Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Шүүхийн шинэчлэл, АТГ гэдэг зүйлийн цаана завхрал гараад байна

2015-11-30
0
ЖИРГЭХ

        “Нүүрс” хөтөлбөр хэрхэн хэрэгжсэн, хэрхэн үр дүнтэй ажил байсан, энэ хэргийг шүүсэн шүүх, шүүхийн байгууллагын шинэчлэлийн асуудлаар Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээгийн хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.

 

 

1. Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой Л.Гансүх нарын хэрэг гэдэг зохиомол хэрэг бий болсон юм. Энэ нь улс төрийн шинжтэй үйл ажиллагаа байсан гэдгийг тав хоног үргэлжилсэн шүүх хурлыг үзсэн ард түмэн ойлгосон.

 

2.   Шүүхийн шинэчлэлийн зорилго нь гоё өрөө тасалгаа, өндөр цалин хангамжиндаа бус аливаа хүнийг, гэм буруугүй хүнийг нотлох баримтгүйгээр шийтгэж, хохироож, хэлмэгдүүлэхгүй байхад л чиглэсэн ажиллагаа шүү дээ.

 

3. Үүний тулд шүүхийн байгууллага улс төр, хэн нэгэн өндөр албан тушаалтан, гуравдагч этгээдээс хараат бус байж, яг үнэний талд баттай зогсож чаддаг ийм нөхцлийг л бүрдүүлдэг байх учиртай.

 

4.  Манай хуулийн байгууллагууд улс төрчдийн хар хөл болсон байдлаар ажиллаж байгааг би Л.Гансүх нарын хэрэгтэй холбоотойгоор олж харсан.

 

5.  Засгийн газрын огцруулахын өмнөх орой прокурорын байгууллага нь мөрдөн байцаагчтайгаа цуг суучихаад Л.Гансүхийг улсад 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гээд хэвлэлийн бага хурал хийгээд сууж байна. Үүнээс эхлээд л хэргийн процесс хэрхэн өрнөж байна ер нь Л.Гансүх гэдэг хүнийг шийтгэхийн тулд ямар ажиллагаа зохиогдсон байж уу гэдгийг шүүх хурлын явц харуулсан гэж ойлгож байгаа.

 

6.  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл шүүх хурлыг үзээд "Би Л.Гансүхийг буруугүй юм байна гэж ойлгосон, харин шүүх шийдвэрээ гаргасны дараа буруутай гэж ойлголоо" гэж хэлсэн. Ийм л сонин байдал бий боллоо шүү дээ.

 

7.  Шүүх хурал болоод энэ хүмүүс гэм буруугүй, улсыг хохироогоогүй юм байна гэдгийг тогтоохоор шүүгч шийдвэрээ уншихдаа айхтар ноцтой үгний зөрчил гаргасан. Бичгэн нотлох баримт болон гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан баримт сэлтээр нотлогдож байна гэж уншсан. Гүйцэтгэх ажлын баримт сэлт гэдэг нь шүүх хурал дээр яригдаагүй, хавтаст хэрэгт ч байхгүй.

 

8.    Шүүх хурал дээр яригдаагүй, хавтаст хэрэгт байхгүй зүйл дээр шүүх шийдвэрээ уншиж байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ бүгдийг бид 1937 оны хар хэлмэгдүүлэлтийн арга барилаар асуудалд хандаж байна гэж үзэж байгаа.

 

9.    Үнэхээр хүнийг буруутгах гэж байгаа бол таныг ийм нотлох баримтаар буруутгаж байна та үүнийг үгүйсгэх нотлох баримтаа шүүхэд болон мөрдөн байцаагчид гаргаж өгөх ёстой гээд хэлэх хэрэгтэй, ингэх ч эрхтэй.

 

10.   Нотлох баримгүйгээр хүнийг шийтгэж, ял халдаана гэдэг нь хууль зүйн бодит үндэслэлгүй хүний хэлмэгдүүлж байгаа л хэрэг юм.

 

11.  Бид өнөөдөр шүүхийн шинэчлэл гэх том зүйлийг ярих бус хэн гэдэг шүүгч ийм хариуцлагагүй үйлдэл хийгээд бусад шүүгч нарынхаа ажил, нэр хүндийг үнэгүйдүүлээд байгаа юм бэ гэдгийг олж харах хэрэгтэй юм.

 

12.  Прокурорын яллах дүгнэлтийг хуулаад ял оноочихож байгаа шүүгч нь шүүгчийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа хэрэг.

 

13.  Шүүхийг ерөнхий зөвлөл, Хүний эрхийг комисс ч энэ асуудалд анхаарлаа хандуулж байгаа байх гэж бодож байна.

 

14.  Шүүх хурал дээр яригдаагүй, хавтаст хэрэгт ч авагдаагүй зүйлээр хүнийг яллаж байгаа хэрэг нь хүнийг төрийн өмнө хүчгүйдүүлж байгаа процесс болсон.

 

15.  Энэ нь угаасаа санаатай хийгдэж байгаа ажиллагаа. Л.Гансүхийг шүүсэн гурван шүүгч залуугийн санаатай хийсэн ажиллагаа гэж үзэж байгаа.

 

16.  Хүн төрлөхтөний мөрөөдөл нь шударга шүүх.  Аливаа асуудлыг шударгаар шүүгээд өг, аливаа нэг өндөр албан тушаалтан тэрний нөлөөнд авталгүй, шударгаар, бусдын захилганд авталгүй шүүгээд өг гэдэг л асуудал байгаа юм.

 

17.  Л.Гансүхийн хэргийг харж байхад АТГ-ын н.Нарантуяа гэдэг хүний бичсэн дүгнэлт Үндэсний Аудитын газрын аудитор н.Ичинхорлоо гэдэг хүний гараар дамжаад шинжээч нар гарын үсэг зураад шинжээчийн дүгнэлт болоод гараад ирсэн нь шүүх хурал дээр тогтоогдсон. Тэгэхээр АТГ яагаад тэрхүү дүгнэлтийг бичээд гаргаад ирэв гэдэг нь өөрөө асуудал дагуулж байгаа юм. Тэр дүгнэлтэнд зөвхөн шинжээч томилох тогтоол л гарах учиртай.

 

18.  Хэрэг шийдэгдсэний дараа нийслэлийн прокурорын хэлтсийн прокурор н.Ариунаа, нийслэлийн прокурорын орлогч зэрэг хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр Л.Гансүх нартай холбоотой гүтгэлгийн чанартай зүйл ярьсан. Энэ нь өөрөө прокурор дээр ямар нэгэн асуудал байгааг харуулж байгаа юм. Тэгэхээр өмгөөлөгч нь байна уу, хэрэгт холбогдсон хүн байна уу хэн ч байсан мянга хүсэлт гаргаад хүлээж авахгүй байсан байна гэдгийг хэрэг шийдэгдсэний дараа энэ бүх үйлдэл нь харуулж, ойлгомжтой болголоо шүү дээ.

 

19.  Байцаан шийтгэх ажиллагаанд оролцоод явж байхад хүнийг үндэслэлгүй хоридог, эсвэл том зүйл анги биччихээд түүнийх нь дагуу хориж, олон нийтэд зарлаж, их хэмжээний үнийн дүнг зарладаг буруу жишиг тогтчихлоо.

 

20.  Шинжээчийн дүгнэлттэй холбоотой нотлох баримтыг АТГ нь нуучихаад гаргаж өгөхгүй, прокурор нь авч ирэхгүй, шүүх нь түүнийг шаардахгүй авч ирүүлэхгүй байсаар хүнийг шийтгэж байгаа нь туйлын харамсалтай хэрэг юм.

 

21.  Шүүхийн шинэчлэл, АТГ гэдэг зүйлийн цаана завхрал гараад байна. Бид үүнийгээ ярилцах цаг болсон. Гэхдээ шүүх гэдэг том утгаар нь бус тодорхой хэн гэдэг албан тушаалтан жишээ нь саяны хэрэг дээр бол н.Идэр, н.Ганбат н.Мөнхбаяр гэдэг нөхдүүд юун дээр алдчихав, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хүнд уучлал үзүүлэх эрхтэй юу үгүй гэх мэт тодорхой асуудал дээр ярихгүй бол хэтэрхий ерөнхий байгаад байгаа юм.

 

22. Шүүхийн шинэчлэлийн асуудал нь хүн шинэ дээл өмсчихөөд би шинэ хүн болчихлоо гэдэгтэй л адил зүйл болоод байна.

 

23.  Шүүгч нарт хариуцлага тооцдог ажиллагаа бараг байхгүй. Шүүгч нартай холбоотой хариуцлагын асуудал яригдахгүй бол болохгүй байна гэдгийг дахин хэлмээр байна.

 

24.   Л.Гансүхийн хэрэг гээд байгаа зүйл дээр гүйцэтгэх ажил явуулах шаардлага ч байхгүй байсан юм. Зүгээр л хүний шийтгэхийн тулд явуулсан хэрэг. Энэ нь хэнд ч ойлгомжтой зүйл. Угаасаа тэнд ямар ч гэмт хэрэг болоогүй гэдгийг тав хоногийн шүүх хурал хангалттай харуулсан шүү дээ.

 

 

image

“Нүүрс” хөтөлбөр хэрхэн хэрэгжсэн, хэрхэн үр дүнтэй ажил байсан, энэ хэргийг шүүсэн шүүх, шүүхийн байгууллагын шинэчлэлийн асуудлаар Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээгийн хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Цэцэг (203.91.115.47)
    Чингэлтэй дүүргийн шүүгч нар Цэцэг зочид буудалд өрөө авч байнга архидах юм, авгай нар н бөөн уур байх юм
    2022 оны 05 сарын 25 | Хариулах
  • ZOCHIN (59.153.115.12)
    Ter emegtei uneheer daichin shudarga sanagdsan , L Gansuhiin heregt hilseer holbogdson baina lee hen bilee nyaglan bodogch mergejiltei , ter emegteigees huulichid ter dundaa erhem PROKRORUUD emeesen biz dee
    2015 оны 12 сарын 01 | Хариулах
  • ХЭЛМЭГДЭГЧ (59.153.113.116)
    ХҮНИЙГ ХЭЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДҮҮЛЭН ЯЛ ШИЙТГЭСЭН, ЯЛЛАСАН, ЯЛЛУУЛСАН ХЭН БОЛОВЧ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ, ГЭХДЭЭ АМЬДДАА ЗААВАЛ ҮЙЛ ЛАЙГАА ЭДЛЭНЭ. ХАРИН ЯАЖ ГЭДЭГ НЬ БУРХАНЫ ТААЛАЛ.....
    2015 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.57.94.254)
    Хуулийнхан дотроосоо зев санаанууд гаргаж шуух засаглалаа шинэчлэх шуугчийн хариуцлага гэдэг засаж залруулах шийдлууд гаргаж ирсэнээр шуух шинэчлэгжэнэ гэдэг нь унэн
    2015 оны 11 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Тиим санал нэг байна
      2015 оны 11 сарын 30
  • Зочин (126.250.136.224)
    YU CH MEDEHGYI GARUUD DYYGAI AMAA TATAAD PIZDAA TSARAILALGYI DUUGAI BGACH
    2015 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (59.153.113.108)
    ЮУ ч чаддаггуй улс л бусдыг хорлож амьдардаг
    2015 оны 11 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Онож хэллээ
      2015 оны 11 сарын 30
  • Зочин (59.153.113.108)
    Гэмгуй хумуусийг элдвээр доромжлох ч их л нугэл хурааж байгаам даа
    2015 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.194.114.21)
    Улсын нэр барьж албан тушаалаа ашиглан шударга бус бизнес хийчхээд дараа нь гонгинож гомдлоод тэрийгээ өөрсдөө улс төржүүлж байгаад цэвэрхэн үлдчих санаагаа зөвхөн мөнгө төлж пиардаж мултрана гэвэл их л гэнэн санаа шүү
    2015 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (112.72.11.120)
    5 honog shvvkh prokuror yaj hvn yalaldagiig mgliin ard tvmen bid harsaan.hvvrs hotolbor yadarsan ard bidend ih nemertei bsan daa.
    2015 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.194.114.21)
    Төрийн мөнгийг ах дүү, аав ээж, нууц амрагтайгаа нийлж идээд байгаа луйварчдыг шоронд хийж, шонд өлгөх зөв шдээ
    2015 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.194.114.21)
    Цэрэнжээ гэж Алтанхуягтануудын гар хөл болж дуусаж дээ. Улсын мөнгөнөөс өчнөөнөөр нь хуссан нүүрс хөтөлбөрийг улс төрийн болгож байх гэж
    2015 оны 11 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Хилс байхаа
      2015 оны 11 сарын 30
  • Зочин (203.194.114.21)
    Нүүрс хөтөлбөр улс төрийн захиалагатай болж байна уу мундаг өмгөөлөгчөө. Улаан цагаан гэмт хэргийг улс төржүүлдэг өмгөөлөгч байвал ажлаа өгсөн нь дээр
    2015 оны 11 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    12 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    31 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    41 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    43 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    49 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 8 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 16 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    1 цаг 27 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    1 цаг 34 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    1 цаг 34 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    1 цаг 59 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    2 цаг 24 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    2 цаг 30 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    23 цаг 16 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 23 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    23 цаг 27 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    23 цаг 33 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    23 цаг 42 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК