийн тогтвортой байдалд нөлөөлнө хэмээн үзсэн байна.
 

9.  Эхнэр, нөхөр хоёр улсад тэтгэврийн даатгалаа 20-иос доошгүй жил төлсөн байх шаардлагыг хангасан Нийгмийн даатгалын сангаас өндөр настны тэтгэвэр авагч Монгол улсын иргэн бүрт энэ хууль үйлчилнэ.

 

10.   Хуульд хамрагдахын тулд гэр бүлээ баталгаажуулсан байх шаардлагатай. 

 

11.  С.Эрдэнэ сайд “Хамтын тэтгэврийн хууль батлагдвал тэтгэвэр авч байгаа иргэдийн нийгмийн баталгаа болно” гэдгийг онцлов.  

 

12. Энэ сарын 18-ны өдөр УИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороогоор Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн юм.

10 жил нэг гэрт амьдрсан ч гэр бүлээ баталгаажуулаагүй бол хууль үйлчлэхгүй

 

13. Өндөр настны тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө хамгийн багадаа 10 жил нэг гэрт амьдрахдаа гэр бүлээ баталгаажуулаагүй иргэдэд хууль үйлчлэхгүй. 

 

14. 20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэдэд  Хамтын тэтгэврийн тухай хуульд хамаарахгүй юм байна.

 

15. Гэр бүлийн баталгаатай хэрнээ тусдаа амьдардаг эхнэр, нөхөрт үйлчлэхгүй гэх зүйл заалтыг байнгын хорооны хуралдаанаар хасав. Ингэснээр гэр бүлийн баталгаатай ч ямар нэгэн шалтгаанаар тусдаа амьдардаг эхнэр нөхөрт хууль үйлчлэхээр боллоо.  
 

16.  20 ба түүнээс дээш насны зөрүүтэй гэр бүл болон дахин гэр бүл болж амьдарсан иргэдэд үйлчлэхгүй хэмээн хуулийн төсөлд заасныг хасаж, насны зөрүүг хамаарахгүй болгов. 
 

17.  Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэ УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батзандан тэргүүтэй нэр бүхий гишүүд санаачилсан юм. 
 

18.  Өнөөдрийн байдлаар 412 мянган иргэн тэтгэвэрт авдгаас 220 мянга нь бүрэн тэтгэвэрт хамрагддаг. Үүнээс 76 мянган иргэн хамтын тэтгэвэрт хамрагдах урьдчилсан тооцоо байгаа аж. 

 

19. Хэрэв хууль батлагдах юм бол хуулийн шаардлагад нийцүүлэн, тогтвортой гэр бүлийн тоог Улсын бүртгэлийн Ерөнхий газрын бүртгэлийн газартай хамтран иргэний регистрийн дугаараар гаргуулан авах бололцоотой юм байна.

 

ОХУ-д нэрийн дансыг нь өв залгамжлагч нь өвлөх эрхтэй байдаг

 

20.   Тус хуулийг зарим улс оронд нас барсан даатгуулагчийн тэтгэврийг эхнэр эсвэл нөхөрт нь олгохыг өвлүүлэх гэж нэрлэдэг. 

 

21.  Гадны олон улс орон Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлдэг бөгөөд өндөр настны тэтгэврийг өв залгамжлуулдаг юм байна. Өмнөд Африкийн орнуудад тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлдэг байна. Мөн Польш, Казакстан, Чили, Аргентин, Перу зэрэг оронд тэтгэврийн хуримтлалын тогтолцоогоор шийдсэн аж. 
 

22.  АНУ-д гэхэд л Тэтгэвэр хамгаалах тухай хуульд зааснаар гэр бүлийн эхнэр нөхрийн аль нэг нь нас барсан бол тухайн цаг үеийнх нь эхнэр эсвэл нөхөрт нь тэтгэврийг шууд өвлөн авах эрх үүсдэг байна. 
 

23.  ОХУ-д бол тэтгэврийн нийт шимтгэл нь шимтгэл төлөгчийн нэрийн дансанд ямар хэмжээний мөнгө хуримтлагдсан талаар ОХУ-ын тэтгэврийн сангаас ирээдүйн тэтгэвэр авагчдад жил бүр “Аз жаргалын захидал” нэрээр шуудангаар мэдээлдэг байна.

 

24. Тэтгэврийн шимтгэл төлөгч нь өөрийн нэрийн дансан дахь хуримтлалаа зөвхөн тэтгэвэрт гарсныхаа дараа ашиглах боломжтой юм байна. Харин нас барсан тохиолдолд нэрийн дансыг нь өв залгамжлагч нь өвлөх эрхтэй байдаг байна.

24tsag.mn

 

image

..Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн гол санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн нэг нь нас барсан тохиолдолд гэр бүлийн үлдсэн гишүүнд нь тэтгэврийнх нь тодорхой хувь хэмжээг олгоход чиглэж байгаа юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Г.Уугантуяа (202.179.31.50)
    Тэтгэвэрээ тогтоолгоогүй нас барсан эхнэрийн тэтгэврийг нөхөрт нь нөхөн олгох уу 30 жил улсад ажиллаад тэтгэвэртээ гарч чадахгүй хүний хохь болох уу энийг та нар бодолцсонуу
    2017 оны 03 сарын 03 | Хариулах
  • hun (202.179.10.158)
    butsaj uilcnleh hugatsaa gej yu gesen ug we
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • Хуулийг хэрэгжүүлээч (103.10.21.76)
    С.Эрдэнэ УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батзандан тэргүүтэй нэр бүхий гишүүд санаачилсан Хамтын тэтгэврийн хууль хурдхан хэрэгжвэл засаг төрд итгэх итгэл сэргэж ядуу хөгшчүүл урамшина даа. Монгол хүн өтлөхөөрөө үр хүүхдийнхээ хуучин хувцсыг өмсч үр хүүхдээ зулгаадаг уламжлалыг халах хэрэгтэй. Гадныхан өтлөхөөрөө зугаалж жуулчилж мөнгөө үрдэг.
    2015 оны 11 сарын 22 | Хариулах
  • зочин (112.72.12.8)
    энд бас нэг но-той асуудал байнаа Насаараа ажиллаж ажиллаж тэтгэврээ тогтоолгож чадалгүй нэг хоёр жилийн өмнө бурхны оронд яваад өгөх тохиолдол зөндөө байна Ийм үед үлдсэн нэг нь яах юм бол Тэтгэврийн даатгалд төлсөн мөнгөнөөс нь жаахныг нь ч гэсэн үлдсэнд нь олгох боломжийг энэ хуулинд оруулвал их л шударга зүйл болох нь дамжиггүй шүү
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.131.7.199)
    Ер нь энэ хууль бол 2017 оны 1 сарын 1-нээс хэрэгжинэ гээд сонгуулийн шоу юм байна лээ. Үнэхээр л ард түмний төлөө юм бол 2016 оны 1 сарын 1-нээс хэрэгжих ёстойштэ. АН өөрсдийгөө сунгах нэг арга
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.20.125)
    Тэтгэвэрээ эдэлж чадаагүй нас барвал мөнгийг нь олгодог л байх хэрэгтэй шүү дээ. Бидний мөнгө шүү дээ. Насаараа татвар төлчихөөд хэдхэн төгрөгийн тэтгэвэр аваад удаагүй өнгөрөөд өгнө. Хэцүү юмаа. Солонгос кинон дээр гардаг биз дээ мөнгө хэрэг болохоороо Даатгалын нэрийн дансанд байгаа мөнгийг бодуулаад авдаг. Гэхдээ манай дээдчүүл өөрсдийнх нь карманд орох зоос багасчихна гээд хийхгүй л дээ.
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.31.156)
    10 bish 15 jil gej yarij bn lee sh de..
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • zochin (103.57.94.190)
    xvvxedteigee 2 laa amidarch baigaad etseg ni nas barsan nuxtsuld tetgevriin todorxoi xuviig ni xvvxded ni olgoxgvi yumuu
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
    • зочин.
      2016 оны 01-р сарын 01 -нээс яагаад мөодөж болохгүй гэж сонгуулийн шоу юм байна.
      2015 оны 11 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    10 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    29 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    39 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    41 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    47 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 6 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 14 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    1 цаг 26 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    1 цаг 32 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    1 цаг 32 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    1 цаг 57 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    2 цаг 23 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    2 цаг 28 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    23 цаг 14 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 21 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    23 цаг 25 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    23 цаг 31 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    23 цаг 40 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК